Connect with us

Нийгэм

Дулаан түгээгч “ дулаан гартан”

Нийтэлсэн

-

…Хаврын хүйтэн салхи хацар жиндүүлсэн гуравдугаар сар. Тэнгэр бөртийх ч үүлгүй, нар элч гэрлээ харамгүй хайрлах ч хаа нэгтээгээс жихүүн салхи үлээнэ. Хавар айлчилж, цаг наашилсан гэж эндүүрэх хэн нэгнийг энэ салхи бүр хашраах шинжтэй. Ийм нэгэн өдөр “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-ийн Шуурхай ажиллагааны жижүүрийн слесарь Т.Мөнхболдтой уулзав. Нүдэнд дулаахан харцтай, үе үе гэрэвшсэн зөөлөн хоолойтой басхүү амьдралын бүхий л зовлон, жаргалыг магнайдаа шингээсэн түүнтэй уулзахад таатай байлаа. Тэр бол энэ нийгмийн нэгээхэн төлөөлөл. Манай нийтлэлийн гол баатар. Жирийн ажилтан хүн. “Energy Mongolia” сэтгүүл эрчим хүчний салбарын “алтан гартай” ажилтнуудын төлөөллийг урьж, тэдний өдөр тутмын ажил, амьдралыг сурвалжлан хүргэдэг билээ. Бидний мэдэхээр газар доорх “траншей”, тэдний хэлдгээр “худаг”-ийн амьдралтай танилцахаар манай сурвалжилгын баг түүнийг газарчаа болгосон нь энэ. Өөрөөр хэлбэл, Улаанбаатар хотын дулааны шугам сүлжээ газар дор ямархуу байдалтай байдаг, халуун цэг дээр нь ажиллаж байгаа ажилчдын зовлон, жаргалыг хүргэх нь бидний зорилго байлаа. Өнөөдөр Монгол Улс эрчим хүчнээс гадна дулааны асар их дутагдалтай байна. Дулааны эрчим хүч үйлдвэрлэдэг “Амгалан дулааны станц”, “Дулааны II цахилгаан станц”, “Дулааны III цахилгаан станц”, “Дулааны IV цахилгаан станц” бүх нөөцөө шавхан ажилласан ч бид өвлийг эрчим хүчний дутагдалтай давсан. Тэр бүү хэл, ирэх өвөл энэ янзаараа байвал тал өдөр нь эрчим хүчээ таслуулах хэмжээнд хүрнэ гэдгийг эрчим хүчний салбарынхан анхааруулсаар байгаа. Хамгийн аймшигтай нь дулааны дутагдал үүсвэл хотоороо хөлдөх аюул энүүхэнд байна. Дулааны станцууд нь хэрэглээгээ хангаж дийлэхгүй байгаагийн й дээр дулааны шугамуудын насжилт өндөр, жилийн жилд засвар хийж амь зогоосоор ирсэн нь үнэн. Тодруулбал, хотын төвлөрсөн дулаан хангамжийн системийн дулаан дамжуулах гол шугамуудын 30 гаруй хувь нь 30-аас дээш жилийн насжилттай, жилд дунджаар 150-230 Гкал.цаг-ийн хэрэглээ нэмэгдэж байна.  Нийслэл хотын төвлөрсөн дулаан хангамжийн системийн суурилагдсан хүчин чадал өнөөдрийн байдлаар 2318 Гкал/ц байгаа боловч холбогдсон хэрэглэгчдийн ачаалал 3403.3 Гкал/ц-т хүрч суурилагдсан хүчин чадлаас 50 гаруй хувиар хэтэрсэн үзүүлэлттэй байна. Үүнээс шалтгаалж Улаанбаатар хотын дулааны эх үүсвэрүүд чадлын дутагдалд орж болзошгүй. Тиймээс цаашид өвлийн улиралд хэт хүйтэрсэн тохиолдолд чадлын дутагдал ихсэх, дулаан хангамж доголдох эрсдэлтэй байгааг эрчим хүчний салбарынхан анхааруулсаар байгаа билээ. Ямартай ч Улаанбаатар хотын дулааны нөхцөл байдал ийм байна.

 

Ийм үед бид “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-ийн Шуурхай ажиллагааны багтай хамт Халдвартын эмнэлэгийн хашаанд байдаг “худаг”-ийг зорин очлоо. Тус баг таван хүний бүрэлдэхүүнтэй бөгөөд бидэнтэй Шуурхай ажиллагааны жижүүрийн техникч Э.Шинэбаяр, ээлжийн жолооч Д.Цэрэнчимэд, Шуурхай ажиллагааны жижүүрийн слесарь Т.Мөнхболд явав. Тэд бидэнд ажил мэргэжлийнхээ сайхныг, хамт олноо, байгууллагаа магтаж, сэтгэл өөдрөг ажлаа хийж байсныг онцолж хэлмээр байна. Ер нь эрчим хүчний салбарынхан аливаа ажлыг хэцүү гэж шантардаггүй, гомдоллодоггүй, бүхий л чадлаараа болгох гэж хичээдэг нь мэдрэгддэг. Тэднээс ч мөн адил энэ чанар ханхалж байлаа.

