Connect with us
https://24barimt.mn/wp-content/uploads/2022/11/mik15.jpg

Улс төр

Г.Занданшатар: Дэлхий нийтийн тогтвортой хөгжлийг хангах, шударга, тэгш ертөнцийг бий болгох нь “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ”-ний тэмүүлэл юм

Нийтэлсэн

-

“Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ-2023” чуулга уулзалт эхэллээ. Чуулга уулзалтыг нээж УИХ-ын дарга Г.Занданшатар үг хэллээ. Эрхэмсэг ноёд, хатагтай нар аа, Хүндэт зочид, төлөөлөгчид өө

Та бүхэндээ эртний түүхт Монгол нутгийн Хаврын улирлын сүүлийн сарын сайхан өдрийн мэндчилгээг өргөн дэвшүүлье. Та бид “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ-2023” чуулга уулзалтыг өнгөрсөн оны 06 дугаар сард Улаанбаатар хотноо зохион байгуулсан. Нэг жилийн дараа өнөөдөр Та бүхэнтэйгээ дахин уулзаж байгаадаа баяртай байна. Чуулга уулзалтыг хамтран зохион байгуулж буй Бан Ги-Муны “Илүү сайн ирээдүйн төлөө” сан, АНУ-ын Стэнфордын их сургуулийн Ази, Номхон далайн судалгааны төв, чуулга уулзалтад оролцохоор хүрэлцэн ирсэн НҮБ-ын 8 дахь Ерөнхий нарийн бичгийн дарга, эрхэмсэг ноён Бан Ги-Мун, Стэнфордын их сургуулийн Ази, Номхон далайн судалгааны төвийн захирал, профессор Жи Вук Шин, Бүгд Найрамдах Кыргыз Улсын Үндэсний дээд зөвлөлийн дарга Нурланбек Шакиев, БНСУ-ын Үндэсний ассамблейн дэд дарга Ким Ён Жү, Бүгд Найрамдах Унгар Улсын Парламентын дэд дарга Лежак Сандор, Парламентын гишүүн Арпад Потапи, Бүгд Найрамдах Казахстан Улсын Парламентын Сенатын гишүүн, хатагтай Асем Калашбаева Рахметова нарт Монгол Улсын Их Хурлын нэрийн өмнөөс чин сэтгэлийн талархал илэрхийлье.

Олон улсын Монгол судлалын холбооны ерөнхийлөгч Юки Коногаяа, Олон улсын Алтай судлалын нийгэмлэгийн ерөнхийлөгч Илхан Шахин, “Ниппон Монгол” нийгэмлэгийн ерөнхийлөгч, монголчуудын дотнын анд нөхөр Шиничи Кубота болон Швейцарын хөгжлийн агентлаг, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Азийн сан, Азийн хөгжлийн банкны Монгол Улс дахь суурин төлөөлөгчийн газрын тэргүүн нар, “Оюу Толгой” ХХК энэхүү чуулга уулзалтыг дэмжин оролцож байгаад гүнээ талархаж байна. Мөн АНУ, Казахстан, БНСУ, Турк, ХБНГУ, Кыргыз, Узбекистан улсын дэлхийд нэр хүндтэй томоохон их сургуулиудын эрдэмтэн, судлаачид, Монгол Улсын Их Хурлын болон Засгийн газрын гишүүд, Шинжлэх ухааны академи, МУИС, ШУТИС, МУБИС, ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн, их, дээд сургуулиудын төлөөлөлд талархал дэвшүүлж буйг минь хүлээн авна уу.

Эрхэм нөхөд өө,

“Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” олон улсын хурал 2 дахь жилдээ Тогтвортой хөгжлийн XVI зорилгын хүрээнд “Энх тайван, шударга ёс, хүчирхэг тогтуурьтай тогтолцоог цогцлоох” асуудлаар хуран чуулж байна. Энэ сэдвийг сонгосон маань учир шалтгаантай. Тогтвортой хөгжил бол хүн төрөлхтний сайн сайхны төлөөх нийтлэг зорилго юм. Тогтвортой хөгжлийн зорилтууд нь 2030 он гэхэд илүү тогтвортой, эрх тэгш хөгжилтэй дэлхий ертөнцийг бий болгохын тулд НҮБ-ын 8 дахь Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүний манлайлал дор дэлхий бүх улс орнуудын дэвшүүлсэн дэлхийн хүн төрөлхтний нийтлэг зорилтууд юм. Гэвч дэлхий нийт тогтвортой хөгжлийн зорилтоо 2030 онд хэрэгжүүлж чадахгүй нь бараг тодорхой боллоо. Учир нь хүн төрөлхтөн халдварт цар тахал, дайн зөрчил, геополитикийн ээдрээтэй нөхцөл байдал, үнийн өсөлт, хүнсний хомсдол, эрчим хүчний хямрал зэрэг олон хүнд сорилт, бэрхшээлтэй нүүр тулж байна. Энэ бүхнээс гадна 2015 онд тогтвортой хөгжлийн зорилтыг баталснаас хойш ахиц дэвшил гарсан ч бүх зорилтыг хэрэгжүүлэхэд томоохон сорилтууд байгалийн хүчин зүйл болон бусад сорилтууд байсаар байна. Үүнд:

  1. Улс төрийн хүсэл зориг: Тогтвортой хөгжлийн зорилтод ахиц дэвшил гаргахад улс орнуудад богино хугацааны  улстөрийн ашиг олохоос дэлхийн лидерүүд, улс орны удирдагчид илүү тогтвортой хөгжлийг чухалчлах улс төрийн манлайлал, тууштай байдал чухал байна.
  2. Нөөцийн хязгаарлалт: Тогтвортой хөгжлийн зорилтыг  хэрэгжүүлэхэд ихээхэн хэмжээний санхүүгийн нөөц  шаардлагатай. Хөгжиж буй олон оронд тогтвортой хөгжлийн санаачлагыг хэрэгжүүлэхэд хангалттай санхүүжилтийг дайчлахад бэрхшээлтэй тулгардаг.
  3. Тэгш бус байдал: Улс орнуудын дотоод болон дэлхийн улс орнуудын хоорондын тэгш бус байдлыг арилгах. Ядуурлыг бууруулах, чанартай боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээг хүн бүрт хүртээмжтэй болгох зэрэг зорилтуудыг хэрэгжүүлэхэд чиглэсэн арга хэмжээг цогцоор нь хэрэгжүүлэх шаардлагатай.
  4. Уур амьсгалын өөрчлөлт ба байгаль орчны доройтол: Уур амьсгалын өөрчлөлт нь хэд хэдэн Тогтвортой хөгжлийн зорилтод  шууд нөлөөлж байна. Ялангуяа байгаль орчны тогтвортой байдал, бэлчээрийн доройтол, энэ өвлийн зуд, ган гамшиг малчдын амьдралд болон тогтвортой хөгжилд  маш их хохирол учрууллаа.
  5. Дэлхий нийтийн, болон бүс нутгийн түншлэл: Тогтвортой хөгжлийн зорилтод харилцан уялдаатай шинж чанар нь Засгийн газар, бизнес эрхлэгчид, иргэний нийгэм, олон улсын байгууллагуудын бүс нутгийн хамтын ажиллагаа, зохицуулалтыг шаарддаг. Бүх түвшний түншлэлийг бэхжүүлэх нь бодитой ахиц дэвшил гаргахад зайлшгүй шаардлагатай.

