Connect with us
https://24barimt.mn/wp-content/uploads/2022/11/mik15.jpg

Бусад

Ж.Баяраа: Барилгачид бид химийн ганц элемент мэдэхгүйгээсээ болж үндэсний аюулгүй байдлаа эрсдэлд оруулж байна

Нийтэлсэн

-

“Монгол Улс тэр дундаа нийслэл хотын хэмжээнд өнөөдөр хэдэн, зуун мянган хүний амь нас, хэдэн арван сая ам.доллараар үнэлэгдэх эд хөрөнгө хэдхэн хормын дотор үгүй болж мэдэх аюул хаяанд ирээд байна. Үндэсний аюулгүй байдал “харанга” дэлдэх хэмжээнд хүрсэн” хэмээн өгүүлэх энэ эрхмийг Ж.Баяраа гэдэг.“Түшиг уул” ХК-ийн ТУЗ-ийн дарга, “Карьер” ХХК-ийн ерөнхий зөвлөх тэрбээр ажил, амьдралынхаа 36 жилийг Барилга, барилгын материалын үйлдвэрлэл, Геологи, уул уурхайн салбарт зориулсан бөгөөд өдгөө юуны учир ийн өгүүлэх болсон талаар “Ажлын нэг өдөр” буландаа урьж оролцуулж ярилцлаа.-Юуны өмнө өөрийнхөө талаар Та манай уншигчдад танилцуулахгүй юу?-1982 онд Дарханы Барилгын техникум төгсөөд Дарханы бүхий л томоохон өргөтгөлийн үйлдвэрүүд дээр ажилласан. Барилгын цэргийн 017 дугаар ангид цэргийн албанд анх татагдаж ирээд байлдагчаас ажлын гараагаа эхэлж байсан. ОХУ-ын эрдэм, чадалтай олон хүний буянаар барилгын инженер мэргэжлийг эзэмшсэн. Тухайн үед хатуухан хэлбэл ажлаа хийж чадсан нь барилгын инженер, чадахгүй нь хуулийн байгууллагын хаалга татдаг тийм л хууль үйлчилдэг байлаа. Хариуцлага, сахилга, дэг журам өндөр байсан. Гэтэл 1990 оноос хойш энэ бүхэн үгүй болж хэн дуртай нь барилгын салбар руу хошуурах болсон. Үүнийг дагаад барилгын шинжлэх ухаан, барилга, барилгын материалын үйлдвэрлэлд мөрддөг норм норматив ч үгүй болсон. Уг нь барилга, барилгын материалын үйлдвэрлэлийн шинжлэх ухааны институт, геологийн шинжлэх ухааны институт хоорондоо салшгүй нягт холбоотой, хамтын уялдаатай явснаар бүтээн байгуулалт өрнөдөг. Асар нарийн шинжлэх ухаан атал 1990 оноос хойш энэ бүхнийг албаар дампууруулсан. Үнэнийг хэлэхэд дээд дарга нар улсын төсвийн хөрөнгийг дураараа идэж, үгүй хийхийн тулд Барилгын зургийн институт, Хөдөө аж ахуйн зургийн институтыг татан буулгасан. Үүний хор уршгийг өнөөдөр энгийн иргэд “хүртэж”, барилгын салбарынхан бүтээн байгуулалт биш “үхлийн архив” болох өндөр, өндөр цамхгууд барьж, үндэсний аюулгүй байдал алдагдаж байна.-Яагаад үндэсний аюулгүй байдал алдагдаж байна гэж. Сүүлийн жилүүдэд баригдсан барилга, байшингууд бүгд чанаргүй, хэзээ мөдгүй нурахад бэлэн гэж үү. Арай л хэтрүүлээд байх шиг? -Монгол Улсад барилга барьж байгаа захиалагч болон гүйцэтгэгч барилгын компаниудын барилгын инженерүүд арматур, цемент, элс, дайрганы физик, маханик шинж чанарууд болон түүхий эдүүдийнхээ химийн найрлагуудыг огт мэддэггүй учир шаардлага хангасан барилга яаж барих вэ дээ. Цементийн химийн найрлагыг лабораторийн инженерүүд бага зэрэг мэдэх байх. Харин арматурын химийн найрлага, цемент, дайрганы химийн найрлагыг огт мэддэггүй. Жишээлбэл, олон улсад М-425, М-525 маркийн цементээр барилга, байшин барихаа больсон. Гэтэл манайд М-425 маркийн цемент ашиглаж байна. Энэ талын мэргэжлийн хүн Монголд бий, харамсалтай нь Менделеевийн нэрэмжит Хими, хими технологийн сургууль төгссөн эрдэм бодис минерлогийн инженерүүд маань өнөөдөр гудамжинд лааз өшиглөөд явж байна. Үнэндээ манай улс шиг барилгын шинжлэх ухаан нь хэдэн, зуун жилээр хоцорсон улс орон хаана ч байхгүй. Энэ бүхэн зөвхөн шинжлэх ухааны институтыг нурааснаас л үүсэлтэй.Япончууд 500-600, Солонгосчууд 400-500 жилийн настай газар хөдлөлтийн 12 балл-д тэсвэртэй барилга байшин барьдаг бол манайхан 30-40 жилийн настай барилга ч барьж чадахгүй байна. Инженерийн ганцхан алдаанаас болж хормын дотор бүх зүйл үгүй болдог. Иймээс бид орон сууц, инженерийн барилга байгууламжуудын гол хүчин зүйл болох элс, дайрганы хими, физик, механикийн стандартуудыг зайлшгүй баримталж ажиллах ёстой юм. Гэтэл манайхан үүнийг тоож анхаардаггүй. Үнэнийг хэлэхэд, манай барилгачид химийн ганц элемент болох SiO2 мэдэхгүйгээс үндэсний аюулгүй байдал алдагдах хэмжээнд хүрээд байна. Мэдээж Улаанбаатар хотод “Чингис”, “Баянгол”, “Улаанбаатар” зочид буудал зэрэг стандартын дагуу баригдсан гарын таван хураанд багтахаар хэдхэн барилга бий. Эдгээр барилгыг гадныхан өндөр өртгөөр, стандарт, норм журмын дагуу барьсан учраас тэр. Харин бусад нь Туул голынхоо шороогоор барилгаа барьсан. Тодруулбал, элсэн дэх кварци буюу SiO2 нь 50-60 хувийн агууламжтай, шорооны агууламж нь 10-20 хувьтай шороогоор бетон зуурч байна. Шороо нь органик, цемент нь органик бус учраас шороо нь цементээ 10-15 жилийн хугацаанд идэж үгүй хийдэг. Ялангуяа, сүүлийн жилүүдэд баригдсан бүх барилга үүнд хамаатай. Аюул хаяанд ирсэн гэж хэлээд буйн учир энэ. Газар дээр нь очоод шалгавал бүгд ан цав үүсч, хэзээ мөдгүй салж унах аюул тулчихсан байгаа. Үүнд нөлөөлж буй хоёр дахь шалтгаан нь нийслэлийг бүтэн тойрсон газар хөдлөлтийн идэвхитэй бүсүүд юм. Уг нь газар хөдлөлтийн үед байшин, барилга доод тал нь 40-60 минут тэсвэрлэх ёстой. Гэтэл манай барилгууд 5-10 минут л тэсэх болов уу. Дээр нь манай барилгынхан ном уншихгүй, биеэ дайчлахгүй, адаглаад өөрийн үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүн нь гай тарьж байна уу, гавьяа байгуулж байна уу гэдгээ мэддэггүй. Иймээс барилгын салбарт ажил амьдралаа зориулсны хэрэг юу билээ, ард иргэдийнхээ аюулгүй байдлын төлөө судалгаа, шинжилгээ хийсний үндсэн дээр “Барилга байгууламжийн ажилд хэрэглэх баяжуулсан элс, дайрга, ширхэглэлийн химийн найрлага MNS6713:2018” стандартыг 2018 оны дөрөвдүгээр сарын 25-нд батлуулсан юм.-Өмнө нь ямар стандарт мөрддөг байсан юм бэ. Яагаад шинэчлэх болсон талаар танилцуулахгүй юу?-Аливаа улс орон 2 хон зүйлд гол анхаарлаа хандуулдаг. Эхнийх нь, цэвэр усны ундаргаа хамгаалах, хоёр дахь нь бетон зуурмаг, арматур, цементийн чанар стандартын байдлыг чанд сахих. Онц чухал түүхий эд материал гэсэн үг. Тухайн улс орны нийт ард иргэдэд хамаатай буюу иргэдийн үл хөдлөх, орон байрны аюулгүй байдал, амь настай шууд хамааралтай болохоор тэр. Өмнө нь 1960 онд батлагдсан стандартыг баримталдаг байсан. Энэ нь 3-4 давхар баригдах барилга байшинд тохирох стандарт. Гэтэл одоо 10 ба түүнээс дээш давхартай барилга байшин сүндэрлэж байна шүү дээ. Иймээс нэн даруй шинэчлэх хэрэгтэй байсан. Харамсалтай нь, энэ стандартыг ойлгож, дэмжиж, үндэсний аюулгүй байдлын хэмжээнд хамаарах зүйл гэдэгт санаа зовсон мэргэжилтэн, дарга, сайд  Барилга хот байгуулалтын яам болон холбогдох бусад байгууллагад байгаагүй учраас энэ стандартыг батлуулах гэж миний бие нийгмийн хариуцлагаа ухамсараж 10 гаруй жилийн хүч хөдөлмөр, цаг хугацаагаа  зарцуулсан.