Нийгэм
Солонготын даваанд халтиргаа гулгаа үүсэж болзошгүй байна
Цэцэрлэг-Тосонцэнгэл-Нөмрөг чиглэлийн Солонготын даваанд цас орж байна.
Шуургатай, халтиргаа үүсэж байгаа тул авто замын хөдөлгөөнд оролцогч жолооч нарыг хурдаа тохируулан анхаарал болгоомжтой зорчихыг зөвлөж байна.
Бусад олон улс, улсын чанартай авто зам саадгүй, хөдөлгөөнд хэвийн үргэлжилж байна гэж Зам тээврийн хөгжлийн төв ТӨҮГ-аас мэдээллээ.
Нийгэм
Улсын хэмжээнд 12.9 сая төл хүлээн авч, 11.9 сая төл бойжиж байна
Улсын хэмжээнд 12.9 сая төл хүлээн авч, 11.9 сая төл бойжиж, төл бойжилт 92.4 хувьтай байна.
Төллөвөл зохих 23.2 сая эх малын 55.6 хувь буюу 12.9 сая эх мал төллөөд байна.
Бүсээр нь авч үзвэл, баруун бүс 67.5, зүүн бүс 32.9, төвийн бүс 43.9, хангайн бүс 56.4 хувьтай мал төллөлт үргэлжилж байна гэж ХХААХҮЯ-наас мэдээллээ.
Нийгэм
Цэргийн ёслол, хүндэтгэлийн ёслолын жагсаалд 1600 орчим алба хаагч, тусгай албаны техник хэрэгсэлтэйгээр оролцлоо
Нийгэм
Хоногт 5 грамм ба түүнээс бага хэмжээний давс хэрэглэхийг зөвлөдөг
Үйлдвэрийн аргаар боловсруулсан хүнсний бүтээгдэхүүний 83.6 хувь, нийтийн хоолны 81.6 хувь нь давс ихтэй байна.
Хоногт 5 грамм ба түүнээс бага хэмжээний давс хэрэглэхийг зөвлөдөг.
Монгол Улсад 2019 онд хийгдсэн “Халдварт бус өвчин, осол гэмтлийн шалтгаан, эрсдэлт хүчин зүйлсийн тархалтын үндэсний IV судалгаа”-гаар нийт хүн амын давсны дундаж хэрэглээ 10.5 г байгаа нь 2013 оны судалгааны үр дүнтэй харьцуулахад үндэсний хэмжээнд 0.6 г, баруун бүсэд 5.1 г, Улаанбаатар хотод 1.2 г -аар тус тус буурсан үзүүлэлттэй байгаа ч монгол хүний давсны хоногийн хэрэглээ нь ДЭМБ-ын зөвлөмж хэмжээнээс 2 дахин их хэвээр байна.
-
Улс төр22 цаг өмнө
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Онцгой байдлын алба хаагчид бол энх цагийн эгэл баатрууд
-
Нийгэм19 цаг өмнө
Улсын хэмжээнд 12.9 сая төл хүлээн авч, 11.9 сая төл бойжиж байна
-
Улс төр19 цаг өмнө
“Булевиртид” эмийг Гаалийн болон НӨАТ-аас чөлөөлөх тухай хуулийн төслийг эцэслэн баталлаа