Connect with us

Улс төр

УИХ: Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлийн 2023 оны тайланг сонсож, хэлэлцлээ

Нийтэлсэн

-

Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хороо 2024 оны 11 дүгээр сарын 05нд  хуралдаж, Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөл (ЭМДҮЗ)-ийн 2023 оны үйл ажиллагааны тайланг сонслоо. Эдүгээ манай улсын эрүүл мэндийн даатгал (ЭМД)-ын тогтолцоо ЭМДҮЗ, Эрүүл мэндийн яам, Эрүүл мэндийн даатгалын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага, аймаг, дүүргийн хэлтсүүд, сумдын байцаагчдаас бүрдэж байна. ЭМДҮЗ нь Эрүүл мэндийн даатгалын үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, хяналт тавих чиг үүрэг бүхий хамтын удирдлагын бүтэц бөгөөд Засгийн газар, ажил олгогч, даатгуулагчдыг төлөөлсөн тус бүр гурав, нийт есөн гишүүнтэй. Үйл ажиллагааны үндсэн хэлбэр нь хуралдаан бөгөөд 2023 онд нийт зургаан удаа хуралдаж, нийт 12 тогтоол баталжээ.
Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлийн дарга, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаанд хийсэн мэдээлэлдээ, 2023 онд Эрүүл мэндийн даатгалд нийт 3240.0 даатгуулагч хамрагдсан нь хамрагдвал зохих иргэдийн 92.5 хувь байсныг дурдаж, тус сангийн тухайн жилийн төсвийн орлогыг 1564.0 их наяд төгрөгөөр төлөвлөснөөс 97.5 хувьтай биелснийг танилцууллаа. Үүний 43 хувийг төр хариуцах тусламж үйлчилгээний санхүүжилт, 41 хувийг ажил олгогч, даатгуулагчаас төлөх шимтгэл, 16 хувийг даатгалыг нь төрөөс хариуцах иргэдийн улсын төсвөөс төлөх шимтгэлийн орлого эзэлсэн байна. Эрүүл мэндийн даатгалын сангаас 2023 онд 1785 тэрбум төгрөгийн санхүүжилтийг эрүүл мэндийн тусламж үйлчилгээний зардалд зориулан гэрээ бүхий 2349 байгууллагад олгожээ. Үүний 974.0 тэрбум төгрөгийг улсын эмнэлэгт, 359.0 тэрбум төгрөгийг анхан шатын эрүүл мэндийн байгууллагад, 249.0 тэрбум төгрөгийг хувийн эмнэлэгт, 99.0 тэрбум төгрөгийг эмийн санд олгосон бол 43.0 тэрбумыг урьдчилан сэргийлэх тусламж үйлчилгээний зардалд, 39.0 тэрбум сувилалд, 11.0 тэрбумыг төр хариуцах эмийн зардалд зарцуулсан байна. Төсвийн зарлагын гүйцэтгэл 222.0 тэрбум төгрөгөөр давсан учир 2023 оны эрсдэлийн сангийн 40.0 тэрбум төгрөгийг төрийн болон хувийн хэвшлийн эмнэлэг, сувиллын тусламж үйлчилгээний зардалд зарцуулжээ. Мөн 2022 оны 60.5 тэрбум төгрөгийн өрийг Эрүүл мэндийн даатгалын сангийн 2023 оны төсвөөс барагдуулж ажиллажээ.
Засгийн газрын 2023 оны 241 дүгээр тогтоолоор төрийн албан хаагчийн цалинг 27-45 хувиар нэмэгдүүлсэн, мөн иргэнд үзүүлсэн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний нэхэмжлэлийн тоо, хэмжээ өмнөх онтой харьцуулахад 36.8 хувиар өссөн зэрэг хүчин зүйлээс шалтгаалан сангийн зарлага батлагдсан төсвөөс 218.3 тэрбум төгрөгөөр хэтэрснийг сайд мэдээлэлдээ дурдаад, Эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжих тусламж, үйлчилгээг өргөжүүлж, иргэдэд учрах санхүүгийн эрсдэлийг бууруулах зорилгоор ЭМДҮЗ-ийн тогтоолоор 1500-аас доош хүн амтай, 23 сумын эрүүл мэндийн төвийн хүн амаас хамаарсан тэгш байдлын коэффициентыг хоёр дахин, амбулаториор үзүүлэх тусламж үйлчилгээ болон өдрийн эмчилгээний нэр төрлийг олшруулж, тарифыг 20 хувиар нэмэгдүүлснийг мэдээллээ. Мөн жирэмсний хяналтын багцад өндөр өртөгтэй оношилгоо, шинжилгээ хийлгэх, шүдний тусламж үйлчилгээ авах зэргийг багтааж, лавлагаа шатлалын эрүүл мэндийн байгууллагаас үзүүлж байгаа тусламж үйлчилгээний тарифыг ялгаатай байдлаар шинэчлэн тогтоож, хоёрдогч шатлалын тусламж үйлчилгээг гуравдагч шатлалын эмнэлгээс авсан тохиолдолд тухайн эмнэлгийн гүйцэтгэлээр авах санхүүжилтийн тариф буурахаар, түүнчлэн иргэн өөрийн хүсэлтээр хоёр дахь шатлалын эмнэлгээс авах боломжтой үйлчилгээг лавлагаа шатлалын эмнэлгээс авсан тохиолдолд хамтын төлбөрийг илүү өндөр төлөхөөр зохицуулж, энэхүү хамтын төлбөрийг өндөр өртөгтэй тусламж үйлчилгээнд хувиар тооцдог байсныг тогтмол мөнгөн дүнгээр төлөх хэлбэрт шилжүүлсэн байна. Өрхийн болон сумын Эрүүл мэндийн төвийн гүйцэтгэлийг үнэлж байсан 14 шалгуур үзүүлэлтийг цөөрүүлж, мэдээллийн эх сурвалж, тооцох аргачлалыг нэг эх үүсвэртэй болгожээ. Урьдчилан сэргийлэх багцын төлбөрийн хэмжээг инфляц, үнийн өсөлттэй уялдуулан шинэчилж, тарифыг дунджаар 40 хувиар нэмэгдүүлсэн байна. Эрүүл мэндийн байгууллагаас шинээр буюу өмнө огт үзүүлж байгаагүй төрөлжсөн нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг шинээр үзүүлэх тохиолдолд харгалзах шалгуур үзүүлэлтээр чадавхыг үнэлэхээс