Бусад
Энэ өдөр дэлхийн түүхэнд

Нүдний шилтнүүдийн олон улсын өдөр
Нүдний шилэнд талархах гээд энэ баярыг хүмүүс бодон олжээ. Баярын зорилго нь хараа муудахаас урьдчилан сэргийлэх. Дэлхийн хүн амын бараг тал хувь нь хараагаа засах ёстой учраас энэ зууны эхээр үүссэн уг баярыг ДЭМБ дэмжсэн байна. Яг яагаад өнөөдөр тэмдэглэх болсон нь тодорхойгүй.
Домогт Трой хотын археологийн малтлагаар анхны линзүүд олдсон нь манай эринээс өмнөх 2500 оны үед хамрагдаж байгаа. Нүдний шил бий болохоос бүр хэдэн зуун жилийн өмнө ч хүмүүс нүдний болрын тухай арвин мэдлэгтэй байв. Эртний иргэншлэлийнхэн болор линзийг мэддэг байсан. Гэхдээ тэр линзүүд нь практик дээр хэрэглэгдэж байсан эсэх нь баримтлагдаагүй.
Анхны нүдний шилийг Италид хийсэн ба 1284 онд хоёр линзийг нэгэн хүрээгээр холбох сайхан санаа Салвино Д’Армати гэгч итали хүнд төржээ. Тэр үед италийн шил бүтээж өнгөлөгчид дэлхийд шилдгээр тооцогдож байлаа. Флоренцийн тэр хүн тийм шилний үйлдвэрлэлийг эхлүүлсэн гэхээр өөр баримт байхгүй. Түүхэн баримтуудад тэгж өгүүлсэн байгаа. Гэвч 1920 онд итали түүхч Исидоро дель Лунго тэр баримтуудаас ихээхэн зөрөлдөөнийг олсон байв. Эхний нүдний шилнүүд нь алсын харааны фокусыг цуглуулдаг товгор линзүүд байлаа. Хожим ойрын хараанд таарах фокусыг тараах хотгор линзийг бэлтгэж эхэлжээ. Линз бэлтгэх нь хэцүү ажил учраас дандаа өндөр үнэтэй эдлэл байв. Тиймээс түүнийг дээдсийн хүрээний хаад ноёд баячууд зүүдэг байлаа. Мөн нийгмийн байдлаа торуулан харуулах гэж түүнийг зүүдэг байсан гэх.
Сонирхолтой баримтууд:
-Ромын эзэн хаан Нерон ногоон Алтан чулуун томруулдаг бариултай линзтэй байв.
-ХI зууны эхний хагаст араб эрдэмтэн Ибн аль- Хайсам томруулдаг линзийн тухай дэлгэрэнгүй бичсэн ч түүнээс Ойрхи Дорнод ямар нэг дүгнэлт хийгээгүй өнгөрчээ.
-Нүдний шилтэй холбоотой анхны бичгийн өв 1289 онд хамаарна.
– Доминикан гаралтай Жордано де Ривальто гэдэг итали 1305 онд “ном унших нүдний шилний” тухай дурссан байгаа.
-Ер нь XIV зуунд бариултай, нүдэндээ хавчдаг шил ихээр дэлгэрчээ. Энэ үеэр хамарт тохох шил гарч ирсэн байна.
II Жеймс хааны нүдний шил ба түүний хайрцаг нь XII зууны сүүлч, XIII зууны эхэнд хамаарна
-XVIII зууны эхээр Лондоны нүдний эмч Эдвард Скарлетт нүдний шилэнд анх чихний араар тохож болох “гуя” зүүжээ.
-Үүнээс 100 жилийн дараа Америкийг үндэслэгчийн нэг Бэнжамин Франклин түүхэн дэх анхны давхар фокустай шил зохион бүтээсэн байна. Тэр алсын ба ойрын харааны хоёр линзийг дундуур нь зүсээд нийлүүлэн шилээ хүрээлжээ.
