Энтертайнмент
“Эв нэгдлийн цом” залуучуудын яруу найргийн улсын анхдугаар наадмын удирдамж

МОНГОЛ УЛСЫН АРДЫН УРАН ЗОХИОЛЧ, ТӨРИЙН СОЁРХОЛТ, ЯРУУ НАЙРАГЧ ШАРАВЫН СҮРЭНЖАВЫН НЭРЭМЖИТ “Эв нэгдлийн цом” залуучуудын яруу найргийн улсын анхдугаар наадмын удирдамжНЭГ:ҮНДЭСЛЭЛXX зууны эхэн үед ард түмний оюун санаа, сэтгэл зүрхний дуудлагаар Монголчууд тусгаар тогтнолоо олж авч, Манжийн эрхшээлээс салж, Богд хаант улсаа байгуулсан. Монголын үндэсний уламжлал соёл, шашин төрөө мандуулахаар зорин 1921 оны Ардын хувьсгалыг хийж, Ардын эрхэт хэмжээт цаазат Бүгд Найрамдах Монгол Ард улсыг тунхагласан билээ. Энэ түүхэн үйл явдлуудын гол хөтөч, манлайлагчид нь үе үеийн эх орончид, баатрууд байлаа. Даяаршиж буй нийгэмд Монголын ард түмэн эв нэгдэлтэй байж ирээдүй хойч үедээ оюун санааны дархлааг бий болгох, оюуны манлайлагчдыг бий болгоход энэхүү наадмын үндэслэл оршино.Монгол Улсын Ардын уран зохиолч, Төрийн соёрхолт, яруу найрагч Шаравын Сүрэнжав нь “Тусгаар тогтнол аминаас үнэтэй” түүхэн уран сайхны кино зохиолыг туурвисан нь Монголын ард түмэн, залуучууд үеийн үед эх орноороо бахархан тусгаар тогтнол, эрх чөлөөгөө тунхаглан эрхэмлэхийг үлгэрлэн дуурайх бүтээл болсон билээ. МУ-ын Ардын уран зохиолч, Төрийн соёрхолт, яруу найрагч Ш.Сүрэнжавын мэндэлсний 80 насны ой 2019 оны 03-р сарын 15-ны өдөр тохиож буйтай холбогдуулан энэхүү залуучуудын яруу найргийн улсын анхдугаар наадмыг түүний нэрэмжит болгож, цаашдаа жил бүр уламжлал болгон зохион байгуулах эхлэлийг тавихад оршино.ХОЁР: ЗОРИЛГОЭх орноо хайрлах, эх оронч үзлийг залуу хойч үеийнхэндээ төлөвшүүлэх, тэдний хүсэл сонирхол үзэл бодол ертөнцийг үзэх үндэслэл, хайр дурлалыг тунхаглан сурталчлах, Монгол хэлний үгийн яруу сайхан, өв уламжлалыг түгээн дэлгэрүүлж, залуу уран бүтээлч, яруу найрагчдын үгийн цэц, ухааны царааг тэлэх, тэдний уран бүтээлийг үнэлэх, хөгжүүлэхэд энэхүү наадмын гол зорилго оршино.ГУРАВ:ЗОХИОН БАЙГУУЛАГЧИДЕРӨНХИЙ ЗОХИОН БАЙГУУЛАГЧ:”НИЙГМИЙН АРДЧИЛАЛ” МОНГОЛЫН ЗАЛУУЧУУДЫН ХОЛБООХАМТРАН ЗОХИОН БАЙГУУЛАГЧ:”МОНГОЛЫН ЗОХИОЛЧДЫН ЭВЛЭЛ” ЦОГ СЭТГҮҮЛИЙН РЕДАКЦИНИЙГМИЙН АРДЧИЛАЛ” МОНГОЛЫН ОЮУТНЫ ХОЛБООДӨРӨВ:ХАМРАХ ХҮРЭЭ18-35 насны яруу найргийн төрлөөр уран бүтээл туурвигчиТАВ: ХУГАЦАА”Эв нэгдлийн цом”залуучуудын яруу найргийн улсын анхдугаар наадам 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 03 дугаар сарын 15-ны өдрийн хооронд зохион байгуулагдана. ЗУРГАА:СОНГОН ШАЛГАРУУЛАЛТМУ-ын Ардын уран зохиолч, Төрийн соёрхолт, яруу найрагч Ш.Сүрэнжавын нэрэмжит “Эв нэгдлийн цом”залуучуудын яруу найргийн улсын анхдугаар наадамд оролцогчдыг зохион байгуулагчдын зүгээс томилсон шүүгчдийн комисс өгөгдсөн сэдвийн хүрээнд, шүлгийн утга санаа, илэрхийлсэн байдал зэргийг харгалзан шүүж шалгаруулна.I шатны шалгаруулалт: Наадамд оролцогчид эх орон, эв нэгдлийн сэдэвт 1 бүтээл, хайр дурлал, залуу нас сэдэвт 1 бүтээлийг 2019 оны 03-р дүгээр сарын 01-ний өдрөөс 11-ний өдрийн 18 цаг хүртэл доорх хаягаар ирүүлнэ.1.”Нийгмийн Ардчилал” Монголын Залуучуудын Холбооны төв байр /Тусгаар Тогтнолын Ордны 201 тоот/-д, хэвлэмэл байдлаар,2.namzkh.office@gmail.com емайл хаягаар болон https://www.facebook.com/Нийгмийн Ардчилал Монголын Залуучуудын Холбоо/ фейсбүүк хуудсанд цахимаарБичмэлээр ирүүлсэн бүтээлүүдээс шалгарсан шилдэг 30 яруу найрагчдын нэрсийг 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдөр дээрх цахим хуудсаар олон нийтэд зарлана.II шатны шалгаруулалт: Шалгарсан 30 яруу найрагчид 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдөр “ЭВ НЭГДЛИЙН ЦОМ” залуучуудын яруу найргийн улсын анхдугаар наадамд оролцож өөрийн бүтээлийг уншиж өрсөлдөнө.ДОЛОО:ШАГНАЛ УРАМШУУЛАЛНаадамд амжилттай оролцсон яруу найрагчдыг дараах байдлаар байр эзлүүлэн шагнаж урамшуулна. Үүнд:1.Тэргүүн байр- 1 – “Эв нэгдэл” цом,Өргөмжлөл 1.000.000₮2.Дэд байр- 1 – Өргөмжлөл 800.000₮3.Гутгаар байр- 1- Өргөмжлөл 500.000₮4.Тусгай байр -vМУ-ын Ардын уран зохиолч, Төрийн соёрхолт, яруу найрагч Ш.Сүрэнжав гуайн нэрэмжит шагналv НАМЗХ-ны нэрэмжит тусгай шагналvНАМОХ-ны нэрэмжит тусгай шагналМУ-ын Ардын уран зохиолч, Төрийн соёрхолт, яруу найрагч Ш.Сүрэнжавын мэндэлсний 80 насны ойг тохиолдуулан 2019 оны 03-р сарын 15-ны өдөр “Эв нэгдлийн цом” залуучуудын яруу найргийн улсын анхдугаар наадам Улаанбаатар хотноо зохион байгуулагдана.