 

Бид Халдвартын эмнэлэгийн хашаанд байдаг хамгийн асуудалгүй, энгийн “худаг” дээр очсон юм. Тус худаг руу Шуурхай ажиллагааны жижүүрийн слесарь Т.Мөнхболдыг дагаж зориглон орсон ч бага зэргийн айдас төрснийг нуух юун. Хамгийн асуудалгүй, гэмтэл гараагүй тайван үед бид очжээ. “Худаг” руу орж дулааны шугамын нөхцөл байдлыг шалгана гэдэг тийм амар ажил биш бололтой. Өвөл, зуныг ялгалгүй ажиллаж, бэртэж гэмтэхээс эхлээд болгоомж алдвал аминд ч хүрэх аюултай аж. Т.Мөнхболд энэ ажлыг 17 дахь жилдээ хийж байна. Тэрбээр дулааны шугамын нөхцөл байдлыг шалгаж диспетчер Г.Амарсүрэнд мэдэгдлээ. Диспетчерээс хариу иртэл багагүй хугацаа өнгөрөв. Энэ хооронд бид хэсэгхэн хөөрөлдөж амжив. Хаврын сэнгэнэсэн салхитай өдөр байсан тул нэлээн даарав. Харин нийтлэлийн баатар маань даарсан шинжгүй хэд, хэдэн тамхи угсруулан баагиулж бидний асуултад хариулсан юм.

Т.Мөнхболд: Шантрах үедээ хоёр охиноо бодоод хүч ордог

-Та сая юу шалгасан бэ? Диспетчерээс хариу иртэл хүлээх ёстой юу?

-Тохируулга хийж байгаа юм. Аль газарт илүү их халуун ус шаардлагатай байна, тийш нь усыг шилжүүлж, урсгалаар нь диспетчерийнхээ заавраар тохируулна гэсэн үг. Диспетчер бүх үүрэг шийдвэрээ өгнө. Техникч тэрийг нь дамжуулж мэдээллээр хангана. Харин би диспетчерээс өгсөн зааврыг гараараа худаг дотор хийж гүйцэтгэнэ. Тиймээс заавал диспетчерийн зааврыг хүлээх ёстой. Хэрэв ус алдсан бол хаанаас гарсан шалтгааныг нь олж эхний арга хэмжээг авдаг. Станцад нөлөөлөх зүйл гарвал яаралтай арга хэмжээ авч, засварын бригадуудтай холбогдоно.

-Сая дотор ороход хоёр том шугам байсан. Ямар үүрэгтэй вэ?

-Нэг нь дулааны цахилгаан станцаас хэрэглэгчид рүү ирж байгаа шугам /өгөх шугам/. Нөгөөх нь хэрэглэгчдэд очоод буцаад станц руугаа явж байгаа шугам /буцах шугам/. Тодруулбал, энэ хоёр бол төв магистраль шугам юм. Энэ шугамаас салаалсан салаа шугамуудтай худгууд бас бий. Манай шугамууд ерөнхийдөө өндөр насжилттай болчихсон. Шугамуудаа сольж байгаа ч бүрэн гүйцэт сольж амжаагүй. Манай талаас өөрсдөө дулаан алдагдлыг нь багасгахын тулд хөөсөн дулаалга хийж, арга хэмжээ авдаг. Х Халаалтын улирал дуусахаар насос станцууд зогсчихдог.

–Таны ажлын юу нь хэцүү вэ? Бас сайхан нь юу вэ?

-Хүнд хэцүү гээд хойш суувал ажил явахгүй шүү дээ. Хийх л ёстой ажил. Сэтгэл зүрхээ зориулан ажлаа хийх нь бидний үүрэг. Хамгийн хэцүү санагддаг зүйл гэвэл дулаан үйлдвэрлэж байгаа станцуудад халаалтын үед эвдрэл гэмтэл гарвал хэцүү. Хамгийн их айлгадаг зүйл гэвэл энэ. Станцууд өнгөрсөн өвөл бүрэн нөөцөөрөө ажилласан. Ямар нэгэн гэмтэл, аваар осол гарвал дараа нь маш том эрсдэл гарч, хот хөлдөнө шүү дээ. Үүнийг бид яаж ч чадахгүй. Шугам дээр гэмтэл гарлаа гэхэд манай засварын бригад яаж ийгээд л засварлачихдаг. Манай “Улаанбаатар дулааны шугам сүлжээ” буянтай байгууллага. Хамгийн гол нь хамт олон минь сайхан учраас ажиллах энерги хүчээ олж авдаг гэх үү дээ. Энэ байгууллагадаа ажилласнаар ач тусыг нь хүртэж, хямдралтай орон сууцанд орсон. Дараа нь орон сууцаа томруулсан, машин тэрэгтэй болсон гээд амьдрал сайхан л болж байна. Шагнал урамшуулал авч байлаа. 2019 онд байгууллагын ажил мэргэжлийн аварга болсон. Хүндэт самбарт хоёр ч удаа гарсан. Эрчим хүчний тэргүүний шагналаа авсан. Хамгийн гол нь сайхан хамт олонтойгоо ажиллаж байна гэдэг хамгийн том шагнал урамшуулал. Би одоо 45 настай, жаахан ахмад үедээ орж байгаа шүү дээ. Сүүлийн үед манай байгууллага залуужиж байгаа. Анх ажилд орж байгаа залуучуудад удаан жил энэ тэр нь бага санагддаг байх. Бид шат дараатай явсан болохоор цалин боломжийн байгаа.

