Бусад
Газрын тосны салбарын бодлогыг Хятадууд тодорхойлж байна

Дорнод аймгийн Матад сумыг Хятадууд “бүсэлчихэж”
Газрын тосны салбарт монголчуудын оролцоо тун бага байгааг салбарынхан хийгээд орон нутгийн иргэд, төрийн бус байгууллагууд ам нээдэг ч төдийлөн газар авахгүй явсаар өдийг хүрчээ. Энэ салбарт Хятадын хөрөнгө оруулалттай компаниуд аль хэдийнэ байр сууриа тогтоож газрын доорх шавхагдах баялагийг маань эх орондоо зөөсөөр даруй арван хэдэн жилийг үдсэн гэхээр яалт ч үгүй эл салбарын хөгжлийн асуудал аль ч цаг үед сөхөгдсөөр байх сэдэв.
Тэр ч утгаараа бид Дорнод аймгийн Матад, Халх гол сумдын газрын тосны 19, 21-р талбайгаар явж үйл ажиллагаа явуулж буй компаниудтай танилцаж, бодит нөхцөл байдлыг газар дээрээс нь сурвалжиллаа.
Энд үйл ажиллагаа явуулж буй компаниудын ихэнх нь Хятадын хөрөнгө оруулалттай. Тэр ч бүү хэл монгол компани нэртэй хятад иргэдийг ажлуулдаг кэмпууд олон байна. Бүр тодруулбал, монгол иргэний нэр дээр компани байгуулаад хятадаас техник хэрэгслээ татаад үйл ажиллагаа явуулдаг хятад иргэд цөөнгүй. Учир мэдэх хүнээс лавлахнээ ихэнх нь “Петрочайна Дачин Тамсаг” ХХК-тай хамааралтай этгээдүүд гэх. Тэгэхээр энэ компанийн охин компаниуд, хамааралтай нөхөд Матад сумыг “бүсэлчихсэн” гэсэн үг. Хаа сайгүй Хятад хаягтай компаниуд, хятад ажилчид, хятад тээврийн хэрэгслүүд.
Нөгөөтэйгүүр, энэ их олборлолт, тээвэрлэлт гээд үйл ажиллагаа эрчимтэй өрнөж байхад ойр орчимд нь нэг ч хөгжил алга. Хүний урманд хүнсний дэлгүүр, мухлаг ч байхгүй гэхээр Матад суманд орж байгаа хөрөнгө оруулалт хэр байгаа нь илхэн. Тэгсэн хэрнээ Хятадууд нь өөрсдөө Ланд 80 голоод Ланд200 унадаг. Монголын хүнсний бүтээгдэхүүнүүдийг голоод Хятадаас хүнсээ татдаг, монгол хүүхнүүдийг голж шилж байгаад дотносдог гэж байгаа.
Энэ мэтчилэн Хятадуудын тансаглал, дураараа авирлалтыг тоочоод байвал дуусахгүй. Харин монгол компаниудыг хааж боогдуулдаг байдал, тусгай зориулалттай тээврийн хэрэгсэл гэж нүглийн нүдийг гурилаар хуурдаг баримтуудыг дор онцолъё.
Хэдэн монгол компаниудаа Хятадуудын өмнө толгой гудайлгаж суугаа Төр ичих хэрэгтэй!!!
Матад, Халх гол сумдад газрын тосны чиглэлээр туслан гүйцэтгэгчийн ажил үйлчилгээ явуулдаг 10 хүрэхгүй Монгол компани ажиллаж байна. Энэ нь сайндаа ч биш. Тухайн улсын газар нутагт үйл ажиллагаа явуулж байгаа учир монгол иргэн, монгол компаниудыг дэмжин ажиллаж байгаа гэдгийг илтгэх гэсэн эмгэнэлтэй гэмээр өнгөлөн далдалт. Түүнчлэн, өөрсдийн хүн хүч, ажиллах техник, овсгоо самбаагаараа хэдхэн туслан гүйцэтгэх ажил авч чадсан Монгол компаниуд маань илүү их хөгжин дэвшиж, үйл ажиллагаагаа өргөжүүлмээр байгаа ч “Петрочайна Дачин Тамсаг”-аас дарж, хааж боогдуулж байдаг. Тухайлбал, тээвэрлэлтийн туслан гүйцэтгэх ажил авсан компани үйл ажиллагаагаа явуулж байхад ялихгүй зүйлээр шалтаглаж тээврийн тусгай эрхийг нь цуцлана, үйл ажиллагаа явуулахыг нь болиулна зэргээр дарамтлах үзэгдэл энүүхэнд гэх. Монгол иргэн эх орныхоо хөрсөн дээр хамгийн муу гэснийг хийж, хятадуудын оноосон хар бор ажилд хэдий болтол гүйх вэ?
