Энтертайнмент
2019 оныг Монгол, Америкийн залуусын жил болголоо

Монгол, Америкийн залуучуудын жилийн нээлт өнөөдөр /2019.2.27/ боллоо. Монгол Улс болон АНУ хоорондын 2019 оны харилцааг залуусын жил болгон зарлаж буйгаа нээлтийн үеэр онцолсон юм. Нээлттэй зэрэгцэн залуу манлайлагчдыг чадавхжуулах “Lead Mongolia” хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулж буй бүсийн манлайлал болсон залуусын чуулга уулзалт болж байгаа юм.
Чуулганы нээлтэд АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Майкл Стэнли Клечиски, болон Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар нар хэлсэн үгэндээ хоёр орны харилцааг Монгол, Америкийн залуучуудын жил болгон зарласнаар хоёр улсын харилцаа улам бэхжиж буйг онцолж байсан юм.
Залуу манлайлагчдын чуулга уулзалтаар Бутаны Вант улс, Бүгд найрамдах Мьянмарын холбооны улс, Бүгд найрамдах Киргиз улсын залуус оролцож өөрсдөд нь тулгамддаг асуудлын гарц шийдлийн талаар ярилцах юм. Тус уулзалт гурав хоног үргэлжлэх аж.
АНУ-ЫН ЗАЛУУ БИЗНЕСМЭНҮҮДИЙГ УРЬЖ, ТУРШЛАГААС НЬ СУРАЛЦАНА
Нээлтийн үеэр Гадаад харилцааны яамны АНУ, Ойрх дорнод, Африкийн газрын дарга Д.Гансүх дараах мэдээллийг өглсөн юм. Тэрбээр “Залуучуудын жил нь олон агуулгатай, хоёр орны залуусыг холбосон үйл явдлаар дүүрэн байна.
Тухайлбал, үйл ажиллагаа олон залуусыг хамрах тул Фэйсбүүк, сошиал уулзалт зохион байгуулна. Солилцоог үргэлжлүүлнэ. Бүх үйл ажиллагааг төлөвлөсөн байгаа. Энэ үйл ажиллагааг 2017 онд буюу хоёр орон дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойг тэмдэглэхдээ төлөвлөсөн. Учир нь, Монголын залуучууд хүн амынхаа 1/3-ыг эзэлдэг. Энэ их мөрөөдөл, авъяас чадварыг дэлхийн төвшинд аваачих шаардлагатай гэж үзэж байгаа. Энэ хүрээнд хийх ажлын төлөвлөгөөг баталсан.
Солилцооны хөтөлбөрийг түлхүү явуулах төлөвлөгөөтэй байгаа. Ажлын төлөвлөгөөг удахгүй сошиалаар дамжуулан мэдээлэх болно. Залуус тэтгэлэгт хөтөлбөр, солилцоонд хамрагдахыг эрмэлздэг. Тиймээс энэ талаарх мэдээллийг сайн түгээх тал дээр ажиллана. АНУ-ын залуу бизнесмэнүүдийг урьж, туршлагаас нь суралцана” гэсэн юм.

Энтертайнмент
Х.Тэргэл дартсын дэлхийн чансааг тэргүүлсэн анхны Ази тивийн тоглогч болов

Их Британийн нийслэл Лондон хотод дартсын өсвөр үеийнхний “ADVANCED TOUR-2025” дэлхийн лигийн тэмцээн энэ оны нэгдүгээр сараас эхэлж, өчигдөр дүнгээ гаргалаа. Зөвхөн 16 хүртэлх насныхан оролцдог 20 цуврал тэмцээний нийлбэр дүнгээр Монгол Улсын тамирчин, 14 настай Х.Тэргэл тэргүүн байр эзэлж, дэлхийн чансааг мөн тэргүүлэв.
Дэлхийн чансааг Ази тивээс тэргүүлсэн анхны тоглогч Х.Тэргэл болж байна. Энэ лигийн тэмцээнд есөн орны дэлхийн шигшмэл 32 тамирчин оролцсон бөгөөд анхдагч амжилтын эзэн Х.Тэргэл нь 2022, 2023 оны өсвөрийн багийн ДАШТ-ий хүрэл медаль, 2024 оны ДАШТ-ий ганцаарчилсан төрөлд хүрэл медаль эзэлсэн ба Монгол Улсын дөрвөн удаагийн аварга тамирчин юм.
Удамт тоглогчийн ээж Ш.Эрдэнэтуяа нь дартсын спортын ОУХМ, Монгол Улсын аварга бол нагац ах Ш.Ганзориг, Ш.Ган-Эрдэнэ нар нь ОУХМ, Монгол Улсын аварга цолонд хүрсэн тамирчид байна.
Энтертайнмент
Монголын шатарчид багийн дэлхийн аварга боллоо