-XX зууны эхэн хүртэл нүдний шил түгээмэл биш байв. Харин 1930-аад онд Холливудын одод нарны шилээр гангарах болсноор ихэд тархсан гэдэг.Пенсне (францын pincer – хавчих, nez – хамар гэсэн pince-nez гэдэг үгнээс үүсчээ) чихэн зүүх гуягүй хамрыг хавчих шил бөгөөд анхлан иймэрхүү шил XII зуунд гарч иржээ. Түүнийг унаган хагалахгүйн тулд товчинд бэхэлэх урт оосортой хийсэн байв.
-Наполеон Египетын аян дайнд мордох доо 200 мянга орчим нарны шилний захиалга өгч байсан нь анхны аж үйлдвэрийн захиалга байлаа.
-Өдгөө дэлхийн хүн амын 800 саяас 2.3 тэрбум нь холын хараа муутай юм уу байнга нүдний шил зүүдэг гэх албан бус тооцоо бий.
– Азийн зарим оронд хүн амынх нь 75-90 хувь холын хараа муутай гэнэ. Харин энэ үзүүлэлт Европ, АНУ-д дунджаар 30-40, Африкт 10-20 хувь байдаг байна. Европын орнуудаас Их Британи нэлээд дээгүүрт бичигддэг, зарим жагсаалтад бүр тэргүүлдэг. Тус улсын насанд хүрсэн гурван иргэн тутмын нэг нь харааны шил тогтмол зүүдэг байна.
Холын харааны миопиягийн тархалтыг бууруулсан ч пресбиопия буюу ойрын хараа муудах гажгийг бүрэн анагаах аргагүй бөгөөд линз, лазерын хагалгааны аль нь ч нас тогтох үед ойрын хараа мууддаг жамыг өөрчилж чадахгүй гэнэ.
Сонирхолтой түүх
Москвагийн их театрт Чайковскийн “Хунт нуур” балетыг анх удаа тоглолоо
1877 он – Москвагийн их театрын тайзнаа суут хөгжмийн зохиолч Петр Ильич Чайковскийн “Хунт нуур” бүжгийн жүжгийн анхны тоглолт болжээ. Москвагийн театруудын захирал Владимир Бегичев (1838–1891) бүжгийн жүжигчин Василий Гельцер нар либреттог нь зохиож, тааруухан балетмейстер Вацлав Рейзингер жүжгийг тавьсан байна.
Жүжигт нэрд гараагүй бүжигчид бүжиглэн тайз чимэглэлийг нь хуучин жүжгүүдийн чимэглэлийг ашиглан хийсэн тул суут хөгжмийн зохиолчийн амьд ахуй цагт нь тавьсан бүтээл нь амжилттай болж чадаагүй өнгөрсөн ажээ.
Зөвхөн 18 жилийн дараа Санкт-Петербургт Петипа ба Ивановбн бүжиг дэглэлтээр “Хунт нуур” үзэгчид ба шүүмжлэгч нарыг бишрүүлжээ. Тэр хоёрын бүжгийн хувилбар нь дараагийн бүх тавилтуудын үндэс болсон юм.
Өнөөдөр түүхэнд
1852 он – Хорватын хаан I Кнез Трпимир албан ёсны баримт бичигт “Хорват” гэж нэр оруулсан байв.
1152 он – Ариун Ромын талийгаач эзэн хаан III Конрадын сүүлчийн хүслийн дагуу Германы эзэн хаанаар түүний зээ хүү Барбаросса хочит Фредерик I Штауфен тодров. Хоч нь Улаан сахалт гэсэн итали үг ажээ.
