Connect with us

Бусад

Өнөөдөр дэлхийн түүхэнд: Гуравдугаар сарын 1

Нийтэлсэн

-

Урмын үгс хэлэх дэлхийн өдөр

Хаврын эхний энэ өдөр дэлхий даяар нэгэн хамгийн өөдрөг баярыг тэмдэглэдэг. Энэ өдөр бие биендээ урмын үг хайрлан жилийн нэг өдрийг улам сайхан болгох ёстой. Бидний урмын үг гэдгийг францаар “compliment” гэдэг ба магтаалын нэг чухал хэлбэр нь юм.

Сонирхолтой баримтууд:

-Цагаа олсон, бүдүүлэг биш, чихэнд чимэгтэй үг нь шоколадан чихрээс илүү амттай гэнэ.

-Эмэгтэйчүүдийн 41% нь комплиментыг шилдэг бэлэг гэж үздэг ажээ.

-Японы Нагано хотын их сургуульд  мэргэжилтнүүд сонирхолтой туршилт хийсэн байна. Сакурогийн хоёр мөчрийг туршилтдаа ашиглан нэгийг нь магтаад нөгөөг нь муулаад байтал туршилтын сүүл рүү муулуулсан нь үхэж, магтуулсан нь цэцэглэжээ.

Рио-де-Женейрод багт наадам эхэллээ

Өнөөдөр дэлхийн түүхэнд: Гуравдугаар сарын 1

Бразилийн Риогийн багт наадам (Rio Carnival)нь хамгийн том, хамгийн хөгжилтэй, хамгийн сэтгэлийн хөөрөлтэй, хурц тод ард түмний баяр юм. Энэ нүсэр наадам нь Улаан өндөгний баяртай холбоотойгоор  жил бүр өөр өдрүүдэд явагдана. Наадмын үеэр самба  бүжгийн парад болон Самбадром дээр явагдах театрчилсан тоглолт болдог. Багт наадмын ялагч болохын төлөө алдартай бүжгийн сургуулиуд өрсөлдөнө.

Жил бүрийн энэ өдөр Дэлхийн иргэний хамгаалалтын өдөр (World Civil Defence Day) тэмдэглэгддэг.  Олон нийтийн анхаарлыг  амьдрал, хүрээлэн буй орчныг аварч, хамгаалах  иргэний хамгаалалтын үндэсний байгууллагуудын ажил үйлст хандуулах зорилгоор 1990 онд уг өдрийг зарлажээ.

Нострадамус зөн совингийн таамгийн номоо хэвлүүлэв

Өнөөдөр дэлхийн түүхэнд: Гуравдугаар сарын 1

1555 он- Түүний 62 жилийн нууцлаг амьдрал, зөгнөлийн мөн чанар юунд байсан талаар сүүлийн үеийн судалгаагаар тодорхой болжээ. Нострадамус буюу Мишель Нострадам 1503 онд өмнөд Францад мэндэлжээ. 40-өөд настайгаасаа эхлэн нар, од гаригсын хөдөлгөөнөөс үндэслэн ирээдүйг уншиж эхэлсэн аж.Нострадам зөгнөлөөс гадна од эрхсийн байрлалаас хамааран өвчтөн ямар өвчин туссан, түүнийг эмчлэх хугацаа болон аргыг тодорхойлж хүмүүст буян хийдэг байж.Тухайлбал өдөр бүрт богино хэмжээний тэмдэглэл хийж, “4-ний өдөр манан татна”, “10-нд хэн нэгэн амиа алдах шахна”, “15-нд эмчид үзүүлэх, усанд ороход ээлтэй” гэх мэтчилэн өдөр тутмын зурхайг бичиж эхлэв.Мөн уянгын халил бүхий өгүүлбэрүүд уншигчийн сэтгэлийг эзэмдэж, зурхайн халаасны ном ихээхэн амжилт олов. Үүнээс санаа авсан Нострадам 51 насандаа бүрэн хэмжээний зөгнөлийн ном хэвлүүлэхээр шийдсэн байна. Дараа жил нь буюу 1555 онд Нострадамусын зөгнөл “Иохан” хэвлэгдсэнээр “Зөнч Нострадамус” мэндлэв. 4 мөртөөр илэрхийлэгдэх 100 багц, 10 бүлэг бүхий нийт 1000 гаруй зөгнөлийг уг номд багтаажээ. Нострадамусын зөгнөл нийтэд нэр алдар олоход тухайн үеийн нийгмийн байдал ихээхэн нөлөөлсөн байна.