гадна мэргэжлийн салбар зөвлөлийн дүгнэлтээр тухайн тусламж үйлчилгээг үзүүлэх эрхтэй болгох зохицуулалтыг бий болгосон байна. Эдгээр бодлогын арга хэмжээ нь эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авахад иргэний халааснаас төлөх төлбөрийн хэмжээ буурахад ихээхэн ач холбогдолтой болсон гэж үзэж байгаагаа Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан илэрхийлэв. Тэрбээр үүнийхээ жишээ болгож хэвтүүлэн эмчлэх тусламж, үйлчилгээний 800 мянган төгрөг хүртэл тарифын тусламж үйлчилгээнд 50 мянган төгрөгийн тогтмол хамтын төлбөр тогтоож, тарифыг тогтмол дүнтэй болгосон болон элэг шилжүүлэн суулгах өндөр өртөгтэй тусламж үйлчилгээний төлбөрийн 113,6 сая төгрөгөөс иргэн 28.4 сая төгрөг төлдөг байсан бол шинэчилсэн тогтоолоор иргэний төлөх төлбөрийн хэмжээг 5.7 дахин бууруулж, 5.0 сая төгрөг болгосныг нэрлэсэн юм. Амбулаториор тусламж үйлчилгээ авсан иргэдийн тоо 2022 онтой харьцуулахад 40.3 хувиар, өдрийн эмчилгээнд хамрагдсан иргэд 57 хувиар тус тус нэмэгджээ.
ЭМДҮЗ-ийн дарга, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан мэдээллийнхээ төгсгөлд цаашид авч хэрэгжүүлэх шаардлагатай арга хэмжээний талаарх саналыг танилцуулсан юм. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг боловсруулж, эрх зүйн орчныг боловсронгуй болгох, цалин хөлсийг нэмэгдүүлэхдээ Эрүүл мэндийн даатгалын сангийн төсвийг давхар нэмэгдүүлж байх, даатгалын шимтгэлийг нь төрөөс хариуцдаг иргэд сангийн орлогын 27.4 хувийг бүрдүүлэх атлаа тусламж үйлчилгээний зардлын 77 хувийг зарцуулж байгааг үндэслэн тэдний улсын төсвөөс төлөх шимтгэлийн хувь хэмжээг нэмэгдүүлэх шаардлагатайг дурдаж, Капитал банкнаас авах 136.1 тэрбум төгрөгийн авлагын 44 хувь буюу 59.9 тэрбум төгрөгийн авлагыг барагдуулж, 76.2 тэрбум төгрөгийн, Чингис Хаан банкнаас авах 30.5 тэрбум төгрөгийн авлагатай байгааг мэдээлсэн юм.
Мэдээлэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн М.Нарантуяа-Нара, Д.Ганмаа, М.Ганхүлэг, Д.Үүрийнтуяа, Ц.Идэрбат, Ц.Мөнхтуяа, С.Зулпхар, С.Эрдэнэбат, Б.Бейсен, Ж.Чинбүрэн, Ж.Баясгалан нар асуулт асууж, хариулт авсан юм. Улсын Их Хурлын гишүүд ЭМДҮЗ-ийн 2023 оны тайланд дурдагдсан 250.0 тэрбум төгрөгийн зөрчлийн тухай, хавдрын, тэр дундаа хүүхдийн хавдрын эмнэлэг байгуулах, эсэх тухай, ЭМДҮЗ тогтоол шийдвэр гаргах, түүнд өөрчлөлт оруулахдаа судалгаа тооцоонд хэр үндэслэдэг, өдрийн сувилал зэрэг зарим тусламж үйлчилгээний санхүүжилт жил бүр нэмэгддэг атлаа яаралтай тусламж зэрэг зарим үйлчилгээний санхүүжилт хасагдаж байгаагийн шалтгаан, тайлангийн хэлэлцүүлэг юуны учир оройтсон, малчид, оюутан залуусын эрүүл мэндийн даатгалд хамрагдалтыг хэрхэн нэмэгдүүлж, эрт илрүүлэгт хамруулах зэрэг олон асуудлаар асуулт асууж байлаа.
Мөн Эрүүл мэндийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдлээс яагаад хүүгийн орлого орохгүй байгаа, төр хариуцах тусламж үйлчилгээний зардлын төлөвлөлт болон гүйцэтгэл адил дүнтэй байгаагийн учир болон өр үүссэн шалтгаан, тэдгээр шалтгаан нөхцлийг арилгах чиглэлээр хийгдсэн ажлууд, эрүүл мэндийн эрсдэл гаргаагүй, үйлчилгээ аваагүй даатгуулагчдад урамшуулал олгодог болох, эсэх, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын 170 албан хаагчийн 50 орчим нь орон нутагт, 128 нь ерөнхий газартаа ажиллаж байгаа нь юутай холбоотой болох, цаашид салбарын хэмжээнд ямар бүтцийн шинэчлэлт хийх, зөвлөлийн гишүүд, ажлын алба төвөөс алслагдсан аймаг сумдад хүрч ажиллах зэрэг асуудлыг хөндөв. Түүнчлэн, ЭМДҮЗ нээлттэй хуралдаж, мэдээ мэдээллийг олон нийтэд ил тод, шуурхайн мэдээлж байх, бие даан хараат бусаар ажиллах, хариуцлагыг нэмэгдүүлэх, эрүүл мэндийн байгууллагуудад хяналт тавих боломжийг нэмэгдүүлж өгөх, тэдгээрийн үүсгэсэн өр төлбөрийг хаах, тэглэх, улсын төсвөөс барагдуулах зэрэг нэг удаагийн арга хэмжээ авахгүй байх, Эрүүл мэндийн даатгалын сангийн  менежментийг сайжруулах талаар ямар санал, санаачилга гаргаж ажилласан, тус сан арилжааны банкуудаас авах авлагаа барагдуулах талаар идэвх санаачилгатай ажилласан эсэх, энэ талаар хууль, хяналтын байгуулагуудтай хамтарч ажиллах, өр авлага үүсгэж, дур зоргоороо авирласан хүмүүст ямар хариуцлага тооцох, орлого, зарлагын бүтцийг цаашид хэрхэн шинэчлэх, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг иргэд, үйлчлүүлэгчдээр үнэлүүлдэг байх, эмийн сангийн үйлчилгээг өргөжүүлэх, эрт илрүүлгийн үзлэг, оношлогоог өргөжүүлэх, халдварт өвчний эрт илрүүлгийг тусгай хөтөлбөрөөр явуулах, эмнэлэг болгон ашиглаж болох объектуудын банкны барьцаанаас чөлөөлж ашиглах зэрэг өргөн хүрээний асуудлыг хөндөн асууж, ЭМДҮЗ-ийн дарга гишүүд, ЭМД-ын ерөнхий газар болон Үндэсний Аудитын газрын удирдлага, нэгжийн дарга нараас хариулт авлаа.