Энтертайнмент
“Ромео, Жульетта” эмгэнэлт драмын жүжгийг маргааш нээнэ

Улсын Хүүхэд залуучуудын театр Уильям Шекспирийн зохиол “Ромео, Жульетта хоёр” эмгэнэлт драмын жүжгийг 59 жилийн дараа төрөлх театрынхаа тайзнаа дахин тоглоно.
Анх 1966 онд Ардын жүжигчин С.Гэндэнгийн найруулгаар Хүүхэд залуучуудын театрын тайзнаа тоглогдож байсан “Ромео, Жульетта хоёр” жүжгийг ирэх 5 дугаар сарын 9-ний өдөр нээх бөгөөд уг бүтээлд 100 гаруй уран бүтээлч, ажилтан оролцож байна.
Гол дүр болох Ромеогийн дүрд жүжигчин Б.Түвшинбаяр, Жульеттагийн дүрд жүжигчин М.Батгэрэл нар тоглох бөгөөд урилгаар Төрийн соёрхолт, УГЖ Ц.Төмөрбаатар, УГЖ Н.Нармандах, СТА Ж.Даваасамбуу нар оролцоно. Жүжгийн Ерөнхий найруулагчаар тус театрын найруулагч СТА Б.Энхээ ажиллаж байгаа бөгөөд Ерөнхий продюсероор УГЖ Н.Ариунболд, Ерөнхий зураачаар УГЗ Г.Ганбаатар нар ажиллаж байна.
74 жилийн түүхт Улсын Хүүхэд залуучуудын театр 27 жилийн дараа дахин хөшгөө нээгээд удаагүй ч “Арслан хүлэгт баатар” хүүхдийн жүжиг, “Хайрыг хайрла”, “18 дахь хаврын хайр” драмын жүжиг болон “Хүүхнүүдийн хаанчлал” инээдмийн водевиль жүжгүүдийг үзэгчдэдээ толилуулаад байсан бол энэ удаа сонгодог бүтээлийг ийнхүү тайзнаа амилуулахад бэлэн болжээ.
Улсын Хүүхэд залуучуудын театр дэлхийн болоод үндэсний хэмжээний бүх насныханд зориулсан тайзны урлагийн бүтээлээр дамжуулан урлаг гоо зүй, соёлын боловсролыг түгээсээр байна.
-
Нийгэм4 цаг өмнө
Гадаадын иргэний виз олголт 2.8 дахин өсжээ
-
Нийгэм4 цаг өмнө
Зуны саруудын цаг агаарын ерөнхий төлөв
-
Нийгэм4 цаг өмнө
Энэ оноос эхлэн 105,627 өрхийг шатдаг хийн түлшинд үе шаттайгаар холбохоор төлөвлөж байна
-
Нийгэм5 цаг өмнө
Б.Ганхайч ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ
-
Нийгэм4 цаг өмнө
АТГ: Нийтийн албанд томилогдох 505 иргэний урьдчилсан мэдүүлгийг хянан шалгав
-
Нийгэм4 цаг өмнө
Ази, Номхон далайн бүсийн “ASPAC” чуулган боллоо
-
Улс төр5 цаг өмнө
Ерөнхий сайд Г.Занданшатарт Азийн Шатрын холбооны ерөнхийлөгч баяр хүргэж, захидал илгээжээ
-
Нийгэм3 цаг өмнө
“Алтан хайч-2025” хонь ноослогчдын улсын анхдугаар тэмцээн болно