Мөн нарийн мэргэжлийн тусгай зориулалтын техник гэж 172 тээврийн хэрэгсэл Хятадаасаа оруулж ирдэг. Гэтэл эдгээр тээврийн хэрэгсэл нь монголчуудын ажлуулж чадах, үйл ажиллагаандаа ашиглаад явж болохоор машинууд байдаг. Үүнийгээ нарийн мэргэжлийн, тусгай зориулалтын гэж тодотгон үйл ажиллагаандаа ашигласаар өдийг хүрчээ.
Тэгвэл манай улсын иргэд эх орныхоо хөрсөн дээр хөдөлмөрийн үр шимээ тарьж, сайхан амьдрах боломж бий юу?. Газрын тосны салбарт мэргэжлийн боловсон хүчин, техник төхөөрөмж хангалттай болж чадсан уу гэдэг асуудлаар энэхүү нийтлэлээ үргэлжлүүлье.
Төрөөс бодлогын хүрээнд дэмжээд өгвөл Монголчуудад бүх нөөц боломж бий
Манай улсад хамгийн сайн гэсэн тоног төхөөрөмж, техник хэрэгсэл гээд газрын тосны салбарт хэрэглэгдэж байгаа бүгдийг оруулж ирэх боломжтой. Үүнийг нь ажлуулаад газрын тосны салбарт хувь нэмрээ оруулаад явах боловсон хүчнүүд ч хангалттай олон. Гагцхүү төр засаг, салбарын бодлого тодорхойлогчид үүнд анхаарлаа хандуулж Монголын газрын тосны салбарын сүүлийн үеийн нөөц боломж, хөгжил дээр тулгуурлаж зөв санал, шийдэлд хүрэх л чухал юм. Монгол залуус хөдөлмөрч, юм сурахдаа сайн. Тиймээс онолоос илүүтэй практикт багахан хугацаанд суралцахад л хятадуудын хийдэг бүх ажлыг дангаараа гүйцэтгэх боломжтой юм. Хэдий гадны хөрөнгө оруулалт, боловсон хүчин энэ салбарт зайлшгүй хэрэгтэй ч монгол иргэдээ чадавхжуулах, баялагийн шимийг монголдоо төвлөрүүлэх боломж дүүрэн байгааг салбарынхан онцолж байна.
Газрын тосны чиглэлээр суралцаад төгсөж байгаа оюутнууд гэхэд хэдэн арваараа. Гэтэл энэ чиглэлд ажиллах нөхцөл боломж тааруу, ажлын байр хомс, практикт суралцах мөрөөдөл болчихоод байхад тэд шатахуун түгээх станцад түгээгч хийхээс өөр яах юм бэ.
Салбарынхаа хөгжилд түлхэц болох орчин үеийн шинэ техник технологи, тээврийн хэрэгсэл нэвтрүүлсэн монгол компани эл салбарт гишгэх зай хомсхоноос болж дампуурах дээрээ тулчихаад байхад ганц, хоёрхон туслан гүйцэтгэх ажил авч байгаа монгол компаниуд гуяа алгадаад чимээгүй суухаас яах юм бэ. Энэ бүгдийг Төр Засгийн хүрээнд бодлогоороо дэмжээд өгвөл энэ чухал салбарынхаа багахан хувийг ч болов монголдоо төвлөрүүлэх боломж байгааг хаа хаанаа бодолцох цаг нь ирсэн юм биш үү.
Одоо ажиллаж буй тоотой хэдэн монгол компаниудаа дэмжээд, ахиад дээрээс нь тоог нь нэмээд явах боломж гарц гаргалгаа байж л таараа. Яг мэргэжлийн боловсон хүчин гэх 20 гаруй хүн Матад суманд байна. Өдийг болтол ажилтай болж чадаагүй. Арай гэж ажилтай болсон хэд нь дэвшихгүй яг нэг ажлаа өчнөөн жил хийдэг. Тэгвэл энэ бүхнийг бодлогын хүрээнд яг одооноос анхаарч үзвэл сүйтгэгдсэн байгаль, хоосон хээр талтай үлдэхээс арай дээр зүйл ирээдүй хойчдоо үлдээх байх гэж бодох юм.