-Танд шантарч байсан үе бий юу?

-Бид чинь өдөр шөнийг ялгахгүй, халуун хүйтнийг ажрахгүй шүү дээ. Анхандаа шантарч л байсан. Шантарсан үедээ хоёр охиноо бодохоор хүч ордог. Би чинь шантрах эрхгүй эцэг хүн шүү дээ.

-Бэртэж, гэмтэх тохиолдол хэр гардаг вэ?

-Аюулгүй ажиллагааны дүрмээ баримталж, хамгаалах хэрэгслээ бүрэн өмсөж өөрийгөө эрсдэлд оруулахгүй байх талаас анхаарна. Нэгдүгээрт, өөрийгөө тэргүүнд тавьж ажиллах ёстой гэдэг дүрэм бий. Бид дөрвөн ээлжээр ажилладаг. Халаалалт зогсохоор цахилгаанчин нь буучихдаг. Ээлжийн хүмүүс чинь шөнөжин л явна. Засварт зогсоод эргээд залгагдаж байгаа шугамаа усаар дүүргэнэ. Тэгээд бэлэн болгож байгаад хэрэглэгчдэдээ өгнө. Зун нь засвараа дагаад ажил ихтэй болчихдог юм. Өвөл нэг жигдрээд авбал харьцангуй гайгүй болчихдог. Шугамаа шалгах гээд ажил мундахгүй л дээ.

-Траншейны хүмүүс гэж нэрлэгддэг хүмүүс ер нь үзэгдэхээ байсан харагдаж байна. Одоо байдаг уу?

-Одоо траншейнд хүн амьдрах нь бага болсон. Халамжийн төвүүд Ээлжээ авахдаа “тайван байг ээ” гээд л залбираад хонодог. Тэгээд хоноход сайхан даа олон болсон болохоор ганц нэг л хүн харагддаг. Намайг 2007 онд ажилд орж байхад сүргээрээ байлаа шүү дээ. Цагаан сараар ээлж таараад худаг руу ороход хэдэн хүмүүс тойроод суучихсан “идээ амс, бууз ид” гэнэ шүү дээ. Монгол хүмүүс л болсон хойно хүний ёсоор хоолноос нь амсаад явж л байлаа. Ус буулгагчийн хаалтыг санамсаргүй онгойлгоод түлэгдээд, зарим нь үхсэн тохиолдол байсан. Манайх траншейны тагнууддаа бэхэлгээ, цоож хийгээд гайгүй болж байгаа. Одоо нэг үеэ бодвол бас ч гэж дээрдэж байна. Яалт ч үгүй настай шугамууд байгаа. Зун халуун ус тасрахаар хүмүүс “яах гээд засварлаад байдаг юм бэ. Жил болгон засдаг” гээд хэл ам гаргаад байдаг. Засварт зогсоож байж л насжилттай шугамыг шалгаж засварлана. Ингэж байж өвлийг өнтэй давна шүү дээ. Тэрийг хүмүүс ойлгодоггүй. Харин шинэчлэгдсэн шугамуудыг зогсоохгүй байх талаас манай удирдлагууд ярьж л байгаа байх. Муу ёр. Ээлжинд шугам цоорох тухай үг унагаж болдоггүй юм Биднийг ийнхүү хөөрөлдөж байх үед утас дуугарч диспетчер залгалаа. Тэрбээр диспетчертээ “Даралт хэвийн боллоо” гэж хариулав. Эндэх ажил дууссан тул бид машиндаа суугаад дараагийн объект руугаа явлаа.