Стандартчилал хэмжилзүйн үндэсний төвийн техникийн үнэлгээний хороонд ч энэ талын мэдлэгтэй хүн байхгүй. Ер нь энэ стандартыг баталснаар ямар үр ашиг, өгөөжтэй талаар мэдэхийг ч хүсдэггүй. Энэ стандарт зөвхөн барилгын салбарт хамааралтай биш. Асфальт болон бетон авто зам барихад ч баримтлах ёстой. Өнөөдөр барьж босгосон зарим авто зам нэг жил байтугай гурван сарын нас даахгүй байна. Элсээ угааж баяжуулахгүй, хийх ёстой дайргаараа хийгээгүй учраас ийм байдалд орж байна. Нөгөө талаар манайх шиг авто замаас нь тоос гардаг улс орон байна уу. Баяжуулсан элсийг ашиглавал ийм зүйл хэзээ ч болохгүй. Бидний ганц алдаа энэ. Аргаа бараад стандартыг мөрдөж ажиллахгүй байгаа БХБЯ, ЗТХЯ, МХЕГ, НЗДТГ гэх мэт төрийн нэрийн өмнөөс хяналт шалгалт хийдэг албан тушаалтангуудыг Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмлжлэлийн тухай хуулийн дагуу шүүхэд өгч, хариуцлага тооцуулах арга хэмжээ авах гэж байна.Үүний зэрэгцээ улс орны аюулгүй байдал, бүтээн байгуулалтад хэрэгтэй буюу шохойн чулуу, арматурын болон цемент, химийн стандартыг ч боловсруулж дууссан. Гэвч Стандартчилал хэмжилзүйн үндэсний төвийн Техникийн хорооны комиссын гишүүд ямарч шинжлэх ухааны мэдлэг, боловсролгүй учраас оруулж байгаа шинжлэх ухааны стандартуудыг ойлгохгүй, мэдэхгүйгээсээ болж техникийн хорооны хурал дээр үл ойлголцлууд, маргаан гарч улмаар тухайн стандарт батлагдахгүй олон арван жил болдог. Харин одоо Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмлжлэлийн тухай хуулинд мэргэжлийн баг, мэргэжлийн хүмүүс орохоор зааж өгсөн тул асуудал нааштай шийдэгдэх байх.-Таны боловсруулсан стандартанд элсэн дахь кварцын агуулга SiO2 88,2 хувьтай гэж заажээ. Үүнийг тодруулж тайлбарлахгүй юу?-Элсэн дахь кварци нь туйлын хатуу биетүүд,  Моссын шаталбараар 7-д ордог монголоор цахиур, оросоор кварци. Энэ нь тухайн орон сууцны бат бэхийн чанарыг илтгэдэг. Өндөр хөгжилтэй оронд SiO2 –ыг 97 хувьтай хэрэглэдэг бол ядуу  буурай орнуудад хамгийн доод норм болох 88,2 хувиар стандартчилж өгсөн байдаг. Харин уулын дайрганы марк 1000-1400 байх ёстой. Ийм байхын тулд дайрган дахь SiO2 өндөр байх ёстой. Мөн л ядуу буурай орнуудын хэрэглэдэг хамгийн доод норм 73,42 хувиар стандартчилсан.-Стандарт батлагдсан тул Туул голынхоо ай сав газарт элс, хайрганы олзворлолт явуулахаа больж стандартын шаардлага хангасан барилга орон сууц баригдаж эхлэх нь гэж ойлгож болох уу?-Үнэхээр олзворлолт явуулж байгаа компаниудын үйл ажиллагааг зогсоох хэрэгтэй байна. Зөвхөн монголчууд ч биш Хятад, Солонгосын компаниуд ч сүүлийн 20 гаруй жил хуурамч бетон зуурмаг үйлдвэрлэлж нийслэлчүүдэд маш их гай тарилаа шүү дээ. Иймээс төр засаг холбогдох төрийн байгууллагууд түгээмэл тархацтай ашигт малтмалын лицензүүд, хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлүүд, тохирлын гэрчилгээг олгохдоо дээрх стандартыг баримталж олгодог байх хэрэгтэй. Тодруулбал, олзворлож байгаа элсээ олон улсад хэрэглэж байгаа техник технологийн дагуу баяжуулж SiO2 88,2 хувьд хүргэх, органик бодис болох шороо, тоос тоосонцорын хэмжээг 1м3 элсэнд 0,1 хувиас ихгүй байх ёстой гэхэд болно. Ингэж стандарт тогтоогоогүй тохиолдолд байшин барилгууд газар хөдлөлтийн 9 балл байтугай 5 баллд ч тэсэхгүй. Хатуухан хэлэхэд тухайн байшинд ажиллаж, амьдарч байгаа хүмүүсийг аврах боломжгүй нурна. Хүмүүсийг айлгах гэж ингэж хэлсэнгүй. Энэ бол бодит үнэн.-Үнэхээр бодит байдал ийм аюултай байдалд хүрсэн юм бол өнөөдрийн байдлаар манай барилгууд хэдэн настай гэж та хэлэх вэ?-15-20 жилийн настай. Та өөрөө ч гэсэн байшингийнхаа насыг тодорхойлж болно. Барилгын чинь подваль, хана, тааз, шал гэх мэт хийц эдлэлүүдэд ан цав, хагарал цууралт өгсөн бол миний барилга зээлээ төлөхөөс өмнө нурна гэж бод. Би худлаа сүрдүүлээгүй. Энэ бол шинжлэх ухаанаар батлагдсан зүйл. Хагархай ваар, ан цав үүссэн аяга, шаазан хэр уддаг билээ. Яг л түүнтэй адил.-Одоо тэгвэл ямар арга хэмжээ авах хэрэгтэй вэ?-Менделеевийн нэрэмжит Хими, хими технологийн сургуульд эрдэс бодис минерлогийн чиглэлээр олон, арван залуучуудыг сургах ёстой. Тэд барилгын материалын үйлдвэрүүдийн химич, химийн технологийн инженерүд болж ирнэ. Тэр болтол барилга барихаа түр зогсоох хэрэгтэй. Эс бөгөөс ОХУ-ын барилга, барилгын материалын үйлдвэрлэлийн институт, шинжлэх ухаан технологийн институтэд хандаж хөндлөнгийн буюу гурав дахь ч этгээдүүдийн мэргэжлийн байгууллагуудын үнэлэлт дүгнэлт, заавар зөвлөгөө авах ёстой. Энд Засгийн газар гар татах хэрэггүй.-Та барилгын салбарыг бүхэлд нь харлуулсан, сэтгэл түгшээсэн ярилцлага өглөө. Үнэхээр хэлж ярьсан зүйлдээ Та итгэлтэй байна уу?-Би итгэлтэй байна. Яагаад гэвэл, та бидний амьдарч байгаа орон сууцнууд нөгөө алдар нэрээ дуудуулсан гоё, гоё нэртэй орон сууцны хорооллын барилга,  зочид буудлууд, өндөр өндөр офиссын цамхгууд бүгд ан цав үүсч хагарал цууралтууд үүссэн байгаа шүү дээ. Нөгөөтэйгүүр шаардлагатай гэж үзвэл ОХУ-аас энэ талын мэргэжилтнүүдийг дуудаж үнэлэлт дүгнэлт өгүүлж чадна.-Таны ажлын нэг өдөр тань хэрхэн өнгөрдөг вэ?-Барилгын салбараас гадна геологи, уул уурхайн салбарт 26 жил ажиллаж байна. Монгол орон бол байгалийн асар их баялагтай орон. Тийм учир хэд, хэдэн орд газруудад Герман Улсын техник технологи, шинжлэх ухааныг нэвтрүүлэхэд гол анхаарлаа хандуулан ажиллаж байна. Ер нь миний бие Үндсэн хуулиар олгосон “Газрын доорхи баялаг бүх ард түмний баялаг мөн” гэдэг хуулийг эрхэмлэн явдаг. Иймээс хэдэн сайхан орд газруудад баяжуулах үйлдвэр бариад ард түмэнд нь Хөрөнгийн биржээр дамжуулан хувьцаа хэлбэрээр эзэмшүүлж, эдийн засаг, үйлдвэрлэл, шинэ техник, технологи хүнд байгаа өнөө үед ард түмэндээ бага ч гэсэн тус болохын төлөө ажиллаж байна.-Компанийнхаа талаар танилцуулахгүй уу?-Манай компани 35 жилийн түүхтэй. Монгол Улс дахь барилга, барилгын материалын үйлдвэрлэл, төмөр зам, авто зам, эрчим хүч, уул уурхай, инженерийн барилга байгууламжуудад өргөн хэрэглэдэг бетон зуурмагт ордог олон улсын стандартын шаардлага хангасан кварцын элс, дайргын зориулалтын үндэсний цорын ганц үйлдвэр юм.  Тийм болохоор бид туйлын хариуцлагатай ажилладаг.ЭХ СУРВАЛЖ:БАРИЛГА.МН СЭТГҮҮЛ.