Нострадамусын зөгнөлөөс:

2016- Европ эзгүйрнэ.

2018- Дэлхийн шинэ гүрнээр Хятад тодорно. Хөгжиж буй орнууд зарцаас эзэнд хувирна.

2028- Эрчим хүчний шинэ  эх сурвалж гарч ирнэ (хяналттай халуун цөмийн урвал байж болно). Өлсгөлөн аажмаар дарагдана. Жолоодлоготой  хөлөг Сугар гарагийн зүг ниснэ.

2046- Ямар ч эрхтнийг ургуулдаг болох ба эрхтэн шилжүүлэн суулгах нь эмчилгээний шилдэг арга болно.

2066- Мусульманы Ромд довтлохдоо АНУ цаг уурын зэвсэг хэрэглэнэ. Эрс хүйтэрнэ.

2183- Ангараг гарагийн колони цөмийн гүрэн болон дэлхийгээс тусгаар тогтнолыг шаардана.

2480- Хоёр хиймэл нар мөргөлдөж, дэлхий бүрэнхийд орно.

Өнөөдөр түүхэнд

МЭӨ 509 он- Ромын сенатын зөвлөлийн тэргүүн Публиус Валериус Публикола Сильва Арсиагийн тулаанд ялалт байгуулсныг тэмдэглэн, олон нийтийг хамарсан сүрт баяр ёслол хийхээр болжээ. Энэ нь Ромын түүхэнд анхны тохиолдол болсон юм.

1445 он- Сэргэн мандлын үеийн Италийн суут зураач Сандро Боттичелли мэндэлжээ.Анх тэрээр уран дархны мэргэжлээр суралцсан ч уран зураг сонирхон Филиппо Липпигийн урланд суралцжээ. Дараа нь Андрео де Вероккиогийн шавь болсон байна. Зураач 1470 онд өөрийн анхны захиалгыг авч Санта Мария Новелла сүмд “Волхвуудын шүтэн мөргөсөн нь” зургийг бүтээжээ.Боттичелли 1481 онд Сикстины тэргүүн дуганын ханын зургийн чимэглэлд оролцоод Ромд буцан ирсний дараа “Хавар”, “Тэмцээн”, “Венера төрсөн нь” нэртэй зургуудыг библийн сэдвээр зуржээ.

Өнөөдөр дэлхийн түүхэнд: Гуравдугаар сарын 1

1565 он- Бразилийн Рио де Жанейро хот байгуулагдав.

1642 он- Одоогийн Массачусетс мужид Жоржиана тосгон байгуулагджээ. Ингэснээр АНУ-д албан ёсоор байгуулагдсан анхны тосгон болсон байна.

1790 он- АНУ-д хүн амын тооллого анх удаа болжээ.

1872 он- Yellowstone-ыг үндэсний цэцэрлэгт хүрээлэн болгосноор дэлхийн цэцэрлэгт хүрээлэн бий болов.

1901он – Австралийн зэвсэгт хүчин байгуулагдав.

1921 он- Хаант Оросын Троицкосавск буюу Дээд шивээнд МАН-ын анхдугаар хурал эхлэв. Уг хуралд 26 хүн оролцож “МАН-аас гадаад Монголын ард түмэнд тунхаглан зарлах бичиг”-ийг батлан гаргажээ.

1947 он- Олон улсын валютын сан (ОУВС) санхүүгийн үйл ажиллагаагаа явуулж эхэлжээ.

1953 он – ЗХУ-ын удирдагч Иосиф Сталины тархинд  цус харваж, дөрвөн өдрийн дараа нас барав.