Улсын Их Хурлын гишүүдийн асуултанд хариулахдаа ЭМДҮЗ-ийн дарга, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан Эрүүл мэндийн даатгалын санд үүсээд байгаа өр авлага бол 2021 оноос буюу Ковид19 цар тахлаас шалтгаалан үүссэн бөгөөд буцааж санд төвлөрүүлэх байсан боловч энэ ажиллагаа гүйцэт хийгдээгүгээс хуримтлагдсан гэсэн юм. Мөн Хавдрын эмнэлэг барих 12 га газрын зөвшөөрөл гарсан, зураг төслийг боловсруулах гүйцэтгэгч шалгараад байгаа гэдгийг мэдээлсэн юм.
Асуулт, хариултын дараа Улсын Их Хурлын гишүүд ЭМДҮЗ-ийн 2023 оны тайланг хэлэлцэж буйтай холбогдуулан үг хэлж, байр сууриа илэрхийлсэн юм. Улсын Их Хурлын гишүүн Д.Үүрийнтуяа, Эрүүл мэндийн даатгалын санд үүссэн 218.0 тэрбум төгрөгийн өр, авлагыг 2025 онд багтаан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэж байгаа илэрхийлээд, ЭМДҮЗ-ийн гишүүдийн эрх, үүргээ бүрэн гүйцэт хэрэгжүүлж ажиллах нөхцлийг бүрдүүлэх үүднээс тус зөвлөлийн дүрмийг шинэчлэх шаардлагатай гэсэн юм. Мөн тэрбээр ЭМДҮЗ-ийн гишүүдийг ажилдаа хариуцлагатай хандахыг зөвлөж, хяналт шалгалт, дотоод аудитын үйл ажиллагааны үр нөлөөг сайжуулж ажиллах шаардлагатай гэлээ. Улсын Их Хурлын гишүүн С.Зулпхар, Эрүүл мэндийн даатгалын сангийн орлого, зарлагын бүтцийг шинэчлэн сайжруулах талаарх саналаа Улсын Их Хуралд эртхэн оруулж ирж шийдвэрлүүлэхийг зөвлөөд, түүнд агуулагдаж буй асуудлуудыг эхнээс нь дэс дараатайгаар шийдээд явах нь зүйтэй гэсэн санал хэлэв. Эрүүл мэндийн даатгалын тогтолцооны эв санааны нэгдлийн болон эрх тэгш байх зарчим цаашид хадгалагдах учир санд хэн, ямар хувь нэмэр оруулж байна, тэр хэмжээгээрээ үр өгөөж хүртдэг механизмыг хэрэгжүүлэх, цахим шилжилттэй холбоотой сайн туршлагыг шуурхай нэвтрүүлэх шаардлагатай гэлээ. Мөн тэрбээр, аливаа асуудалд судалгаа шинжилгээтэй хандах шаардлагатайг тэмдэглээд, ЭМДҮЗ-ийн техникийн хороодыг байгуулж ажилд нь оруулахыг зөвлөв.
Түүнчлэн Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэбат тус зөвлөлийн гишүүнээр ажиллаж байхдаа эм, эмнэлгийн хэрэгслийн зах зээл дэх монополыг задлах талаар ярилцаж байснаа дурдаж, энэ мэт асуудлаар Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын Байнгын хороонд хандаж, хамтран ажиллаж байхыг зөвлөсөн юм. Малчид, оюутны даатгалд хамрагдах байдлыг сайжруулах талаар Улсын Их Хурал улс төрийн шийдвэр гаргах ёстой гэж үзэж байгаагаа тэрбээр өгүүлээд, сургалтын төлбөр, хоршооны зээл зэрэгт орлого, зарлагын зүйлд нь суулгаж өгөх боломжийг эрэлхийлж ажиллах нь зүйтэй гэв. Улсын Их Хурлын гишүүн Б.Бейсен эрүүл мэндийн салбарын ажил ялангуяа, хөдөө орон нутагт, сумдад ихээхэн цалгардаж байгааг шүүмжлээд, өнгөрсөн онд Улсын Их Хурлаас баталсан Төрөөс олгох урамшууллаас эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэл суутган төлөх тухай хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллахыг анхааруулав. Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн ЭМДҮЗ болон ЭМДЕГ-ын үйл ажиллагааны уялдааг сайжруулах шаардлагатайг онцолж, салбарын тогтолцоо шилэн байх тал дээр Үндэсний зөвлөл санаачлагатай ажиллах хэрэгтэй байна гэв. Тэрбээр, техникийн хороодоо байгуулж судалгаа, нотолгоотойгоор тогтоол шийдвэрээ гаргаж, үнэ тарифыг зөв тогтоож ажиллахыг ЭМДҮЗ-ийн гишүүдэд зөвлөж, Монголын иргэд эрүүл мэндээсээ болж ядууралд ордоггүй байх тогтолцоог та бүгд хийх ёстой гэлээ. Мөн эдгээр асуудалд Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хороо, Эрүүл мэндийн яам дэмжлэг үзүүлж, манлайлалтай, нягт хамтран ажиллах шаардлагатай гэв. Улсын Их Хурлын гишүүн Ж.Баясгалан Эрүүл мэндийн яам, ЭМДҮЗ болон холбогдох газрууд салбарнхаа хүндрэлтэй асуудлыг шийдвэрлүүлэхээр Улсын Их Хуралд оруулж хэлэлцүүлэхэд дэмжиж ажиллахаа илэрхийлэв.
Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга Л.Энхнасан Байнгын хороо, яам, үндэсний зөвлөл эрчимтэй хамтран ажиллаж, Улсын Их Хурлын Тамгын газрын Хяналт шалгалтын газрын Төсвийн хяналтын шинжилгээний хэлтсээс хийсэн дүгнэлт, зөвлөмжүүдийг хэрэгжүүлэх, холбогдох дүрэм журмыг шинэчлэх, ЭМДҮЗ-ийн техникийн хороодыг байгуулах зэрэг олон асуудлыг цаг алдалгүй шийдвэрлэх шаардлагатайг сануулав гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.
Дэлгэрэнгүй ...