Дэлгэрэнгүй ...
Сэтгэгдэл үлдээх

Хариулах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Бусад

Их, дээд сургуулиудын академик эрх чөлөөг хангаж, өмчийн хэлбэр харгалзалгүйгээр дэмжин ажиллана

Нийтэлсэн

-

Нийтэлч

Өнгөрсөн наймдугаар сард Боловсролын сайд П.Наранбаяр Монголын хувийн их дээд сургуулиудын холбооны төлөөлөлтэй уулзах үеэр ярилцсаны дагуу нэгдсэн байдлаар бүх хувийн их, дээд сургуулийн удирдлагуудтай уулзлаа.

Хувийн их, дээд сургуулийн удирдлагууд тулгамдаж буй асуудлуудаа хэлэлцэн нэгтгэж, төрийн дээд боловсролын салбар дахь оролцоо дэмжлэг болон эрх зүйн орчин, элсэлтийн босго, дээд боловсролын байгууллагуудын эрэмбэ, багшийн хөгжил болон нийгмийн баталгаа гэсэн чиглэлүүдээр санал хүсэлтээ илэрхийлэв. Тухайлбал, их, дээд сургуулийн онцлогийг харгалзаж үнэлэх замаар эрэмбэ тогтоох, төрийн зүгээс өмчийн хэлбэрийг ялгахгүйгээр адил тэгш бодлого хэрэгжүүлэх, салбарт хэрэгжиж буй хуулиудад өөрчлөлт оруулах шаардлагатай гэлээ.

Боловсролын сайд П.Наранбаяр их, дээд сургуулиудын академик эрх чөлөөг хангаж, өмчийн хэлбэр харгалзалгүйгээр дэмжин ажиллахаа онцолж, дээд боловсролын байгууллагуудын онцлог, чиглэлийг харгалзан ангилах байдлаар хөндлөнгийн байгууллагаар эрэмбэ тогтоолгох, элсэлтийн босгыг үе шаттайгаар өсгөн элсэгчдийг чанаржуулах бодлого баримтална хэмээв. Мөн бүх санал хүсэлтэд хариу өгч, нэгтгэж эрэмбэлэн үе шаттайгаар шийдвэрлэхээ хэллээ гэж Боловсролын яамнаас мэдээллээ. 