Ийм ч учраас Алтай дамнасан улс орнуудын эдийн засаг, соёлын хэлхээ холбоонд тулгуурлан энэхүү чуулга уулзалтыг зохион байгуулж байна. Гадаад, дотоод олон хүчин зүйлээс шалтгаалан НҮБ болон дэлхийн улс орнууд даян дэлхийн энэ нийтлэг зорилгыг хянан үзэж, эрэмбэлэх, дахин тодорхойлох шаардлагатай тулгарч байна гэж бид үзэж байна. 2030 он гэхэд Тогтвортой хөгжлийн бүх зорилтод хүрэхэд бэрхшээлтэй байж болох ч гол чиглэлүүдийг эрэмбэлэх, боломжтой бол хүчин чармайлтаа түргэтгэх, оролцогч талуудын хамтын ажиллагаа, дэлхийн нийтийн түншлэл төдийгүй бүс нутгийн түншлэлийг дэмжих замаар томоохон ахиц дэвшил гаргах боломжтой. Улс орон, бизнес эрхлэгчид, хувь хүмүүс бүгдэд илүү сайн ирээдүйг бий болгохын тулд тогтвортой хөгжлийн төлөөх хүчин чармайлт, амлалтаа хоёр дахин нэмэгдүүлэх нь нэн чухал юм. Ер нь дэлхийн улс орнууд Тогтвортой хөгжлийн зорилтуудыг ахиулахад чухал үүрэгтэй бөгөөд иргэний нийгэм, төр засгийн байгууллагууд, иргэн бүрийн хүчин чармайлт чухал. Ээдрээтэй ийм цаг үед Тогтвортой хөгжлийн зорилгыг бүрэн хэрэгжүүлж чадахгүй байлаа ч бүх нийтийн энх тайван, шударга ёс, энэ бүхний үндэс хүчтэй, тогтвортой бат бөх институтийг бэхжүүлэх нь бүх асуудлын үндэс, хөгжлийн нэн чухал тулгуур юм. “Тогтвортой хөгжлийн зорилт-2030” хөтөлбөрийн Оршил хэсэгт “Тогтвортой хөгжил, энх тайван хоёр салшгүй холбоотой, нэг нь нөгөөгүйгээр оршин тогтнох боломжгүй” гэж (Sustainable development and peace are inseparable; one cannot exist without the other) гэж тунхагласан байдаг. Ийм ч учраас “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ-2024” чуулга уулзалт энх тайван, шударга ёсыг цогцлоох, хүчирхэг тогтуурьтай тогтолцоог цогцлоохыг бэхжүүлэх талаарх Тогтвортой хөгжлийн XVI зорилгын хэрэгжилтийг хэлэлцэхээр тусгайлан сонгож авсан. Энх тайвнаар, анд нөхдийн ёсоор зэрэгцэн оршиж, тогтвортой өсөлттэй эдийн засгийг цогцлоож, хүний сайн сайхан аж амьдралын үндэсийг бүрдүүлэх нь баталгаатай хангах, тэгш байдал, шударга ёс, хариуцлагатай засаглалыг төлөвшүүлэхийн төлөө бие биеэ дэмжиж, хамтран ажиллах нь дэлхийн улс орон бүрийн чин эрмэлзэл байх ёстой. Дэлхий нийтийн тогтвортой хөгжлийг хангах, шударга, тэгш ертөнцийг бий болгох нь “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ”-ний тэмүүлэл юм. Бид иргэдтэй уулзаж, ард иргэдийнхээ санал бодлыг сонсож, ярилцаж явлаа. Саяхан Архангай, Өвөрхангай аймгуудын иргэдтэй уулзаж явахад хүүхдүүдийнхээ ирээдүйд санаа зовж байгаагаа ярьж байна. Энэ бол монголчууд үр хүүхдийнхээ ирээдүйн сайн сайханд санаа зовж байна гэсэн үг. Дэлхийн хүн төрөлхтөн ч гэсэн ирээдүйнхээ төлөө санаа зовж байна. Дэлхийн дайны нөхцөл байдал, тулгамдаж буй цаг уурын бэрхшээл, өөрчлөлт, шударга ёсны тэмүүлэл нь ирээдүйд итгэх эргэлзээг буй болгожээ. Иймээс дэлхий энэ хэвээрээ байх юм уу, яаж өөрчлөх вэ, шударга, энхтайван, амар амгалан нийгмийг цогцлоох нь монголчууд төдийгүй дэлхий нийтийн асуудал болжээ. Улс үндэстний тусгаар тогтнол, бүрэн эрхт байдалд ямар нэг хэлбэрээр хөндлөнгөөс оролцох, түүнд аливаа хэлбэрээр заналхийлэх, хүн төрөлхтний түүх соёл, хөгжлийн үнэ цэнийг бүдгэрүүлэх аливаа оролдлогоос бид зайлсхийх учиртай. Үүний тулд бид нөхөрлөх, түншлэх ёстой, үүнд бидний хамтын хүчин чармайлт, түүний дотор “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” чухал үүрэг гүйцэтгэнэ гэдэгт итгэлтэй байна. Монгол Улс “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлогодоо энэ бүхнийг тодорхойлсон. Монгол Улсын Их хурлаас  засаглалын тогтолцоондоо  суурь реформ хийж, хуулийн шинэчлэл хийлээ. Олон улсын парламентын холбоотой хамтран хүний эрхийн өөрийн үнэлгээг хийсэн анхны парламент боллоо. Хүний эрхийг дээдэлсэн, жендэрийн мэдрэмжтэй парламент байхаа тунхаглаж, ОУПХ-той хамтран Хүний эрхийн өөрийн үнэлгээг анх удаа хийсэн парламент нь Монгол Улсын Их Хурал боллоо. Мөн жендэрийн мэдрэмжийн өөрийн үнэлгээг хийсэн. Хүний эрхийг хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийг Ази тивд анх удаа баталж, хүний эрх хамгаалагчийг хамгаалах тогтолцоог бий болгосон анхны парламент болсон. Гурван D” буюу “Digital, Democracy, Deliberative” парламент болох зорилт дэвшүүлж, “D-parliament” цахим системийг нэвтрүүлснээр хууль тогтоох үйл ажиллагаанд иргэдийн оролцоо идэвхжиж, ил тод, нээлттэй байдлын зарчим хэвшиж байна. Үүний үр дүнд хууль тогтоох үйл ажиллагаанд иргэдийн оролцоо идэвхжиж, ил тод нээлттэй байдал буй болж байна.

