Энтертайнмент
“Монгол хаан” жүжгийг Сингапурт тоглолоо

Жилд 45 сая орчим хүн зочилдог, дэлхийн аялал жуулчлалын чухал төвүүдийн нэг Сингапур улсын “Марина Бэй Сэндс” цогцолборт анх удаа “Монгол хаан” жүжгийг тоглож, өчигдөр хаалтын тоглолтоо англи хэл дээр хийлээ.
Тус жүжигт Азийн соёлын тэргүүлэх компаниудын нэг “Base Entertainment Asia” хөрөнгө оруулалт хийж, хамтран продюсерлэжээ.
“Монгол хаан” жүжгийн Сингапур дахь тоглолт нь Монголын урлагийн зах зээлд анх удаа олон улсаас хөрөнгө оруулалт татаж, зах зээлийн өрсөлдөх зарчмаар олон улсад тоглолт хийсэн анхны тохиолдол болмлн байна.
Тус жүжгийг Сингапурт нийт 22 удаа тоглосон бөгөөд 10 удаа англи хэлээр, 12 удаа монгол хэлээр тоглож, 30 гаруй мянган үзэгчдэд толилуулжээ.
“Монгол хаан” жүжгийн гол дүрийг бүтээсэн МУГЖ Г.Эрдэнэбилэг, МУГЖ С.Болд-Эрдэнэ, МУГЖ С.Доржсүрэн, МУГЖ У.Уранчимэг, О.Дөлгөөн, О.Самданпүрэв нар англи хэлээр ээлжлэн тоглож, олон улсын үзэгчид талархалтайгаар хүлээж авсан нь Монгол жүжигчдийн ур чадвар олон улсын түвшинд хүрснийг харуулж чадлаа.
Түүнчлэн жүжгийн англи хувилбарын гол дүрүүдийг Нетфликсийн цувралуудаараа алдаршсан Холливүүдийн жүжигчин Рон Юан, Марк Дакаскос, Леонард Ву, мисс А.Баярцэцэг, Америкт жүжигчнээр ажилладаг жүжигчин Занабазар нар бүтээсэн нь Монгол жүжигт Холливудын жүжигчид Монгол хүмүүс болон хамтран тоглосон анхны тохиолдол болсноороо онцлогтой юм.
“Монгол хаан” жүжгийн тоглолт нь дэлхийд Монгол Улсын соёлын томоохон сурталчилгаа болохын зэрэгцээ Монголын театрын урлагийн шинэ эринийг тунхаглаж, дэлхийн тавцанд гарч ирж буйг зарласан явдал болж байна.
“Монгол хаан” жүжгийн Сингапур дахь тоглолтыг АНУ, БНХАУ, Япон, Өмнөд Солонгос, Турк, Арабын булангийн орнууд, Их Британи, Австрали зэрэг улсын продюсинг 10 орчим компанийн төлөөлөл үзэж, 2025-2026 оны аялан тоглолтуудын Санамж бичгүүдийг үзэглэжээ.

Энтертайнмент
Монголын шатарчид багийн дэлхийн аварга боллоо

Энтертайнмент
“Ромео, Жульетта” эмгэнэлт драмын жүжгийг маргааш нээнэ

Улсын Хүүхэд залуучуудын театр Уильям Шекспирийн зохиол “Ромео, Жульетта хоёр” эмгэнэлт драмын жүжгийг 59 жилийн дараа төрөлх театрынхаа тайзнаа дахин тоглоно.
Анх 1966 онд Ардын жүжигчин С.Гэндэнгийн найруулгаар Хүүхэд залуучуудын театрын тайзнаа тоглогдож байсан “Ромео, Жульетта хоёр” жүжгийг ирэх 5 дугаар сарын 9-ний өдөр нээх бөгөөд уг бүтээлд 100 гаруй уран бүтээлч, ажилтан оролцож байна.
Гол дүр болох Ромеогийн дүрд жүжигчин Б.Түвшинбаяр, Жульеттагийн дүрд жүжигчин М.Батгэрэл нар тоглох бөгөөд урилгаар Төрийн соёрхолт, УГЖ Ц.Төмөрбаатар, УГЖ Н.Нармандах, СТА Ж.Даваасамбуу нар оролцоно. Жүжгийн Ерөнхий найруулагчаар тус театрын найруулагч СТА Б.Энхээ ажиллаж байгаа бөгөөд Ерөнхий продюсероор УГЖ Н.Ариунболд, Ерөнхий зураачаар УГЗ Г.Ганбаатар нар ажиллаж байна.
74 жилийн түүхт Улсын Хүүхэд залуучуудын театр 27 жилийн дараа дахин хөшгөө нээгээд удаагүй ч “Арслан хүлэгт баатар” хүүхдийн жүжиг, “Хайрыг хайрла”, “18 дахь хаврын хайр” драмын жүжиг болон “Хүүхнүүдийн хаанчлал” инээдмийн водевиль жүжгүүдийг үзэгчдэдээ толилуулаад байсан бол энэ удаа сонгодог бүтээлийг ийнхүү тайзнаа амилуулахад бэлэн болжээ.
Улсын Хүүхэд залуучуудын театр дэлхийн болоод үндэсний хэмжээний бүх насныханд зориулсан тайзны урлагийн бүтээлээр дамжуулан урлаг гоо зүй, соёлын боловсролыг түгээсээр байна.
Энтертайнмент
Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлсээр байна

Өнгөрсөн амралтын өдрүүдээр зохион байгуулагдсан “Чингэлтэй хайрханы хишиг”, Ховд аймгийн Чандмань сумын 100 жилийн ойд зориулсан, улсын начин Идэшийн Мөнхбаатарын нэрэмжит барилдаануудын дараа бөхчүүдийн чансаа шинэчлэгдлээ.
Улсын аварга О.Хангай тэргүүллээ хадгалсаар байгаа бол Улсын начин Э.Батмагнай хоёр барилдаан дараалан үзүүрлэсэн амжилтаараа чансааны хоёрдугаар байр руу дэвшлээ.
-
Энтертайнмент9 цаг өмнө
Монголын шатарчид багийн дэлхийн аварга боллоо
-
Эдийн засаг12 цаг өмнө
Нийт 16.9 тэрбум төгрөгийн үнэ бүхий хөдөө, аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийг биржээр арилжлаа
-
Нийгэм12 цаг өмнө
Ж.Хунан: Хууль хоорондын зөрчилдөөнд хүүхэд хохирох ёсгүй
-
Нийгэм10 цаг өмнө
Яндангаа буулгаж, нарны эрчим хүч рүү шилжсэн айл өрхүүдийн нөхцөл байдалтай танилцлаа
-
Нийгэм9 цаг өмнө
АТГ: Эрүүгийн 894 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулав
-
Нийгэм12 цаг өмнө
Саналын хуудас, санал тоолох төхөөрөмж хүлээлгэж өглөө
-
Нийгэм10 цаг өмнө
Элсэлтийн шалгалт зургаадугаар сарын 18-нд эхэлнэ
-
Нийгэм12 цаг өмнө
“Хүрээ цам-Даншиг наадам 2025″ энэ сарын 28, 29-нд болно