Дэлгэрэнгүй ...

Бусад

ТББХ: Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны бүрэлдэхүүний тухай асуудлыг хэлэлцэв

Нийтэлсэн

-

Нийтэлч

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны 2024 оны 11 дүгээр сарын 05-ны хуралдаанаар Төрийн байгуулалтын байнгын хорооны 2024 оны 01 дүгээр тогтоолоор байгуулагдсан ажлын хэсгийн танилцуулгыг сонслоо.

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 126 дугаар зүйлийн 126.5 дахь хэсэгт “Улсын Их Хурлын хяналтын сонсголыг зохион байгуулах нарийвчилсан журмыг Улсын Их Хурлын тогтоолоор батална.” гэж заасныг үндэслэн уг тогтоолын төслийг боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг Төрийн байгуулалтын байнгын хорооны 2024 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 01 дүгээр тогтоолоор УИХ-ын гишүүн О.Номинчимэгээр ахлуулан, УИХ-ын гишүүн Ж.Баярмаа, П.Сайнзориг, Х.Тэмүүжин нарын бүрэлдэхүүнтэйгээр байгуулсан юм.

УИХ-ын гишүүн О.Номинчимэг ажлын хэсгийн дүгнэлтийг танилцуулав.

Тэрбээр, Өнгөрсөн хугацаанд Монгол Улсын Их Хурлын хяналтын сонсголыг Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хууль, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хууль, Нийтийн сонсголын тухай хууль болон Монгол Улсын Их Хурлын 2017 оны 12 дугаар тогтоолоор баталсан “Нийтийн сонсгол зохион байгуулах журам”-д заасны дагуу зохион байгуулж ирсэн.

Монгол Улсын Их Хурлаас 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдөр баталсан Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай болон Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-д Монгол Улсын Их Хурлын хяналтын сонсголыг зохион байгуулах зарим харилцааг нарийвчлан зохицуулж хуульчилсан байна.

Тодруулбал, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн Арван тавдугаар бүлэг бүхэлдээ Монгол Улсын Их Хурлын хяналтын сонсголыг зохион байгуулах дараах харилцааг нарийвчлан зохицуулсан байна. Үүнд:

  • 119 дүгээр зүйлд Улсын Их Хурлын хяналтын сонсгол явуулах талаар хүсэлт гаргах, хүсэлтийг шийдвэрлэх талаар;
  • 120 дугаар зүйлд сонсгол зохион байгуулах харьяаллын талаар;
  • 121 дүгээр зүйлд сонсголын бэлтгэл ажлыг хангах талаар;
  • 123, 124 дүгээр зүйлд сонсголд оролцогч, түүний эрх, үүрэг;
  • 125 дугаар зүйлд сонсгол даргалагчийн эрх, үүрэг;
  • 126, 127 дугаар зүйлд сонсголыг танхимаар болон цахимаар явуулах журам;
  • 128 дугаар зүйлд сонсголын тайлан, тэмдэглэл боловсруулж, олон нийтэд түгээх талаар;
  • 129-133 дугаар зүйлд Нэр дэвшигчийн сонсгол зохион байгуулах журам.

Өөрөөр хэлбэл, Улсын Их Хурлын хяналтын сонсголыг дээр дурдсан хуулийн зохицуулалтын хүрээнд зохион байгуулах боломжтой байх бөгөөд нарийвчилсан журам батлан гаргах тохиолдолд хуулийн зохицуулалтыг давхардуулан журамд тусгах нөхцөл үүсэж байх тул тус журмын төслийг боловсруулах шаардлагагүй гэж ажлын хэсэг дүгнэлээ гэлээ.

Түүнчлэн тэрбээр  2024-2028 оны парламентын бүрэн эрхийн хугацаанд холбогдох журмын тоог цөөлж, хуулиар зохицуулах шаардлагатай зохицуулалтыг журмаар биш хуульд тусгаж байх стратегийг баримталж байгааг дурдаад, цаашид хууль хэрэглээний хувьд ойлгомжтой болгох үүднээс Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тохиолдолд хяналтын сонсголын зохион байгуулалттай холбоотой зарим шаардлагатай зохицуулалтыг нэмж тусгах саналтай байна хэмээсэн. Тухайлбал, тус хуулийн 121 дүгээр зүйлийн 121.6-д заасны дагуу шинжээчийг томилохдоо ажлын хэсгийн саналыг үндэслэн Байнгын хороо тогтоол гаргахаар зохицуулсан байна. Өөрөөр хэлбэл, ажлын хэсэг байгуулагдаагүй бол шинжээч томилох хүсэлт гаргах субьект хэн байх талаарх зохицуулалтыг тодорхой болгох шаардлагатай. Түүнчлэн сонсгол явуулах бүтэц нь Байнгын хороо, дэд хороо байх олон улсын жишигт нийцүүлэх нь цаашид Байнгын хорооны үйл ажиллагааг илүү мэргэшсэн, уялдаа холбоотой байх ач холбогдолтой тул холбогдох өөрчлөлтийг хийх хэрэгтэй. Мөн 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэг, 126 дугаар зүйлийн 126.5 дахь хэсгийг тус тус хүчингүй болгох саналтай байгаагаа танилцуулсан юм.

Ажлын хэсгийн дүгнэлттэй холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн гараагүй.

Мөн хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны бүрэлдэхүүний тухай асуудлыг хэлэлцэв.

УИХ дахь МАН-ын бүлгээс тус дэд хорооны бүрэлдэхүүнээс УИХ-ын гишүүн Ж.Ганбаатарыг чөлөөлж, УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очирыг бүрэлдэхүүнд оруулах саналыг ирүүлсний дагуу Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны бүрэлдэхүүний тухай УИХ-ын тогтоолын төслийг боловсруулжээ.

Хэлэлцэж өуй асуудалтай холбогдуулан асууж, санал хэлэх гишүүн гараагүй бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тогтоолын төслийг хэлэлцэн батлахыг дэмжин, Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.

Дараа нь  “Монгол Улсын Их Хурлын 2024 оны намрын ээлжит чуулганы төлөвлөгөөт хяналт шалгалтын цаглавар батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ.

Тогтоолын төслийн талаар Байнгын хорооны дарга Ж.Бат-Эрдэнэ танилцуулсан. Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1 дэх хэсэгт зааснаар Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалт нь төлөвлөгөөт, төлөвлөгөөт бус гэсэн төрөлтэй байх бөгөөд мөн хуулийн 8 дугаар зүйлийн 8.6 дахь хэсэгт заасны дагуу Төрийн байгуулалтын байнгын хороо Улсын Их Хурлын ээлжит чуулганы хугацаанд хийх төлөвлөгөөт хяналт шалгалтын цаглаврыг холбогдох шийдвэрийн төслийн хамт нэгдсэн хуралдаанд оруулж, шийдвэрлүүлэх ёстой хэмээв.

