Нийгэм
Элсэлтийн шалгалтын бүртгэл 4 дүгээр сарын 26-нд дуусна
Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн А/66 дугаар тушаалаар батлагдсан “Элсэлтийн шалгалтын журам”-ын дагуу ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТЫН бүртгэл маргааш буюу 2024 оны 02 дугаар сарын 19-ны 09.00 цагт эхэлсэн ба 2024 оны 04 дүгээр сарын 26-ны 18:00 цагт дуусна.
Шалгуулагч бүр зөвхөн өөрийн и-мэйл хаягаар бүртгүүлэх ба eec.mn /eyesh.eec.mn/ цахим хаяг руу хандан бүртгэлээ хийхдээ дараах материалыг бэлтгэсэн байна.
Үүнд:
1. Иргэний үнэмлэх
2. Өнгөт цээж зураг /цээж зураг нь 3*4 хэмжээтэй, сүүлийн 3 сарын дотор авхуулсан, урагшаа цэх харсан, арын фон нь цайвар цулгуй өнгийн, нарны шил болон малгайгүй байна/
Жич: Дээрх шаардлага хангаагүй зураг оруулж бүртгүүлсэн тохиолдолд програмаас устгах ба та бүртгэлийн хугацаанд зургаа дахин шинэчилж оруулна уу!!! Бүртгэлийн хуудас зураггүй буюу шаардлага хангаагүй зурагтай хэвлэгдсэн тохиолдолд шалгалтад оруулахгүй болохыг анхаарна уу.
3. Бүх банкны интернэт гүйлгээ хийх эрхтэй төлбөрийн карт, интернет банкны QPay үйлчилгээ
Элсэлтийн шалгалтын НЭГ хичээлийн бүртгэлийн хураамж 5,800 төгрөг байна.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэн болон тусгай сургуулийн суралцагч элсэлтийн шалгалт өгөхөөр бүртгүүлсэн бол холбогдох бичиг баримтыг бүртгэлийн хугацаанд БҮТ-д ирүүлнэ.
• Өргөдөл хүсэлт
• Эмчийн магадалгаа
• Сургуулийн тодорхойлолт
Нийгэм
Улсын хэмжээнд 12.9 сая төл хүлээн авч, 11.9 сая төл бойжиж байна
Улсын хэмжээнд 12.9 сая төл хүлээн авч, 11.9 сая төл бойжиж, төл бойжилт 92.4 хувьтай байна.
Төллөвөл зохих 23.2 сая эх малын 55.6 хувь буюу 12.9 сая эх мал төллөөд байна.
Бүсээр нь авч үзвэл, баруун бүс 67.5, зүүн бүс 32.9, төвийн бүс 43.9, хангайн бүс 56.4 хувьтай мал төллөлт үргэлжилж байна гэж ХХААХҮЯ-наас мэдээллээ.
Нийгэм
Цэргийн ёслол, хүндэтгэлийн ёслолын жагсаалд 1600 орчим алба хаагч, тусгай албаны техник хэрэгсэлтэйгээр оролцлоо
Нийгэм
Хоногт 5 грамм ба түүнээс бага хэмжээний давс хэрэглэхийг зөвлөдөг
Үйлдвэрийн аргаар боловсруулсан хүнсний бүтээгдэхүүний 83.6 хувь, нийтийн хоолны 81.6 хувь нь давс ихтэй байна.
Хоногт 5 грамм ба түүнээс бага хэмжээний давс хэрэглэхийг зөвлөдөг.
Монгол Улсад 2019 онд хийгдсэн “Халдварт бус өвчин, осол гэмтлийн шалтгаан, эрсдэлт хүчин зүйлсийн тархалтын үндэсний IV судалгаа”-гаар нийт хүн амын давсны дундаж хэрэглээ 10.5 г байгаа нь 2013 оны судалгааны үр дүнтэй харьцуулахад үндэсний хэмжээнд 0.6 г, баруун бүсэд 5.1 г, Улаанбаатар хотод 1.2 г -аар тус тус буурсан үзүүлэлттэй байгаа ч монгол хүний давсны хоногийн хэрэглээ нь ДЭМБ-ын зөвлөмж хэмжээнээс 2 дахин их хэвээр байна.