Улс төр

Мэргэжлээ чөлөөтэй сонгох эрхийг хангасан парламентын шийдвэр

Нийтэлсэн

-

Нийтэлч

Монгол Улсын Их Хурал 2025 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр Өмгөөллийн тухай хуулийн зарим заалтыг хүчингүй болгох тухай хуулийн төслийг хэлэлцэн баталсан. Энэхүү өөрчлөлтөөр хуульч нь өмгөөлөгчийн шалгалтад орохдоо тодорхой ажил, албан тушаалаас чөлөөлөгдсөн байхыг шаарддаг зүй бус хязгаарлалтыг хүчингүй болгосноор хуульчийн мэргэжлээ чөлөөтэй сонгох эрхийг хангах нөхцөл бүрдэв.

Энэ хуулийн 15.1.12, 15.1.13-т заасан өмгөөллийн үйл ажиллагаа хавсран эрхэлж болохгүй ажил, албан тушаал эрхэлж байгаа бол шалгалтад оруулахаас татгалзахаар тусгасан нь өмгөөлийн үйл ажиллагаа эрхлэх эсэх нь тодорхойгүй байхад хуульч өөрийн эрхэлж буй ажлаас чөлөөлөгдөхийг шаардсан хуульчийн мэргэжлээ чөлөөтэй сонгох, хөдөлмөр эрхлэх үндсэн эрхийг хэт хязгаарлаж, хүний эрхэд нийцээгүй зохицуулалт болсон хэмээн хуулийн төсөл санаачлагч үзэн хуулийн төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн юм.

Уг заалтын улмаас 2023 онд гэхэд өмгөөллийн эрх авах хүсэлт гаргасан 283 хуульчаас 45 хуульч шалгалтад орох боломжгүй болж, урьдчилсан шалгуураар хасагдаж байжээ.

Энэхүү асуудлаар хуульчид болон иргэдийн зүгээс Үндсэн хуулийн цэцэд удаа дараа гомдол гаргаж байсан бөгөөд Үндсэн хуулийн цэцийн 2022 оны 02 дугаар дүгнэлтээр тухайн заалт нь Үндсэн хууль зөрчөөгүй гэж дүгнэсэн боловч, уг хуулийн заалт Үндсэн хуульд заасан ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох эрхийг хязгаарласан байх магадлалтай гэсэн байна.