Дундад зууны гарамгай зүтгэлтний нэг тэрээр эрдэмтэн бөгөөд дайчин гэгдэж байсан юм. Тэр өөрийн цагтаа нүсэр том армитай болсон ба гол хүч нь хуягласан хүндэд тооцогдох морин цэрэг байв. Тэр армитайгаа Барбаросса Италийн захирагдаагүй хтуудын эсрэг таван аян хийж Миланыг бүрэн сүйтгэсэн байв. 1189 онд тэр франц, английн хаадын хамт Загалмайтны гурувдугаар аян дайнд морджээ. 1190 онд тэрээр Бага Азид түргэн урсгалтай гол гаталж яваад живэн нас баржээ.
1193 он – Энэ өдөр Египетын захирагч Айюбидын овгийг үүсгэгч Саладин Дамаск хотноо нас барсан байна. Египетын Айюбидийн омгийн анхны султан Саладин, Салах ад-Дин Юсуф Ибн Айюб (1138 – 1193) одоогийн Иракийн Текрит хотноо төрсөн, XII зууны үеэр Дорнодод бий болсон нөхцөл байдлаас болон Дамаскад амьдарч байсан. Египетийг байлдан дагуулж, Сири ба хоёр голын Месопотамийг нэгтгэн нийлүүлсэн, Иерусалимын вант улсыг байлдан эзэлсэн, загалмайтнуудын аян зогсоож тэднийг хөөсөн зэрэг үйл явдлуудаар түүний засаглалыг тодорхойлж болно.
1238 он – Владимирийн ван Юрий Всеволодовичийн цэрэг, Монголын Бат хааны армитай одоогийн Ярослав хотын ойролцоо Сит голын тулааныг эхлүүлжээ. Оросын дайчид мөхөж, вангийн толгойг Бат хаанд авчрав. Гэхдээ арми нь энэ тулаанаар ихээхэн хохирол учирсан учир хаан Новгород руу довтолсонгүй.
1351 он – Сиам одоогийн Тайланд улсын хаан ширээнд Раматибоди суув.
1493 он – Аугаа аялагч Кристофер Колумб Карибийн тэнгис болон Багамын арлуудаар хийсэн аялалаа өндөрлөж Лисабон хотноо эргэн ирэв.
1519 он – Кастиллийн аялагч, эрдэмтэн Эрнан Кортес ацтекуудын иргэншил, аугаа их баялагыг илрүүлэх их аяндаа гарчээ.
1861 он – АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдож байсан хамгийн гарамгай хүмүүсийн нэг Авраам Линкольн (Abraham Lincoln) албандаа оржээ. Авраа́м Ли́нкольн (Abraham Lincoln англ., 12.02.1809 — 15.04.1865) Америкийн төрийн гарамгай зүтгэлтэн, АНУ-ын 16 дахь Ерөнхийлөгч (1861—1865), Бүгд найрамдах намаас Ерөнхийлөгч болсон анхны хүн, Америкийн боолчуудыг чөлөөлөгч, Америкийн ард түмний үндэсний баатар юм. Түүнийг Ерөнхийлөгчөөр сонгосноор Америкийн өмнөд мужуудыг тусгаарлан Конфедраци байгуулахад хүргэж Иргэний дайнд Конфедрацийг ялалтад хүргэжээ. Тэрээр өөрийн засгийн газартаа эсрэг талынхнаа татан нэгдмэл зорилгын төлөө ажиллуулж чадсан байна. Линкольны үед гүйцэтгэх засаглалыг бэхжүүлэн АНУ-ын нутаг дэвсгэрт боолчлолыг халж чадсан байна. Дайны үеэр тэрээр Их Британи болон Европын бусад орнуудыг интервенци хийхийг зогсоож чаджээ. Тивийн хоёр хэсгийг холбосон төмөр замыг бариулж, хөдөө аж ахуйн асуудлыг шийдэж чадсан Гомстедын баримтыг тэрээр гаргасан юм. 1865 онд арьсны өнгөөр ялгаварлан гадуурхах үзэлтэн жүжигчин Линкольныг театрт жүжиг үзэж байхад нь буудан хөнөөжээ. Ерөнхийлөгч байх үедээ ихээхэн шүүмжлэл амсч байсан тэрээр үе үеийн америкчуудын хамгийн хайртай Ерөнхийлөгч хэвээр байна.