Ийнхүү замдаа гарахдаа анх ажлаас цуг хөдөлсөн Шуурхай ажиллагааны жижүүрийн техникч Э.Шинэбаяр, ээлжийн жолооч Д.Цэрэнчимэд нартай яриа өрнүүлэв. Тэд Амгалангийн дулааны станцад тавигдсан шинэ зуухтай танилцаад ирж байгаа юм. Шуурхай ажиллагааны жижүүрийн техникч Э.Шинэбаяр “Ачаалалтай үед гэмтэл гарсан нөхцөлд худаг руу хамаагүй орж болдоггүй. Зориулалтын хувцас өмсөж орно. Орчны температур 100 градус халуун байх үед түлэгдэх магадлал өндөр. Ийм хэцүү газар руу Мөөгий ах шиг (Т.Мөнхболд) туршлагатай хүмүүс орохгүй бол болохгүй. Ээлжинд дөнгөж орж ирсэн хүмүүсийг авдаггүй юм. Хамгийн багадаа 2-4 жил ажилласан хүмүүсээс шалгаруулаад ээлжинд оруулдаг. Миний хувьд их сургуулиа төгсөж, байгууллагадаа ороод долоон жил ажиллаж байна. Шуурхай удирдлагын албанд зургаан жил болж байна. Бид чинь эхнэр хүүхдүүдээсээ илүү цагийг хамтдаа өнгөрөөдөг хүмүүс” хэмээлээ.  Ингэж ярих зуур бид дараагийн объект дээр ирлээ. Энэ бол төв магистраль шугамууд хоорондоо холбогддог зангилаа цэг буюу “павильон 16” юм. Хажууд нь даралт өргөдөг “насос станц 9” байрлаж байв. Энэ газарт хаалтны байрлал шалгаад 25 дугаар эмийн сангийн зүг хөдөллөө. Ийн явах зуур тэднээс “Өнөөдөр энэ тэнд шугам цоорсон асуудал байхгүй байх шиг байна тийм үү?” гэж асуухад “Пүү муу ёр. Ээлжинд тийм юм ярьж болдоггүй юм шүү” хэмээн залбирч байв.

Тэд “Төв шугам арай гайгүй. Хэрэглэгчдэд хүрдэг шугамуудад асуудал их гардаг. Төв шугамууддаа байнгын засвар хийнэ. Тэгж байж насжилт өндөртэй болсон шугамууд тэсэж үлддэг. Өртөг өндөр учраас сольход хэцүү. Асар их хөрөнгө ордог. Манай шугамуудын ихэнх нь 30 дээш жилийн насжилттай. Цоороогүй ч гэсэн зундаа техник ашиглалтын дүрмээрээ даралттай усаар шахаж шалгана. Цоорсон тохиолдолд янз янзаар үзнэ. Эхлээд таслахгүйгээр гаднаас нь хомуут тавих гэж үзнэ. Үнэхээр болохгүй бол шугамаа зогсоож байгаад хэсэг газар усыг нь буулгаад цоорсон хэсгээ тасдаж аваад оронд нь ижилхэн диаметртэй шугам голд нь тавьж байгаад гагнана. 14-15 том магистраль шугам байгаа. Шугамуудаа ээлж дараатай засварт зогсоодог. Тэрэнтэй холбоотой тохируулга сэлгэн залгалт зэрэг ажлууд хийгддэг. Манай ажлууд бүгд уялдаатай” хэмээн ярьсан юм.

Ээлжийн жолооч Д.Цэрэнчимэд манай нийтлэлийн баатраас илүү алиа хошин, яриасаг нэгэн байв. Тэд бие биенээ байнга л явуулж харагдав. Эд нар намайг явуулаад “Өвөө л гэнэ, буурай гуай л гэнэ. 45 насандаа хөгшиндөө ороод байна шүү дээ” хэмээн Т.Мөнхболд слесарь инээвхийлэн хэлэв. Харин Д.Цэрэнчимэд “Миний хувьд Мөөгий ахтай долоон жил ажиллаж байна. Энэ хүнийг хааяа гэмтэл гарсан худаг руу орохоор санаа зовоод л зогсдог. Байнга орилоод л асууж, чимээ чагнадаг. Ер нь халуун худаг руу ороод доошоо суух ёстой юм шиг байгаа юм. Оронгуутаа нэг хэсэг амьсгаагаа түгжихгүй бол дотор нь 100 гаруй градусын халуун уур үлээж байдаг. Амьсгаа авбал эвгүйднэ. Доошоо суухаар доогуур түвшинд арай гайгүй. Худаг руу орохоор сүлжээгүй болчихно. Тэгээд заримдаа мэдээлэл дамжуулдаг үүрэгтэй болчихдог” хэмээн ярилаа. Харин Т.Мөнхболд “Бүр орж болохгүй газар руу орж болохгүй л дээ. Усыг нь соруулж байж ордог. Хөрсний ус ихтэй худаг бий. Ээлжээ авахдаа “тайван байг ээ” гээд л залбираад хонодог. Тэгээд хоноход сайхан даа” хэмээв. Ийнхүү ярилцсаар бид гурав дахь объект болох 25 дугаар эмийн санд ирлээ. “Павильон 1” гэж нэрлэгдэх магисраль шугамуудаар дамжиж “Дулааны III цахилгаан станц”-аас дулаан ирдэг бөгөөд Төмөр зам, III, IV хорооллыг хангадаг байна. Цаашлаад 10 дугаар хороолол, I хороолол, Таван шар хүртэл дулаанаар хангадаг томоохон магистраль шугам ажээ. Улаанбаатар хот дулаан хангамжийн дутагдалтай, шугам хоолой нь олон жилийн настай, жил болгон засаж сэлбэдэг гээд асуудал бишгүй бий. Гэхдээ хахир хүйтнийг дулаанаар номхруулдаг байгууллагын дулаахан сэтгэлтэй ажилтнуудын буянаар бид халуун гэртээ жаргаж сууна. Дулаан түгээгч та бүхэндээ Улаанбаатар хотын иргэдийн өмнөөс баярлалаа.

