Энтертайнмент
“ХАОС” экспериментал хөгжим, дүрслэх урлагийн олон улсын наадам зохион байгуулагдаж байна

Соёлын яамнаас санаачлан 4 дэх жилдээ зохион байгуулж буй Дүрслэх урлагийн 7 хоног буюу “ART WEEK”-ийн хүрээнд “ХАОС” нэртэй экспериментал хөгжим, дүрслэх урлагийн наадмыг Монголын орчин үеийн урлагийг дэмжих холбооноос санаачлан толилуулж байна. Шинжлэх ухаан, технологийн дэвшлүүдэд түшиглэн хөгжим, дүрслэх урлагийн хязгааргүй боломжуудыг харуулж буй олон улсын түвшний томоохон уран бүтээлчдийн үзэсгэлэн, тоглолтуудаас бүрдэх уг наадам 2024 оны 5 дугаар сарын 10-20-ны өдрүүдэд зохион байгуулагдаж байна.
Netflix-ийн алдарт “Dark” цувралын хөгжмийн зохиолч Австрали гаралтай Исландын уран бүтээлч Бен Фрост “Predatory Chord” үзэсгэлэнгээ Ancore Event Hall-д, Tate Modern, Centre Pompidou, Венецийн биенналь тэргүүт эрин цагийн урлагийн нөлөө бүхий музей, олон улсын наадмуудад бүтээлээ толилуулж ирсэн Японы уран бүтээлч Риоичи Күрокава “re-assembli” үзэсгэлэнгээ Black Box Театрт, Сиднейн их сургуулийн медиа урлагийн профессор, уран бүтээлч Диана Честер, Монголын уран бүтээлч Ж.Ариунтуяатай хамтарсан “Зааг” үзэсгэлэнгээ Хаан Банк Галерейд дэлгэгдэн олны хүртээл болж байна хэмээн Соёлын яамнаас мэдээллээ.


Энтертайнмент
Монголын шатарчид багийн дэлхийн аварга боллоо

Энтертайнмент
“Ромео, Жульетта” эмгэнэлт драмын жүжгийг маргааш нээнэ

Улсын Хүүхэд залуучуудын театр Уильям Шекспирийн зохиол “Ромео, Жульетта хоёр” эмгэнэлт драмын жүжгийг 59 жилийн дараа төрөлх театрынхаа тайзнаа дахин тоглоно.
Анх 1966 онд Ардын жүжигчин С.Гэндэнгийн найруулгаар Хүүхэд залуучуудын театрын тайзнаа тоглогдож байсан “Ромео, Жульетта хоёр” жүжгийг ирэх 5 дугаар сарын 9-ний өдөр нээх бөгөөд уг бүтээлд 100 гаруй уран бүтээлч, ажилтан оролцож байна.
Гол дүр болох Ромеогийн дүрд жүжигчин Б.Түвшинбаяр, Жульеттагийн дүрд жүжигчин М.Батгэрэл нар тоглох бөгөөд урилгаар Төрийн соёрхолт, УГЖ Ц.Төмөрбаатар, УГЖ Н.Нармандах, СТА Ж.Даваасамбуу нар оролцоно. Жүжгийн Ерөнхий найруулагчаар тус театрын найруулагч СТА Б.Энхээ ажиллаж байгаа бөгөөд Ерөнхий продюсероор УГЖ Н.Ариунболд, Ерөнхий зураачаар УГЗ Г.Ганбаатар нар ажиллаж байна.
74 жилийн түүхт Улсын Хүүхэд залуучуудын театр 27 жилийн дараа дахин хөшгөө нээгээд удаагүй ч “Арслан хүлэгт баатар” хүүхдийн жүжиг, “Хайрыг хайрла”, “18 дахь хаврын хайр” драмын жүжиг болон “Хүүхнүүдийн хаанчлал” инээдмийн водевиль жүжгүүдийг үзэгчдэдээ толилуулаад байсан бол энэ удаа сонгодог бүтээлийг ийнхүү тайзнаа амилуулахад бэлэн болжээ.
Улсын Хүүхэд залуучуудын театр дэлхийн болоод үндэсний хэмжээний бүх насныханд зориулсан тайзны урлагийн бүтээлээр дамжуулан урлаг гоо зүй, соёлын боловсролыг түгээсээр байна.
Энтертайнмент
Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлсээр байна

Өнгөрсөн амралтын өдрүүдээр зохион байгуулагдсан “Чингэлтэй хайрханы хишиг”, Ховд аймгийн Чандмань сумын 100 жилийн ойд зориулсан, улсын начин Идэшийн Мөнхбаатарын нэрэмжит барилдаануудын дараа бөхчүүдийн чансаа шинэчлэгдлээ.
Улсын аварга О.Хангай тэргүүллээ хадгалсаар байгаа бол Улсын начин Э.Батмагнай хоёр барилдаан дараалан үзүүрлэсэн амжилтаараа чансааны хоёрдугаар байр руу дэвшлээ.
-
Энтертайнмент12 цаг өмнө
Монголын шатарчид багийн дэлхийн аварга боллоо
-
Эдийн засаг15 цаг өмнө
Нийт 16.9 тэрбум төгрөгийн үнэ бүхий хөдөө, аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийг биржээр арилжлаа
-
Нийгэм15 цаг өмнө
Ж.Хунан: Хууль хоорондын зөрчилдөөнд хүүхэд хохирох ёсгүй
-
Нийгэм13 цаг өмнө
Яндангаа буулгаж, нарны эрчим хүч рүү шилжсэн айл өрхүүдийн нөхцөл байдалтай танилцлаа
-
Нийгэм12 цаг өмнө
АТГ: Эрүүгийн 894 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулав
-
Нийгэм15 цаг өмнө
Саналын хуудас, санал тоолох төхөөрөмж хүлээлгэж өглөө
-
Нийгэм13 цаг өмнө
Элсэлтийн шалгалт зургаадугаар сарын 18-нд эхэлнэ
-
Нийгэм15 цаг өмнө
“Хүрээ цам-Даншиг наадам 2025″ энэ сарын 28, 29-нд болно