Эцэст нь гэж хэлэхэд, яагаад “Петрочайна Дачин Тамсаг”-т хэн ч нөлөөлж чадахгүй байгаа юм. Монголын нутаг дэвсгэрт Монголын хуулийг мөрдөхгүй өөрсдөө хууль зохиож амьдрах боломж тэдэнд хэн олгов?. Анхны гэрээг өөрчилж болохгүй ч шинэ журам, заалт, Бүтээгдэхүүн хуваах гэрээнд монголчууддаа ашигтай боломжийг тусгах талаар яагаад эрэлхийлэхгүй өдийг хүрэв?. Энэ бүх асуултыг Монголын төр, АМГТГ, УУХҮЯ зэрэг холбогдох газруудад тавьмаар байна.
Д.Дуулим

Бусад
Энэ жилээс нийслэлийн өдөр, даншиг наадмыг хамт зохион байгуулна

Монголчууд жилд албан ёсны болон өргөн дэлгэр 15-20 баяр тэмдэглэдэг. Тухайлбал, жил бүр аравдугаар сарын 29-нд нийслэлийн өдрийг тэмдэглэж ирсэн.
Мөн жил бүрийн наймдугаар сарын эхний долоо хоногийн амралтын өдрүүдэд Даншиг наадам зохион байгуулдаг байсан. Тэгвэл энэ жилээс нийслэлийн өдөр, даншиг наадмыг хамтад нь зургаадугаар сарын 28-29-ний өдрүүдэд Хүй долоон худагт зохион байгуулна.
Цаашид наймдугаар сард даншиг наадам, аравдугаар сард нийслэлийн өдрийг тэмдэглэхгүй. Нийслэлийн өдөр буюу нийслэлийн иргэдийн баярыг жил бүрийн зургаадугаар сарын сүүлийн долоо хоногийн амралтын өдөр тэмдэглэх Засгийн газрын тогтоол ч гарсан. Нийслэлийн иргэдийн баяр, даншиг наадмыг нэгтгэснээр цар хүрээ нь өргөжин тэлж, жуулчдыг татахад чухал ач холбогдолтой.
Энэ үеэр жуулчид болон иргэдэд зориулсан олон арга хэмжээг зохион байгуулна. Хүчит бөхийн барилдаан, хурдан морь болон жороо морины уралдаан, шагай, сур харвааны наадам, сээр цохих тэмцээн, жижиг, дунд бизнес эрхлэгчдийн үзэсгэлэн, Улаанбаатар хотын түүхэн гэрэл зургийн үзэсгэлэн, монгол хувцасны үзүүлбэр, есөн дүүргийн Ардын авьяастнуудын тоглолт, Улаанбаатар театрын “Монгол туургатан” уран бүтээлээ толилуулна.
Түүнчлэн цам харайх, лам нарын дунд ном хаялцах, мэтгэлцэх, балин тосон урлалын тэмцээн, сор залах, соёмбот туг залах, шашны сүлд дуулал эгшиглүүлэх зэрэг шашин, соёлын арга хэмжээг үзэж сонирхох боломжтой. Тухайлбал, энэ жил цам харайх үзүүлбэрт 120 гаруй цамчин оролцож өргөн хүрээг хамарч байна.
Зургаадугаар сарын 27-ны өдөр Улаанбаатар хотын тахилга шүтлэгт дөрвөн уул болох Богдхан, Сонгинохайрхан, Чингэлтэй хайрхан, Баянзүрх хайрханыг тахих ёслолоор нийслэлийн иргэдийн баяр “Хүрээ цам-Даншиг наадам 2025”-ын үйл ажиллагаа эхэлнэ. Энэ үеэр нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг сүм хийдүүд цан хэнгэргээ дуугарган, ард иргэдийн сайн сайхны төлөөх хурал ном хурж, буян үйлдэн, сайн үйлсийн ажил зохион байгуулна.