 

Дэлгэрэнгүй ...

Нийгэм

Нийгмийн даатгалын сангийн хөрөнгө 105 тэрбум төгрөгөөр өсөх боломж бүрдлээ

Нийтэлсэн

-

Нийтэлч

Нийгмийн даатгалын ерөнхий хууль, Засгийн газрын 2024 оны 254 дүгээр тогтоолоор баталсан “Нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдлийг санхүүгийн хэрэгсэлд хөрөнгө оруулах журам”-д нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдлийг найдвартай, үр өгөөжтэй, хариуцлагатай, ил тод, хараат бус байх зарчим баримтлан дараах санхүүгийн хэрэгсэлд хөрөнгө оруулж болно гэж заасан. Үүнд;

– Засгийн газрын үнэт цаас худалдан авах
– Монголбанкны үнэт цаасны арилжаанд оролцох
– Төрийн сангийн нэгдсэн дансанд байршуулах мөнгөн хадгаламж
– Банкны системд нөлөө бүхий арилжааны банканд мөнгөн хадгаламж хэлбэрээр байршуулахаар зохицуулсан.

Энэ хуулийн хүрээнд Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2025 оны 07 дугаар тогтоолоор  Нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдлээс банкны системд нөлөө бүхий арилжааны банканд 2025 онд хадгаламж хэлбэрээр байршуулах мөнгөн хөрөнгийн дээд хэмжээг 700.0 тэрбум төгрөгөөр, 08 дугаар тогтоолоор банкны системд нөлөө бүхий арилжааны банканд байршуулах мөнгөн хадгаламжийн 2025 оны хүүгийн доод хэмжээг жилийн 14.2 хувиар шинэчлэн баталсан.

Эдгээр эрх зүйн зохицуулалтын дагуу банкны системд нөлөө бүхий арилжааны банкуудад саналыг хүргүүлж, тухайн банкнаас ирсэн санал бүрийг Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн дэргэдэх Мэргэжлийн хороо, Олон нийтийн хяналтын зөвлөлд хүргүүлсэн. Тус газраас гаргасан шийдвэр дүгнэлтэд үндэслэн НДҮЗ-ийн баталсан хүүгийн доод хэмжээнээс багагүй санал ирүүлсэн Төрийн банк, Голомт банк, Хаан банк, Худалдаа хөгжлийн банканд  нэг жилийн хугацаатай, жилийн 15 хувийн хүүтэйгээр мөнгөн хадгаламж хэлбэрээр байршуулахаар шийдвэрлэлээ.

Нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдэл 700 тэрбум төгрөгийг нэг жилийн хугацаанд 15 хувийн хүүтэйгээр мөнгөн хадгаламж хэлбэрээр банкуудад байршуулснаар Нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдлийг 105.0 тэрбум төгрөгөөр өсгөн нэмэгдүүлэх боломж бүрдэж байгаа юм.

Нэмэлт мэдээлэл хүргэхэд Нийгмийн даатгалын байгууллага өнгөрсөн онд сангийн чөлөөт үлдэгдлийг санхүүгийн найдвартай хэрэгсэлд оруулах, өсгөн нэмэгдүүлэх зорилтын хүрээнд 300.0 тэрбум төгрөгөөр Засгийн газрын дотоод үнэт цаас авч, сангийн хөрөнгийг 55.0 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэх боломжийг бүрдүүлсэн.

Дэлгэрэнгүй ...

Нийгэм

Увс аймгийн нэгдсэн эмнэлгийн эмч нар ходоодны хорт хавдрын мэс заслыг бие даан амжилттай гүйцэтгэжээ

Нийтэлсэн

-

Нийтэлч

“Бүсчилсэн хөгжлийг дэмжиж төвлөрлийг сааруулах бодлого”-ын хүрээнд Увс аймгийн нэгдсэн эмнэлэг нь баруун бүсийн элэг, ходоод, улаан хоолойн хорт хавдрын мэс заслын төв болох юм. Энэхүү ажлын хүрээнд Увс аймгийн нэгдсэн эмнэлгийн баг “Ходоодны хорт хавдрын мэс засал”-ыг орон нутагтаа бие дааж 2 дахь удаагаа амжилттай хийж гүйцэтгэлээ.
Тухайн үйлчлүүлэгчийн хувьд эрт илрүүлгийн үзлэг оношилгоогоор ходоодны амсар хэсэгт байрлах том хэмжээний хортой хавдартай байсан нь оношлогдож улмаар тухайн үйлчлүүлэгчид ходоодыг бүрэн тайрах, улаан хоолойг нарийн гэдэстэй залгах мэс заслыг амжилттай хийлээ.
Эх сурвалж: Увс Аймгийн Нэгдсэн Эмнэлэг
Дэлгэрэнгүй ...