1961 он- АНУ-ын ерөнхийлөгч Жон. Ф.Кеннеди олон улсын сайн санааны “Пийс Корп” (Сайн санааны энх тайвны корпус) байгууллагыг байгуулжээ.

1966 он- ЗХУ-ын “Венера 3” сансрын хөлөг Сугар гаригт осолдсоноор өөр гаригт осолдсон дэлхийн анхны хөлөг болсон байна.

1992он- Холбооны бүгд найрамдах социалист Югослав улсаас Босни ба Герцеговина улс тусгаар тогтнож байгаагаа зарлав.Өнөөдөр дэлхийн түүхэнд: Гуравдугаар сарын 1

1995он- Интернэтийн хайлт, харилцаа холбооны Yahoo! компани байгуулагджээ.

Өнөөдөр дэлхийн түүхэнд: Гуравдугаар сарын 1

1998он- Жеймс Камероны найруулсан “Титаник” кино дэлхийн кино урлагийн зах зээлээс нэг тэрбум долларын орлогын босгыг давсан анхны кино болов.

2006 он- Хүн болгон мэдээлэл нэмэх боломжтой “Википедиа” цахим тольд англи хэл дээрх нэг сая дахь нийтлэл “ЖорданХиллийн төмөр замын буудал” нэрээр оржээ.

Дэлгэрэнгүй ...
Сэтгэгдэл үлдээх

Хариулах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Бусад

Энэ жилээс нийслэлийн өдөр, даншиг наадмыг хамт зохион байгуулна

Нийтэлсэн

-

Нийтэлч

Монголчууд жилд албан ёсны болон өргөн дэлгэр 15-20 баяр тэмдэглэдэг. Тухайлбал, жил бүр аравдугаар сарын 29-нд нийслэлийн өдрийг тэмдэглэж ирсэн.

Мөн жил бүрийн наймдугаар сарын эхний долоо хоногийн амралтын өдрүүдэд Даншиг наадам зохион байгуулдаг байсан. Тэгвэл энэ жилээс нийслэлийн өдөр, даншиг наадмыг хамтад нь зургаадугаар сарын 28-29-ний өдрүүдэд Хүй долоон худагт зохион байгуулна.

Цаашид наймдугаар сард даншиг наадам, аравдугаар сард нийслэлийн өдрийг тэмдэглэхгүй. Нийслэлийн өдөр буюу нийслэлийн иргэдийн баярыг жил бүрийн зургаадугаар сарын сүүлийн долоо хоногийн амралтын өдөр тэмдэглэх Засгийн газрын тогтоол ч гарсан. Нийслэлийн иргэдийн баяр, даншиг наадмыг нэгтгэснээр цар хүрээ нь өргөжин тэлж, жуулчдыг татахад чухал ач холбогдолтой.

Энэ үеэр жуулчид болон иргэдэд зориулсан олон арга хэмжээг зохион байгуулна. Хүчит бөхийн барилдаан, хурдан морь болон жороо морины уралдаан, шагай, сур харвааны наадам, сээр цохих тэмцээн, жижиг, дунд бизнес эрхлэгчдийн үзэсгэлэн, Улаанбаатар хотын түүхэн гэрэл зургийн үзэсгэлэн, монгол хувцасны үзүүлбэр, есөн дүүргийн Ардын авьяастнуудын тоглолт, Улаанбаатар театрын “Монгол туургатан” уран бүтээлээ толилуулна.

Түүнчлэн цам харайх, лам нарын дунд ном хаялцах, мэтгэлцэх, балин тосон урлалын тэмцээн, сор залах, соёмбот туг залах, шашны сүлд дуулал эгшиглүүлэх зэрэг шашин, соёлын арга хэмжээг үзэж сонирхох боломжтой. Тухайлбал, энэ жил цам харайх үзүүлбэрт 120 гаруй цамчин оролцож өргөн хүрээг хамарч байна.