Энтертайнмент
Х.Тэргэл дартсын дэлхийн чансааг тэргүүлсэн анхны Ази тивийн тоглогч болов

Их Британийн нийслэл Лондон хотод дартсын өсвөр үеийнхний “ADVANCED TOUR-2025” дэлхийн лигийн тэмцээн энэ оны нэгдүгээр сараас эхэлж, өчигдөр дүнгээ гаргалаа. Зөвхөн 16 хүртэлх насныхан оролцдог 20 цуврал тэмцээний нийлбэр дүнгээр Монгол Улсын тамирчин, 14 настай Х.Тэргэл тэргүүн байр эзэлж, дэлхийн чансааг мөн тэргүүлэв.
Дэлхийн чансааг Ази тивээс тэргүүлсэн анхны тоглогч Х.Тэргэл болж байна. Энэ лигийн тэмцээнд есөн орны дэлхийн шигшмэл 32 тамирчин оролцсон бөгөөд анхдагч амжилтын эзэн Х.Тэргэл нь 2022, 2023 оны өсвөрийн багийн ДАШТ-ий хүрэл медаль, 2024 оны ДАШТ-ий ганцаарчилсан төрөлд хүрэл медаль эзэлсэн ба Монгол Улсын дөрвөн удаагийн аварга тамирчин юм.
Удамт тоглогчийн ээж Ш.Эрдэнэтуяа нь дартсын спортын ОУХМ, Монгол Улсын аварга бол нагац ах Ш.Ганзориг, Ш.Ган-Эрдэнэ нар нь ОУХМ, Монгол Улсын аварга цолонд хүрсэн тамирчид байна.
Энтертайнмент
Монголын шатарчид багийн дэлхийн аварга боллоо

