Connect with us
https://24barimt.mn/wp-content/uploads/2022/11/mik15.jpg

Нийгэм

С.Чинзориг сайд гадаад сургалтад хамрагдсан багийн эмч нартай санал солилцлоо

Нийтэлсэн

-

Эрүүл мэндийн сайдын санаачилгаар иргэдэд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх хамгийн анхан шатны нэгж хөдөөгийн багт ажиллаж буй багийн эмч нарыг анх удаа бөөнөөр нь гадаадад сургалтад хамруулсан.
Хоёр ээлжээр нийт 84 багийн эмчийг хамруулсан гадаад сургалтад оролцогчдын төлөөлөл өнөөдөр /2023-12-27/ Эрүүл мэндийн сайд С.Чинзориг, ДЭМБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгч Сокорро Эскаланте нартай уулзлаа.
Монгол Улсын эрүүл мэндийн салбарын бодлогын тэргүүлэх чиглэл нь хүн амд эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээг тэгш хүртээмжтэй хүргэх явдал бөгөөд энэ утгаараа Засгийн газар, Эрүүл мэндийн яамны зүгээс иргэн бүр амьдарч байгаа газартаа, санхүүгийн хүндрэл бэрхшээлгүйгээр чанартай тусламж, үйлчилгээг авдаг тогтолцоог улам бүр бэхжүүлэхийн төлөө ажиллаж байгаа юм.

Өргөн уудам нутаг дэвсгэрт тархан суурьшсан хүн амтай манай улсын хувьд анхан шатны тусламж, үйлчилгээ эрүүл мэндийн тогтолцооны суурь нь байсаар ирснийг Эрүүл мэндийн сайд С.Чинзориг уулзалтын эхэнд хэлсэн үгэндээ онцлоод “Манай улсад засаг захиргааны нэгж болох 1800 багт өнөөдрийн байдлаар 1000 орчим багийн бага эмч ажиллаж байна. Багийн эмч нь алслагдсан хүн ам, малчдад хамгийн ойрын туслагч нь байдаг. Энэ ч утгаараа Эрүүл мэндийн сайдын хувьд багийн бага эмчийг бүх талаар дэмжин тодорхой бодлогын шийдвэрүүдийг гаргаж ажиллаж байна. Тухайлбал, энэ онд Эрүүл мэндийн сайдын санаачилгаар хөдөөгийн баг дээр ажиллаж буй 84 эмчийг гадаадад богино хугацааны сургалтад хамрууллаа.  Мөн анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлж ажиллаж байгаа эмнэлгийн ажилтны цалин хөлс, нийгмийн баталгааг сайжруулахтай холбоотой асуудалд онцгой анхаарч, ирэх оны дөрөвдүгээр сарын 1-нээс эрүүл мэндийн салбарын ажилтны цалин хөлсийг 10 хувиар нэмж, хөдөө орон нутагт ажиллаж буй эмнэлгийн мэргэжилтнүүд, үйлчилгээний ажилчид болон багийн эмч нарт 40 хувийн нэмэгдэл өгч эхлэхээр болсон гэдгийг та бүхэндээ дуулгахад таатай байна” гэсэн юм.

Хэдийгээр төр, засаг, ЭМЯ-наас арга хэмжээ авч, анхаарч буй ч анхан шатны эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хүртээмж, чанарт нөлөөлж байгаа тулгамдсан асуудлууд байсаар байна. Багийн эмч нарын хувьд хөдөөгийн иргэдэд дуудлагаар явуулын тусламж, үйлчилгээг үзүүлж, нэг талдаа 100-300 км замыг туулан, отор нүүдэл хийж буй үед үүнээс ч урт замыг туулан малчин өрхийн жирэмсэн эх, бага насны хүүхэд, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс гээд багийн иргэддээ цаг тухай бүрт нь эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлж байна. Энэ нөхцөлд тээврийн хэрэгслийн хүрэлцээ туйлын чухал бөгөөд одоогоор автомашинаар хангагдсан багийн эмч 50, сумын эрүүл мэндийн төвийн түргэн тусламжийн автомашиныг ашигладаг багийн эмч 223 буюу нийт багийн 22 хувийг эзэлж байгаа бол 26 хувь нь өөрийн хувийн тээврийн хэрэгслээр тусламж, үйлчилгээ үзүүлж байна. Иймээс эрүүл мэндийн байгууллагуудын автомашины парк шинэчлэлийг үе шаттайгаар хийх ажлыг эхлүүлээд байгааг Эрүүл мэндийн сайд багийн эмч нарт дуулгасан.