Мөн тус хуулийн 8 дугаар зүйлийн 8.2 дахь хэсэгт заасны дагуу Байнгын, дэд хорооноос хийх төлөвлөгөөт хяналт шалгалтыг Улсын Их Хурлын төлөвлөгөөт хяналт шалгалтын цаглаварт тусган хэрэгжүүлэхээр заасныг тодотгоод, хяналт шалгалтын талаар Байнгын хороодоос холбогдох саналыг авахад Аж үйлдвэржилтийн бодлогын, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооноос тусгайлан санал ирүүлээгүй гэлээ.

Байнгын хороодоос ирүүлсэн санал болон хяналт шалгалтын бусад асуудлын хүрээнд УИХ-ын 2024 оны намрын ээлжит чуулганы хугацаанд зохион байгуулах нэр дэвшигчдийн хяналтын сонсголыг УИХ-ын төлөвлөгөөт хяналт шалгалтын цаглаварт тусган боловсруулсан хэмээн танилцуулсан юм.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн О.Номинчимэг, иргэдээс ирж байгаа хүсэлт, өргөдлийн дагуу хууль зүйн бодлоготой холбоотой, ялангуяа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль тогтоомжийн биелэлттэй холбоотой асуудлыг  хяналт шалгалтын цаглаварт оруулах асуудлыг хөндөн байр сууриа илэрхийлсэн.

Эцэст нь тогтоолын төслийг хэлэлцэн батлах асуудлаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжин чуулганы нэгдсэн хуралдаанд Байнгын хорооны санал, дүгнэлтийг танилцуулахаар тогтов хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

Дэлгэрэнгүй ...

Бусад

 Дэлгэрэх цехийн М.Эрдэнэцэцэг

Нийтэлсэн

-

Нийтэлч

“Манайх эсгий бүрээсээс  бусдыг үйлдвэрлэдэг,  гадуур дотуур цагаан бүрээс, давхарга, берзинт, өрх гээд л.  Миний хувьд 1993 оноос  өрхийн  үйлдвэрлэл эрхэлж,  ээжтэйгээ хамт  цагаан бүрээс оёж эхэлсэн. Түүнээс хойш 31 жил  өнгөрсөн байна.  Манайхыг  аж ахуйн нэгж  гэж  ойлгов оо,  оёдлын цех шүү. Ажлын байрны хүчин чадлын тухайд 16 хүн ажиллах боломжтой ч өнөөдрийн байлаар найман оёдолчин ажиллаж  буй ” хэмээн үйл ажиллагаагаа танилцуулсан  бүсгүй бол БЗД-ийн иргэн, Дэлгэрэх цехийн эзэн М.Эрдэнэцэцэг.   Гав шав хийсэн гялалзуур  эмэгтэй шүү гэх тодотголд яг таарах хүн гээд хэлчихвэл буруудахгүй л болов уу. Түүний ажил агуулахаас бүс бараагаа ангилж татахаас эхэлж, эсгүүр хийх, оёдол, ангилах,  бэлэн болсон бүтээгдэхүүнээ Нарантуул руу хүргэх, орон нутаг дахь борлуулагчид руугаа ачуулах гэхчилэн амсхийх завгүй гүйсээр үдшийн бүрийтэй золгоно. Ажлынхаа завсраар өндөр настай ижий, хүү хоёроо халамжлах учиртай.  Бас ажлын хамт олон гэж бодлын үзүүрт өнжих найман бүсгүй, хоёр эр бий. Хүний л амьдрал болохоор  жаргал зовлон ээлжилнэ. Ямар ч үед дэргэд нь байж,  зүдрэх үед нь энгэртээ наах нь   миний үүрэг гэж ойлгох түүнд  хамт олон нь хачин сайн юм билээ.  Нэгэн цагт ээжүүдээ дагаж, цехийнх нь умгар өрөөнд эрхэлж наадаж өссөн охид  амьдралд хөл тавьж,  эдүгээ  оёдолчин болцгоон  хоёр ээжтэйгээ мөр зэрэгцэн ажиллаж байгаа гээд бодохоор Дарь-Эхийн овооны энгэр бэлд бууриа засч  төвхнөсөн жижигхэн цехийн түүх эгэлгүй агаад бахархам ажээ.

Ажилсаг ээжийн хичээнгүй охин

М.Эрдэнэцэцэг өөрийнхөө сайн сайхан явааг ээжийнхээ ажилсаг чанартай холбоно. Ё.Нармандах хэмээх гайхамшигт эмэгтэй бол түүний ээж. Цэл залуугаараа ханиасаа хоцорч гурван үрээ хөлийг нь дөрөөнд,гарыг нь ганзаганд хүргэсэн ижийгээрээ охин нь өнөөдөр гангарч сууна.

Хөнгөн, хүнсний техникум төгссөн  залуухан бүсгүй амьдралд хөөр баяртайгаар  хөл тавьтал   мэргэжил бус юу чаддагаараа амьдарлаа залгуулах тийм цаг  үе тосох нь тэр. Тодруулж хэлбэл, БНМАУ зах зээлийн нийгэмд шилжсэн 1990 оны цагаан морин жил.  Амьдралын  ямар ч үед хөл алдаж үзээгүй ижий нь  “Эрдэнэцэцэг ээ, миний охин ижийнхээ оёдлын машинаар хоолоо олж ид. Нагац  ахын чинь хүүхдүүд гэрийн бүрээс, цаваг оён Дэнжийн мянгын зах дээр борлуулж байна. Борлуулалт ч гайгүй бололтой. Би тэдэнд тусалж, гэрийн бүрээс, цавгийг яаж эсгэдэг, хэрхэн оёдгийг мэдэж авлаа. Одоо хоёулаа үзээд алдая. Монгол хүн байгаа цагт монгол гэр байж л таарна” хэмээн цуу ямбуу даавуу  дэлгэн анхны эсгүүрээ хийсэн тэр өдрөөс хойш бага таван ханатын баруун талаас оёдлын машины дуу тасраагүй гэж хэлж болно. Ингэж л тэрбээр өөрийн гэх орлоготой энэ цагийн хэллэгээр бизнесийнхээ гарааг эхлүүлсэн түүхтэй.

