Дэлхий дахинд
‘Google’ улс төрийн шинж чанартай сурталчилгааг хориглоно
АНУ-ын зүгээс улс төрийн ил тод байдлын дүрмийг танилцуулсан юм. Үүний дараа “Google”-ын толгой компани болох “Alphabet Inc”-ын зүгээс ирэх арвандугаар сард болох Канадын холбооны сонгуулиас өмнө ямар нэгэн улс төрийн шинж чанар агуулсан сурталчилгааг өөрийн платформдоо хориглох болсноо зарласан байна.
Дүрэмд зааснаас өөр утга агуулга бүхий улс төрийн зар сурталчилгааг “Google”-ын хайлтын систем өөрөө илрүүлэн устгадаг болох аж. Мөн “Google”-ын бусад салбарууд болон “YouTube” хүртэл энэ зарчмаар ажиллах юм.
Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард цахим орчинд шууд болон шууд бусаар улс төрийн нам, гишүүн болон өмнө нь алба хашиж байсан хүнтэй холбоотой зар сурталчилгааг хянах тухай “Bill C-76” төслийг АНУ-ын Конгресст танилцуулсан юм. Харин даваа гаригт уг төслийг Конгрессын олонхын саналаар дэмжсэн байна.
Эх сурвалж: Reuters