Зургаадугаар сарын 27-ны өдөр Улаанбаатар хотын тахилга шүтлэгт дөрвөн уул болох Богдхан, Сонгинохайрхан, Чингэлтэй хайрхан, Баянзүрх хайрханыг тахих ёслолоор нийслэлийн иргэдийн баяр “Хүрээ цам-Даншиг наадам 2025”-ын үйл ажиллагаа эхэлнэ. Энэ үеэр нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг сүм хийдүүд цан хэнгэргээ дуугарган, ард иргэдийн сайн сайхны төлөөх хурал ном хурж, буян үйлдэн, сайн үйлсийн ажил зохион байгуулна.

Дэлгэрэнгүй ...

Бусад

Ерөнхийлөгчийн ивээл дор Нөмрөгийн дархан цаазат газарт тахь нутагшуулах төсөл хэрэгжүүлнэ

Нийтэлсэн

-

Нийтэлч

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Чех Улсын Прага хотын амьтны хүрээлэнгийн захирал Мирослав Бобек болон Карлын их сургуулийн Монгол судлалын төвийн багш, монголч эрдэмтэн Вероника Каписовска нарыг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Прага хотын амьтны хүрээлэн Монгол Улсад 30 гаруй жилийн турш зэрлэг амьтдыг хамгаалах, тэр дундаа тахийг сэргээн нутагшуулах, Говийн их дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны материаллаг баазыг бэхжүүлэх, боловсон хүчнийг чадавхжуулах, судалгаа шинжилгээний ажлыг эрчимжүүлэх чиглэлээр үнэтэй хувь нэмэр оруулж ирснийг онцлон тэмдэглэлээ.

Цаашид Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Дорнод аймгийн Халх гол сумын нутагт орших Нөмрөгийн дархан цаазат газарт тахийг шинээр нутагшуулах төсөл хэрэгжүүлэхээр ярилцаж, говь, хуурай хээрийн бүсийн экосистемийн үнэлгээ хийх, экологийн хувьд онцгой ач холбогдолтой газар нутгийг тогтоож, тусгай хамгаалалтад авах, үүнд шаардлагатай мэргэжлийн зөвлөгөө, туслалцаа үзүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар болсонд Ерөнхийлөгч талархал илэрхийллээ.

Энэхүү уулзалт нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2025 оны гуравдугаар сард Бүгд Найрамдах Чех Улсад хийсэн төрийн айлчлалын мөрөөр хэрэгжүүлж буй ажлын нэг бөгөөд айлчлалын үеэр ярилцсан санал, санаачилгууд ийнхүү бодит ажил хэрэг болон хэрэгжиж байгаагийн илрэл юм.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн айлчлалынхаа үеэр Прага хотын амьтны хүрээлэнд зочилж, шинээр төрсөн тахийн унаганд “Дагина” хэмээх нэр хайрлаж байсан юм.

Прага хотын амьтны хүрээлэн 2024 оны гуравдугаар сард “Монголын говь”-ийн байнгын үзмэр байгуулж, монгол гэр барин, тахь нутагшуулах төслийн үйл явц, үр дүнг харуулсан гэрэл зургийн үзэсгэлэнг олон нийтэд тогтмол толилуулж байна.

Мөн Бүгд Найрамдах Чех Улсын Ерөнхийлөгч Петр Павел Зэвсэгт хүчний Жанжин штабын даргаар ажиллаж байх хугацаандаа тахь нутагшуулах ажлын хүрээнд тахийг цэргийн онгоцоор тээвэрлэн Монгол Улсад авчрах шийдвэр гаргасан нь уг төслийн амжилтад чухал хувь нэмэр оруулсан юм. Үүний үр дүнд Хустайн нуруу, Хомын тал зэрэг бүс нутагт тахийн тоо толгой 1,000 гаруйд хүрээд байна.

Дэлгэрэнгүй ...

Бусад

Баталгаатай гүүр, гарам гарцаар автомашинтай зорчихыг зөвлөж байна

Нийтэлсэн

-

Нийтэлч

Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид дуудлагын дагуу аврах ажиллагааг зохион байгуулжээ.