Тээврийн хэрэгслээс гадна багийн бага эмч нарын ажлын гол зэвсэг бол овор багатай, авсаархан боловч орчин үеийг шийдэл бүхий оношлогооний төхөөрөмж болон багийн бага эмчийн тусламж үйлчилгээний үзлэгийн багц байдаг. Өнөөдрийн байдлаар нийт багийн эмч нарын 623 буюу 64 хувь нь анхан шатны үзлэгийн хэрэгслээр хангагдсан байгаа аж.
Энэ оны наймдугаар сард ЭМЯ, Монгол УИХ, ДЭМБ-тай хамтран  Ази, Номхон далайн орнуудын парламентчдын дэлхийн эрүүл мэндийн асуудлаарх форумыг “Ирээдүйн төлөө анхан шатны тусламж үйлчилгээг бүтээе” сэдвийн дор зохион байгуулсан. Эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээ нь хүн амын орлого багатай хэсэгт зориулсан тусламж үйлчилгээний хямд багц байх бус, харин нийгэм, эдийн засгийн хөгжилд оруулж буй чухал хөрөнгө оруулалт юм гэдгийг дээрх форумд оролцогчид нэгэн дуугаар хүлээн зөвшөөрч, эрүүл мэндийн салбарын бодлого, эрх зүйн орчны шинэчлэлийг гүнзгийрүүлэх нь парламентчдын үүрэг болохыг Улаанбаатарын тунхаглалаар баталгаажуулсан билээ.

Уг форумын оролцогчдод манай улсын анхан шатны эрүүл мэндийн байгууллага болох сумын эрүүл мэндийн төв, тэр дундаа багийн бага эмч нарын үзүүлж байгаа тусламж, үйлчилгээг үзүүлж танилцуулсан талаар С.Чинзориг сайд “Манай багийн бага эмч нарын ажил мэргэжилдээ чин сэтгэлээсээ хандаж байгаа байдал, орон зай, газар нутгийн алслагдмал байдал болон байгаль, цаг уурын хүнд хэцүү байдал зэргийг түүртэлгүй даван туулдаг зэрэг нь Номхон далайн баруун бүсийн бусад улс орнуудад “шилдэг сайн” туршлага болж, бид бүгд Та бүхнээр бахархах сэтгэл төрж байсан” хэмээн ярьсан юм.

ДЭМБ-ын суурин төлөөлөгч Сокорро Эскаланте анхан шатны тусламж үйлчилгээний чадавхийг бэхжүүлж, багийн эмч нарын мэдлэг ур чадварыг дээшлүүлэх сургалтыг Эрүүл мэндийн сайдын санаачилгаар хэрэгжүүлж буйд талархал илэрхийлж “Багийн эмч нар эрүүл мэндийн салбарт маш чухал үүрэгтэй бөгөөд байгаль цаг уурын хүнд нөхцөлд алслагдсан газрын иргэдэд тусламж үйлчилгээ үзүүлдэг. Эдгээр эмч нарыг нэн шаардлагатай үзлэгийн багаж бүхий багцаар хангахад дэмжлэг үзүүлэх саналыг Эрүүл мэндийн сайд тавьсан. Энэ нь ДЭМБ-ын  гол баримталдаг зарчим буюу явуулын тусламж үйлчилгээг хүн бүрт хүргэх, хүн амын эрүүл мэндийг хамгаалахтай нийцэж буй тул Монгол Улсын 1800 гаруй багийн эмчийг хангах эмчийн багцыг худалдан авч өгч байна. Энэ нь эрүүл мэндийн салбарт чухал хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна” гэлээ.

