Бусад
Энэ өдөр дэлхийн түүхэнд: Гуравдугаар сарын 6

Шүдний эмч нарын олон улсын өдөр
Жил бүрийн гуравдугаар сарын 6-нд шүдний эмч нарын мэргэжлийн баярыг тэмдэглэдэг. 1790 онд Америкийн Ерөнхийлөгч Жорж Вашингтоны хувийн эмч Жон Гринвуд шүдний өрөм зохион бүтээсэн өдрийг баяраар сонгосон байна.
Шүдний эмч нарын ивээгч тэнгэр гэгдэх гэгээн Аполлониягийн өдөр /католик шашны/ гэж шүдний эмч нар баяраа давхар тэмдэглэдэг.Аполлония бол Христост итгэж байсан Александрия хотын нэрт түшмэлийн охин аж. Христосын шашнаас татгалзахыг шаардан түүнийг хэрцгийгээр эрүүдэн шүүж, бүх шүдийг нь суга татан хаяж, амьдаар нь галд хаяхаар сүрдүүлж байжээ. Гэвч Аполлония үхлийн өмнө өвдөг чичрээгүй байна. Тэр хүлээсийг тайлж өгөхийг хүсээд, өөрөө гал руу үсрэн оржээ. Энэ явдал 249 оны гуравдугаар сарын 6-нд болсон байна. Гэгээн Аполлонияг шүтэн бишрэх явдал Европт түргэн тархаж, түүний зураг бараг сүм бүрт байршсан байна.
“Шинэ толь” хэмээх сонин бичиг буюу Монголын анхны тогтмол хэвлэл гарчээ
1913 оны гуравдугаар сарын 6-ны өдөр буюу өдгөөгөөс 101 жилийн тэртээ гадаад Монголын нийслэл хүрээнээ “Шинэ толь” хэмээх сонин бичиг гарч эхэлсэн нь тухайн үеийн Монгол орноо соёлын том хувьсгал байлаа.Энэ бол Богд хаант улс байгуулагдсаны хоёр дахь жил буюу олноо өргөгдсөний хоёрдугаар он. Богд хаант Монгол Улсын Ерөнхий сайд, сайн ноён Намнансүрэнгийн таван яамт Засгийн газрын хийж байсан олон шинэтгэлийн нэг нь ийн Монгол Улсад анхны тогтмол хэвлэл гарч эхэлсэн явдал байсан юм.
Түүхэнд “Шинэ толь” сонин бичиг гэж нэрийдсэн энэ хэвлэл эхлээд 50 орчим хуудастай сэтгүүл хэлбэрээр 500 хувь хэвлэгдэн төрийн байгууллагуудад тараагдаж, цөөн хэдийг нь худалдаалдаг байж. Дараа нь хуудасны тоог цөөрүүлэн сонины хэлбэрт оруулан хэвлэх болж нийтдээ 20 дугаар гарсан байдаг.
Энэ сониныг Судар бичгийн хүрээлэнг байгуулж, түүх, угсаатны зүйн тухай эрдэм шинжилгээний олон арван өгүүлэл бичиж, дэлхийн сонгодог бүтээлүүдийг Монгол хэлнээ хөрвүүлэн Монголын соёлын түүхэнд томоохон хувь нэмэр оруулсан Буриад Монголын номын их хүн Жамсраны Цэвээн эрхлэн гаргаж байжээ.
Магелланы дэлхийг тойрсон анхны аянаар Марианагийн ольтригийн хамгийн өмнө зүгийн гурван арлыг нээжээ
Португали, Испанийн далайчин Фернан Магеллан дэлхийг тойрсон анхны аян хийснээс гадна Атлантын далайгаас Номхон далайд орсон замаар явсан анхны европ хүн болов.