Усанд автомашинтайгаа боогдсон байсан 4 иргэнийг уснаас гаргаж, аюулгүй байдлыг хангасан байна.

Баталгаатай гүүр, гарам гарцаар автомашинтай зорчиж, гол гатлахгүй байхыг анхааруулж байна.

Дэлгэрэнгүй ...
Сутралчилгаа
Нийгэм6 цаг өмнө

Тээврийн хэрэгсэл бүлэглэн хулгайлсан хэргийг илрүүллээ

Нийгэм6 цаг өмнө

СХД-ийн спорт цогцолборын барилгын ажил 90 хувьтай үргэлжилж байна

Энтертайнмент7 цаг өмнө

Үндэсний шигшээ багийн тамирчид 2025 оны эхний зургаан сарын байдлаар 90 медаль хүртээд байна

Улс төр7 цаг өмнө

Д.Амарбаясгалан: Төрийн бизнес данхайдаг биш, харин иргэдийн бизнес нь цэцэглэдэг эрх зүйн шинэтгэлийн бодлого боловсруулж, шуурхай оруулж ирэх хэрэгтэй

Улс төр7 цаг өмнө

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Засгийн газрын гишүүдээ томиллоо

Нийгэм7 цаг өмнө

Зам тээврийн ослын улмаас нэг хүний амь нас хохирчээ

Нийгэм8 цаг өмнө

Элсэлтийн шалгалт өнөөдөр эхэлнэ

Нийгэм1 өдөр өмнө

“Алтан хайч-2025” хонь ноослогчдын улсын анхдугаар тэмцээн болно

Нийгэм1 өдөр өмнө

Согтуугаар мотоцикл жолоодож, осол гаргажээ

Улс төр1 өдөр өмнө

Мэргэжлээ чөлөөтэй сонгох эрхийг хангасан парламентын шийдвэр

Нийгэм1 өдөр өмнө

Гадаадын иргэний виз олголт 2.8 дахин өсжээ

Нийгэм1 өдөр өмнө

Ази, Номхон далайн бүсийн “ASPAC” чуулган боллоо

Нийгэм1 өдөр өмнө

Энэ оноос эхлэн 105,627 өрхийг шатдаг хийн түлшинд үе шаттайгаар холбохоор төлөвлөж байна

Нийгэм1 өдөр өмнө

Зуны саруудын цаг агаарын ерөнхий төлөв

Нийгэм1 өдөр өмнө

АТГ: Нийтийн албанд томилогдох 505 иргэний урьдчилсан мэдүүлгийг хянан шалгав

Нийгэм1 өдөр өмнө

Б.Ганхайч ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ

Энтертайнмент1 өдөр өмнө

Х.Тэргэл дартсын дэлхийн чансааг тэргүүлсэн анхны Ази тивийн тоглогч болов

Бусад1 өдөр өмнө

Энэ жилээс нийслэлийн өдөр, даншиг наадмыг хамт зохион байгуулна

Улс төр1 өдөр өмнө

Ерөнхий сайд Г.Занданшатарт Азийн Шатрын холбооны ерөнхийлөгч баяр хүргэж, захидал илгээжээ

Энтертайнмент2 өдөр өмнө

Монголын шатарчид багийн дэлхийн аварга боллоо

Нийгэм2 өдөр өмнө

АТГ: Эрүүгийн 894 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулав

Нийгэм2 өдөр өмнө

Яндангаа буулгаж, нарны эрчим хүч рүү шилжсэн айл өрхүүдийн нөхцөл байдалтай танилцлаа

Нийгэм2 өдөр өмнө

Цэрэгт татагдсан залуус жолооны сургалтад хамрагдаж, үнэмлэхээ гардлаа

Нийгэм2 өдөр өмнө

Элсэлтийн шалгалт зургаадугаар сарын 18-нд эхэлнэ

Нийгэм2 өдөр өмнө

Ж.Хунан: Хууль хоорондын зөрчилдөөнд хүүхэд хохирох ёсгүй

Эдийн засаг2 өдөр өмнө

Нийт 16.9 тэрбум төгрөгийн үнэ бүхий хөдөө, аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийг биржээр арилжлаа