Улсын Их Хурлын гишүүн Г.Уянгахишиг Монгол Улсын Их Хурал хууль тогтоогчийн хувьд хуулийн холбогдох зохицуулалтыг засах нь зүйтэй гэсэн үндэслэлээр Өмгөөллийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.6.3 дахь заалтыг хүчингүй болгох тухай хуулийн төслийг  санаачилж, 2025 оны 03 дугаар сарын 17-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн юм. Тэрбээр, өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх хүсэлтэй хуульч нь шалгалтаа амжилттай өгч, өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх боломжтой болсон нөхцөлд өмнөх ажлаасаа чөлөөлөгдөх учиртай болохоос, шалгалтад орохын тулд урьдчилан ажил, амьдралаа орхино гэдэг нь хүний эрхийг хэт хязгаарлаж байна. Хэрэв шалгалтад тэнцээгүй нөхцөлд тухайн хүн ажил, амьдралаараа хохирох нөхцөл үүснэ. Цаашид ч ийм логик зөрчилтэй заалтуудыг нэг бүрчлэн засах ёстой гэж үзэж байна хэмээсэн.

Энэ хуулийн өөрчлөлт нь Монгол Улсын Их Хурлын 2024-2028 оны стратеги төлөвлөгөөнд туссан хүн төвтэй, эрх зүйт, хариуцлагатай парламентын “Гурван төгөлдөршил” бодлогын биелэлтийн бодит үр дүнгийн жишээ болж буйг тэрбээр тодотголоо.

Улсын Их Хурлын Хэвлэл, мэдээллийн газар

Дэлгэрэнгүй ...

Улс төр

Ерөнхий сайд Г.Занданшатарт Азийн Шатрын холбооны ерөнхийлөгч баяр хүргэж, захидал илгээжээ

Нийтэлсэн

-

Нийтэлч

Монгол Улсын Ерөнхий сайд, Монголын Шатрын холбооны ерөнхийлөгч Гомбожавын Занданшатарт Азийн Шатрын холбооны ерөнхийлөгч Султан Бин Халифа Аль-Нахъян баяр хүргэж захидал илгээжээ.

Захидалдаа, Монгол Улсын Ерөнхий сайдаар томилогдсонд Азийн Шатрын холбооны өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн баяр хүргэе.
Энэ бол Монголын ард түмний төдийгүй, Азийн шатрын хамт олны хувьд бахархалтай, түүхэн мөч болж байна.

Таны олон жилийн туршид төрд зүтгэсэн тууштай байдал , Монголын Шатрын холбооны Ерөнхийлөгчийн хувиар үзүүлсэн манлайлал нь стратегийн алсын хараа, эх орондоо зориулсан чин сэтгэл, оюуны өндөр эрмэлзэл зэргийн тод жишээ юм. Таны удирдлага дор Монголын шатар хөгжиж, хүчирхэг тамирчид төрөн гарч, олон улсын тавцанд нэр хүндтэй болсон билээ. Таныг улсынхаа хамгийн өндөр албан тушаалд сонгогдсон нь ард түмэнтэйгээ гүн холбоотой, чадварлаг, шударга хүн гэдгийн баталгаа юм.

Бид таны манлайлал дор Монгол Улс цаашид ч хөгжин дэвжинэ гэдэгт гүнээ итгэлтэй байна. Мөн таны шатрын тоглоомд ханддаг гүн хүндэтгэл нь зөвхөн Монголд төдийгүй бүс нутгийн хэмжээнд боловсрол, хүүхэд залуусын хөгжил, соёлын дипломатын чухал хэрэгсэл болох шатрын үүргийг улам бүр бэхжүүлнэ гэдэгт итгэж байна.

Азийн Шатрын Холбоо нь таны нэр хүндтэй удирдлага дор Монголын Шатрын Холбоотой ойр хамтран ажиллах, мөн тив даяар шатрын хөгжлийг дэмжих хамтын зорилгодоо хүрэхийн төлөө хамтран зүтгэх болно.

Ерөнхий сайдын өндөр хариуцлагатай албанд тань амжилт хүсэн, чин сэтгэлийн баяр хүргэе” гэжээ.

Дэлгэрэнгүй ...

Улс төр

Шинэ Хархорум хотын бүтээн байгуулалт албан ёсоор эхэллээ

Нийтэлсэн

-

Нийтэлч

2022 онд Их эзэн Чингис хааны мэндэлсний 860 жилийн ойгоор Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх дэлхийн үнэт өв, түүх, соёлын дурсгалт газар Орхоны хөндийд шинэ Хархорум хотыг сэргээн байгуулах зарлиг гаргасан.

Монголчуудын түүхэн уламжлал, хүсэл тэмүүлэл, эв нэгдэл, шударга ёс, цог хийморийн илэрхийлэл болсон Төрийн далбааг Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу “Их хаадын цэцэрлэгт хүрээлэн”-д өнө мөнхөд мандуулах ёслолоор Хархорум хотын бүтээн байгуулалт эхэллээ.

Ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцож хэлсэн үгэндээ, монгол түмний ариун гал голомт болох Орхоны хөндийд Хархорум хотыг бүтээн байгуулахдаа сурвалж бичиг, археологийн олдвор, нотолгоонд тулгуурлан 800 гаруй жилийн тэртээх дүр төрх, Их хаадын сүр хүчийг шингээх ёстойг онцоллоо.

Мөн авто зам, төмөр зам, нисэх буудал, ус, дулаан, цахилгаан, хог хаягдал боловсруулах үйлдвэр, цэвэрлэх байгууламж, ногоон бүс, хөдөө аж ахуйн кластер, гол, нуурыг сэргээх зэрэгт нэн тэргүүнд анхаарах шаардлагатайг тэмдэглэв.

Цаг хугацаа, хөрөнгө, хүч хөдөлмөр шаардах бүтээн байгуулалтад төр, засаг, хувийн хэвшил, түмэн олноороо нэгдэж, нэгэн үзүүрт сэтгэлээр Хархорум хотоо сэргээн байгуулах үйлсэд идэвхтэй оролцохыг уриаллаа.

