Энтертайнмент
“Музей ба монгол бичиг” өдөрлөг болж байна
Чойжин ламын сүм музейд “Музей ба монгол бичиг” өдөрлөг болж байна.
Тус музейд хадгалагдаж буй Монголын түүх, шашин, соёл урлагт холбогдох үнэт нандин өв бүтээлүүдийг таниулан сурталчлах, музейн үйлчилгээг бүх насны иргэдэд хүртээмжтэй байлгах, тэдний нас, хүйс, онцлогт нийцсэн соёлын бүтээлч үйлчилгээ, бүтээгдэхүүнийг бий болгох, үндэсний бичиг, соёлыг сурталчлах, хүүхэд залуучуудад номын эрдмийг түгээн дэлгэрүүлэх зорилгоор “Бичиг соёл” төвтэй хамтран энэхүү өдөрлөгийг зохион байгуулж байна гэж Соёл, урлагийн газраас мэдээллээ.
Энтертайнмент
С.Мөнхзул Дэлхийн аварга боллоо
Бүгд Найрамдах Исланд Улсад хэрэглэлтэй пауэрлифтингийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн долоо хоногт болсон бөгөөд манай улсаас МПНХ-ны Ерөнхийлөгч, гавьяат дасгалжуулагч Д.Баттулгын удирдлага дор эрэгтэй гурав, эмэгтэй гурван тамирчин өрсөлдөхөд Монголын баг нэг алт, нэг мөнгө, гурван хүрэл медаль хүртсэн байна.
Тэмцээний сүүлийн өдөр эмэгтэйчүүдийн 84 кг-ын жинд С.Мөнхзул газраас таталтын төрөлд 227.5 кг-ыг өргөснөөр алтан медаль хүртэж, ДАШТ-ий насанд хүрэгчдийн эмэгтэйчүүдийн ангилалд алтан медаль хүртсэн анхны Монгол тамирчин болов.
Мөн энэ жингийн хүрэл медалийг Монгол Улсын тамирчин Б.Марал хүртжээ.
С.Мөнхзул нь өнгөрсөн онд Мастеруудын дэлхийн аварга болж, Ази, Номхон далай, Африк тивийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртэж, шилдэг тамирчин өргөмжлөл хүртсэн билээ гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ.