Дэлхий дахинд
Бохайн буланд байгалийн хийн том орд нээснээ Хятадын олборлогч компани зарлажээ
Хятадын төрийн өмчит CNOOC (China National Offshore Oil Corporation) корпораци Бохайн булангийн “Божон 19-6” талбайгаас өндөр чанартай байгалийн хийн арвин их нөөц илрүүлснээ өчигдөр зарлажээ.
Одоогоор батлагдсан нөөц нь 100 гаруй тэрбум шоо метр юм байна. Ийм хэмжээний нөөцөөр олон сая айл өрхийн хэрэглээг хэдэн зууны турш хангах боломжтой гэж тооцоолжээ.
Хэрвээ энэ нөөцийг газар дээр бүгдийг нь тарааж дэлгэвэл 15,000 ширхэг Бээжингийн Үндэсний Стадионтой тэнцэх талбай эзлэх юм байна.
Бохайн буланг Хятадын хоёр дахь том газрын тосны ордод тооцдог. Өнгөрсөн 50 жилийн хугацаанд эндээс голдуу газрын тос олборлож байсан бөгөөд геологиийн өвөрмөц тогтоцоосоо хамаараад хийн нөөц ховор илэрч байжээ.
Бохайн булан нь Бээжин-Тяньжин-Хэбэйн эдийн засгийн бүсээс 100 орчим километр зайтай, энэ бүсэд байгалийн хий хүргэх хоолойн дэд бүтэц нь бэлэн юм байна. Тиймээс олборлож эхэлмэгц зах зээлд шууд нийлүүлэх боломжтой ажээ.
Эх сурвалж: China Daily