Нийгэм2 өдөр өмнө

ХӨСҮТ: Улаанбурханы батлагдсан тохиолдол 7717 бүртгэгдэж, нас баралт 6 болжээ

Нийгэм2 өдөр өмнө

Саналын хуудас, санал тоолох төхөөрөмж хүлээлгэж өглөө

Нийгэм2 өдөр өмнө

“Хүрээ цам-Даншиг наадам 2025″ энэ сарын 28, 29-нд болно

Улс төр2 өдөр өмнө

Шинэ Хархорум хотын бүтээн байгуулалт албан ёсоор эхэллээ

24 баримт6 жил өмнө

“MCS” хэмээх эзэнт гүрний эцэг болсон Ж.Оджаргалын 24 баримт

Эдийн засаг4 жил өмнө

“Гоо брэнд”-ийн онцлох 24

Бусад4 жил өмнө

ХӨГШРӨЛТИЙН ЭСРЭГ ХАМГИЙН ҮР ДҮНТЭЙ ТАРИЛГА ЭМЧИЛГЭЭ БОЛ SMART PRP

24 баримт7 жил өмнө

М.Энхболдын улс төрд сойсон тод од

Бусад6 жил өмнө

Хагасайн өдөр буюу бямба гаригт Улаанбаатарт бороо орно

Улс төр5 жил өмнө

Р.Батжаргал: Анхны жил 23-хан сая төгрөг өгч, нүүр улайлгаж байлаа. Одоо гуйхаа ч больсон

Эдийн засаг5 жил өмнө

ЭТТ ХК: Нэг сая орчим иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг шилжүүлээд байна

Энтертайнмент5 жил өмнө

Д.Пүрэвдорж:  Чингис шүлэг

Улс төр6 жил өмнө

М.Энхболд албан тушаалаасаа огцрохоор болжээ

Энтертайнмент6 жил өмнө

Нүцгэн төрхөө дэлгэцнээ мөнхөлсөн Б.Батмаагийн гэрэл зургаас

Энтертайнмент6 жил өмнө

Харбины мөсөн баримлын тэмцээнд Монголын баг түрүүлжээ

24 баримт3 жил өмнө

Тэргүүн хатагтай Баттулга асан Анжелика

Улс төр7 жил өмнө

Гэрлийн хурдаар хөрөнгөжсөн Ж.Мөнхбатын дараагийн нууц байшин

Энтертайнмент6 жил өмнө

Дуучин А.Түмэн-Өлзий нөхрөөсөө салж, ганц бие болсноо зарлалаа

24 баримт7 жил өмнө

Дуучин А.Хишигдалай /24 Фото/

Улс төр6 жил өмнө

С.Эрдэнэ ерөнхий сайд болно…

Дэлхий дахинд5 жил өмнө

Хятад муур, нохой, сарьсан багваахай зардаг захуудаа нээж эхэллээ

Нийгэм6 жил өмнө

Бодь группийн Л.Болдхуяг, Богд банкны гүйцэтгэх захирал Г.Саруул нарын офшор данс ил боллоо

Улс төр6 жил өмнө

Ж.Батзандан амаа барив

24 баримт7 жил өмнө

Жүжигчин Цэрэнболд: “Нэр алдарт хүрлээ гээд эхнэрээ солидог, голдог эр хүн би биш

Улс төр7 жил өмнө

Сахал Бат-Эрдэнэ Дамбын Хишгээд базуулжээ

Бусад6 жил өмнө

Э. Бат-Үүл, М.Сономпил нарын хэрэг шүүхэд шилжжээ

Улс төр6 жил өмнө

У.Хүрэлсүх дөрвөн гишүүнд УИХ-ын дарга болох санал тавьжээ

Бусад6 жил өмнө

Өнөөдрийн халуухан зургууд… 18+

Улс төр7 жил өмнө

Говь-Алтай аймгийн ИТХ-ын даргын суудлыг булаасан Л.Батжаргал ял сонсох бололтой

Нийгэм6 жил өмнө

Ус, дулааны төлбөр дээр хууль бус төлбөр нэмдэг байсныг илрүүлжээ

Нийгэм7 жил өмнө

Засгийн газрын 182 дугаар тогтоолтой холбогдуулан Нийслэлд мөрдөгдөх Хан-Уул дүүргийн Газрын үнэлгээний бүсийн хил хязгаарын санал авч байна