Тэрбээр Хархорум хотын ногоон байгууламжийн ажилд сэтгэл зүрхээ зориулан, идэвх санаачилга гарган, хөрөнгө зарцуулсан байгууллага, аж ахуйн нэгж, иргэдэд ард түмний нэрийн өмнөөс талархал илэрхийллээ.

Хархорум хотыг бүтээн байгуулах хүрээнд нийт 1,500 га талбайд нэг сая гаруй шилмүүст болон навчит мод, сөөг тарьж ургуулна.

Сүүлийн сар гаруйн хугацаанд төр, хувийн хэвшил, түүний дотор уул уурхай, ойн болон модны салбарын 40 гаруй байгууллага, аж ахуйн нэгжийн 800 гаруй хүн 550 гаруй мянган мод тариад байна.

“Их хаадын цэцэрлэгт хүрээлэн”-д гэхэд л төр, хувийн хэвшил хамтран 11 мянган ширхэг мод тарин, 13 мянган кв.м авто зогсоол, 11 мянган кв.м явган зам тавьж, цахилгаан, гэрэлтүүлэг, худаг, усжуулалт зэргийг шийджээ.


Шинэ Хархорум хотод 500 мянган хүн оршин суух бөгөөд 285 мянган ажлын байр бий болж, үүнийг даган бүс нутгийн хөгжлийг тэтгэх хот болно гэж тооцоолж байна.

Төр, захиргааны болон олон улсын байгууллага, гадаад улс орнуудын Дипломат төлөөлөгчийн газар төвлөрсөн, нийгэм, эрүүл мэнд, дэд бүтэц, өндөр технологийн үйлдвэрлэл, орон сууц, соёл, урлаг, аялал жуулчлал, ногоон байгууламж, бусад үйлчилгээ хөгжсөн ухаалаг хот байхаар төлөвлөсөн.

Тухайлбал, хотын нийт талбайн  50 хувь нь ногоон байгууламж, 30 хувь нь барилгажих талбай, 20 хувь нь авто зам  байх юм.

Хот байгуулахтай холбоотойгоор Өвөрхангай, Архангай аймгийн нутаг дахь Орхоны хөндийд 189 мянган га газрыг улсын тусгай хэрэгцээнд аваад байна.

Хархорум хот нь түгжрэл, агаар, ус, хөрсний бохирдол гээд нийгэм, эдийн засаг, иргэдийн ахуй амьдрал, эрүүл мэнд зэрэгт сөргөөр нөлөөлж байгаа хүн амын төвлөрлийг задлах, эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөл бүрдүүлэх, нийгмийн суурь үйлчилгээг хангах, суурьшлын шинэ бүсүүд бий болоход томоохон хувь нэмэр оруулна.

Улсын Их Хурал Хархорум хотын төлөвлөлт, бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хууль баталж, Засгийн газар Хархорум хотын Захирагчийн Ажлын алба, Хотын болон Эрдэмтдийн зөвлөл ажиллуулж байна.

Одоогоор “Их хаадын цэцэрлэгт хүрээлэн”-гээс гадна “Мэдээлэл, сурталчилгааны цогцолбор” байгуулж, Хөгшин Орхон гол, Хэлтгий цагаан нуур, эртний нийслэлийн туурийг сэргээн, хотын бүтээн байгуулалтын ерөнхий төлөвлөгөөг боловсруулж байгаа юм.

Шинэ Хархорум хотод ногоон байгууламж барих эхний шатны ажилд:
1.     “Эрдэнэс Тавантолгой” ХК
2.     “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ
3.     “Эрдэнэс алт ресурс” ХК
4.     “Эрдэнэс Монгол нэгдэл”
5.     “Эрдэнэс критикал минералс” ТӨҮГ
6.     “Энержи ресурс” ХХК
7.     “Шивээ овоо” ХХК
8.     “Багануур” ХК
9.     “Бороо гоулд” ХХК
10. “Оюу толгой” ХХК
11. “Болд төмөр ерөө” ХХК
12. “Саусгоби сэндс” ХХК
13. “Платинум ланд” ХХК
14. “Бадрах энержи” ХХК
15. “Дархан төмөрлөгийн үйлдвэр”
16. “Тэрбум мод” сан
17. Шүүхийн шинжилгээний ерөнхий газар
18. “МИАТ” ТӨХК
19. “УБТЗ” хувь нийлүүлсэн нийгэмлэг
20. “Монголын төмөр зам” ТӨХК
21. “Тавантолгой төмөр зам” ХХК
22. “Хархорин” цахилгаан түгээх сүлжээ
23. Зэвсэгт хүчний Жанжин штаб
24. Хил хамгаалах ерөнхий газар
25. Дотоодын цэргийн штаб
26. Онцгой байдлын ерөнхий газар
27. Цагдаагийн ерөнхий газар
28. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
29. Төрийн тусгай хамгаалалтын газар зэрэг байгууллага, аж ахуйн нэгж хувь нэмрээ орууллаа.