Монгол Улсын авлигатай тэмцэх талаар баримталж буй гол зарчим нь авлигын хэрэгт төрийн алба, бизнесийн салбар, хувь хүний гэлтгүй, бүх түвшинд ижил тэгш, хатуу чанга хандахад оршиж байгаа юм. Авлигын гэмт хэрэгт оноох ялын бодлогыг чангатгаж, авлигаас учирсан хохирлыг нөхөн төлүүлэх нь энэ үйл ажиллагааны гол стратеги болж байна. Авлига нь шударга ёс, хүний эрх, засаглалын нэр хүнд, ардчиллын үнэ зүйлс, иргэдийн боломжид асар их хор уршиг учруулдаг.  Авлигын хохирлыг нөхөн төлүүлэх нь энэ хор хохирлыг бүрэн арилгаж чадахгүй нь ойлгомжтой ч нийгэмд шударга ёсыг тогтоох чухал хөшүүрэг мөн. Энэ чиглэлээр бид нааштай үр дүнд хүрч байна. Тухайлбал, 2019 онд 11.3 тэрбум, 2020 онд 35.6 тэрбум, 2021 онд 96.2 тэрбум, 2022 онд 2.3 их наяд төгрөгийг авилгын хөрөнгө хураах чиглэлээр нөхөн төлүүлж, энэ хэмжээ жилээс жилд нэмэгдэж байна. Монгол Улс энхийг эрхэмлэсэн, нээлттэй, бие даасан, олон тулгуурт гадаад бодлогын үндсэн зарчимтайгаа уялдуулан тодорхой асуудлаар санал санаачилга дэвшүүлсээр байгаа. Энэ онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлагаар “Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалт”-ыг зохион байгуулах гэж байна. Түүнчлэн уур амьсгалын өөрчлөлтийг багасгах талаарх тогтвортой хөгжлийн зорилтын хэрэгжилтэд хувь нэмэр оруулах үүднээс 2026 онд “Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жил”-ийг тэмдэглэн өнгөрүүлэх, “Цөлжилттэй тэмцэх тухай” НҮБ-ын конвенцын Талуудын XVII бага хурал (COP17)-ыг өөрийн оронд зохион байгуулахаар бэлтгэл ажлыг эхлүүлээд байна.

Эрхэм зочид, хүндэт нөхөд өө, Энэ удаагийн чуулга уулзалтаар та бид Алтай язгуурын хэл, Алтайн соёл, археологийн судалгаа, хэлний энэ бүлэгт хамаарах улс орнуудын хамтын ажиллагааны сэдвийг хөндөж ярина. Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд даян дэлхийн түншлэл чухал гэдгийг онцлон тэмдэглэсэн. Алтайн өндөр уулс шигээ Алтайн ард түмнүүдийн түүх, соёл ч агуу гайхамшигтай. Алтайн соёл нь хүн төрөлхтний аж төрөх ёс, эрдэм ухаан, үйлдвэрлэл, урлаг, шашин шүтлэг гээд олон салбарын гүн гүнзгий хэрнээ нэн сонирхолтой ул мөрийг хадгалсаар байна. Тиймээс Алтайн уулсын эргэн тойронд аж төрөн сууж, өөрсдийн хэл, соёл, түүхийн нийтлэгийг бий болгосон өвөг дээдсийнхээ энэ гайхамшигт түүхийг судлах, хүн төрөлхтний түүхэнд оруулсан хувь нэмрийг тодруулах нь Та бидний хувьд нэр төрийн хэрэг мөн. Алтай язгуурын хэл, Алтайн соёл гэх ойлголт Евразийн өргөн уудам газар нутаг, Хятадын Цагаан хэрмээс Унгарын тал, зүүн тийшээ Солонгосын хойг, Японы арлууд хүртэл түгэн тархаж, бүрэлдэн бий болсон. Цаашилбал Хойд Америкаар дамжиж Төв Азиас нүүн очсон уугуул иргэдийн соёл ч хамаарна. Тиймээс “Алтайн соёл” хэмээх түүхэн нийтлэг соёл, бодлогын хүрээнд хамтын ажиллагааны яриа хэлэлцээгээ улам баталгаажуулж, тогтвортой хөгжлийн төлөөх дэлхий нийтийн хүчин чармайлтад хувь нэмрээ оруулах нь нэн чухал ач холбогдолтой юм. Монгол Улсын Засгийн газар “Алтайн өндөр уулс” өвийг Дэлхийн өвийн жагсаалтад байгалийн болон соёлын ангиллаар бүртгүүлэхээр 2020 оны 09 дүгээр сард холбогдох баримт бичгүүдийг хүргүүлсэн. Энэ бол Та бид цаашид байгалийн болон соёлын аялал жуулчлалын хамтарсан брэнд бий болгох, эдийн засгийн яриа хэлэлцээр болон улс дамнасан аялал жуулчлалын хөтөлбөрүүдийг дэлхий нийтэд санал болгох, Алтайн соёлыг сурталчлан түгээх, Алтай судлалыг идэвхжүүлэн хөгжүүлэх олон сайхан боломжийг нээх чухал хөшүүрэг мөн. Та бид Алтайн хэл, соёлоос гадна Хүннү, Түрэг, Уйгур, Их Монгол Улс, Алтан ордны улс, Цагаадайн улс, Ил хаад, Юань улсын түүхээр ч бас гүнзгий холбогддог. Эрт цагт алдарт “ТОРГОНЫ ЗАМ” биднийг холбож байсан бол хэл, соёл, түүхийн “АЛТАЙН ШҮХЭР” гэж нэрлэж болох түүхэн нийтлэг үнэт зүйл өнөөдөр биднийг холбож байна. Энэ асар том шүхрийн дор бид ижилсэн нөхөрлөж, хүн төрөлхтний сайн сайхны төлөөх хамтын хүчин чармайлтаа нэгтгэх нь ЭВ НӨХӨРЛӨЛ-САЙН ҮЙЛС-ийн шилдэг жишиг болно гэдэгт итгэлтэй байна.Чуулга уулзалтад хүрэлцэн ирсэн Хүндэт зочид, төлөөлөгчид, эрдэмтэн, судлаач  та бүхэндээ сайн үйлсийн эрхэм зорилго бүхэн тань биелж бүтэхийн ерөөл өргөе. Чуулга уулзалтын үйл ажиллагаанд амжилт хүсье.