Нийгэм

ХСҮТ-ийн Ерөнхий захирлаар М.Адилсайханыг томиллоо

Нийтэлсэн

-

Нийтэлч

ХСҮТ-ийн Ерөнхий захирлаар Анагаах ухааны доктор М.Адилсайханыг томиллоо. Тэрбээр тэргүүлэх зэрэгтэй хавдар судлаач эмч, элэг цөс, нойр булчирхайн мэс заслын эмч бөгөөд ЭМЯ-ны Хавдар судлалын мэргэжлийн салбар зөвлөлийн нарийн бичгийн дарга, Япон улсын Айчигийн АУИС-д Анагаах ухааны докторын зэрэг хамгаалсан, Япон улсын  Айчи Анагаах ухааны их сургуульд хоол боловсруулах мэс заслын тэнхим мэс заслын эмч, гадаад судлаачаар ажиллаж байсан туршлагатай юм.

I. Боловсрол
1.  2000 он Бүрэн дунд боловсрол, ЕБС 52-р сургууль
2.  2007он Хүний их эмч, ОХУ-ын Эрхүүгийн УАУИС
3.  2010 Мэс заслын эмч, ЭМШУҮИС, Мэргэжил дээшлүүлэх институт
4.  2014 он Анагаах ухааны доктор, Япон улс, Айчигийн АУИС
5.  2015 Элэг цөс нойр булчирхайн хавдрын мэс засалч, ХСҮТ, ЭМХҮТ
II. Ажлын туршлага
1.  2007он Их эмч “Амгалан Өрх” ӨЭМТ
2.  2007-2009 он дадлагажигч багш, Физиологийн тэнхим, Био-АС, ЭМШУИС
3.  2010-2014 Мэс заслын эмч, гадаад судлаач Хоол боловсруулах мэс заслын тэнхим Айчи Анагаах ухааны их сургууль
4.  2014-2021он дадлагажигч багш, багш, ахлах багш, тэнхмийн эрхлэгч, Хавдар судлалын тэнхим, АУС, АШУҮИС
5.  2014-2021 Элэг цөс нойр булчирхайн мэс заслын тасаг, гэрээт эмч, Хавдар судлалын үндэсний төв
6.  2021-2025 АШУҮИС-ийн Монгол Японы эмнэлгийн захирал
III. Сонгуульт ажил
1.  2016-2025 Эрдмийн зөвлөлийн гишүүн, АУС, АШУҮИС
2.  2016-2021 Хавдар судлалын мэргэжлийн салбар зөвлөлийн нарийн бичгийн дарга, ЭМЯ
3.  2017-2022 Судалгааны ёс зүйн хяналтын хорооны гишүүн, АШУҮИС

Дэлгэрэнгүй ...
Сутралчилгаа
Нийгэм2 өдөр өмнө

Нийгмийн даатгалын сангийн хөрөнгө 105 тэрбум төгрөгөөр өсөх боломж бүрдлээ

Улс төр2 өдөр өмнө

Хот байгуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ

Эдийн засаг2 өдөр өмнө

Алт, мөнгөн гулдмай, үрлэн мөнгө худалдаалж байна

Нийгэм2 өдөр өмнө

Увс аймгийн нэгдсэн эмнэлгийн эмч нар ходоодны хорт хавдрын мэс заслыг бие даан амжилттай гүйцэтгэжээ

Нийгэм2 өдөр өмнө

ХСҮТ-ийн Ерөнхий захирлаар М.Адилсайханыг томиллоо

Нийгэм2 өдөр өмнө

“Олимпын боловсрол ба бие бялдрын хүмүүжил” аянд 12,821 сурагч хамрагдлаа

Нийгэм2 өдөр өмнө

Хангайн уулархаг нутаг болон говийн бүс нутгаар бороо, нойтон цас орно

Улс төр2 өдөр өмнө

АНУ-ын тэргүүлэгч агаарын тээврийн компани “United Airlines” Монгол Улсад анхны буултаа хийлээ

Нийгэм2 өдөр өмнө

“Зээлийн апплейкешны эрх нэмэгдүүлж өгнө” гэж бусдыг залилжээ

Бусад2 өдөр өмнө

Ерөнхийлөгчийн ивээл дор Нөмрөгийн дархан цаазат газарт тахь нутагшуулах төсөл хэрэгжүүлнэ

Улс төр2 өдөр өмнө

Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 24 дэх илтгэлийг хэлэлцэж, ХЭҮК-оос дэвшүүлсэн саналуудыг Байнгын хороодод шилжүүлэв

Нийгэм2 өдөр өмнө

Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн суманд гарсан ойн түймрийг бүрэн унтраалаа

Нийгэм2 өдөр өмнө

Н.Энхнасан: Тээврийн зардал, хугацаа хэмнэх, хотын түгжрэлийг бууруулахад логистикийн төв өндөр ач холбогдолтой