1544 он – Нюрнберг хотын Хувилгаан Зебальдын сүмийн даруухан шавь Георг Гартман (1489–1564) шинжлэх ухаан сонирхдогийн хувьд соронзонгийн хэлбийх үзэгдлийг нээжээ. Өөрийнх нь бичсэнээр энэ өдөр нээлтээ өөрийн ивээн тэтгэгч Бранденбургийн Альбрехт (1490–1568) жононд компасын соронзон зүү мериданийн дагуу байрлахдаа “ хөндлөнгөөр зогсдоггүй, хойд төгсгөлөөрөө доош есөн градусаар хэлбийдгийг” олж тогтоолоо хэмээн мэдээлж байжээ.
1681 он – Их Британийн эзэн хаан II Чарльз Хойд Америкийн газар нутгийг анхлан нээгч Уильям Пеннийн нэрээр тэр тухайн үедээ захирч байсан газар нутгийг Пеннсилвани гэж нэрлэх зарлиг гаргажээ.
1789 он – АНУ-ын Нью-Йорк хотноо АНУ-ын конгресс анхны хуралдаанаа хийв. Анхдугаар хуралдаанаар АНУ-ын Тусгаар тогтнолын тунхагыг батлажээ.
1797 он – АНУ-ын хоёр дахь Ерөнхийлөгч Жон Адамс тангараг өргөжээ. Тэрээр гуравдугаар сарын 4-ний өдөр тангараг өргөсөн анхны ерөнхийлөгч болжээ.
1813 он – Михаил Илларионович Кутузовын командалсан Оросын арми Берлин хотыг эзлэв. Энэ нь үхлийн өвчтөй фельдмаршалын удирдлагаар хийсэн сүүлчийн цэргийн ажиллагаа юм. Наполеоны эсрэг хийсэн дайны шинэ холбоотон Пруссийг шийдэмгий хөдөлгөхийн тулд нийслэлийг эзлэх хэрэгтэй гэж Кутузов зүтгэж байлаа.
1837 он – АНУ-ын Чикаго хот үүсгэн байгуулагджээ.
1865 он – Америкийн эх газрын нэгдсэн улс одоогийн ашиглаж байгаа төрийн далбааг хэрэглэхээр болжээ.
1890 он – Их Британийн хамгийн урт гүүр болох “Форт” гүүрийг ашиглалтанд оруулжээ. Шотландад байгуулсан уг гүүр 520 метрийн урттай юм. Нээлтийн ёслолд Уэльсийн хунтайж, хожмын хаан Эдуард оролцсон байв.
1917 он – Монтана мужаас сонгогдсон Жаннет Ренкин АНУ-ын Төлөөлөгчдийн танхимд сонгогдсон анхны эмэгтэй улстөрч болжээ.
1933 он – АНУ-ын Хөдөлмөрийн сайдаар Францес Перкинс томилогдов. Тэрээр АНУ-ын Засгийн газарт багтсан анхны эмэгтэй улстөрч болсон юм.
1974 он – Америкийн алдарт “People” сэтгүүл анхны дугаараа хэвлэлтэд гаргав.
1980 он – Зимбабве улсын Ерөнхий сайдаар үндэсний хөдөлгөөний тэргүүн Роберт Мугабе сонгогдож, тус улсын анхны хар арьст ерөнхий сайд болсон байна.
2009 он – Нидерландын Гааг хотноо байрлах Олон улсын гэмт хэргийн шүүх Суданы Ерөнхийлөгч Омар Хассан аль-Баширыг хүн төрөлхтөний эсрэг гэмт хэрэг үйлдсэн гэж үзжээ. Түүнийг олон улсын гэмт хэргийн шүүх 2002 оноос хойш шүүн хэлэлцсэн юм.
2012 он – Бүгд найрамдах Конго улсын нийслэл Бразавиль хотод олон удаагийн цуврал дэлбэрэлт болж 250 гаруй хүн амиа алджээ.