Дэлгэрэнгүй ...

Улс төр

“Булевиртид” эмийг Гаалийн болон НӨАТ-аас чөлөөлөх тухай хуулийн төслийг эцэслэн баталлаа

Нийтэлсэн

-

Нийтэлч

УИХ-аас Гепатитын D вирусний эмчилгээнд хэрэглэх зорилгоор импортлох “Булевиртид” эмийг Гаалийн болон Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслүүдийг эцэслэн баталлаа.

Хууль батлагдсаны ач холбогдлын талаар Эрүүл мэндийн сайд С.Чинзориг “Олон улсад хийгддэг нэгдсэн аргачлалаар судалж үзэхэд манай улсад гепатитын D вирусний халдвартай 66 мянган хүн байж болзошгүй гэсэн тооцоолол гарсан. Харин элэгний B, D вирустэй иргэдийн ТББ-ынхан 150 мянга орчим хүн байгаа гэдэг бөгөөд энэ хууль батлагдсанаар D вирусний халдварын эмчилгээг эхлүүлэхэд нэг алхам ойртлоо гэсэн үг юм.

Гепатитын D вирусний халдварыг эмчлэх “Булевиртид” эмийг Европын эмийн агентлаг эмийн бүртгэлд албан ёсоор бүртгэж, гепатитын B, Д вирусний архаг халдварын эмчилгээнд хэрэглэх зөвшөөрөл олгосонтой уялдуулан манай улс уг  эмийг өнчин эмийн жагсаалтад оруулж, гепатитын B, Д вирусний эмчилгээний заавраа шинэчлэн баталж, 2024 оноос мөрдөж эхлээд байна.

Гэвч “Булевиртид” нь өндөр үнэтэй учир иргэд уг эмийн эмчилгээнд хамрагдахад  хүндрэлтэй байгаа. Тиймээс ЭМЯ “Булевиртид” эмийн албан ёсны патентыг эзэмшигч АНУ-ын “Gilead Science” компанитай эмийн үнийг бууруулах талаар яриа хэлэлцээг үргэлжлүүлэн хийж байгаа бөгөөд гепатитын В ба Д вирусний хавсарсан халдвартай иргэдэд шаардлагатай эмийн үнийг бууруулж, иргэдэд учрах санхүүгийн дарамтыг багасгахад эдгээр хууль чухал ач холбогдолтой” гэлээ.

 Эрүүл мэндийн сайдын зүгээс 2023-2024 онд гепатитийн D вирустэй иргэдийн тавьсан хүсэлтүүдийг үндэслэж цөөнгүй арга хэмжээг авсан. Тухайлбал,

-Эрүүл мэндийн сайдын 2023 оны 7 дугаар сарын 5-ны өдрийн А/250 дугаар тушаалаар гепатитын D вирусний “”Булевиртид”” эмийг “Өнчин эмийн жагсаалт”-д бүртгэж Монгол Улсад эмчилгээнд нэвтрүүлэх эмийн хүртээмжийг нэмэгдүүлэх боломжийг бүрдүүлсэн.

-Гепатитын D вирусний халдвартай иргэдэд урсофальк эмийг хөнгөлөлттэй үнээр олгох тоо хэмжээг 2 дахин нэмэгдүүлэх хүсэлт ирүүлсний дагуу хөнгөлөлттэй үнээр сард 60 ширхэг олгодог байсныг 120 болгосон нь элэг цэвэршүүлэх, цөс хөөх үйлчилгээтэй эмийн хүртээмжийг нэмэгдүүлсэн.

-Элэг хамгаалах эм “Бидика”-г Монгол Улсын зайлшгүй шаардлагатай эмийн бүртгэлд оруулснаар цаашид Эрүүл мэндийн даатгалын сангаас үнийн  хөнгөлөлт үзүүлэх боломжийг бүрдүүлсэн.

-Аймаг, нийслэлийн эрүүл мэндийн байгууллагуудын гепатитын В, D вирусний халдварыг илрүүлэх, ачаалал тодорхойлох шинжилгээний чадавхыг нэмэгдүүлэх, вирусний халдвартай иргэдэд оношилгоо, шинжилгээг үнэ төлбөргүй хийх зорилгоор  тодорхой санхүүгийн дэмжлэг үзүүлж орон нутгийн иргэдийг заавал Улаанбаатар явж шинжилгээ хийлгэхгүй, орон нутагтаа өгдөг байх боломжийг бүрдүүлж байна.

-Эрүүл мэндийн сайд, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын хамтарсан “Даатгуулагч (иргэн)-ийн хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтооход баримтлах өвчний жагсаалт, хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ, хугацааг шинэчлэн батлах тухай”  2023 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн А/441, А/192 дугаар тушаалаар  Элэгний эмгэг өвчний “А” заалтын хүрээг өргөжүүлж, гепатитын В, D вирусний шалтгаант архаг үрэвслийн үед D вирусний эсрэг “”Булевиртид”” эмийн эмчилгээг хийж байх хугацаанд хөдөлмөрийн чадвар алдалтыг 80 хувиар тогтоож байхаар группийн асуудлыг шийдвэрлэсэн. Мөн гепатитын В, D  вирусний шалтгаант элэгний циррозын Чайлд-Пьюгийн ангиллаар “А, В зэрэг” 50 хувь  байсныг 60 хувь болгон нэмэгдүүлсэн.