Энтертайнмент
“Ромео, Жульетта” эмгэнэлт драмын жүжгийг маргааш нээнэ

Улсын Хүүхэд залуучуудын театр Уильям Шекспирийн зохиол “Ромео, Жульетта хоёр” эмгэнэлт драмын жүжгийг 59 жилийн дараа төрөлх театрынхаа тайзнаа дахин тоглоно.
Анх 1966 онд Ардын жүжигчин С.Гэндэнгийн найруулгаар Хүүхэд залуучуудын театрын тайзнаа тоглогдож байсан “Ромео, Жульетта хоёр” жүжгийг ирэх 5 дугаар сарын 9-ний өдөр нээх бөгөөд уг бүтээлд 100 гаруй уран бүтээлч, ажилтан оролцож байна.
Гол дүр болох Ромеогийн дүрд жүжигчин Б.Түвшинбаяр, Жульеттагийн дүрд жүжигчин М.Батгэрэл нар тоглох бөгөөд урилгаар Төрийн соёрхолт, УГЖ Ц.Төмөрбаатар, УГЖ Н.Нармандах, СТА Ж.Даваасамбуу нар оролцоно. Жүжгийн Ерөнхий найруулагчаар тус театрын найруулагч СТА Б.Энхээ ажиллаж байгаа бөгөөд Ерөнхий продюсероор УГЖ Н.Ариунболд, Ерөнхий зураачаар УГЗ Г.Ганбаатар нар ажиллаж байна.
74 жилийн түүхт Улсын Хүүхэд залуучуудын театр 27 жилийн дараа дахин хөшгөө нээгээд удаагүй ч “Арслан хүлэгт баатар” хүүхдийн жүжиг, “Хайрыг хайрла”, “18 дахь хаврын хайр” драмын жүжиг болон “Хүүхнүүдийн хаанчлал” инээдмийн водевиль жүжгүүдийг үзэгчдэдээ толилуулаад байсан бол энэ удаа сонгодог бүтээлийг ийнхүү тайзнаа амилуулахад бэлэн болжээ.
Улсын Хүүхэд залуучуудын театр дэлхийн болоод үндэсний хэмжээний бүх насныханд зориулсан тайзны урлагийн бүтээлээр дамжуулан урлаг гоо зүй, соёлын боловсролыг түгээсээр байна.
-
Нийгэм7 цаг өмнө
Б.Ганхайч ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ
-
Нийгэм5 цаг өмнө
“Алтан хайч-2025” хонь ноослогчдын улсын анхдугаар тэмцээн болно
-
Нийгэм6 цаг өмнө
Зуны саруудын цаг агаарын ерөнхий төлөв
-
Нийгэм6 цаг өмнө
Гадаадын иргэний виз олголт 2.8 дахин өсжээ
-
Нийгэм6 цаг өмнө
Энэ оноос эхлэн 105,627 өрхийг шатдаг хийн түлшинд үе шаттайгаар холбохоор төлөвлөж байна
-
Нийгэм5 цаг өмнө
Согтуугаар мотоцикл жолоодож, осол гаргажээ
-
Улс төр7 цаг өмнө
Ерөнхий сайд Г.Занданшатарт Азийн Шатрын холбооны ерөнхийлөгч баяр хүргэж, захидал илгээжээ
-
Нийгэм7 цаг өмнө
АТГ: Нийтийн албанд томилогдох 505 иргэний урьдчилсан мэдүүлгийг хянан шалгав