Бусад
Эмэгтэйчүүдэд юу бэлэглэх вэ?

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр болох гэж байгаа эдгээр өдрүүдэд та хайртай бүсгүйдээ, ээждээ эсвэл хэн нэгэн эмэгтэйд ямар бэдэг бэлэглэхээ хараахан сонгож амжаагүй байгаа бол та доорх мэдээлэлд анхаарлаа хандуулаарай.
Таны хайртай дотны хүнийг баярлуулж чадах хамгийн гоё 4 бэлэгний санааг орууллаа.
Дэлгэц цэвэрлэгч
Бидний өдөр тутмын хэрэглээ болсон утас, ухаалаг төхөөрөмжүүдийн дэлгэц халтардаж муухай болдог. Хурууны хээ болсон дэлгэцтэй байхыг хэн ч хүсэхгүй. Ихэнх тохиолдолд хүмүүс дэлгэцээ хувцсаараа эсвэл салфетикаар арчдаг. Энэ нь дэлгэцийг бага зэрэг цэвэрлэдэг ч гэсэн дэлгэцэн дээр тогтсон нян, бактерийг устгадаггүй. Тэдгээр нян, бактериуд дэлгэц дээр байсаар л байдаг.
Дэлгэц рүү зориулалтын ням бактери устгагч шингэнийг цацаад гадаргуугаар нь дэлгэцээ арчих энэхүү төхөөрөмж дэлгэцийг маш сайн цэвэрлэдэг. Энэхүү бяцхан зүйлийг дотны хүндээ бэлэглэвэл догь биш гэж үү?
Lenovo Yoga
Lenovo yoga нь 360 градус эргэдэг дэлхийн хамгийн анхны зөөврийн компьютер юм. Авч явахад авсаархан, 360 градус эргэдэг учир зөөвөрлөн авч явахад маш тохиромжтойн дээр маш хүчирхэг төхөөрөмж юм.
Ажил хэрэгч бүсгүйчүүдэд яг тохирох энэхүү төхөөрөмжийг та хайртай бүсгүйдээ бэлэглээрэй. Олон улсын эмэгтэйчүүдийн баярын хамгийн том бэлэг болно гэдэгт эргэлзэхгүй байна.
Power bank
Ухаалаг утасны хэрэглээ өдөр ирэх тусам ихэсч байгаа энэ үед цэнэг дуусах тохиолдол бишгүй гардаг. Энэ үед таны аврагч болдог зүйл Power bank биш гэж үү? Power bank хөнгөхөн, зай бага эзэлдэг байх тусмаа илүү хэрэгтэй байдаг.
Эмэгтэйчүүдэд ялангуяа хөнгөхөн мөртлөө илүү сайн цэнэглэдэг төхөөрөмж хэрэгтэй байдаг. Тэгвэл бид танд Baseus брэндийн зөөврийн цэнэглэгч төхөөрөмжийг санал болгож байна. Хүн бүрт хэрэгцээтэй энэхүү төхөөрөмжийг та хайртай дотны хүндээ баяраар бэлэглээрэй.
Samsung Galaxy S10
Хэдхэн хоногийн өмнө Samsung корпораци цоо шинэ Galaxy S10 загварын 4 шинэ ухаалаг утас, нугардаг дэлгэцтэй Samsung Galaxy Fold загваруудыг танилцуулж, технологийн салбарт тэсрэлт хийсэн билээ. Нээлтээ хийсэн даруйдаа дэлхийн хамгийн хүчирхэг мөртлөө хамгийн “боломжийн үнэтэй” ухаалаг утсаар тодорсон Samsung Galaxy S10 утас багтаамж болон цэнэгээ барих чадвараар салбартаа тэргүүлж байна.
Энэхүү гайхалтай хүчирхэг гар утасны урьдчилсан захиалга 2-р сарын 27-ноос 3-р сарын 6-ны хооронд явагдах бөгөөд Samsung-ийн албан ёсны борлуулагч Нэкст электрониксоор дамжуулан явагдах бөгөөд та төлбөрийн уян хатан нөхцөлтэйгөөр худалдан авах боломжтой юм. Урьдчилсан захиалга өгсөн эхний 15 хүнд 750’000 төгрөгийн үнэ бүхий Samsung Gear S3 frontier ухаалаг цагийг бэлгэнд өгөх тул та яараарай.
Эргономик дэ
Хүн амьдралынхаа 1/3-ийг унтаж амрахад зарцуулдаг. Бага санагдаж болох ч гэлээ үлдсэн 3/2 хугацаандаа идэвхитэй байх эрч хүчээ зөвхөн энэ хугацаанд л нөхөж авдаг. Тав тухтай шөнүүд таныг маргааш илүү бүтээмжтэй ажиллах эрч хүчээр цэнэглэдэг. Тиймээс та хайртай дотны хүндээ эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй, хүзүү нурууг нь бүрэн амрааж чадах дэр матрассыг бэлэглээрэй.
Олон жилийн судалгааны үр дүнд бий болсон, хүний биеийн бүтцэд тохирсон Comforcel брэндийн дэр болон матрасыг та Нэкстийн бүх салбараас худалдан авах боломжтой.
Бүтээгдэхүүний талаар дэлгэрэнгүй мэдээллийг дараах линкээр авна уу?: http://next.mn/index.php/p/5548
Та хайртай дотны нэгнээ баярлуулах бэлгээ хараахан авч амжаагүй байгаа бол онцгой нэгнээ баярлуулах хамгийн ухаалаг бэлгийг Нэкстээс худалдан аваарай.