Оёдлын цех байгуулагдаад 31 жил болжээ. Хүний амьдралын бүхэл бүтэн үе ч гэж хэлж  болохоор.  Өсч дэвжсэн түүх нь  энгийн юм шиг атлаа шантарч, уйлж дуулж явсан өдрүүд М.Эрдэнэцэцэгт бий.  “Одоо л хөл дээрээ босох нь. Банкнаас авсан зээлээ түүртэлгүйгээр дарж чадах  цаг айсуй” хэмээн  бүтэн нойртой хонож эхэлтэл гал усны гашуун зовлонгийн өмнө өвдөг сөгдөх нь тэр. Амсхийх гэдгийг умартан зүтгэж байж  бий болгосон бүхнийг нь дүрэлзсэн гал хамж аваад үнс болгож орхив. Хүний амь эрсдээгүйд нь магнайгаа хагартал баярлавч ёрдойж харлаад  үлдсэн төмрийн хог, утаа савсуулан уугих бууриас  өөр юу ч үгүй хоцорсондоо харамсан, харамсан уйлж зогссон тэр хүнд үеийг туулаад л гарсан.  Ажлын байрны тав тухтай орчныг бүрдүүлэхийн төлөө хичээн 2019 онд  үйлдвэрийн хоёр давхар  шинэ байраа ашиглалтад оруулав.  Эдүгээ агуулах, савтай ч болсон байна. Бараа материалаа ч жилийн дөрвөн цагийн эргэлтийг  даахуйцаар нөөцлөх эдийн засгийн боломжтой болсон гээд багагүй амжилтад хүрсний нууц нь  маш энгийн. Эрхэлсэн ажилдаа сэтгэлээ өгч, хичээх  явдал.  Түүнчлэн хэлсэн үгэндээ хүрч, үнэнч байдлыг эрхэмлэдэг чанар  аж.

Хөндлөнгөөс харахад,  сувд мэт шаргалтан цайрах цуу ямбуу даавуу нэгэн хэмээр нүргэлэх  оёдлын машины дуу, үйлчин бүсгүйн хурдан шаламгай хөдөлгөөнтэй  өнгө хослохуй  дор монгол гэрийн гоёл болох гадуур, дотуур цагаан бүрээс, цаваг, өрх  болж хувирна. “ Үнэтэй торгон хөшиг хэцээр татаж” хэмээх шүлэг зөвхөн шил толь болсон орд харшийнх бус талын Монголын үнэт өв монгол гэрийн дотуур хөшиг ч хээ хуар, саа бүхий үнэтэй торгоор хийгддэг болсныг энэ  цехийн үйлдвэрлэж буй бараа бүтээгдэхүүнээс олж харснаа нуух юун.

“Цэцгээ гэдэг оёдолчныг хайж явна”

Худалдан авагчид түүнийг ийн сурагласаар ирэх нь бий. “Байнгын минь хаяг Нарантуул зах”  шүү дээ хэмээн цайлганаар инээх оёдолчин бүсгүйг  малчид андахгүй болжээ. Жил өнжөөд л гэрийнхээ гадуур, дотуур цагаан бүрээсээ сольдог учраас түүний урласан цагаан бүрээсүүд борлогдохгүйн зовлон үгүй. Ийм амжилтад хүрэхийн тулд  монгол гэрийн давуун эдлэлийн зах зээлийг алдахгүйн төлөө тэрбээр 31 жил тасралтгүй хөдөлмөрлөсөн. Гэхдээ үнэнчээр.  Үйлдвэрлэлийн аль ч шат  дамжлагад алдаа гарах ёсгүй гэж тэр үздэг. Түүний  баримталж ирсэн зарчим бол чанартай бүс даавуугаар бүтээгдэхүүнээ үйлдвэрлэх,  худалдан авагчаа солихгүй байх явдал.  Нэг удаагийн ашиг бодох бус  зөвхөн өөрийг нь зорьж ирэх худалдан авагчаа дээдлэх учиртай хэмээн мань хүн үздэг байна. Тэр утгаараа байнгын үйлчлүүлэгчийн захиалгыг цаг хугацаанд нь гаргаж өгөхийг хичээхийн сацуу худалдаж авсан бүрээс нь очоод барихад язайхгүй,  дутахгүй байх ёстой гэдэг дээр анхаарч ажилладаг  байна. Үр дүнд  нь  малчид итгэлээ өгч, Эрдэнэцэцэг буюу Цэцгээ оёдолчны  сэтгэлээ шингээж оёсон гэрийн даавуун эдлэлийг сонгож тэр хэрээр  эрэлт ч их болжээ. Үүнээс гадна бараа бүтээгдэхүүнийхээ чанарт онцгой анхаарч анхны дамжлаг болох хамгийн чанартай даавууг сонгож, үйлдвэрлээ явуулна.  Бас итгэлийн асуудал. Энэ талаараа тэрбээр   “Манайх  түншүүдтэйгээ 2004 оноос  хамтран ажиллаж,  бие биеийнхээ итгэлийг алдахгүй явсаар өнөөдөртэй золгосон.  Аливаа үйл хэрэг  итгэлцэл дээр тогтдог бөгөөд хэн хэнийхээ итгэлийг алдахгүй байх аваас хамтын ажиллагаа улам л бэхжин хөгждөг жамтай” хэмээн өгүүлсэн.

М.Эрдэнэцэцэг  олонтой нэгэн.

Оёдолчдынхоо  ахуй амьдралыг өөд татаж, хамтдаа хөгжих нь түүний  зорилго. Зорилгодоо хүрэхийн тулд тэднийгээ ажлаар хангах явдал. Азаар бидэнд ажилгүй өнжих өдөр гэж үгүй. Өөрөөр хэлбэл, захиалга тасардаггүй гэсэн үг.  Гэхдээ тэдний   ажил улирлын чанартай гэдгийг хэлэх нь зөв байх.   Шинэ гэрийн найр наадам, хуримын сар дуусмагц  автомашины дулаан хучилга, гэрийн хаалганы дулаалга руугаа орно.  Тэгээд арванхоёрдугаар сарын сүүлчээс хойш  үндсэн бүтээгдэхүүнээ оёж эхэлдэг байна. Нөөц гэж ч ойлгож болох юм билээ.   Нөгөөтэйгүүр,  түүнийг тойрон найман “цэцэг”  эргэлдэж буй.  Түүний ”торгон” цэрэг  П.Алтанцэцэг гэхэд л  Дэлгэрэх цехэд 18 жил ажиллаж байгаа бөгөөд үйлдвэрийнхээ бүхий л үйл ажиллагааг хариуцна.  И.Санчирын тухайд 16 дахь жилдээ ажиллаж байгаа.  Оёдол хийхээс гадна оёдлын машины бүхий л засвар үйлчилгээг хариуцдаг алтан гартай бүсгүй. Тэрбээр  дулаалга, давхарга, берзинт гээд  бүсгүй  хүн оёход хэцүү байж мэдэх оёдлыг ч өлхөн хийдэг.  Цехэд шинэ хүн орж ирэхэд оёдлын  бүх шат дамжлагыг  зааж сургах үүрэг түүнийх. О.Лхамсүрэн  хамт олныхоо  эд эс нь  болоод 12 жил болжээ.  Алиа хошин, нийтэч зантай хэмээн танилцуулсан. И.Оюунтүлхүүр арав дахь намартайгаа золгож байгаа.  Залуучууд дотроо хамгийн хурдан шалмаг, дайчин бүсгүй гэж ирээд л  дарга нь магтаж байна лээ.  С.Мөнхзул бүсгүйн  хувьд үйлдвэрлэл хариуцдаг П.Алтанцэцэгийн охин нь.  Уг нь тэрбээр тогооч мэргэжилтэй.  Дээр дурдсан   цехэд өсч торнисон хоёр охины нэг нь.  Цехийн хамгийн залуу ажилтан бол Т.Төмөрбаатар. Ажилд ороод хоёр жил болж байгаа ч аливаа зүйлийг маш хурдан сурдаг, хичээнгүй залуу гэсэн шүү. Бидэнтэй уулзаж амжаагүй ч заавал онцолж хэлэх оёдолчин бол н.Содцэцэг. Тэрбээр  зөвхөн гэрийн торгон хөшгийг дагнаж урладаг.  Тэд хамтрагчид болоод арав гаруй  жил болжээ.