Бусад
Энэ жилээс нийслэлийн өдөр, даншиг наадмыг хамт зохион байгуулна

Монголчууд жилд албан ёсны болон өргөн дэлгэр 15-20 баяр тэмдэглэдэг. Тухайлбал, жил бүр аравдугаар сарын 29-нд нийслэлийн өдрийг тэмдэглэж ирсэн.
Мөн жил бүрийн наймдугаар сарын эхний долоо хоногийн амралтын өдрүүдэд Даншиг наадам зохион байгуулдаг байсан. Тэгвэл энэ жилээс нийслэлийн өдөр, даншиг наадмыг хамтад нь зургаадугаар сарын 28-29-ний өдрүүдэд Хүй долоон худагт зохион байгуулна.
Цаашид наймдугаар сард даншиг наадам, аравдугаар сард нийслэлийн өдрийг тэмдэглэхгүй. Нийслэлийн өдөр буюу нийслэлийн иргэдийн баярыг жил бүрийн зургаадугаар сарын сүүлийн долоо хоногийн амралтын өдөр тэмдэглэх Засгийн газрын тогтоол ч гарсан. Нийслэлийн иргэдийн баяр, даншиг наадмыг нэгтгэснээр цар хүрээ нь өргөжин тэлж, жуулчдыг татахад чухал ач холбогдолтой.
Энэ үеэр жуулчид болон иргэдэд зориулсан олон арга хэмжээг зохион байгуулна. Хүчит бөхийн барилдаан, хурдан морь болон жороо морины уралдаан, шагай, сур харвааны наадам, сээр цохих тэмцээн, жижиг, дунд бизнес эрхлэгчдийн үзэсгэлэн, Улаанбаатар хотын түүхэн гэрэл зургийн үзэсгэлэн, монгол хувцасны үзүүлбэр, есөн дүүргийн Ардын авьяастнуудын тоглолт, Улаанбаатар театрын “Монгол туургатан” уран бүтээлээ толилуулна.
Түүнчлэн цам харайх, лам нарын дунд ном хаялцах, мэтгэлцэх, балин тосон урлалын тэмцээн, сор залах, соёмбот туг залах, шашны сүлд дуулал эгшиглүүлэх зэрэг шашин, соёлын арга хэмжээг үзэж сонирхох боломжтой. Тухайлбал, энэ жил цам харайх үзүүлбэрт 120 гаруй цамчин оролцож өргөн хүрээг хамарч байна.
Зургаадугаар сарын 27-ны өдөр Улаанбаатар хотын тахилга шүтлэгт дөрвөн уул болох Богдхан, Сонгинохайрхан, Чингэлтэй хайрхан, Баянзүрх хайрханыг тахих ёслолоор нийслэлийн иргэдийн баяр “Хүрээ цам-Даншиг наадам 2025”-ын үйл ажиллагаа эхэлнэ. Энэ үеэр нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг сүм хийдүүд цан хэнгэргээ дуугарган, ард иргэдийн сайн сайхны төлөөх хурал ном хурж, буян үйлдэн, сайн үйлсийн ажил зохион байгуулна.
Бусад
Ерөнхийлөгчийн ивээл дор Нөмрөгийн дархан цаазат газарт тахь нутагшуулах төсөл хэрэгжүүлнэ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Чех Улсын Прага хотын амьтны хүрээлэнгийн захирал Мирослав Бобек болон Карлын их сургуулийн Монгол судлалын төвийн багш, монголч эрдэмтэн Вероника Каписовска нарыг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Прага хотын амьтны хүрээлэн Монгол Улсад 30 гаруй жилийн турш зэрлэг амьтдыг хамгаалах, тэр дундаа тахийг сэргээн нутагшуулах, Говийн их дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны материаллаг баазыг бэхжүүлэх, боловсон хүчнийг чадавхжуулах, судалгаа шинжилгээний ажлыг эрчимжүүлэх чиглэлээр үнэтэй хувь нэмэр оруулж ирснийг онцлон тэмдэглэлээ.