Магелланы дэлхийг тойрох анхны аян 1519 оны есдүгээр сарын 20-нд таван хөлөг онгоцтой, 265 хүний багтайгаар Гвадалквивир голын цутгалан дахь Санлукар-де-Баррамеда боомтоос замдаа гарав. 1513 онд конкистадор Васко Нуньес де Бальбоагийн нээсэн Атлантын далайгаас Өмнөд тэнгист гарах хоолойн эрлийг тэр хийх ёстой байсан аж. Хоёр сарын дараа Бразили хүрсэн тэрээр тивийн өмнөд хэсгийн дагуу хөвөлтөө үргэлжлүүлэв.1520 оны гуравдугаар сард тэд Сан-Хулиан буланд өвөлжихөөр зосчээ. Испанид буцахыг шаардсан далайчдын үймээнийг тэр арай гэж дарж авав. Аравдугаар сард нь аян үргэлжлэн тэр хоолойг олсон нь хожим Магелланы гэж нэрлэгджээ.1521 оны гуравдугаар сарын 6-нд Магелланы экспедици Номхон далайн баруун хэсэгт Филиппины арлуудын хамгийн өмнөд гурван арлыг нээв
Bayer компанийн химич Феликс Хоффман аспиринд патент авлаа
1899 он – Берлин хотын патентын газар худалдааны тэмдэгийн бүртгэлд 36433 гэсэн дугаарын дор “Аспирин” гэх нэрийг бичив.Bayer гэх химийн компанийн мэргэжилтнүүд өвчин намдааж, халуун бууруулах шинэ үр дүнтэй эмэндээ ийм нэр өгсөн байв.
Өнөөдөр түүхэнд
МЭӨ 27 он – Ромын дарангуйлагч Юлий Цезарийн өргөмөл хүү ба залгамжлагч Гай Юлий Цезарь Октавиан эзэн хаан болоод Август (бурхны гаралтай) гэсэн тодотгол нэрэндээ авснаас гадна Агуу понтифик хэмээн өргөмжлөгдлөө. Дээдсийн гэгээн гэсэн энэ цол дээрээ тэрээр дөрвөн жилийн дараа Ардын трибун гэсэн хууль тогтоох эрхтэй хэргэм авсан юм. Асар их захиргааг гартаа төвлөрүүлсэн түүний захиргааны үе нь Ромын эзэнт улсын цэцэглэлийн оргил нь байлаа.
1475 он – Италийн жижигхэн Капрезе хотын захирагч Лодовико ди Лионардо ди Боунарроти Симонийн гэр бүлд хүү төрсөнийг Микеланжело гэж нэрлэжээ. Албан хаагч нарын дээд эгнээнд хүүгээ үзнэ гэж найдаж байсан итгэлийг тэр биелүүлээгүй ч өөрийн эртний овгийн нэрийг тэр л алдаршуулсан юм. Микеланжелогийн амьдралд нь хувийн жаргал, найз нөхдийн дэмжлэг тусламж байгаагүй нь түүнийг зожиг болгон хүрээлэн буй орчинтойгоо тасралтгүй тэмцэл хийхэд сургажээ. Түүний цорын ганц хайр нь урлаг болсон ба их мастер “урлаг гэсэн эхнэртэй, миний хүүхдүүд бол миний бүтээлүүд юм” гэж ярьдаг байжээ.
1617 он — Францын Луи Эбер Квебект фермийн үйл ажиллагаа явуулах анхны эрхийг авсан байна.
1661 он — Их Британийн Шинжлэх ухааны академийн анхны ерөнхийлөгчөөр сэр Роберт Морей сонгогдлоо.
1665 он — Лондонд хамгийн анхны шинжлэх ухааны сэтгүүл гарлаа.
1810 он — АНУ-ын Иллинойс хүн амаа албан ёсоор вакцинжуулдаг анхны муж болов.
1834 он — Канадын Йорк хот нэрээ Торонто болгон өөрчилжээ.
1853 он — Венецид Жузеппе Вердийн “Травиата” дуурь анх тавигджээ. Дуурийн сэдвийг хүү – А.Дюмагийн “Камелия цэцэгтэй хатагтай” романаас авчээ.
1900 он — Сан-Франциско хотод тахал дэгджээ.
1902 он — Испанийн Эзэн хааны “Реал” (Мадрид) баг байгуулагдав.
1924 он — Ватиканд анхны радио хүлээн авагч байрлуулав.
1938 он — Лондонд троллейбус үйлчилгээнд гарч, трамвай халаагаа өгөв.
1957 он – Европчуудын зууны колончлолын дараах Хар Африкийн орнуудаас хамгийн түрүүнд бүрэн тусгаар тогтнолоо олсон анхны орон нь Гана болсон юм.
