Энтертайнмент
Дэлхийн шатрын гурван аваргатай боллоо
Польш улсад зохиогдож буй өсвөр, залуучуудын ДАШТ-д Монгол Улсаас 23 тамирчин таван насны ангилалд өрсөлдөж байна.
Тэмцээний үндсэн төрөл өндөрлөхөөс нэг өргийн өмнө манай улсын гурван тамирчин алтан медаль хүртэх нь тодорхой боллоо.
Тодруулбал, охидын 8 хүртэлх насанд Бавуудоржийн Оюун-Үжин (Өмнөговь аймаг, MDA), 9-10 насанд Ганбатын Дэлгэрмаа (“Хөлөгт тоглоом” клуб), 11-13 насанд Баатархүүгийн Тамир (Сонгодог байрлал клуб) нар аваргалах болзлоо хангасан юм.
Өнөөдөр Улаанбаатарын цагаар 16:30 цагт эхлэх сүүлчийн өргийн дараа нэмж медальтнууд, тэр дундаа 1-2 алтан медаль нэмэгдэх боломжтой гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ.
Энтертайнмент
Гавьяат тамирчин С.Цэрэнчимэд Дэлхийн хошой мөнгөн медальтан болов
Албаны нийслэл Тирана хотод чөлөөт бөхийн олимпын бус жингийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн аравдугаар сарын 28-31-нд болж байна.
Тэмцээний эмэгтэйчүүдийн 59 кг-ын жинд ДАШТ-ий алт, мөнгөн медальт, гавьяат тамирчин Сүхээгийн Цэрэнчимэд алтан медалийн төлөө олимпын хошой аварга, дэлхийн гурван удаагийн алт, нэг мөнгөн медальт Японы алдар бөх Рисако Кавайтай барилдаж, 2:4-өөр ялагдлаа.
Ингэснээр С.Цэрэнчимэд ДАШТ-ий хоёр дахь мөнгөн медалиа хүртэж, ДАШТ-д гурав дахь медалиа гардлаа.
Тэрбээр өмнө нь 2014 онд алт, 2015 онд мөнгөн медаль хүртэж байв.
Рисако Кавай ДАШТ-ий дөрөв дэх алтан медалиа хүртэж байна гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ.
Энтертайнмент
Чингис хаан үндэсний музей өвлийн цагийн хуваарьт шилжлээ
Музейн тухай хуулийн 9.1.Монгол Улсын харьяат 16 хүртэлх насны хүүхэд музейн үзүүллэгийн танхимаар үнэ төлбөргүй үйлчлүүлнэ.
Чингис хаан үндэсний музей өвлийн цагийн хуваарьт шилжлээ.
IX/15-V/14 хүртэл
Ажиллах өдөр: Даваа-Ням гараг
Амрах өдөр: Мягмар гараг
Ажиллах цаг: 09:00-17:00
Касс хаах цаг: 16:00
Санамж: Чингис хаан үндэсний музейг үзэх хугацаа 3-4 цагийн турш үргэлжлэх тул 16:00 цагаас хойш тасалбар худалдан авч буй үзэгчид музей нь 17:00 цагт хаахыг анхаарна уу гэж Чингис хаан Үндэсний музейгээс мэдээллээ.
Энтертайнмент
“Улаанбаатар хот-100” үзэсгэлэн нээлтээ хийлээ
Нийслэл хот үүсэн байгуулагдсаны 385 жил, Нийслэл Хүрээг “Улаанбаатар хот” хэмээн нэрийдсэний 100 жилийн ойд зориулан Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон нийслэлийн Архивын газраас 2024 оны аравдугаар сарын 23-30-ны өдрүүдэд “Улаанбаатар хот-100” архивын баримт, биет үзмэрийн үзэсгэлэнг танилцуулж байна.
Үзэсгэлэнд 1924 онд хотын захиргаа байгуулагдсантай холбогдох архивын баримтууд голлосон бөгөөд анхны хурлын дарга, анхны хотын дарга томилогдсон үеийн түүхэн баримтууд дэлгэгджээ.
Энэ үеэр нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч А.Амартүвшин “Улаанбаатар хотын түүхт ойг тохиолдуулан гаргаж буй уг үзэсгэлэнд Улсын анхдугаар их хуралд нийслэл хотоос сонгогдсон төлөөлөгчдийг батламжилсан баримт бичгүүд, анхдугаар үндсэн хууль боловсруулах комиссын гишүүдийн гар бичмэл, хуулийн төсөл, Нийслэл хүрээг “Улаанбаатар” хэмээн нэрийдсэн тогтоол, тухайн үед ашиглаж байсан тамга гэх мэт олон түүхийн үнэт биет бүтээлүүдийг дэлгэн гаргасан. Нийслэл хотын ойн хүрээнд гаргаж буй уг үзэсгэлэнг өргөнөөр ирж үзэхийг уриалж байна” гэв.