Цаашид Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Дорнод аймгийн Халх гол сумын нутагт орших Нөмрөгийн дархан цаазат газарт тахийг шинээр нутагшуулах төсөл хэрэгжүүлэхээр ярилцаж, говь, хуурай хээрийн бүсийн экосистемийн үнэлгээ хийх, экологийн хувьд онцгой ач холбогдолтой газар нутгийг тогтоож, тусгай хамгаалалтад авах, үүнд шаардлагатай мэргэжлийн зөвлөгөө, туслалцаа үзүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар болсонд Ерөнхийлөгч талархал илэрхийллээ.
Энэхүү уулзалт нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2025 оны гуравдугаар сард Бүгд Найрамдах Чех Улсад хийсэн төрийн айлчлалын мөрөөр хэрэгжүүлж буй ажлын нэг бөгөөд айлчлалын үеэр ярилцсан санал, санаачилгууд ийнхүү бодит ажил хэрэг болон хэрэгжиж байгаагийн илрэл юм.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн айлчлалынхаа үеэр Прага хотын амьтны хүрээлэнд зочилж, шинээр төрсөн тахийн унаганд “Дагина” хэмээх нэр хайрлаж байсан юм.
Прага хотын амьтны хүрээлэн 2024 оны гуравдугаар сард “Монголын говь”-ийн байнгын үзмэр байгуулж, монгол гэр барин, тахь нутагшуулах төслийн үйл явц, үр дүнг харуулсан гэрэл зургийн үзэсгэлэнг олон нийтэд тогтмол толилуулж байна.
Мөн Бүгд Найрамдах Чех Улсын Ерөнхийлөгч Петр Павел Зэвсэгт хүчний Жанжин штабын даргаар ажиллаж байх хугацаандаа тахь нутагшуулах ажлын хүрээнд тахийг цэргийн онгоцоор тээвэрлэн Монгол Улсад авчрах шийдвэр гаргасан нь уг төслийн амжилтад чухал хувь нэмэр оруулсан юм. Үүний үр дүнд Хустайн нуруу, Хомын тал зэрэг бүс нутагт тахийн тоо толгой 1,000 гаруйд хүрээд байна.
Бусад
Баталгаатай гүүр, гарам гарцаар автомашинтай зорчихыг зөвлөж байна

Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид дуудлагын дагуу аврах ажиллагааг зохион байгуулжээ.
Усанд автомашинтайгаа боогдсон байсан 4 иргэнийг уснаас гаргаж, аюулгүй байдлыг хангасан байна.
Баталгаатай гүүр, гарам гарцаар автомашинтай зорчиж, гол гатлахгүй байхыг анхааруулж байна.
-
Нийгэм6 цаг өмнө
Тээврийн хэрэгсэл бүлэглэн хулгайлсан хэргийг илрүүллээ
-
Нийгэм8 цаг өмнө
Элсэлтийн шалгалт өнөөдөр эхэлнэ
-
Нийгэм7 цаг өмнө
Зам тээврийн ослын улмаас нэг хүний амь нас хохирчээ
-
Улс төр7 цаг өмнө
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Засгийн газрын гишүүдээ томиллоо
-
Энтертайнмент7 цаг өмнө
Үндэсний шигшээ багийн тамирчид 2025 оны эхний зургаан сарын байдлаар 90 медаль хүртээд байна
-
Нийгэм6 цаг өмнө
СХД-ийн спорт цогцолборын барилгын ажил 90 хувьтай үргэлжилж байна
-
Улс төр7 цаг өмнө
Д.Амарбаясгалан: Төрийн бизнес данхайдаг биш, харин иргэдийн бизнес нь цэцэглэдэг эрх зүйн шинэтгэлийн бодлого боловсруулж, шуурхай оруулж ирэх хэрэгтэй