Бусад
Ерөнхийлөгчийн ивээл дор Нөмрөгийн дархан цаазат газарт тахь нутагшуулах төсөл хэрэгжүүлнэ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Чех Улсын Прага хотын амьтны хүрээлэнгийн захирал Мирослав Бобек болон Карлын их сургуулийн Монгол судлалын төвийн багш, монголч эрдэмтэн Вероника Каписовска нарыг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Прага хотын амьтны хүрээлэн Монгол Улсад 30 гаруй жилийн турш зэрлэг амьтдыг хамгаалах, тэр дундаа тахийг сэргээн нутагшуулах, Говийн их дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны материаллаг баазыг бэхжүүлэх, боловсон хүчнийг чадавхжуулах, судалгаа шинжилгээний ажлыг эрчимжүүлэх чиглэлээр үнэтэй хувь нэмэр оруулж ирснийг онцлон тэмдэглэлээ.
Цаашид Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Дорнод аймгийн Халх гол сумын нутагт орших Нөмрөгийн дархан цаазат газарт тахийг шинээр нутагшуулах төсөл хэрэгжүүлэхээр ярилцаж, говь, хуурай хээрийн бүсийн экосистемийн үнэлгээ хийх, экологийн хувьд онцгой ач холбогдолтой газар нутгийг тогтоож, тусгай хамгаалалтад авах, үүнд шаардлагатай мэргэжлийн зөвлөгөө, туслалцаа үзүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар болсонд Ерөнхийлөгч талархал илэрхийллээ.
Энэхүү уулзалт нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2025 оны гуравдугаар сард Бүгд Найрамдах Чех Улсад хийсэн төрийн айлчлалын мөрөөр хэрэгжүүлж буй ажлын нэг бөгөөд айлчлалын үеэр ярилцсан санал, санаачилгууд ийнхүү бодит ажил хэрэг болон хэрэгжиж байгаагийн илрэл юм.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн айлчлалынхаа үеэр Прага хотын амьтны хүрээлэнд зочилж, шинээр төрсөн тахийн унаганд “Дагина” хэмээх нэр хайрлаж байсан юм.
Прага хотын амьтны хүрээлэн 2024 оны гуравдугаар сард “Монголын говь”-ийн байнгын үзмэр байгуулж, монгол гэр барин, тахь нутагшуулах төслийн үйл явц, үр дүнг харуулсан гэрэл зургийн үзэсгэлэнг олон нийтэд тогтмол толилуулж байна.
Мөн Бүгд Найрамдах Чех Улсын Ерөнхийлөгч Петр Павел Зэвсэгт хүчний Жанжин штабын даргаар ажиллаж байх хугацаандаа тахь нутагшуулах ажлын хүрээнд тахийг цэргийн онгоцоор тээвэрлэн Монгол Улсад авчрах шийдвэр гаргасан нь уг төслийн амжилтад чухал хувь нэмэр оруулсан юм. Үүний үр дүнд Хустайн нуруу, Хомын тал зэрэг бүс нутагт тахийн тоо толгой 1,000 гаруйд хүрээд байна.
Бусад
Баталгаатай гүүр, гарам гарцаар автомашинтай зорчихыг зөвлөж байна

Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид дуудлагын дагуу аврах ажиллагааг зохион байгуулжээ.
Усанд автомашинтайгаа боогдсон байсан 4 иргэнийг уснаас гаргаж, аюулгүй байдлыг хангасан байна.
Баталгаатай гүүр, гарам гарцаар автомашинтай зорчиж, гол гатлахгүй байхыг анхааруулж байна.
-
Нийгэм3 цаг өмнө
Тээврийн хэрэгсэл бүлэглэн хулгайлсан хэргийг илрүүллээ
-
Нийгэм4 цаг өмнө
Элсэлтийн шалгалт өнөөдөр эхэлнэ
-
Нийгэм4 цаг өмнө
Зам тээврийн ослын улмаас нэг хүний амь нас хохирчээ
-
Улс төр4 цаг өмнө
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Засгийн газрын гишүүдээ томиллоо
-
Улс төр4 цаг өмнө
Д.Амарбаясгалан: Төрийн бизнес данхайдаг биш, харин иргэдийн бизнес нь цэцэглэдэг эрх зүйн шинэтгэлийн бодлого боловсруулж, шуурхай оруулж ирэх хэрэгтэй
-
Энтертайнмент4 цаг өмнө
Үндэсний шигшээ багийн тамирчид 2025 оны эхний зургаан сарын байдлаар 90 медаль хүртээд байна
-
Нийгэм3 цаг өмнө
СХД-ийн спорт цогцолборын барилгын ажил 90 хувьтай үргэлжилж байна