Бусад
Ц.Пүрэвтүвшин: Л.Оюун-Эрдэнийг худлаа мэдээлэл тараасан хэргээр шүүхэд өгч байна

УИХ-ын гишүүн, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнийг Монголын зэс корпорацитай холбоотой худал мэдээллийг олон нийтэд цацсан гэдэг үндэслэлээр шүүхэд өгч байгаагаа тус корпорациас өнөөдөр /2019.03.01/ мэдээлэл хийлээ.
Монголын зэс корпорацийн гүйцэтгэх захирал Ц.Пүрэвтүвшин “Л.Оюун-Эрдэнийг бид манай компанийг гүтгэсэн, худлаа мэдээлэл тараасан гэдэг үндэслэлээр Баянзүрх дүүргийн иргэний хэргийн шүүхэд гомдол гаргаж байна. Буруу мэдээллээ залруулж, уучлал гуйхыг даалгаж байгаа.
“Эрдэнэт”-ийн 49 хувьтай холбоотой асуудал сүүлийн 3 жил гаруйн хугацаанд яригдаж байна. Сүүлийн хоёр жилийн хугацаанд АТГ, Эрүүгийн цагдаагийн газраас байгуулагдсан ажлын хэсэг “Эрдэнэт”-тэй холбоотой асуудлыг шалгаж байгаа. Миний бие болон манай компанийн удирдлагуудыг 10 гаруй удаа дуудан байцаалт мэдүүлэг авсан. Холбогдох бичиг баримтыг хураан авсан, Шалгалт хийж байгаа. Манай компанитай хамтарч ажилласан аж ахуйн нэгжүүдийн удирдлагуудыг байцаасан, давхардсан тоогоор 70 гаруй удаагийн байцаалт болсон. Өөрөөр хэлбэл, бид энэ асуудал дээр илэн далангуй хамтарч ажиллаж байна. Саад тотгор учруулсан зүйл байхгүй. Харамсалтай нь, Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн лхагва гаригт “Мөрдөн байцаах ажиллагаанд саад учруулсан” мэтээр ташаа мэдээлэл тараасан.
Л.Оюун-Эрдэнэ сайдын мэдээллээр бол хүчний байгууллагаас дэлгэрэнгүй мэдээлэл авсан нь харагдаж байгаа. Ямар зүйл ангир шалгаж байгаа, ямар схемтэй санхүүгийн мөнгө орсон гэх мэт мэдээлэл хийсэн. Гэхдээ ямар хүмүүсээс байцаалт авсан бэ гэдгээ орхигдуулж байгаа нь манай компанийн нэр хүндийг унагаж гүтгэж байна.
Би нэг зүйлийг онцолж хэлмээр байна. Монголын иргэн бизнес хийж болохоо больжээ. УИХ-ын гишүүд нь өрөө бэлдээд энэ талаар мэдээлнэ гэж байгаа нь зохисгүй. Шүүхээр шийдэгдсэн асуудлыг ярьж байгаа нь ойлгомжгүй байна. Энэ асуудлаар бид Ерөнхийлөгч, Ерөнхий сайдтай уулзахыг хүссэн, хүлээн аваагүй. Есөн сард шүүхийн шийдвэр гарсан ч өнөөдрийг хүртэл биелэхгүй байна. Цагдаа, АТГ-т гомдол өгөөд шийдэгдэхгүй байна. Шүүхийн шийдвэр биелэхээ больсон байна.
Л.Оюун-Эрдэнэ сайд 400 сая ам.доллар төрөөс авсан гэсэн, тийм зүйл байхгүй. Гэтэл үндэслэлгүй худал мэдээлэл хийж, ард түмний тархийг угааж байна. Эцсийн дүндээ биднийг аргагүй байдалд хүргэж байгаа учраас шүүхэд хандаж байна” гэлээ.