Дэлгэрэнгүй ...
Сутралчилгаа
Нийгэм7 цаг өмнө

“Алтан хайч-2025” хонь ноослогчдын улсын анхдугаар тэмцээн болно

Нийгэм8 цаг өмнө

Согтуугаар мотоцикл жолоодож, осол гаргажээ

Улс төр8 цаг өмнө

Мэргэжлээ чөлөөтэй сонгох эрхийг хангасан парламентын шийдвэр

Нийгэм8 цаг өмнө

Гадаадын иргэний виз олголт 2.8 дахин өсжээ

Нийгэм8 цаг өмнө

Ази, Номхон далайн бүсийн “ASPAC” чуулган боллоо

Нийгэм8 цаг өмнө

Энэ оноос эхлэн 105,627 өрхийг шатдаг хийн түлшинд үе шаттайгаар холбохоор төлөвлөж байна

Нийгэм9 цаг өмнө

Зуны саруудын цаг агаарын ерөнхий төлөв

Нийгэм9 цаг өмнө

АТГ: Нийтийн албанд томилогдох 505 иргэний урьдчилсан мэдүүлгийг хянан шалгав

Нийгэм9 цаг өмнө

Б.Ганхайч ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ

Энтертайнмент9 цаг өмнө

Х.Тэргэл дартсын дэлхийн чансааг тэргүүлсэн анхны Ази тивийн тоглогч болов

Бусад9 цаг өмнө

Энэ жилээс нийслэлийн өдөр, даншиг наадмыг хамт зохион байгуулна

Улс төр9 цаг өмнө

Ерөнхий сайд Г.Занданшатарт Азийн Шатрын холбооны ерөнхийлөгч баяр хүргэж, захидал илгээжээ

Энтертайнмент1 өдөр өмнө

Монголын шатарчид багийн дэлхийн аварга боллоо

Нийгэм1 өдөр өмнө

АТГ: Эрүүгийн 894 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулав

Нийгэм1 өдөр өмнө

Яндангаа буулгаж, нарны эрчим хүч рүү шилжсэн айл өрхүүдийн нөхцөл байдалтай танилцлаа

Нийгэм1 өдөр өмнө

Цэрэгт татагдсан залуус жолооны сургалтад хамрагдаж, үнэмлэхээ гардлаа

Нийгэм1 өдөр өмнө

Элсэлтийн шалгалт зургаадугаар сарын 18-нд эхэлнэ

Нийгэм1 өдөр өмнө

Ж.Хунан: Хууль хоорондын зөрчилдөөнд хүүхэд хохирох ёсгүй

Эдийн засаг1 өдөр өмнө

Нийт 16.9 тэрбум төгрөгийн үнэ бүхий хөдөө, аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийг биржээр арилжлаа

Нийгэм1 өдөр өмнө

ХӨСҮТ: Улаанбурханы батлагдсан тохиолдол 7717 бүртгэгдэж, нас баралт 6 болжээ

Нийгэм1 өдөр өмнө

Саналын хуудас, санал тоолох төхөөрөмж хүлээлгэж өглөө

Нийгэм1 өдөр өмнө

“Хүрээ цам-Даншиг наадам 2025″ энэ сарын 28, 29-нд болно

Улс төр1 өдөр өмнө

Шинэ Хархорум хотын бүтээн байгуулалт албан ёсоор эхэллээ

Нийгэм4 долоо хоног өмнө

Уурхайчдын спортын их наадамд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн баг тамирчид оролцож байна

Нийгэм4 долоо хоног өмнө

“Дотоод аудитын чиг хандлага”-ын талаар мэдээлэл хийлээ

Нийгэм1 сар өмнө

“Эрдэнэс Монгол” ХХК-ийн менежерүүд уурхайн үйл ажиллагаатай танилцлаа

Нийгэм1 сар өмнө

Гашуунсухайт-Ганцмод төмөр замын хил холболтын бүтээн байгуулалтын нээлт боллоо

Нийгэм1 сар өмнө

Элчин сайд Шэнь Миньжуань “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн уурхайтай танилцлаа

Нийгэм1 сар өмнө

“Мөнгө зээлээч” гэх чат илгээж, 6 сая төгрөг залилжээ

Улс төр1 сар өмнө

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн цаг хугацааны шинэ үечлэлийг өнөөдөр эхлүүлж байна

24 баримт6 жил өмнө

“MCS” хэмээх эзэнт гүрний эцэг болсон Ж.Оджаргалын 24 баримт

Эдийн засаг4 жил өмнө

“Гоо брэнд”-ийн онцлох 24

Бусад4 жил өмнө

ХӨГШРӨЛТИЙН ЭСРЭГ ХАМГИЙН ҮР ДҮНТЭЙ ТАРИЛГА ЭМЧИЛГЭЭ БОЛ SMART PRP

24 баримт6 жил өмнө

М.Энхболдын улс төрд сойсон тод од

Бусад6 жил өмнө

Хагасайн өдөр буюу бямба гаригт Улаанбаатарт бороо орно

Улс төр5 жил өмнө

Р.Батжаргал: Анхны жил 23-хан сая төгрөг өгч, нүүр улайлгаж байлаа. Одоо гуйхаа ч больсон

Эдийн засаг5 жил өмнө

ЭТТ ХК: Нэг сая орчим иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг шилжүүлээд байна

