Нийгэм
Нийт шүүгчийн хуралдаан, шүүгчдийн зөвлөгөөн боллоо
Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн 2024 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцлээ.
Иргэний хөдөлгөөний намаас ирүүлсэн “Намын дүрмийн өөрчлөлтийг бүртгүүлэх тухай”, Эрхчөлөөг хэрэгжүүлэгч намаас ирүүлсэн “Намын даргаар Ш.Төмөрсүхийг бүртгүүлэх тухай” болон “Намын дүрмийн өөрчлөлтийг бүртгүүлэх тухай”, Зон олны намаас ирүүлсэн “Намын нэр болон дүрэмд өөрчлөлт оруулсныг бүртгүүлэх тухай” өргөдлүүдийг тус тус хэлэлцэж, бүртгэхээр шийдвэрлэлээ.
Харин иргэн Д.Алимаагийн ирүүлсэн “Монголын либерал намын даргын өөрчлөлтийг бүртгүүлэх тухай”, ШИНЭ намаас ирүүлсэн “Намын дүрмийн өөрчлөлтийг бүртгүүлэх тухай” өргөдлүүдийг хэлэлцэж, өргөдөлд хавсаргасан баримт бичиг шаардлага хангаагүй гэх үндэслэлээр бүртгэхээс татгалзав.
Мөн Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны дэгд өөрчлөлт оруулах санал хэлэлцэхийг хойшлуулав.
Иргэн болон захиргааны хэргийн харьяаллыг зааглан ялгахтай холбоотой Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль болон Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрэх тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг тайлбарлах тухай Захиргааны болон Иргэний хэргийн танхимын саналын танилцуулгыг сонсож, дэмжлээ.
Шүүх хуралдааны дэг болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн оролцогчид хариуцлага хүлээлгэх асуудлыг зохицуулсан холбогдох хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах саналыг хууль тогтоогчид уламжлах тухай асуудлыг хэлэлцэж, дэмжив.
Шүүгчдийн зөвлөгөөнөөр шүүгчийн хүсэлтийг хүлээн авч, зөвшөөрч, чөлөөлөх асуудлыг шийдвэрлэв гэж Монгол Улсын Дээд шүүхээс мэдээллээ.
Нийгэм
Улсын хэмжээнд 12.9 сая төл хүлээн авч, 11.9 сая төл бойжиж байна
Улсын хэмжээнд 12.9 сая төл хүлээн авч, 11.9 сая төл бойжиж, төл бойжилт 92.4 хувьтай байна.
Төллөвөл зохих 23.2 сая эх малын 55.6 хувь буюу 12.9 сая эх мал төллөөд байна.
Бүсээр нь авч үзвэл, баруун бүс 67.5, зүүн бүс 32.9, төвийн бүс 43.9, хангайн бүс 56.4 хувьтай мал төллөлт үргэлжилж байна гэж ХХААХҮЯ-наас мэдээллээ.
Нийгэм
Цэргийн ёслол, хүндэтгэлийн ёслолын жагсаалд 1600 орчим алба хаагч, тусгай албаны техник хэрэгсэлтэйгээр оролцлоо
Нийгэм
Хоногт 5 грамм ба түүнээс бага хэмжээний давс хэрэглэхийг зөвлөдөг
Үйлдвэрийн аргаар боловсруулсан хүнсний бүтээгдэхүүний 83.6 хувь, нийтийн хоолны 81.6 хувь нь давс ихтэй байна.
Хоногт 5 грамм ба түүнээс бага хэмжээний давс хэрэглэхийг зөвлөдөг.
Монгол Улсад 2019 онд хийгдсэн “Халдварт бус өвчин, осол гэмтлийн шалтгаан, эрсдэлт хүчин зүйлсийн тархалтын үндэсний IV судалгаа”-гаар нийт хүн амын давсны дундаж хэрэглээ 10.5 г байгаа нь 2013 оны судалгааны үр дүнтэй харьцуулахад үндэсний хэмжээнд 0.6 г, баруун бүсэд 5.1 г, Улаанбаатар хотод 1.2 г -аар тус тус буурсан үзүүлэлттэй байгаа ч монгол хүний давсны хоногийн хэрэглээ нь ДЭМБ-ын зөвлөмж хэмжээнээс 2 дахин их хэвээр байна.