Дашрамд өгүүлэхэд,  оёдлын салбарт   голдуу эмэгтэйчүүд  ажилладаг.  Тэд хоногийн талыг  ажил дээрээ өнгөрүүлэх нь бий.  М.Эрдэнэцэцэг ажил олгогчийн хувьд  оёдолчдынхоо ахуй амьдралыг гарын таван хуруу шигээ мэднэ.  Тиймээс  охиддоо  боломжийнхоо хэрээр туслахыг хичээн зээл өгөх,  тусламж үзүүлэх  зэргээр  ахуй амьдралд нь дэм болсоор ирсний үр дүнд  эхнээсээ өөрийн гэсэн хашаа, байшинтай болцгоожээ.  Энэ бол хувь хүний сэтгэл мэдэх асуудал.   Дэлгэрэх цехийнхэн ядарч зүдэрч яваа нэгэнд  сайхан сэтгэлийн гараа байсхийгээд сунгадаг талаар БЗД-ийн нийгмийн ажилтан онцолсныг уншигчдадаа дуулгахад таатай байна. Өнгөрсөн жилүүдэд жил дараалан болсон үер ус, зуд турханд  өртсөн хэд хэдэн айлд Дэлгэрэх цехийнхэн  иж бүрэн гэр, гэрийн бүрээс хэрэгсэл болон эд материалын тусламж үзүүлж ирснийг мэдэх хүн олон.

 

Дэлгэрэнгүй ...
Сутралчилгаа
Нийгэм3 өдөр өмнө

О.Алтангэрэл: Шаардлага хангасан дээд боловсролтой залуус хоёр жилийн хөтөлбөрт хамрагдаж офицер болох боломжтой

Нийгэм3 өдөр өмнө

“Мэргэжлийн ангийн дүрэм”-ийг баталж, захиргааны хэм хэмжээний актад бүртгүүллээ

Улс төр3 өдөр өмнө

Дата, өгөгдлийн бие даасан байдлыг бүрдүүлнэ

Бусад3 өдөр өмнө

Их, дээд сургуулиудын академик эрх чөлөөг хангаж, өмчийн хэлбэр харгалзалгүйгээр дэмжин ажиллана

Нийгэм4 өдөр өмнө

Хөвсгөл аймгийн Ханх суманд газар хөдөллөө

Дэлхий дахинд4 өдөр өмнө

Канад улсын баруун бүс нутгийн Саскачеван, Манитоба мужид 30 см зузаан цас оржээ

Нийгэм4 өдөр өмнө

Сумын цолтон залуу бөхчүүдийн барилдааны цахим бүртгэл эхэллээ

Нийгэм4 өдөр өмнө

Хог шатсан дуудлага нэмэгдэх хандлагатай байна

Нийгэм4 өдөр өмнө

Сонгинохайрхан дүүргийн 75 өрхийн цахилгааны монтажийг шинэчиллээ

Нийгэм4 өдөр өмнө

Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсжээ

Улс төр4 өдөр өмнө

Мал аж ахуйн салбарын нэмүү өртөг, хүртээмжтэй хөгжлийг дэмжих санамж бичиг байгууллаа

Нийгэм4 өдөр өмнө

Нийслэлийн хэмжээнд хүүхдийн амбулаториуд уртасгасан цагаар ажиллаж байна

Улс төр4 өдөр өмнө

“Эрүүдэн шүүлт тулгах, хүнлэг бус, хэрцгий хандахаас ангид байх хүний эрхийн хэрэгжилт”-ийн талаарх хяналтын сонсгол боллоо

Улс төр5 өдөр өмнө

Ж.Баясгалан: Өндөр настнууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд халамж авахаасаа илүү боломж олдвол хөдөлмөрлөхийг хүсдэг

Улс төр5 өдөр өмнө

“Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ

Улс төр5 өдөр өмнө

Монгол Улсын Ерөнхийлөгч 2025 оны Төсвийн тухай хуульд бүхэлд нь хориг тавилаа

Улс төр5 өдөр өмнө

Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн дүрмийг шинэчлэн баталлаа

Нийгэм5 өдөр өмнө

Төрийн албаны ерөнхий шалгалт эхэллээ

Улс төр5 өдөр өмнө

Аялал жуулчлалыг хөгжүүлэх үндэсний хорооны ээлжит хуралдаан болов

Нийгэм5 өдөр өмнө

Орц, гарц хааж, дулааны шугамыг эвдсэн барилгын компанийн үйл ажиллагааг түр зогсоолоо

Нийгэм5 өдөр өмнө

“Эрүүдэн шүүхийн эсрэг конвенц”-ыг хэрэгжүүлэхэд чиглэсэн ажлуудыг үнэлэх хэлэлцүүлэг боллоо

Нийгэм5 өдөр өмнө

Иргэдийн гомдлыг хиймэл оюунд суурилсан технологиор шийдвэрлэнэ

Улс төр5 өдөр өмнө

Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахтай холбоотой хяналтын сонсгол өнөөдөр болно

Улс төр5 өдөр өмнө

ТББХ: “Үндсэн хуулиа дээдлэн залах тухай” УИХ-ын тогтоолын төслийг батлахыг дэмжлээ

Нийгэм5 өдөр өмнө

Улаанбаатарын анхны дагуул хот Шинэ Зуунмодыг бүтээн байгуулна

Нийгэм5 өдөр өмнө

Автомашины гаалийн мэдүүлгийг хүлээн авагчид зориулж цаасаар хэвлэх ажлыг зогсоож, цахимд шилжүүлнэ

Нийгэм6 өдөр өмнө

“Монгол өв уламжлал, ёс заншлын өргөө” 100 ортой гэр цэцэрлэг ашиглалтад ороход бэлэн боллоо

Нийгэм6 өдөр өмнө

Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх

Энтертайнмент6 өдөр өмнө

С.Мөнхзул Дэлхийн аварга боллоо

Нийгэм6 өдөр өмнө

АТГ: Гэмт хэргийн шинжтэй 43 өргөдөл, гомдлыг хүлээн авав

24 баримт6 жил өмнө

“MCS” хэмээх эзэнт гүрний эцэг болсон Ж.Оджаргалын 24 баримт

Эдийн засаг4 жил өмнө

“Гоо брэнд”-ийн онцлох 24

Бусад4 жил өмнө

ХӨГШРӨЛТИЙН ЭСРЭГ ХАМГИЙН ҮР ДҮНТЭЙ ТАРИЛГА ЭМЧИЛГЭЭ БОЛ SMART PRP

24 баримт6 жил өмнө

М.Энхболдын улс төрд сойсон тод од

Бусад6 жил өмнө

Хагасайн өдөр буюу бямба гаригт Улаанбаатарт бороо орно

Улс төр4 жил өмнө

Р.Батжаргал: Анхны жил 23-хан сая төгрөг өгч, нүүр улайлгаж байлаа. Одоо гуйхаа ч больсон

