Дэлхий дахинд
Амазоны ширэнгээс бөгтөр халим “олджээ”
Амазон мөрний эрэг хавийн Маражо арлын ширэнгэн ойгоос бөгтөр халимны цогцос олдсон байна. Эрдэмтэд халим яагаад ширэнгэн ойн дунд “байгааг” шуургатай холбон тайлбарлаж буй аж. 11 метр урт, 10 тонн жинтэй аварга том халимыг шуурганаас өөр юу ч арал дээр авчрах боломжгүй гэж эрдэмтэд үзсэн ч цаг уурчдын бүртгэлд асар хүчтэй далайн шуурга болсныг тэмдэглэсэн зүйл байхгүй гэнэ. Маражо арлын оршин суугчид шувууд ойн ширэнгэн ойн нэг хэсгийн дээгүүр эргэлдэж байгааг ажиглаж, тэр хэсэгт очиход нь аварга халимны цогцос байсан гэж байгаль судлаачдад тайлбарлажээ. Далайн амьтан судлалын Бичо Д`Агуа хүрээлэнгийн эрдэмтэд халимны цогцсонд шинжилгээ хийж эхэлсэн байна. Тэдний шинжилгээний дүн олон асуултанд тайлбар өгнө гэдэгт найдаж буйгаа тус хүрээлэнгийн судалгааны багийн ахлагч Рената Эмин мэдэгджээ.Манай дэлхийн хамгийн том хөхтөн амьтан болох бөгтөр халим яагаад ширэнгэн ойн дунд байгаа, мөн хоёрдугаар сарын дунд үед Амазон мөрний ойр сэлж явсан гээд толгой эргүүлж, сонирхол татсан олон асуултын хариуг бид олохыг хичээх болно гэж Рената Эмин нэмж хэлжээ.