– “Элэг бүтэн Монгол” арга хэмжээг эрчимжүүлэх ажлын хүрээнд Халдварт өвчин судлалын үндэсний төвийн амбулаторийн тасагт гепатитын В, D вирусний халдвартай иргэдэд үйлчлэх хэсгийг өргөжүүлэн шинээр кабинет нээж, D вирустэй иргэдэд тусламж үйлчилгээ үзүүлэх ачааллыг хөнгөлөх арга хэмжээ авсан.

-Гепатитын В, D вирусний халдварыг илрүүлэх, оношлох, эмчлэх тухай эмнэлзүйн зааврыг 21 аймаг, 9 дүүргийн 400 гаруй эмч, мэргэжилтнүүдэд танхим болон цахим сургалтаар хүргэж хүний нөөцийн чадавхийг хангасан.

-Халдварт өвчин судлалын үндэсний төвийн лабораторийн албыг гепатитын В, D вирусний халдварыг илрүүлэх, вирусийг тоолох, тодорхойлох 30 гаруй нэр төрлийн багаж, тоног төхөөрөмжөөр хангаж оношилгоо, шинжилгээний хүчин чадлыг нэмэгдүүлсэн гэж Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ. 

Дэлгэрэнгүй ...

Улс төр

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Онцгой байдлын алба хаагчид бол энх цагийн эгэл баатрууд

Нийтэлсэн

-

Нийтэлч

Энэ өдрүүдэд Онцгой байдлын алба байгуулагдсаны 20 жилийн ой тохиож байна. Монгол Улсын Засгийн газрын 2004 оны нэгдүгээр тогтоолоор Гал түймэртэй тэмцэх газар, Улсын иргэний хамгаалалтын газар, Улсын нөөцийн газрыг нэгтгэж Онцгой байдлын албыг байгуулсан юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх Онцгой байдлын албаны ойн хүндэтгэлийн ёслолд оролцлоо.

Тэрбээр үндэсний аюулгүй байдал, ард иргэдийн амгалан тайван амьдралын баталгаа болсон нийт бие бүрэлдэхүүн, ахмадууд, тэдний гэр бүлд баяр хүргэж, ажлын амжилт, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөв.

Өргөсөн тангарагтаа үнэнч байж, бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг авран хамгаалахын төлөө амь биеэ үл хайрлан зүтгэдэг алба хаагчдаа ард түмэн хайрлан хүндэлдгийг хэллээ.

Эх орон, ард түмнийхээ төлөө алтан амиа өргөсөн аврагчдын баатарлаг үйлс, гэгээн дурсгал ард түмэн, хамт олных нь зүрх, сэтгэлд мөнх оршиж, үүрд дурсагдах болно гэдгийг тэмдэглэлээ.

“Цар тахалтай тэмцэх, Хөвсгөл нуурын экосистемийг хамгаалах, Турк-Сирийн газар хөдлөлтийн гамшгийн голомтод үүрэг гүйцэтгэсэн нь гамшиг, ослын олон зуун тохиолдолд үүргээ нэр төртэй биелүүлж яваа тус албаны 20 жилийн хүч хөдөлмөр, хичээл зүтгэлийн үр дүн, үнэлгээ” гэв.

Цаашид алба хаагчдын амь нас, аюулгүй ажиллагааг мэргэжлийн түвшинд хангахад бүх талаар онцгой анхаарах ёстойг онцоллоо.

Ерөнхийлөгч албан үүргээ гүйцэтгэж яваад амь эрсэдсэн алба хаагчдын ар гэрийн нийгмийн баталгааг хангах зорилгоор Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөл санаачлан боловсруулж, УИХ-д өргөн мэдүүлээд байна.

Үүрэг гүйцэтгэх чадавх, арга тактик, стратеги төлөвлөлт, бэлэн байдал, бэлтгэл, сургалтаа сайжруулан, техник хэрэгсэл, үйл ажиллагаандаа технологийн дэвшил нэвтрүүлж, алба хаагчдын аюулгүй байдлыг бүрэн хангах нөхцөл, боломж бүрдүүлэх нь нэн тэргүүний зорилт.

Газар хөдлөлтийн гамшиг, цар тахал болон аюулт үзэгдэлтэй тэмцэх үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг хамтдаа богино хугацаанд бүрдүүлэн бэхжүүлэх шаардлагатайг тэмдэглэв.

Улсын Иргэний хамгаалалтын газар, Гал түймэртэй тэмцэх газар, Улсын нөөцийн газрын залгамж болж, эх орон, ард түмнийхээ өмнө хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж байгаа Онцгой байдлын ерөнхий газрыг  Сүхбаатарын одонгоор шагналаа.

Анх 120 салбар нэгжтэй байсан онцгой байдлын алба өнөөдөр 190 салбар нэгжтэй, агаараас эрэн хайх, аврах ангитай болон өргөжиж, техник хэрэгслийн хангалт 40 гаруй хувиар нэмэгдээд байна.

Өнгөрсөн 20 жилийн  хугацаанд 37 мянга гаруй иргэний амь нас, аюулгүй байдал, байгууллага, аж ахуйн нэгж, иргэний 1.2 их наяд төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалжээ.

АХЛАХ АХЛАГЧ Д.ТЭМҮҮЖИН “ОНЦГОЙ БАЙДЛЫН АЛБАНЫ АНХНЫ САЙДЫН НЭРЭМЖИТ ШАГНАЛ” ГАРДЛАА

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх  Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн аврагч-гал сөнөөгч, ахлах ахлагч Д.Тэмүүжинд “Онцгой байдлын албаны анхны сайдын нэрэмжит шагнал”, 20 сая төгрөг гардууллаа.

Ахлах ахлагч Д.Тэмүүжин Онцгой байдлын байгууллагад 22 дахь жилдээ ажиллаж байна. Энэ хугацаанд 3,400 орчим удаагийн дуудлагад ажиллаж, 2,056 хүний амь нас, 256 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалжээ.