1964 он — Дэлхийн аварга боксчин Кассиус Клей исламын шашинд орж, нэрээ Мухаммед Али болгон өөрчиллөө.
1967 он — Сталины охин Светлана Аллилуева Дели дэх АНУ-ын ЭСЯ-нд улс төрийн оргонол хүслээ.
1970 он —Битлз хамтлагийн “Let It Be” дуу төрлөө.
1985 он — Америкийн боксчин Майк Тайсон мэргэжлийн замналаа эхэлжээ.
1997 он — Их Британийн Хатан хаан Елизавета II албан ёсны сайттай болов.
2004 он – Оросын Хойд туйлийн “СП-32” станцын дор мөс цөмрөн живжээ. Харин тэнд байсан 12 эрдэмтнийг аварч чадсан юм.

Бусад
Энэ жилээс нийслэлийн өдөр, даншиг наадмыг хамт зохион байгуулна

Монголчууд жилд албан ёсны болон өргөн дэлгэр 15-20 баяр тэмдэглэдэг. Тухайлбал, жил бүр аравдугаар сарын 29-нд нийслэлийн өдрийг тэмдэглэж ирсэн.
Мөн жил бүрийн наймдугаар сарын эхний долоо хоногийн амралтын өдрүүдэд Даншиг наадам зохион байгуулдаг байсан. Тэгвэл энэ жилээс нийслэлийн өдөр, даншиг наадмыг хамтад нь зургаадугаар сарын 28-29-ний өдрүүдэд Хүй долоон худагт зохион байгуулна.
Цаашид наймдугаар сард даншиг наадам, аравдугаар сард нийслэлийн өдрийг тэмдэглэхгүй. Нийслэлийн өдөр буюу нийслэлийн иргэдийн баярыг жил бүрийн зургаадугаар сарын сүүлийн долоо хоногийн амралтын өдөр тэмдэглэх Засгийн газрын тогтоол ч гарсан. Нийслэлийн иргэдийн баяр, даншиг наадмыг нэгтгэснээр цар хүрээ нь өргөжин тэлж, жуулчдыг татахад чухал ач холбогдолтой.
Энэ үеэр жуулчид болон иргэдэд зориулсан олон арга хэмжээг зохион байгуулна. Хүчит бөхийн барилдаан, хурдан морь болон жороо морины уралдаан, шагай, сур харвааны наадам, сээр цохих тэмцээн, жижиг, дунд бизнес эрхлэгчдийн үзэсгэлэн, Улаанбаатар хотын түүхэн гэрэл зургийн үзэсгэлэн, монгол хувцасны үзүүлбэр, есөн дүүргийн Ардын авьяастнуудын тоглолт, Улаанбаатар театрын “Монгол туургатан” уран бүтээлээ толилуулна.
Түүнчлэн цам харайх, лам нарын дунд ном хаялцах, мэтгэлцэх, балин тосон урлалын тэмцээн, сор залах, соёмбот туг залах, шашны сүлд дуулал эгшиглүүлэх зэрэг шашин, соёлын арга хэмжээг үзэж сонирхох боломжтой. Тухайлбал, энэ жил цам харайх үзүүлбэрт 120 гаруй цамчин оролцож өргөн хүрээг хамарч байна.
Зургаадугаар сарын 27-ны өдөр Улаанбаатар хотын тахилга шүтлэгт дөрвөн уул болох Богдхан, Сонгинохайрхан, Чингэлтэй хайрхан, Баянзүрх хайрханыг тахих ёслолоор нийслэлийн иргэдийн баяр “Хүрээ цам-Даншиг наадам 2025”-ын үйл ажиллагаа эхэлнэ. Энэ үеэр нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг сүм хийдүүд цан хэнгэргээ дуугарган, ард иргэдийн сайн сайхны төлөөх хурал ном хурж, буян үйлдэн, сайн үйлсийн ажил зохион байгуулна.