Энтертайнмент5 жил өмнө

Д.Пүрэвдорж:  Чингис шүлэг

Улс төр6 жил өмнө

М.Энхболд албан тушаалаасаа огцрохоор болжээ

Энтертайнмент6 жил өмнө

Нүцгэн төрхөө дэлгэцнээ мөнхөлсөн Б.Батмаагийн гэрэл зургаас

Энтертайнмент6 жил өмнө

Харбины мөсөн баримлын тэмцээнд Монголын баг түрүүлжээ

24 баримт3 жил өмнө

Тэргүүн хатагтай Баттулга асан Анжелика

Улс төр7 жил өмнө

Гэрлийн хурдаар хөрөнгөжсөн Ж.Мөнхбатын дараагийн нууц байшин

Энтертайнмент6 жил өмнө

Дуучин А.Түмэн-Өлзий нөхрөөсөө салж, ганц бие болсноо зарлалаа

24 баримт7 жил өмнө

Дуучин А.Хишигдалай /24 Фото/

Улс төр6 жил өмнө

С.Эрдэнэ ерөнхий сайд болно…

Дэлхий дахинд5 жил өмнө

Хятад муур, нохой, сарьсан багваахай зардаг захуудаа нээж эхэллээ

Нийгэм6 жил өмнө

Бодь группийн Л.Болдхуяг, Богд банкны гүйцэтгэх захирал Г.Саруул нарын офшор данс ил боллоо

Улс төр6 жил өмнө

Ж.Батзандан амаа барив

24 баримт7 жил өмнө

Жүжигчин Цэрэнболд: “Нэр алдарт хүрлээ гээд эхнэрээ солидог, голдог эр хүн би биш

Улс төр7 жил өмнө

Сахал Бат-Эрдэнэ Дамбын Хишгээд базуулжээ

Бусад6 жил өмнө

Э. Бат-Үүл, М.Сономпил нарын хэрэг шүүхэд шилжжээ

Улс төр6 жил өмнө

У.Хүрэлсүх дөрвөн гишүүнд УИХ-ын дарга болох санал тавьжээ

Бусад6 жил өмнө

Өнөөдрийн халуухан зургууд… 18+

Улс төр7 жил өмнө

Говь-Алтай аймгийн ИТХ-ын даргын суудлыг булаасан Л.Батжаргал ял сонсох бололтой

Нийгэм6 жил өмнө

Ус, дулааны төлбөр дээр хууль бус төлбөр нэмдэг байсныг илрүүлжээ

Нийгэм7 жил өмнө

Засгийн газрын 182 дугаар тогтоолтой холбогдуулан Нийслэлд мөрдөгдөх Хан-Уул дүүргийн Газрын үнэлгээний бүсийн хил хязгаарын санал авч байна

Энтертайнмент6 жил өмнө

Маргааш “АЛУНГОО-2018” цомын эздийг өргөмжилнө

24 баримт5 жил өмнө

Өвгөн партизаны ач хүүд  цулбуураа атгуулсан алтайчууд

Улс төр7 жил өмнө

Б.Чойжилсүрэн гишүүн хувийн бизнестээ 19 тэрбум төгрөг завшсан уу?

Бусад4 сар өмнө

Тээврийн хэрэгслийн улсын дугаарыг тэгш, сондгойгоор ангилан замын хөдөлгөөнд оролцуулах талаар мэдээлэл өгч байна

Улс төр4 сар өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна /шууд/

Нийгэм4 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм9 сар өмнө

“Улаанбаатар хот-Духуа инженеринг дэд бүтцийн хөгжлийн форум” эхэллээ

Нийгэм9 сар өмнө

Багануур дүүрэгт 50 мВт хүчин чадалтай Батарей хураагуурын станц барих ажлыг эхлүүллээ

Нийгэм12 сар өмнө

Уяанаасаа алдуурсан нохой 7-8 насны 2 хүүхдийг хазаж гэмтээсэн байна

Нийгэм12 сар өмнө

74 ширхэг түүх соёлын болон бурхан шашны эд өлгийн зүйл хулгайлсныг илрүүллээ

Бусад1 жил өмнө

Нэр дэвшигчдийн бүртгэл, сонгууль зохион байгуулалтын талаар Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэл хийлээ

Эдийн засаг1 жил өмнө

Монголбанкнаас Мөнгөний бодлогын шийдвэрийг танилцуулж байна

Нийгэм1 жил өмнө

Гал түймрийн аюулаас сэрэмжлэхийг онцгойлон анхаарууллаа

Эдийн засаг1 жил өмнө

Даатгалын тухай хуулийн төслийг шинэчилж, осол гамшгийн үед төсвийн мөнгөөр хохирол барагдуулдаг байдлыг багасгана

Бусад1 жил өмнө

Хөгжлийн банкны “Самурай” бондын өрийг хугацаанд нь төлж барагдуулахтай холбоотой өрийн дэвтэрт гарын үсэг зурж байна

Бусад1 жил өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, эмнэлгийн тусламж үйлчилгээнд тулгарч буй асуудлын талаар

Нийгэм2 жил өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлыг танилцуулж байна

Бусад2 жил өмнө

Нийслэлийн нийтийн тээвэрт хийсэн парк шинэчлэл, худалдан авалтуудын материалыг АТГ-т шалгуулна

Нийгэм2 жил өмнө

Нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж байна

Бусад2 жил өмнө

Олон тооны мал хулгайлах гэх хэргийн шүүх хуралдаан болж байна

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх гэм буруугийн шүүх хурал 45 дахь өдрөө үргэлжилж байна

Нийгэм2 жил өмнө

Хөгжлийн банкны шүүх хурал 40 дэх өдрөө үргэлжилж байна

Улс төр2 жил өмнө

Гэрэгэ бондын төлбөрийг бүрэн төлж барагдууллаа

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /ШУУД/

Улс төр2 жил өмнө

Ж.Ганбат: Онцгой дэглэм тогтоосноос хойш нүүрс экспорт 2 дахин борлуулалтын орлого 3,9 дахин өссөн

Бусад2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Эдийн засаг2 жил өмнө

МОНГОЛБАНК: Бодлогын хүүг хэвээр хадгалах шийдвэр гаргалаа

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Сав шим