Тэрбээр 2014 онд Бүгд Найрамдах Өмнөд Судан Улс дахь НҮБ-ын энхийг сахиулах “ANMMISS” ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн. Энэ үеэр 16 улсын 3,000 гаруй алба хаагчийн дунд зохиосон 10 км гүйлтийн аварга, улмаар Монгол Улсын батальоны шилдэг ахлагч болж байжээ.

Д.Тэмүүжин Ерөнхийлөгчийн нэрэмжит тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын дунд зохиодог “Марш тактик тусгай бэлтгэлийн тэмцээн”-д гурван удаа мөнгөн медаль хүртсэн.

2002 оноос улсын чанартай тэмцээнүүдэд оролцож, 53 алт, 27 мөнгө, 16 хүрэл медаль хүртэн, 2018 онд гүйлтийн спортын Олон улсын хэмжээний мастер болжээ.

Дэлгэрэнгүй ...

Улс төр

Онцгой байдлын алба хаагчдад төрийн дээд цол, одон, медаль хүртээлээ

Нийтэлсэн

-

Нийтэлч

Онцгой байдлын алба байгуулагдсаны 20 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гарган, гамшгийн аюулаас ард иргэдийн амь насыг авран хамгаалах, урьдчилан сэргийлэх үүргээ нэр төртэй биелүүлж, үр бүтээлтэй ажиллан, эх орноо хөгжүүлэх үйл хэрэгт хувь нэмэр оруулж буй эрхмүүдэд төрийн дээд цол, одон, медаль хүртээлээ.

Гавьяат эдийн засагч цолоор:
  • Онцгой байдлын ерөнхий газрын ахмадын хорооны гишүүн, бэлтгэл хурандаа Пунцагийн Батаахүү,
Үйлчилгээний гавьяат ажилтан цолоор:
  • Онцгой байдлын ерөнхий газрын ахмад ажилтан, бэлтгэл хурандаа Чимэддоржийн Батчулуун,
  • Булган аймгийн Онцгой байдлын газрын ахмад ажилтан, бэлтгэл хурандаа Доржготовын Ууганбаяр,
  • Онцгой байдлын ерөнхий газрын дэргэдэх 09 дүгээр ангийн Эрэн хайх, аврах салбарын аврагч, ахлах ахлагч Пүрэвдоржийн Хатанболд,
  • Нийслэлийн Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 18 дугаар ангийн гал сөнөөгч, ахлах ахлагч Түмэнбаярын Даваадорж нарыг шагналаа.
Сүхбаатарын одонгоор:
  • Онцгой байдлын ерөнхий газрын дарга асан, хошууч генерал Түвшингийн Бадрал,
  • Онцгой байдлын ерөнхий газрын Ахмадын хорооны дарга, бэлтгэл хурандаа Жавзангийн Цогтоо,
Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор:
  • Онцгой байдлын ерөнхий газрын Ахмадын хорооны Удирдах Зөвлөлийн гишүүн, бэлтгэл хурандаа Сэнгээгийн Цогтбаатар,
  • Онцгой байдлын ерөнхий газрын ахмад ажилтан, бэлтгэл хурандаа Жадамбын Амарсанаа,
  • Нийслэлийн Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 35 дугаар ангийн гал сөнөөгч, ахлах ахлагч Дондовцэрэнгийн Ууганбаатар,
Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор:
  • Онцгой байдлын ерөнхий газрын ахмад ажилтан, бэлтгэл хурандаа Шаазангийн Алтанчимэг,
Цэргийн гавьяаны одонгоор:
  • Онцгой байдлын ерөнхий газрын ахмад ажилтан, бэлтгэл хошууч Ядамсүрэнгийн Отгончимэг,
  • Онцгой байдлын ерөнхий газрын дэргэдэх 185 дугаар ангийн нөөцийн барааны нярав, ахлах ахлагч Дуламжавын Лувсан,
  • Дорнод аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн аврагч-тэсэлгээчин, ахлах ахлагч Сумъяагаравын Цог-Эрдэнэ,
  • Өвөрхангай аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 12 дугаар ангийн аврагч, гал сөнөөгч, ахлах ахлагч Батсайханы Өлзий-Орших,
Цэргийн хүндэт медалиар:
  • Онцгой байдлын ерөнхий газрын Захиргааны удирдлагын газрын Захиргаа, цэргийн алба хариуцсан мэргэжилтэн, дэд хурандаа Пүрэвсүрэнгийн Чинзориг,
  • Онцгой байдлын ерөнхий газрын Гал түймэртэй тэмцэх газрын барилгын зураг төсөл, техникийн гүйцэтгэл хариуцсан мэргэжилтэн, дэд хурандаа Мягмарсүрэнгийн Батсайхан,
  • Гамшиг судлалын хүрээлэнгийн Аюулгүй байдлын үнэлгээний нэгдсэн төвийн дарга, хошууч Энхбаярын Энхбат,
  • Нийслэлийн Багахангай дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 80 дугаар ангийн захирагч, хошууч Гончигийн Отгонбаатар,
  • Онцгой байдлын ерөнхий газрын дэргэдэх 111 дүгээр ангийн Эрэн хайх, аврах салбарын захирагч, хошууч Дэмиддагвын Батсүмбэр,
  • Шуурхай удирдлага, зарлан мэдээллийн төв 119 дүгээр ангийн ахлах нягтлан бодогч, ахлах дэслэгч Амарсанаагийн Отгонжаргал,
  • Үндэсний аврах бригадын аврагч-холбоочин, ахлах ахлагч Цогтбаатарын Саранчимэг,
  • Нийслэлийн Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн салааны захирагчийн туслах, ахлах ахлагч Баасангийн Батбаяр,
  • Архангай аймгийн Онцгой газрын Гал түймэр унтраах, аврах 51 дүгээр ангийн дуудлага хүлээн авагч, ахлах ахлагч Отгонцэрэнгийн Саранцэцэг,
  • Нийслэлийн Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 64 дүгээр ангийн салааны захирагчийн туслах, ахлах ахлагч Насанбуянгийн Буян-Эрдэнэ,
  • Говь-Алтай аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 59 дүгээр ангийн гал унтраах автомашины жолооч, ахлах ахлагч Энхбатын Мөнхбаатар,
  • Нийслэлийн Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 64 дүгээр ангийн салааны захирагчийн туслах, ахлах ахлагч Лхагвын Нямбадрах,
  • Орхон аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 56 дугаар ангийн салааны захирагчийн туслах, ахлах ахлагч Нарангийн Эрдэнэбаяр,
  • Хэнтий аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын аврагч жолооч-холбоочин, ахлах ахлагч Цогтбаатарын Ууган-Эрдэнэ,
Хөдөлмөрийн хүндэт медалиар:
  • Онцгой байдлын ерөнхий газрын дэргэдэх 115 дугаар ангийн сантехникийн ажилтан Дугарын Сумъяа нарыг шагналаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх төрийн дээд цол, одон, медаль хүртсэн эрхмүүдэд болон тэдний гэр бүл, хамт олонд сайн сайхан бүхнийг хүсэн ерөөлөө.