Бусад
Ерөнхийлөгчийн ивээл дор Нөмрөгийн дархан цаазат газарт тахь нутагшуулах төсөл хэрэгжүүлнэ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Чех Улсын Прага хотын амьтны хүрээлэнгийн захирал Мирослав Бобек болон Карлын их сургуулийн Монгол судлалын төвийн багш, монголч эрдэмтэн Вероника Каписовска нарыг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Прага хотын амьтны хүрээлэн Монгол Улсад 30 гаруй жилийн турш зэрлэг амьтдыг хамгаалах, тэр дундаа тахийг сэргээн нутагшуулах, Говийн их дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны материаллаг баазыг бэхжүүлэх, боловсон хүчнийг чадавхжуулах, судалгаа шинжилгээний ажлыг эрчимжүүлэх чиглэлээр үнэтэй хувь нэмэр оруулж ирснийг онцлон тэмдэглэлээ.
Цаашид Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Дорнод аймгийн Халх гол сумын нутагт орших Нөмрөгийн дархан цаазат газарт тахийг шинээр нутагшуулах төсөл хэрэгжүүлэхээр ярилцаж, говь, хуурай хээрийн бүсийн экосистемийн үнэлгээ хийх, экологийн хувьд онцгой ач холбогдолтой газар нутгийг тогтоож, тусгай хамгаалалтад авах, үүнд шаардлагатай мэргэжлийн зөвлөгөө, туслалцаа үзүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар болсонд Ерөнхийлөгч талархал илэрхийллээ.
Энэхүү уулзалт нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2025 оны гуравдугаар сард Бүгд Найрамдах Чех Улсад хийсэн төрийн айлчлалын мөрөөр хэрэгжүүлж буй ажлын нэг бөгөөд айлчлалын үеэр ярилцсан санал, санаачилгууд ийнхүү бодит ажил хэрэг болон хэрэгжиж байгаагийн илрэл юм.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн айлчлалынхаа үеэр Прага хотын амьтны хүрээлэнд зочилж, шинээр төрсөн тахийн унаганд “Дагина” хэмээх нэр хайрлаж байсан юм.
Прага хотын амьтны хүрээлэн 2024 оны гуравдугаар сард “Монголын говь”-ийн байнгын үзмэр байгуулж, монгол гэр барин, тахь нутагшуулах төслийн үйл явц, үр дүнг харуулсан гэрэл зургийн үзэсгэлэнг олон нийтэд тогтмол толилуулж байна.
Мөн Бүгд Найрамдах Чех Улсын Ерөнхийлөгч Петр Павел Зэвсэгт хүчний Жанжин штабын даргаар ажиллаж байх хугацаандаа тахь нутагшуулах ажлын хүрээнд тахийг цэргийн онгоцоор тээвэрлэн Монгол Улсад авчрах шийдвэр гаргасан нь уг төслийн амжилтад чухал хувь нэмэр оруулсан юм. Үүний үр дүнд Хустайн нуруу, Хомын тал зэрэг бүс нутагт тахийн тоо толгой 1,000 гаруйд хүрээд байна.
Бусад
Баталгаатай гүүр, гарам гарцаар автомашинтай зорчихыг зөвлөж байна

Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид дуудлагын дагуу аврах ажиллагааг зохион байгуулжээ.
Усанд автомашинтайгаа боогдсон байсан 4 иргэнийг уснаас гаргаж, аюулгүй байдлыг хангасан байна.
Баталгаатай гүүр, гарам гарцаар автомашинтай зорчиж, гол гатлахгүй байхыг анхааруулж байна.
-
Нийгэм10 цаг өмнө
Тээврийн хэрэгсэл бүлэглэн хулгайлсан хэргийг илрүүллээ
-
Энтертайнмент11 цаг өмнө
Үндэсний шигшээ багийн тамирчид 2025 оны эхний зургаан сарын байдлаар 90 медаль хүртээд байна
-
Нийгэм11 цаг өмнө
Элсэлтийн шалгалт өнөөдөр эхэлнэ
-
Нийгэм10 цаг өмнө
СХД-ийн спорт цогцолборын барилгын ажил 90 хувьтай үргэлжилж байна
-
Нийгэм11 цаг өмнө
Зам тээврийн ослын улмаас нэг хүний амь нас хохирчээ
-
Улс төр11 цаг өмнө
Д.Амарбаясгалан: Төрийн бизнес данхайдаг биш, харин иргэдийн бизнес нь цэцэглэдэг эрх зүйн шинэтгэлийн бодлого боловсруулж, шуурхай оруулж ирэх хэрэгтэй
-
Улс төр11 цаг өмнө
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Засгийн газрын гишүүдээ томиллоо