Эдийн засаг5 жил өмнө

ЭТТ ХК: Нэг сая орчим иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг шилжүүлээд байна

Энтертайнмент4 жил өмнө

Д.Пүрэвдорж:  Чингис шүлэг

Улс төр6 жил өмнө

М.Энхболд албан тушаалаасаа огцрохоор болжээ

Энтертайнмент6 жил өмнө

Харбины мөсөн баримлын тэмцээнд Монголын баг түрүүлжээ

Энтертайнмент6 жил өмнө

Нүцгэн төрхөө дэлгэцнээ мөнхөлсөн Б.Батмаагийн гэрэл зургаас

24 баримт3 жил өмнө

Тэргүүн хатагтай Баттулга асан Анжелика

Улс төр6 жил өмнө

Гэрлийн хурдаар хөрөнгөжсөн Ж.Мөнхбатын дараагийн нууц байшин

Энтертайнмент6 жил өмнө

Дуучин А.Түмэн-Өлзий нөхрөөсөө салж, ганц бие болсноо зарлалаа

24 баримт6 жил өмнө

Дуучин А.Хишигдалай /24 Фото/

Улс төр6 жил өмнө

С.Эрдэнэ ерөнхий сайд болно…

Дэлхий дахинд5 жил өмнө

Хятад муур, нохой, сарьсан багваахай зардаг захуудаа нээж эхэллээ

Нийгэм6 жил өмнө

Бодь группийн Л.Болдхуяг, Богд банкны гүйцэтгэх захирал Г.Саруул нарын офшор данс ил боллоо

Улс төр6 жил өмнө

Ж.Батзандан амаа барив

24 баримт6 жил өмнө

Жүжигчин Цэрэнболд: “Нэр алдарт хүрлээ гээд эхнэрээ солидог, голдог эр хүн би биш

Улс төр6 жил өмнө

Сахал Бат-Эрдэнэ Дамбын Хишгээд базуулжээ

Бусад6 жил өмнө

Э. Бат-Үүл, М.Сономпил нарын хэрэг шүүхэд шилжжээ

Улс төр6 жил өмнө

У.Хүрэлсүх дөрвөн гишүүнд УИХ-ын дарга болох санал тавьжээ

Улс төр6 жил өмнө

Говь-Алтай аймгийн ИТХ-ын даргын суудлыг булаасан Л.Батжаргал ял сонсох бололтой

Бусад6 жил өмнө

Өнөөдрийн халуухан зургууд… 18+

Нийгэм6 жил өмнө

Ус, дулааны төлбөр дээр хууль бус төлбөр нэмдэг байсныг илрүүлжээ

Нийгэм6 жил өмнө

Засгийн газрын 182 дугаар тогтоолтой холбогдуулан Нийслэлд мөрдөгдөх Хан-Уул дүүргийн Газрын үнэлгээний бүсийн хил хязгаарын санал авч байна

24 баримт5 жил өмнө

Өвгөн партизаны ач хүүд  цулбуураа атгуулсан алтайчууд

Улс төр6 жил өмнө

Б.Чойжилсүрэн гишүүн хувийн бизнестээ 19 тэрбум төгрөг завшсан уу?

Энтертайнмент6 жил өмнө

Маргааш “АЛУНГОО-2018” цомын эздийг өргөмжилнө

Нийгэм2 сар өмнө

“Улаанбаатар хот-Духуа инженеринг дэд бүтцийн хөгжлийн форум” эхэллээ

Нийгэм3 сар өмнө

Багануур дүүрэгт 50 мВт хүчин чадалтай Батарей хураагуурын станц барих ажлыг эхлүүллээ

Нийгэм5 сар өмнө

Уяанаасаа алдуурсан нохой 7-8 насны 2 хүүхдийг хазаж гэмтээсэн байна

Нийгэм5 сар өмнө

74 ширхэг түүх соёлын болон бурхан шашны эд өлгийн зүйл хулгайлсныг илрүүллээ

Бусад6 сар өмнө

Нэр дэвшигчдийн бүртгэл, сонгууль зохион байгуулалтын талаар Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэл хийлээ

Эдийн засаг7 сар өмнө

Монголбанкнаас Мөнгөний бодлогын шийдвэрийг танилцуулж байна

Нийгэм8 сар өмнө

Гал түймрийн аюулаас сэрэмжлэхийг онцгойлон анхаарууллаа

Эдийн засаг10 сар өмнө

Даатгалын тухай хуулийн төслийг шинэчилж, осол гамшгийн үед төсвийн мөнгөөр хохирол барагдуулдаг байдлыг багасгана

Бусад11 сар өмнө

Хөгжлийн банкны “Самурай” бондын өрийг хугацаанд нь төлж барагдуулахтай холбоотой өрийн дэвтэрт гарын үсэг зурж байна

Бусад11 сар өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, эмнэлгийн тусламж үйлчилгээнд тулгарч буй асуудлын талаар

Нийгэм12 сар өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлыг танилцуулж байна

Бусад1 жил өмнө

Нийслэлийн нийтийн тээвэрт хийсэн парк шинэчлэл, худалдан авалтуудын материалыг АТГ-т шалгуулна

Нийгэм1 жил өмнө

Нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж байна

Бусад1 жил өмнө

Олон тооны мал хулгайлах гэх хэргийн шүүх хуралдаан болж байна

Нийгэм1 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх гэм буруугийн шүүх хурал 45 дахь өдрөө үргэлжилж байна

Нийгэм1 жил өмнө

Хөгжлийн банкны шүүх хурал 40 дэх өдрөө үргэлжилж байна

Улс төр2 жил өмнө

Гэрэгэ бондын төлбөрийг бүрэн төлж барагдууллаа

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /ШУУД/

Улс төр2 жил өмнө

Ж.Ганбат: Онцгой дэглэм тогтоосноос хойш нүүрс экспорт 2 дахин борлуулалтын орлого 3,9 дахин өссөн

Бусад2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Эдийн засаг2 жил өмнө

МОНГОЛБАНК: Бодлогын хүүг хэвээр хадгалах шийдвэр гаргалаа

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

УИХ-ын 2023 оны Хаврын ээлжит чуулганы нээлт

Нийгэм2 жил өмнө

ШӨХТГ-аас “Олон улсын хэрэглэгчийн өдөр”-т холбогдуулан мэдээдэл хийж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын зүгээс байгуулагдсан “Шүгэл” ажиллагааны ажлын хэсгээс мэдээлэл өгч байна

Сав шим