Дэлгэрэнгүй ...
Сутралчилгаа
Улс төр22 цаг өмнө

“Булевиртид” эмийг Гаалийн болон НӨАТ-аас чөлөөлөх тухай хуулийн төслийг эцэслэн баталлаа

Нийгэм22 цаг өмнө

Улсын хэмжээнд 12.9 сая төл хүлээн авч, 11.9 сая төл бойжиж байна

Улс төр1 өдөр өмнө

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Онцгой байдлын алба хаагчид бол энх цагийн эгэл баатрууд

Спорт1 өдөр өмнө

Монгол Улсад анх удаа спортын ачааллын дараах сэргэлт, нөхөн сэргээх эмчилгээ үзүүлж эхэллээ

Улс төр1 өдөр өмнө

Онцгой байдлын алба хаагчдад төрийн дээд цол, одон, медаль хүртээлээ

Нийгэм1 өдөр өмнө

Цэргийн ёслол, хүндэтгэлийн ёслолын жагсаалд 1600 орчим алба хаагч, тусгай албаны техник хэрэгсэлтэйгээр оролцлоо

Энтертайнмент1 өдөр өмнө

“Номын баяр” маргааш нээлтээ хийнэ

Нийгэм1 өдөр өмнө

Хоногт 5 грамм ба түүнээс бага хэмжээний давс хэрэглэхийг зөвлөдөг

Нийгэм1 өдөр өмнө

Бага тойруугийн авто замын хоёрдугаар хэсгийн хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлыг хийж гүйцэтгэнэ

Улс төр1 өдөр өмнө

Ахмад настны тухай болон Банкны тухай хууль, Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахыг дэмжлээ

Улс төр1 өдөр өмнө

Монгол Улс Европын холбоотой дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ой тохиож байна

Улс төр1 өдөр өмнө

Ус гүн цэвэршүүлэх үйлдвэрийн бүтээн байгуулалт ирэх онд бүрэн дуусна

Нийгэм1 өдөр өмнө

Залуучуудын хөгжлийн зөвлөлийн анхдугаар чуулган зохион байгуулна

Нийгэм1 өдөр өмнө

“Улаанбаатар марафон 2024” өдөрлөг болоход 8 хоног үлдлээ

Улс төр1 өдөр өмнө

Сонгуулийг нээлттэй, ил тод зохион байгуулахад улс төрийн намуудтай хамтран ажиллана

Улс төр1 өдөр өмнө

Саналын хуудас хоёр хэсэгтэй байна

Улс төр2 өдөр өмнө

Шинжлэх ухаан, технологийн салбарын санхүүжилт, хүний нөөцийг нэмэгдүүлэх шаардлагатай

Нийгэм2 өдөр өмнө

Монгол Улсад анх удаа спортын ачааллын дараах сэргэлт, нөхөн сэргээх эмчилгээ хийж эхэллээ

Нийгэм2 өдөр өмнө

1085 автобус утасгүй интернэттэй болно

Улс төр2 өдөр өмнө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Үндэсний орон сууцжуулалтын тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв

Нийгэм2 өдөр өмнө

“Улаанбаатар марафон 2024” өдөрлөгийн сайн дурын ажилчдыг сургалтад хамрууллаа

Нийгэм2 өдөр өмнө

“Чингис хаан” олон улсын нисэх буудлыг өргөтгөх, хүчин чадлыг нэмэгдүүлэх судалгаа хийнэ

Улс төр2 өдөр өмнө

УИХ-ын дарга Г.Занданшатар төрийн албан хаагчдыг парламентын “D-petition” цахим системийг сурталчилж ажиллахыг хүслээ

Нийгэм2 өдөр өмнө

М.Анхцэцэг “Парис 2024” олимпын эрхийн болзол хангаад байна

Нийгэм2 өдөр өмнө

НҮБ-ын эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх дэд хорооны гишүүдтэй уулзлаа

Нийгэм2 өдөр өмнө

Г.Батмөнх: Тавдугаар сарын 1-нээс хойш 200 гаруй сая төгрөгийн гурилын импортын татварыг чөлөөлсөн байна

Улс төр2 өдөр өмнө

НББХ: Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

Улс төр2 өдөр өмнө

ЭЗБХ: Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэхийг дэмжив

Улс төр3 өдөр өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хоккейн үндэсний шигшээ багийн тамирчдыг хүлээн авч уулзлаа

Улс төр3 өдөр өмнө

У.Хүрэлсүх: Авлигын гэмт хэрэг үйлдсэн этгээдэд тохирох ял шийтгэл оногдуулж байх нь шударга ёсны зарчим

24 баримт5 жил өмнө

“MCS” хэмээх эзэнт гүрний эцэг болсон Ж.Оджаргалын 24 баримт

Эдийн засаг3 жил өмнө

“Гоо брэнд”-ийн онцлох 24

Бусад3 жил өмнө

ХӨГШРӨЛТИЙН ЭСРЭГ ХАМГИЙН ҮР ДҮНТЭЙ ТАРИЛГА ЭМЧИЛГЭЭ БОЛ SMART PRP

24 баримт5 жил өмнө

М.Энхболдын улс төрд сойсон тод од

Бусад5 жил өмнө

Хагасайн өдөр буюу бямба гаригт Улаанбаатарт бороо орно

Улс төр4 жил өмнө

Р.Батжаргал: Анхны жил 23-хан сая төгрөг өгч, нүүр улайлгаж байлаа. Одоо гуйхаа ч больсон

Эдийн засаг4 жил өмнө

ЭТТ ХК: Нэг сая орчим иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг шилжүүлээд байна