Энтертайнмент7 жил өмнө

Маргааш “АЛУНГОО-2018” цомын эздийг өргөмжилнө

24 баримт5 жил өмнө

Өвгөн партизаны ач хүүд  цулбуураа атгуулсан алтайчууд

Улс төр7 жил өмнө

Б.Чойжилсүрэн гишүүн хувийн бизнестээ 19 тэрбум төгрөг завшсан уу?

Бусад4 сар өмнө

Тээврийн хэрэгслийн улсын дугаарыг тэгш, сондгойгоор ангилан замын хөдөлгөөнд оролцуулах талаар мэдээлэл өгч байна

Улс төр4 сар өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна /шууд/

Нийгэм4 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм9 сар өмнө

“Улаанбаатар хот-Духуа инженеринг дэд бүтцийн хөгжлийн форум” эхэллээ

Нийгэм10 сар өмнө

Багануур дүүрэгт 50 мВт хүчин чадалтай Батарей хураагуурын станц барих ажлыг эхлүүллээ

Нийгэм12 сар өмнө

Уяанаасаа алдуурсан нохой 7-8 насны 2 хүүхдийг хазаж гэмтээсэн байна

Нийгэм12 сар өмнө

74 ширхэг түүх соёлын болон бурхан шашны эд өлгийн зүйл хулгайлсныг илрүүллээ

Бусад1 жил өмнө

Нэр дэвшигчдийн бүртгэл, сонгууль зохион байгуулалтын талаар Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэл хийлээ

Эдийн засаг1 жил өмнө

Монголбанкнаас Мөнгөний бодлогын шийдвэрийг танилцуулж байна

Нийгэм1 жил өмнө

Гал түймрийн аюулаас сэрэмжлэхийг онцгойлон анхаарууллаа

Эдийн засаг1 жил өмнө

Даатгалын тухай хуулийн төслийг шинэчилж, осол гамшгийн үед төсвийн мөнгөөр хохирол барагдуулдаг байдлыг багасгана

Бусад1 жил өмнө

Хөгжлийн банкны “Самурай” бондын өрийг хугацаанд нь төлж барагдуулахтай холбоотой өрийн дэвтэрт гарын үсэг зурж байна

Бусад1 жил өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, эмнэлгийн тусламж үйлчилгээнд тулгарч буй асуудлын талаар

Нийгэм2 жил өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлыг танилцуулж байна

Бусад2 жил өмнө

Нийслэлийн нийтийн тээвэрт хийсэн парк шинэчлэл, худалдан авалтуудын материалыг АТГ-т шалгуулна

Нийгэм2 жил өмнө

Нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж байна

Бусад2 жил өмнө

Олон тооны мал хулгайлах гэх хэргийн шүүх хуралдаан болж байна

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх гэм буруугийн шүүх хурал 45 дахь өдрөө үргэлжилж байна

Нийгэм2 жил өмнө

Хөгжлийн банкны шүүх хурал 40 дэх өдрөө үргэлжилж байна

Улс төр2 жил өмнө

Гэрэгэ бондын төлбөрийг бүрэн төлж барагдууллаа

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /ШУУД/

Улс төр2 жил өмнө

Ж.Ганбат: Онцгой дэглэм тогтоосноос хойш нүүрс экспорт 2 дахин борлуулалтын орлого 3,9 дахин өссөн

Бусад2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Эдийн засаг2 жил өмнө

МОНГОЛБАНК: Бодлогын хүүг хэвээр хадгалах шийдвэр гаргалаа

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Сав шим