Улс төр3 өдөр өмнө

Монгол дархан, урлаачдын чуулганыг дөрвөн жил тутам зохион байгуулна

Нийгэм3 өдөр өмнө

Сэлэнгэ аймгийн Сант суманд цэргийн анги байгуулна

Эдийн засаг3 өдөр өмнө

Засгийн газрын дотоод үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаа эхэллээ

Нийгэм3 өдөр өмнө

Сэлэнгэ аймгийн Ерөө сум дахь түймрийн голомтод салхитай байна

Улс төр3 өдөр өмнө

Сонгуулийн ерөнхий хорооны хуралдаан болов

Энтертайнмент3 өдөр өмнө

“Дугуйтай Улаанбаатар-2025” өдөрлөг тавдугаар сарын 10-ны өдөр төв талбайд болно

Улс төр3 өдөр өмнө

Гэр хорооллын айл өрхийг цахилгаан халаагуур, бүх төрлийн хийн түлшинд шилжүүлэх бэлтгэл ажлыг зуны саруудад ч тасралтгүй үргэлжлүүлэхийг үүрэг болгов

Улс төр3 өдөр өмнө

УИХ дахь АН-ын бүлэг хэлэлцэхээр товлосон 3 асуудлаар нэг өдрийн завсарлага авлаа

Нийгэм3 өдөр өмнө

Монгол мэргэжилтнүүд Бутан Улсад гутлын сургалт зохион байгуулав

Нийгэм3 өдөр өмнө

Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд гарсан ой, хээрийн гал түймрийг цурамд орууллаа

Нийгэм3 өдөр өмнө

ХӨСҮТ: Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 1035 болжээ

Нийгэм3 өдөр өмнө

“Баруун сэлбэ” үйлчилгээний төвийн 1222 ам метр талбайг нийслэлийн өмчид буцаан авлаа

Нийгэм3 өдөр өмнө

Баянгол дүүрэг Хавдрын төвтэй боллоо

Нийгэм3 өдөр өмнө

Хөх болон уушгиний хорт хавдартай өвчтөнүүдэд өндөр үр дүнтэй Швейцар эмийг тавдугаар сард нэвтрүүлнэ

Нийгэм4 өдөр өмнө

2025 оны I ээлжийн цэрэг татлагыг нийслэлд тавдугаар сарын 2, 3, 4-нд зохион байгуулна

Нийгэм4 өдөр өмнө

Багануур дүүрэг рүү нийтийн тээврийн автобус үйлчилж эхэллээ

Нийгэм4 өдөр өмнө

Хоёр настай хүүхэд моринд өшиглүүлж гэмтжээ

24 баримт6 жил өмнө

“MCS” хэмээх эзэнт гүрний эцэг болсон Ж.Оджаргалын 24 баримт

Эдийн засаг4 жил өмнө

“Гоо брэнд”-ийн онцлох 24

Бусад4 жил өмнө

ХӨГШРӨЛТИЙН ЭСРЭГ ХАМГИЙН ҮР ДҮНТЭЙ ТАРИЛГА ЭМЧИЛГЭЭ БОЛ SMART PRP

24 баримт6 жил өмнө

М.Энхболдын улс төрд сойсон тод од

Бусад6 жил өмнө

Хагасайн өдөр буюу бямба гаригт Улаанбаатарт бороо орно

Улс төр5 жил өмнө

Р.Батжаргал: Анхны жил 23-хан сая төгрөг өгч, нүүр улайлгаж байлаа. Одоо гуйхаа ч больсон

Эдийн засаг5 жил өмнө

ЭТТ ХК: Нэг сая орчим иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг шилжүүлээд байна

Энтертайнмент4 жил өмнө

Д.Пүрэвдорж:  Чингис шүлэг

Улс төр6 жил өмнө

М.Энхболд албан тушаалаасаа огцрохоор болжээ

Энтертайнмент6 жил өмнө

Нүцгэн төрхөө дэлгэцнээ мөнхөлсөн Б.Батмаагийн гэрэл зургаас

Энтертайнмент6 жил өмнө

Харбины мөсөн баримлын тэмцээнд Монголын баг түрүүлжээ

24 баримт3 жил өмнө

Тэргүүн хатагтай Баттулга асан Анжелика

Улс төр6 жил өмнө

Гэрлийн хурдаар хөрөнгөжсөн Ж.Мөнхбатын дараагийн нууц байшин

Энтертайнмент6 жил өмнө

Дуучин А.Түмэн-Өлзий нөхрөөсөө салж, ганц бие болсноо зарлалаа

24 баримт6 жил өмнө

Дуучин А.Хишигдалай /24 Фото/

Улс төр6 жил өмнө

С.Эрдэнэ ерөнхий сайд болно…

Дэлхий дахинд5 жил өмнө

Хятад муур, нохой, сарьсан багваахай зардаг захуудаа нээж эхэллээ

Нийгэм6 жил өмнө

Бодь группийн Л.Болдхуяг, Богд банкны гүйцэтгэх захирал Г.Саруул нарын офшор данс ил боллоо