Бусад
Олон улсын стандартад нийцсэн IBAN дансны дугаарлалтыг нэвтрүүллээ
Монголбанк нь Төв банк (Монголбанк)-ны тухай хуульд зааснаар Үндэсний төлбөрийн систем, түүний үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, зохицуулах, хяналт тавих чиг үүргийнхээ хүрээнд Монголбанкны Ерөнхийлөгчийн 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А-242 дугаар тушаалаар бүх иргэд, аж ахуйн нэгжийн дансны хуучин дугаарлалтыг 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс ашиглахыг зогсоож, олон улсын дансны нэгдсэн дугаарлалтад бүрэн шилжүүлэхээр Монголбанк нь банк, төлбөрийн системийн нийт оролцогчидтой хамтран ажилласан.
Энэ хүрээнд иргэд, аж ахуйн нэгжийн дансны хуучин дугаарыг дөрөвдүгээр сараас эхлэн ашиглагдахгүй болж харин IBAN дансны дугаарлалтын зааврын дагуу шинэчлэгдсэн бүтэцтэйгээр төлбөр тооцоо дамжиж эхэлсэн.
Та бүгдийн үндсэн дансны дугаарт өөрчлөлт орохгүйгээр улсын код, хяналтын орон, банкны болон дансны дугаар гэсэн бүтэцтэй нийт 20 оронгийн урттай болж байна. IBAN дансны дугаарлалттай болсноор олон улсын гүйлгээ илүү хурдан, найдвартай, эрсдэлгүй болж, алдаатай гүйлгээ буцаагдах эрсдэлээс урьдчилан сэргийлэхийн зэрэгцээ аль банкны данс вэ гэдгийг шууд мэдэх боломжтой зэрэг давуу талтай боллоо.
Бусад
АТГ: Эрүүгийн 2 хэрэгт нийт 18 объектод нэгжлэгийн ажиллагаа хийв

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2025 оны гуравдугаар сарын 17-23-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 60 гомдол, мэдээллийг шалгав.
Үүнээс 10 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, 6 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 44 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.
Түүнчлэн эрүүгийн 888 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 11 хэргийг шүүхэд шилжүүлэх, 10 хэргийг хаах, 1 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлж, 2 хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 864 хэрэг шалгагдаж байна.
Гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар мөрдөгчийн 1 мэдэгдэл хүргүүлж, хэрэг бүртгэлтийн болон мөрдөн байцаалтын 2 хэрэгт нийт 18 объектод нэгжлэгийн ажиллагаа хийв гэж АТГ-аас мэдээллээ.
Бусад
Нийслэлд үйл ажиллагааа явуулж буй 770 нийтийн байранд хяналт шалгалт хийлээ

Нийслэлийн Засаг даргын 2025 оны А/214 дугаартай захирамжаар нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй нийтийн байрны орчин, нөхцөл байдалд хяналт шалгалт хийлээ. Тодруулбал, ажлын хэсгийн бүрэлдэхүүн нийслэлийн есөн дүүргийн 770 нийтийн байрнуудын нөхцөл байдалтай танилцаж, газар дээр нь ажиллав. Тус ажлын хүрээнд нийтийн байрны эрүүл ахуй, гал болон цахилгааны аюулгүй байдал, эрүүл ахуйн халдвар хамгаалал зэрэг нь шаардлага хангаж буй эсэхийг шалгаж, шалгалтаар илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулан, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний санал, дүгнэлтийг боловсруулах юм.
Улаанбаатар хотын хэмжээнд нийтийн 770 байр байдгаас 754 нь иргэнд, үлдсэн нь аж ахуйн нэгжид бүртгэлтэй байна. Мөн үүнээс зөвхөн 285 нь татвар төлдөг болохыг хяналт шалгалтын үеэр илрүүллээ. Галын аюулгүй байдал алдагдсан 11 төрлийн нийт 5730 зөрчил илэрч 132 буюу 2.3 хувийг тухайн цаг мөчид арилгуулж цаашид хэрэгжүүлэх арга хэмжээг даалгалаа.
2025 оны 02 сарын байдлаар 770 нийтийн байр шалгалтад хамрагдсан бөгөөд давхардсан тоогоор 26 төрлийн 7,985 зөрчил илэрч, хууль тогтоомжийн хэрэгжилт 45,6%-тай байна.
- Галын аюулгүй байдал 40%
- Эрүүл ахуйн 34%
- Байгаль орчин 57%
- Гэмт хэрэг, хэв журам 75%,
- Барилга байгууламж 22.3%
НЦУГ-аас гаргасан 2025 оны 02 дугаар сарын мэдээгээр гэмт хэрэг, зөрчлийн дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн 120, гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эрх зөрчигдсөн дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн 142 нийтийн байр байна. Мөн Нийтийн байр түрээслэгч 11129 иргэнийг бүртгэсэн. Нийт есөн дүүргийн 383 иргэн аж ахуйн нэгжээс 175 буюу 45.8% нь хөрсөнд шингээдэг нүхэн жорлонтой бөгөөд стандартад нийцсэн, бохир сордог нүхэн жорлонгийн тоо 201 буюу 52,5% харин төвлөрсөн шугамд холбогдсон 7 буюу 2% байна. Шалгалтаар дүүргийн худалдаа үйлчилгээг зохицуулах зөвлөлд 96% огт бүртгэлгүй байгаа нь хууль тогтоомжийн хэрэгжилт хангагдахгүй явж ирсэн юм.