Дэлхий дахинд
Хятадад тархсан уушгины хатгалгаа өвчин БНСУ-д дэлгэрчээ
Хятадад тархсан уушгины хатгагаа өвчин Өмнөд Солонгост мөн дэлгэрчээ. Тус улсын Ewha Womans University сургуулийн Сөүл дэх эмнэлэгийн зүгээс “Сүүлийн үед үүссэн микоплазмын уушигны үрэвсэл, антибиотикт тэсвэртэй байдал хүчтэй байна” хэмээн мэдээлсэн байна.
Тус эмнэлгийн хүүхэд, өсвөр үеийнхний амьсгалын замын эмч, профессор Пак Ён А энэ сарын 6-ны өдөр “Mycoplasma pneumoniae-ийн тархалт бидний санааг зовоож байна. Сүүлийн үед хэвтэн эмчлүүлж буй хүүхдүүдийн дунд антибиотикт тэсвэртэй байдал өндөр ажиглагдаж байна. Микоплазмын уушгины хатгалгаа оношлогдвол хамгийн түрүүнд макролидын антибиотик тарьдаг бөгөөд энэ үед ихэнх хүүхдүүдийн бие сайжирдаг. Гэвч саяхнаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа хүүхдүүд антибиотик хэрэглэсэн ч шинж тэмдэг нь сайжрахгүй байх тохиолдол ихэссэн. Тиймээс өмнөхөөсөө илүү болгоомжтой байх хэрэгтэй байна” гэжээ.
Мөн тус хатгалгааны нууц үе 2-3 долоо хоног хүртэл хугацаагаар үргэлжилж болдог байна. Хэрэв халуурах, ханиалгах зэрэг шинж тэмдэг илэрсэн бол олон нийтийн газраар явахгүй байх, цэцэрлэг, сургууль, ажилдаа явахаас татгалзаж, эмчид яаралтай үзүүлэхийг тус эмнэлгээс анхааруулжээ.
Микоплазмын халдварт өвчин нь Mycoplasma pneumoniae-ээр үүсгэгддэг амьсгалын замын цочмог халдвар бөгөөд Солонгост 3-4 жил тутамд нэг удаа дэлгэрдэг байна. Энэхүү өвчин өмнө нь Өмнөд Солонгост 2019 онд дэлгэрч, 13479 хүн уг халдварт өвчний улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлжээ.
Сүүлийн үед уг өвчин Хятадад тархаж, хүүхдүүд гол төлөв өвчилж байгаа бөгөөд томоохон хотуудын хүүхдийн эмнэлгүүд хяналтаа алдах хэмжээнд хүрчээ. Гэсэн хэдий ч Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага (ДЭМБ) Хятадад амьсгалын замын энэхүү өвчнийг Ковид-19 хэмээн үзэхэд эрт байна хэмээжээ.
Микоплазмын халдварын шинж тэмдэг нь халуурах, толгой өвдөх, хамраас нус гоожих, хоолой өвдөх зэрэг ханиадтай төстэй шинж тэмдэгтэй боловч 1-3 долоо хоног орчим үргэлжилдгээрээ энгийн ханиаднаас ялгаатай ажээ.
Дэлхий дахинд
БНСУ-д 117 жилийн дараа 16.5 см зузаан цас оржээ
БНСУ-д 1907 оны арваннэгдүгээр сард 12.4 см зузаан цас орсноос хойш Сөүл хотод 117 жилийн дараа буюу 2024 оны арваннэгдүгээр сарын 27-нд 16.5 см зузаан цас орлоо гэж “Ройтерс” агентлаг мэдээллээ.
Их хэмжээний цас орсны улмаас нэг иргэн амь насаа алдаж, зургаан хүн бэртэж гэмтэн, орон нутгийн 200 гаруй нислэг цуцлагдсан байна.
Иргэд хотын гудамжинд алхахад хажууд явж байгаа хүнээ ч харахад хүндрэлтэй байгаа талаар мэдээлжээ.
Ойрын өдрүүдэд цас үргэлжлэн орох төлөвтэй байгаа аж.
Дэлхий дахинд
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ
АНУ-ын Калифорни, Сьерра невада мужид өнгөрсөн бямба гарагт 1.2 м-ийн зузаан цас, 32 см-ийн бороо орж, салхины хурд 24.4 м/секунд хүрч шуурчээ.
Баруун Виржиниа мужид 61 см-ийн зузаан цас орсон байна.
Үүний улмаас хоёр хүн амь насаа алдаж, олон мянган айл өрх тог цахилгаангүй болж, хот хоорондын авто замуудад тээврийн хэрэгслүүд мөргөлдөж, замын хөдөлгөөнд саад учруулжээ.
Калифорни мужийн цаг уурын газраас мягмар гараг хүртэл дунд зэргийн онц байдал зарлаж, оршин суугчдад сэрэмжлүүлэг хүргээд байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Дэлхий дахинд
Канад улсын баруун бүс нутгийн Саскачеван, Манитоба мужид 30 см зузаан цас оржээ
-
Нийгэм16 цаг өмнө
Монгол Улсаас юникорн “төрүүлэх” суурийг тавилцах үндэсний зөвлөлийн анхдугаар хурал боллоо
-
Улс төр11 цаг өмнө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Ногоон хөгжлийг эрчимжүүлэхэд үндэсний зөвшилцөл нэн чухал
-
Улс төр13 цаг өмнө
Европын сэргээн босголт, хөгжлийн банкны Евразийн дэд бүтэц хариуцсан захирлыг хүлээн авч уулзав
-
Нийгэм16 цаг өмнө
Хөвсгөл аймгийн Галт суманд газар хөдөлжээ
-
Нийгэм14 цаг өмнө
Шивээхүрэн-Сэхээ, Цагаандэл Уул-Өлзий боомтод хийж буй бүтээн байгуулалтын талаар мэдээлэл солилцов
-
Энтертайнмент13 цаг өмнө
“Токио-2024”-гийн их дуулгад Монголын 20 жүдоч өрсөлдөнө
-
Дэлхий дахинд15 цаг өмнө
БНСУ-д 117 жилийн дараа 16.5 см зузаан цас оржээ
-
Нийгэм14 цаг өмнө
АТГ: Нийтийн албанд томилогдох 761 иргэний урьдчилсан мэдүүлгийг шалгав