Энтертайнмент4 жил өмнө

Д.Пүрэвдорж:  Чингис шүлэг

Улс төр5 жил өмнө

М.Энхболд албан тушаалаасаа огцрохоор болжээ

Энтертайнмент5 жил өмнө

Харбины мөсөн баримлын тэмцээнд Монголын баг түрүүлжээ

24 баримт2 жил өмнө

Тэргүүн хатагтай Баттулга асан Анжелика

Энтертайнмент5 жил өмнө

Нүцгэн төрхөө дэлгэцнээ мөнхөлсөн Б.Батмаагийн гэрэл зургаас

Улс төр5 жил өмнө

Гэрлийн хурдаар хөрөнгөжсөн Ж.Мөнхбатын дараагийн нууц байшин

Энтертайнмент5 жил өмнө

Дуучин А.Түмэн-Өлзий нөхрөөсөө салж, ганц бие болсноо зарлалаа

Улс төр5 жил өмнө

С.Эрдэнэ ерөнхий сайд болно…

24 баримт5 жил өмнө

Дуучин А.Хишигдалай /24 Фото/

Дэлхий дахинд4 жил өмнө

Хятад муур, нохой, сарьсан багваахай зардаг захуудаа нээж эхэллээ

Нийгэм5 жил өмнө

Бодь группийн Л.Болдхуяг, Богд банкны гүйцэтгэх захирал Г.Саруул нарын офшор данс ил боллоо

Улс төр5 жил өмнө

Ж.Батзандан амаа барив

24 баримт5 жил өмнө

Жүжигчин Цэрэнболд: “Нэр алдарт хүрлээ гээд эхнэрээ солидог, голдог эр хүн би биш

Бусад5 жил өмнө

Э. Бат-Үүл, М.Сономпил нарын хэрэг шүүхэд шилжжээ

Улс төр5 жил өмнө

У.Хүрэлсүх дөрвөн гишүүнд УИХ-ын дарга болох санал тавьжээ

Улс төр5 жил өмнө

Сахал Бат-Эрдэнэ Дамбын Хишгээд базуулжээ

Бусад5 жил өмнө

Өнөөдрийн халуухан зургууд… 18+

Улс төр5 жил өмнө

Говь-Алтай аймгийн ИТХ-ын даргын суудлыг булаасан Л.Батжаргал ял сонсох бололтой

Нийгэм5 жил өмнө

Ус, дулааны төлбөр дээр хууль бус төлбөр нэмдэг байсныг илрүүлжээ

24 баримт4 жил өмнө

Өвгөн партизаны ач хүүд  цулбуураа атгуулсан алтайчууд

Улс төр5 жил өмнө

Б.Чойжилсүрэн гишүүн хувийн бизнестээ 19 тэрбум төгрөг завшсан уу?

Энтертайнмент5 жил өмнө

Маргааш “АЛУНГОО-2018” цомын эздийг өргөмжилнө

Нийгэм6 жил өмнө

Засгийн газрын 182 дугаар тогтоолтой холбогдуулан Нийслэлд мөрдөгдөх Хан-Уул дүүргийн Газрын үнэлгээний бүсийн хил хязгаарын санал авч байна

Эдийн засаг5 өдөр өмнө

Монголбанкнаас Мөнгөний бодлогын шийдвэрийг танилцуулж байна

Нийгэм2 сар өмнө

Гал түймрийн аюулаас сэрэмжлэхийг онцгойлон анхаарууллаа

Эдийн засаг4 сар өмнө

Даатгалын тухай хуулийн төслийг шинэчилж, осол гамшгийн үед төсвийн мөнгөөр хохирол барагдуулдаг байдлыг багасгана

Бусад5 сар өмнө

Хөгжлийн банкны “Самурай” бондын өрийг хугацаанд нь төлж барагдуулахтай холбоотой өрийн дэвтэрт гарын үсэг зурж байна

Бусад5 сар өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, эмнэлгийн тусламж үйлчилгээнд тулгарч буй асуудлын талаар

Нийгэм5 сар өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлыг танилцуулж байна

Бусад7 сар өмнө

Нийслэлийн нийтийн тээвэрт хийсэн парк шинэчлэл, худалдан авалтуудын материалыг АТГ-т шалгуулна

Нийгэм7 сар өмнө

Нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж байна

Бусад8 сар өмнө

Олон тооны мал хулгайлах гэх хэргийн шүүх хуралдаан болж байна

Нийгэм11 сар өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх гэм буруугийн шүүх хурал 45 дахь өдрөө үргэлжилж байна

Нийгэм11 сар өмнө

Хөгжлийн банкны шүүх хурал 40 дэх өдрөө үргэлжилж байна

Улс төр1 жил өмнө

Гэрэгэ бондын төлбөрийг бүрэн төлж барагдууллаа

Нийгэм1 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Бусад1 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Улс төр1 жил өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Бусад1 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Нийгэм1 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /ШУУД/

Улс төр1 жил өмнө

Ж.Ганбат: Онцгой дэглэм тогтоосноос хойш нүүрс экспорт 2 дахин борлуулалтын орлого 3,9 дахин өссөн

Бусад1 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр1 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Эдийн засаг1 жил өмнө

МОНГОЛБАНК: Бодлогын хүүг хэвээр хадгалах шийдвэр гаргалаа

Улс төр1 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр1 жил өмнө

УИХ-ын 2023 оны Хаврын ээлжит чуулганы нээлт

Нийгэм1 жил өмнө

ШӨХТГ-аас “Олон улсын хэрэглэгчийн өдөр”-т холбогдуулан мэдээдэл хийж байна

Улс төр1 жил өмнө

Засгийн газрын зүгээс байгуулагдсан “Шүгэл” ажиллагааны ажлын хэсгээс мэдээлэл өгч байна

Улс төр1 жил өмнө

“Шувуу” ажиллагааны хүрээнд гадаад улс руу оргон зайлсан 92 хүнийг авчирна

Улс төр1 жил өмнө

Засгийн газрын хуралдааны шийдвэрийг танилцуулж байна

Бусад1 жил өмнө

Сайд Ц.Даваасүрэн: УИХ-д өргөн барьсан Газрын тухай долоон багц хуулийн шинэчилсэн найруулгын төслийг эгүүлэн татаж байна

Улс төр1 жил өмнө

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн БНСУ-д хийх албан ёсны айлчлал өнөөдөр эхэллээ

Улс төр1 жил өмнө

Засгийн газрын хуралдааны шийдвэрийн талаар мэдээлж байна

Сав шим