Энтертайнмент
Түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйлийн улсын тооллогын комисс хуралдлаа
Түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйлийн тооллогын улсын комисс өнөөдөр 5 дах удаагийн хуралдаанаараа тооллогын ажлын явц, салбар комиссоос улсын комисст хандаж албан бичгээр гаргасан санал, хүсэлтийг хэлэлцэж, салбар комисст арга зүйн зөвлөмж зөвлөгөө өгч, хуралдаанаас гаргасан зарим шийдвэрийг хүргүүлж ажиллахаар боллоо.
Олон нийтэд нээлттэй тооллогын цахим сайтын мэдээлэл 2019 оны 2 сарын 27-ны өдрийн 09 цаг 15 минутад шинэчлэгдсэн байдлаар Улсын тооллогын ажил 64,5 хувьтай явагдаж байна. Үүнээс Төрийн өмчийн музей, бусад байгууллагын тооллого 73 хувь, орон нутгийн өмчийн музей 78 хувь, сумдын орон нутаг судлах танхимын тооллогын ажил 10,5 хувьтай явагдаж байна. Аймгуудын тооллогын Салбар комисс аймгийн музейн түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйлийг тоолж дуусган, энэ цаг хугацаанд аймгийнхаа сумдын орон нутаг сурталчилах танхимын тооллогыг хийж эхлүүлээд байна. Одоогийн байдлаар Сүхбаатар, Дархан-Уул, Говь-Алтай, Ховд аймгийн музейд болон Хөшөө цайдам музей, Үндэсний номын сангийн үнэт ховор номын фондын тооллогын ажил 100 хувь хийгдсэн байна.
Түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйлийн тооллогын улсын комисс Үлэг гүрвэлийн төв музей, Байгалийн түүхийн музей, Богд хааны ордон музей, Дорнод аймгийн музей, Монгол төрийн түүхийн музей, Монголын үндэсний музейн тооллогын салбар комиссоос ирүүлсэн санал, хүсэлтийг хэлэлцэж зохих шийдвэрийг гаргалаа.
Эх сурвалж: СОЁЛ УРЛАГИЙН ГАЗАР
Энтертайнмент
С.Мөнхзул Дэлхийн аварга боллоо
Бүгд Найрамдах Исланд Улсад хэрэглэлтэй пауэрлифтингийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн долоо хоногт болсон бөгөөд манай улсаас МПНХ-ны Ерөнхийлөгч, гавьяат дасгалжуулагч Д.Баттулгын удирдлага дор эрэгтэй гурав, эмэгтэй гурван тамирчин өрсөлдөхөд Монголын баг нэг алт, нэг мөнгө, гурван хүрэл медаль хүртсэн байна.
Тэмцээний сүүлийн өдөр эмэгтэйчүүдийн 84 кг-ын жинд С.Мөнхзул газраас таталтын төрөлд 227.5 кг-ыг өргөснөөр алтан медаль хүртэж, ДАШТ-ий насанд хүрэгчдийн эмэгтэйчүүдийн ангилалд алтан медаль хүртсэн анхны Монгол тамирчин болов.
Мөн энэ жингийн хүрэл медалийг Монгол Улсын тамирчин Б.Марал хүртжээ.
С.Мөнхзул нь өнгөрсөн онд Мастеруудын дэлхийн аварга болж, Ази, Номхон далай, Африк тивийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртэж, шилдэг тамирчин өргөмжлөл хүртсэн билээ гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ.