Энтертайнмент
Жүжигчин Б.Тэргэл “Asian film awards 2024” наадамд “Best new comer” номинацийн ялагчаар шалгарлаа

Найруулагч П.Лхагвадуламын анхны бүрэн хэмжээний уран сайхны кино “Сэр сэр салхи” уран сайхны кино нь Хонгконгт 2024 оны 03 дугаар сарын 10-ны өдөр зохион байгуулагдсан “Asian Film Awards 2024” наадамд оролцож, Монгол Улсаас анх удаа “Best new director”, “Best new comer” төрөлд тус тус нэр дэвшиж, “Best New Comer” номинацийн ялагчаар гол дүрийн жүжигчин Б.Тэргэл шалгарлаа. Мөн Япон Улсын 19 дэх удаагийн Осакагийн Азийн Олон Улсын наадмын шилдэг киноны тэргүүн шагнал буюу “Grand prix” шагналыг тус тус хүртсэн. “Сэр сэр салхи” уран сайхны кино нь 2023 онд 80 дахь удаагийн Венецийн олон улсын кино наадмын “Оризонти” хэсэгт шалгарч, шилдэг эрэгтэй гол дүрийн шагналыг гол дүр Б.Тэргэл “Алтан арслан”-гийн эзэн болж байсан бол мөн энэхүү амжилтаа дахин бататгалаа.
Үүгээр ч зогсохгүй БНХАУ-ын 7 дахь удаагийн “Pingyao” олон улсын кино наадмын “Шилдэг Найруулагч” шагнал, 96 дахь удаагийн Академи Авардс-д Монгол Улсаа төлөөлөн оролцох киногоор нэрлэгдсэн “Сэр сэр салхи” уран сайхны кино Венецийн кино наадамд нээлтээ хийснээс хойш одоогоор дэлхийн 12 орны 15 гаруй кино фестивальд амжилттай оролцож, орон орны үзэгчдэд киногоо толилуулаад байна.
Тус киног Монголын “Гуру Медиа” ХХК, Францын Аврора Филмз, Португалын Uma Pedra nо Sapata, Голландын Volya Films, Германы 27 Films, Монголын Мобинетийн VOO компани, Монгол, Франц, Португал улсын Үндэсний Кино Урлагийн Зөвлөлийн тэтгэлэг, Берлин, Локарно, Доха, Роттердам ба Торино зэрэг олон улсын кино наадмын дэргэдэх сан, Францын АРТЕ ТВ-ийн суваг, олон улсын байгууллагын хамтын ажиллагааны дүнд бий болсон бөгөөд Соёлын яамны харьяа Кино урлагийн зөвлөлийн Кино урлагийг дэмжих сангаас тодорхой хэсэгт санхүүгийн дэмжлэг тус тус үзүүлснээр бүтээгдсэн.
Эх сурвалж: Соёлын яам

Энтертайнмент
Монголын шатарчид багийн дэлхийн аварга боллоо

Энтертайнмент
“Ромео, Жульетта” эмгэнэлт драмын жүжгийг маргааш нээнэ

Улсын Хүүхэд залуучуудын театр Уильям Шекспирийн зохиол “Ромео, Жульетта хоёр” эмгэнэлт драмын жүжгийг 59 жилийн дараа төрөлх театрынхаа тайзнаа дахин тоглоно.
Анх 1966 онд Ардын жүжигчин С.Гэндэнгийн найруулгаар Хүүхэд залуучуудын театрын тайзнаа тоглогдож байсан “Ромео, Жульетта хоёр” жүжгийг ирэх 5 дугаар сарын 9-ний өдөр нээх бөгөөд уг бүтээлд 100 гаруй уран бүтээлч, ажилтан оролцож байна.
Гол дүр болох Ромеогийн дүрд жүжигчин Б.Түвшинбаяр, Жульеттагийн дүрд жүжигчин М.Батгэрэл нар тоглох бөгөөд урилгаар Төрийн соёрхолт, УГЖ Ц.Төмөрбаатар, УГЖ Н.Нармандах, СТА Ж.Даваасамбуу нар оролцоно. Жүжгийн Ерөнхий найруулагчаар тус театрын найруулагч СТА Б.Энхээ ажиллаж байгаа бөгөөд Ерөнхий продюсероор УГЖ Н.Ариунболд, Ерөнхий зураачаар УГЗ Г.Ганбаатар нар ажиллаж байна.
74 жилийн түүхт Улсын Хүүхэд залуучуудын театр 27 жилийн дараа дахин хөшгөө нээгээд удаагүй ч “Арслан хүлэгт баатар” хүүхдийн жүжиг, “Хайрыг хайрла”, “18 дахь хаврын хайр” драмын жүжиг болон “Хүүхнүүдийн хаанчлал” инээдмийн водевиль жүжгүүдийг үзэгчдэдээ толилуулаад байсан бол энэ удаа сонгодог бүтээлийг ийнхүү тайзнаа амилуулахад бэлэн болжээ.
Улсын Хүүхэд залуучуудын театр дэлхийн болоод үндэсний хэмжээний бүх насныханд зориулсан тайзны урлагийн бүтээлээр дамжуулан урлаг гоо зүй, соёлын боловсролыг түгээсээр байна.
Энтертайнмент
Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлсээр байна

Өнгөрсөн амралтын өдрүүдээр зохион байгуулагдсан “Чингэлтэй хайрханы хишиг”, Ховд аймгийн Чандмань сумын 100 жилийн ойд зориулсан, улсын начин Идэшийн Мөнхбаатарын нэрэмжит барилдаануудын дараа бөхчүүдийн чансаа шинэчлэгдлээ.
Улсын аварга О.Хангай тэргүүллээ хадгалсаар байгаа бол Улсын начин Э.Батмагнай хоёр барилдаан дараалан үзүүрлэсэн амжилтаараа чансааны хоёрдугаар байр руу дэвшлээ.
-
Энтертайнмент13 цаг өмнө
Монголын шатарчид багийн дэлхийн аварга боллоо
-
Эдийн засаг17 цаг өмнө
Нийт 16.9 тэрбум төгрөгийн үнэ бүхий хөдөө, аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийг биржээр арилжлаа
-
Нийгэм16 цаг өмнө
Ж.Хунан: Хууль хоорондын зөрчилдөөнд хүүхэд хохирох ёсгүй
-
Нийгэм14 цаг өмнө
Яндангаа буулгаж, нарны эрчим хүч рүү шилжсэн айл өрхүүдийн нөхцөл байдалтай танилцлаа
-
Нийгэм14 цаг өмнө
АТГ: Эрүүгийн 894 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулав
-
Нийгэм15 цаг өмнө
Элсэлтийн шалгалт зургаадугаар сарын 18-нд эхэлнэ
-
Нийгэм17 цаг өмнө
Саналын хуудас, санал тоолох төхөөрөмж хүлээлгэж өглөө
-
Нийгэм17 цаг өмнө
“Хүрээ цам-Даншиг наадам 2025″ энэ сарын 28, 29-нд болно