Бусад
Олон улсын стандартад нийцсэн IBAN дансны дугаарлалтыг нэвтрүүллээ
Монголбанк нь Төв банк (Монголбанк)-ны тухай хуульд зааснаар Үндэсний төлбөрийн систем, түүний үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, зохицуулах, хяналт тавих чиг үүргийнхээ хүрээнд Монголбанкны Ерөнхийлөгчийн 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А-242 дугаар тушаалаар бүх иргэд, аж ахуйн нэгжийн дансны хуучин дугаарлалтыг 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс ашиглахыг зогсоож, олон улсын дансны нэгдсэн дугаарлалтад бүрэн шилжүүлэхээр Монголбанк нь банк, төлбөрийн системийн нийт оролцогчидтой хамтран ажилласан.
Энэ хүрээнд иргэд, аж ахуйн нэгжийн дансны хуучин дугаарыг дөрөвдүгээр сараас эхлэн ашиглагдахгүй болж харин IBAN дансны дугаарлалтын зааврын дагуу шинэчлэгдсэн бүтэцтэйгээр төлбөр тооцоо дамжиж эхэлсэн.
Та бүгдийн үндсэн дансны дугаарт өөрчлөлт орохгүйгээр улсын код, хяналтын орон, банкны болон дансны дугаар гэсэн бүтэцтэй нийт 20 оронгийн урттай болж байна. IBAN дансны дугаарлалттай болсноор олон улсын гүйлгээ илүү хурдан, найдвартай, эрсдэлгүй болж, алдаатай гүйлгээ буцаагдах эрсдэлээс урьдчилан сэргийлэхийн зэрэгцээ аль банкны данс вэ гэдгийг шууд мэдэх боломжтой зэрэг давуу талтай боллоо.
Бусад
АТГ: Эрүүгийн 2 хэрэгт нийт 18 объектод нэгжлэгийн ажиллагаа хийв

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2025 оны гуравдугаар сарын 17-23-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 60 гомдол, мэдээллийг шалгав.
Үүнээс 10 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, 6 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 44 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.
Түүнчлэн эрүүгийн 888 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 11 хэргийг шүүхэд шилжүүлэх, 10 хэргийг хаах, 1 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлж, 2 хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 864 хэрэг шалгагдаж байна.
Гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар мөрдөгчийн 1 мэдэгдэл хүргүүлж, хэрэг бүртгэлтийн болон мөрдөн байцаалтын 2 хэрэгт нийт 18 объектод нэгжлэгийн ажиллагаа хийв гэж АТГ-аас мэдээллээ.
Бусад
Нийслэлд үйл ажиллагааа явуулж буй 770 нийтийн байранд хяналт шалгалт хийлээ

Нийслэлийн Засаг даргын 2025 оны А/214 дугаартай захирамжаар нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй нийтийн байрны орчин, нөхцөл байдалд хяналт шалгалт хийлээ. Тодруулбал, ажлын хэсгийн бүрэлдэхүүн нийслэлийн есөн дүүргийн 770 нийтийн байрнуудын нөхцөл байдалтай танилцаж, газар дээр нь ажиллав. Тус ажлын хүрээнд нийтийн байрны эрүүл ахуй, гал болон цахилгааны аюулгүй байдал, эрүүл ахуйн халдвар хамгаалал зэрэг нь шаардлага хангаж буй эсэхийг шалгаж, шалгалтаар илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулан, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний санал, дүгнэлтийг боловсруулах юм.
Улаанбаатар хотын хэмжээнд нийтийн 770 байр байдгаас 754 нь иргэнд, үлдсэн нь аж ахуйн нэгжид бүртгэлтэй байна. Мөн үүнээс зөвхөн 285 нь татвар төлдөг болохыг хяналт шалгалтын үеэр илрүүллээ. Галын аюулгүй байдал алдагдсан 11 төрлийн нийт 5730 зөрчил илэрч 132 буюу 2.3 хувийг тухайн цаг мөчид арилгуулж цаашид хэрэгжүүлэх арга хэмжээг даалгалаа.
2025 оны 02 сарын байдлаар 770 нийтийн байр шалгалтад хамрагдсан бөгөөд давхардсан тоогоор 26 төрлийн 7,985 зөрчил илэрч, хууль тогтоомжийн хэрэгжилт 45,6%-тай байна.
- Галын аюулгүй байдал 40%
- Эрүүл ахуйн 34%
- Байгаль орчин 57%
- Гэмт хэрэг, хэв журам 75%,
- Барилга байгууламж 22.3%
НЦУГ-аас гаргасан 2025 оны 02 дугаар сарын мэдээгээр гэмт хэрэг, зөрчлийн дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн 120, гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эрх зөрчигдсөн дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн 142 нийтийн байр байна. Мөн Нийтийн байр түрээслэгч 11129 иргэнийг бүртгэсэн. Нийт есөн дүүргийн 383 иргэн аж ахуйн нэгжээс 175 буюу 45.8% нь хөрсөнд шингээдэг нүхэн жорлонтой бөгөөд стандартад нийцсэн, бохир сордог нүхэн жорлонгийн тоо 201 буюу 52,5% харин төвлөрсөн шугамд холбогдсон 7 буюу 2% байна. Шалгалтаар дүүргийн худалдаа үйлчилгээг зохицуулах зөвлөлд 96% огт бүртгэлгүй байгаа нь хууль тогтоомжийн хэрэгжилт хангагдахгүй явж ирсэн юм.