Улс төр6 жил өмнө

Ж.Батзандан амаа барив

24 баримт6 жил өмнө

Жүжигчин Цэрэнболд: “Нэр алдарт хүрлээ гээд эхнэрээ солидог, голдог эр хүн би биш

Улс төр6 жил өмнө

Сахал Бат-Эрдэнэ Дамбын Хишгээд базуулжээ

Бусад6 жил өмнө

Э. Бат-Үүл, М.Сономпил нарын хэрэг шүүхэд шилжжээ

Улс төр6 жил өмнө

У.Хүрэлсүх дөрвөн гишүүнд УИХ-ын дарга болох санал тавьжээ

Бусад6 жил өмнө

Өнөөдрийн халуухан зургууд… 18+

Улс төр6 жил өмнө

Говь-Алтай аймгийн ИТХ-ын даргын суудлыг булаасан Л.Батжаргал ял сонсох бололтой

Нийгэм6 жил өмнө

Ус, дулааны төлбөр дээр хууль бус төлбөр нэмдэг байсныг илрүүлжээ

Нийгэм7 жил өмнө

Засгийн газрын 182 дугаар тогтоолтой холбогдуулан Нийслэлд мөрдөгдөх Хан-Уул дүүргийн Газрын үнэлгээний бүсийн хил хязгаарын санал авч байна

Энтертайнмент6 жил өмнө

Маргааш “АЛУНГОО-2018” цомын эздийг өргөмжилнө

24 баримт5 жил өмнө

Өвгөн партизаны ач хүүд  цулбуураа атгуулсан алтайчууд

Улс төр6 жил өмнө

Б.Чойжилсүрэн гишүүн хувийн бизнестээ 19 тэрбум төгрөг завшсан уу?

Бусад2 сар өмнө

Тээврийн хэрэгслийн улсын дугаарыг тэгш, сондгойгоор ангилан замын хөдөлгөөнд оролцуулах талаар мэдээлэл өгч байна

Улс төр2 сар өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна /шууд/

Нийгэм2 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм8 сар өмнө

“Улаанбаатар хот-Духуа инженеринг дэд бүтцийн хөгжлийн форум” эхэллээ

Нийгэм8 сар өмнө

Багануур дүүрэгт 50 мВт хүчин чадалтай Батарей хураагуурын станц барих ажлыг эхлүүллээ

Нийгэм10 сар өмнө

Уяанаасаа алдуурсан нохой 7-8 насны 2 хүүхдийг хазаж гэмтээсэн байна

Нийгэм11 сар өмнө

74 ширхэг түүх соёлын болон бурхан шашны эд өлгийн зүйл хулгайлсныг илрүүллээ

Бусад11 сар өмнө

Нэр дэвшигчдийн бүртгэл, сонгууль зохион байгуулалтын талаар Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэл хийлээ

Эдийн засаг12 сар өмнө

Монголбанкнаас Мөнгөний бодлогын шийдвэрийг танилцуулж байна

Нийгэм1 жил өмнө

Гал түймрийн аюулаас сэрэмжлэхийг онцгойлон анхаарууллаа

Эдийн засаг1 жил өмнө

Даатгалын тухай хуулийн төслийг шинэчилж, осол гамшгийн үед төсвийн мөнгөөр хохирол барагдуулдаг байдлыг багасгана

Бусад1 жил өмнө

Хөгжлийн банкны “Самурай” бондын өрийг хугацаанд нь төлж барагдуулахтай холбоотой өрийн дэвтэрт гарын үсэг зурж байна

Бусад1 жил өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, эмнэлгийн тусламж үйлчилгээнд тулгарч буй асуудлын талаар

Нийгэм1 жил өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлыг танилцуулж байна

Бусад2 жил өмнө

Нийслэлийн нийтийн тээвэрт хийсэн парк шинэчлэл, худалдан авалтуудын материалыг АТГ-т шалгуулна

Нийгэм2 жил өмнө

Нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж байна

Бусад2 жил өмнө

Олон тооны мал хулгайлах гэх хэргийн шүүх хуралдаан болж байна

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх гэм буруугийн шүүх хурал 45 дахь өдрөө үргэлжилж байна

Нийгэм2 жил өмнө

Хөгжлийн банкны шүүх хурал 40 дэх өдрөө үргэлжилж байна

Улс төр2 жил өмнө

Гэрэгэ бондын төлбөрийг бүрэн төлж барагдууллаа

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /ШУУД/

Улс төр2 жил өмнө

Ж.Ганбат: Онцгой дэглэм тогтоосноос хойш нүүрс экспорт 2 дахин борлуулалтын орлого 3,9 дахин өссөн

Бусад2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Эдийн засаг2 жил өмнө

МОНГОЛБАНК: Бодлогын хүүг хэвээр хадгалах шийдвэр гаргалаа

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Сав шим