Нийгэм
“Хятадын онцлогт орчин үеийн шинэчлэл-Шааньси Өвөр Монголоор аялахуй” сурвалжилга эхэллээ
“Хятадын онцлогт орчин үеийн шинэчлэл – Шааньси Өвөр Монголоор аялахуй“ Хятад Монголын хэвлэл мэдээллийн хамтарсан сурвалжилгын ажиллагаа 04-р сарын 21-ний өдөр аяллаа эхлүүллээ. Энэхүү арга хэмжээг Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбоо, Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэл хамтран санаачилж, ӨМӨЗО-ны Ардын засгийн газрын Хэвлэл мэдээллийн алба, Шааньси мужийн Ардын засгийн газрын Хэвлэл мэдээллийн алба хамтран зохион байгуулж байна.
Энэ удаагийн хамтарсан сурвалжилгад МСНЭ-ийн гишүүн болох МҮОНРТ, “Өнөөдөр” сонин зэрэг Монголын 23 хэвлэл мэдээллийн хэрэгсэл, Хятадын Гуанмин өдрийн сонин, Лавлах мэдээ сонин, Глобал Таймс сонин зэрэг 40 гаруй хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн 40 гаруй сэтгүүлчид оролцож байна.
Сурвалжилгын хөтөлбөрийн дагуу сэтгүүлчид Шааньси муж болон Өвөр Монголын орон нутгаар аялан сурвалжилж, Олон улсын боомтын үйлчилгээний бааз, тариалан аж ахуйн жишээ үзүүлэх бүс, гадаадтай хамтын ажиллагаатай аж ахуйн нэгж, соёл, түүх дурсгалын музей, Тан гүрний соёлын онцлогт гудамж, үндэсний цэцэрлэгт хүрээлэн, мал аж ахуй зэрэг салбарын үйл ажиллагаатай танилцах аж.
Хамтарсан сурвалжлага энэ сарын 28 хүртэл үргэлжлэх аж.
Нийгэм
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
Арваннэгдүгээр сарын 26-нд буюу Мягмар гарагт Улс тунхагласны баяр тохионо. Тухайн өдөр Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудал, Алтанбулаг, Сүхбаатар, Эрээнцавын боомтууд, Булган, Замын-Үүдийн төмөр замын боомт цагийн хуваарийн дагуу ажиллана. Харин Цагааннуур, Ханх, Ульхан, Арцсуурь, Боршоо, Тэс, Хавирга, Hанги, Гашуунсухайт, Шивээхүрэн, Бургастай, Бичигт, Сүмбэр, Баянхошуу зэрэг боомт амарна.
Нийгэм
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
Нийгэм
Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
Өнгөрсөн долоо хоногт нийслэлийн 9 дүүрэг, 20 аймгийн 39 суманд аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлага бүртгэгдлээ.
Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 13 иргэний амь насыг авран хамгаалсан.
Нийт дуудлагын 96 нь гал түймэр, 18 нь хүний үйл ажиллагаатай холбоотой осол, нэг нь геологийн гаралтай аюулт үзэгдэл байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
-
Нийгэм30 мин өмнө
Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй, улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой
-
Нийгэм28 мин өмнө
Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
-
Нийгэм7 мин өмнө
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