Цас зудын аюул, эрсдэл өндөр байгаа энэ цаг үед эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээний тэргүүн шугамд ажиллаж байгаа багийн эмч нарыг зайлшгүй шаардлагатай багцаар хангахад дэмжлэг үзүүлсэн ДЭМБ, Монгол дахь Суурин төлөөлөгчийн газар, онцгойлон хатагтай Сокорро Эскалантед Эрүүл мэндийн сайд С.Чинзориг талархал илэрхийллээ. Багийн эмчийн багцын дээжийг гадаадад сургалтад хамрагдаад ирсэн эмч нарт гардууллаа. Уг багцад даралтны аппарат, электрон өндөр хэмжигч, пульсоксиметр, халуун хэмжигч, амьсгал тоологч, дөрвөн төрлийн шижилгээний түргэвчилсэн оношлуур зэрэг анхан шатны тусламж үзүүлэхээр очиход нэн шаардлагатай зүйлсийг багтаасан байна.

БАГИЙН ЭМЧ НАР СЭТГЭГДЛЭЭ ХЭЛЖ, ТУЛГАМДСАН АСУУДЛАА ЯРИЛАА
Эрүүл мэндийн сайд С.Чинзориг, ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Төгсдэлгэр, Эмнэлгийн тусламжийн газрын дарга А.Өнөржаргал нар уулзалтад оролцогч багийн эмч нарын гадаадад хамрагдсан сургалтын сэтгэгдлийг сонсохоос гадна хөдөөгийн иргэдэд эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлэхэд тулгарч буй хүндрэл, тэдгээрийг шийдэх арга замын талаар санал солилцсон юм.
Ч.Наранцэцэг: эрүүл мэндийн салбарт хорь гаруй жил ажиллахдаа гадаад сургалтад анх удаа хамрагдлаа
Өвөрхангай аймгийн Хархорин сумын 4-р багийн эмч Ч.Наранцэцэг эрүүл мэндийн салбарт хорь гаруй жил ажиллахдаа гадаад сургалтад анх удаа хамрагдсан бөгөөд гарын доорх материалаа ашиглан багийнхаа иргэдэд нөхөн сэргээх анхны тусламж үйлчилгээ үзүүлж болох олон арга, туршлага хуримтлуулж ирсэн. Мөн манай улсад нэг эмч, сувилагчид оногдох өвчтөний тоо гадаад улсын эмч нараас харьцангуй олон тул багийн эмч нарт мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлж, хамтран ажиллаж байгаад сэтгэл хангалуун байгаа.
Г.Баасансүрэн: хөх хотын сургалт үнэхээр гайхалтай байсан
Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Рашаант багийн эмч Г.Баасансүрэн:
-Миний бие эрүүл мэндийн салбартаа тасралтгүй 21 жил ажилласан. Хөх хотод зохион байгуулсан сургалт үнэхээр гайхалтай байлаа. Орон нутгийн 42 багийн эмч  хамтдаа явж, хоорондоо мэдлэг, туршлагаа солилцсон. Бидний очсон эмнэлэг дан ганц европ эмчилгээ бус уламжлалт анагаах ухааны эмчилгээг хослуулж эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлдэг нь таалагдсан. Нутагтаа очоод уламжлалт анагаах ухааны чиглэлээр сурч мэдсэн эмчилгээний аргуудаа ашиглаж ард иргэддээ шаардлагатай тусламж үйлчилгээг үзүүлнэ.
Д.Мөнхжаргал: зүү төөнүүрийн аргаар нөхөн сэргээх эмчилгээ хийх чадамжтай болсон
Баянхонгор аймгийн 5-р багийн эмч Д.Мөнхжаргал:
-Багийн эмчээр 9 дэх жилдээ ажиллаж байна. Гадаад сургалтад анх удаа хамрагдлаа. Уг сургалтаар бариа засал, зүү төөнүүр зэрэг уламжлалт анагаах ухааны эмчилгээний олон аргад суралцлаа. Орон нутагт артерийн даралт ихсэх өвчин зонхилдог учраас зүү төөнүүрийн аргаар нөхөн сэргээх эмчилгээ хийхийг онцгойлон сурлаа.

Түүнчлэн эмч нар өөрсдийн сум орон нутагт тулгамдаж буй асуудлуудаа нэлээд сайн ярьсан. Тухайлбал, хөдөөгийн багийн төвд эмч нарын өрөө байдаг ч  тохижилт муу, эрт илрүүлэх үзлэг оношилгоо хийхэд иргэдийг хэвтүүлэх оргүй хүнд нөхцөлд ажилладаг гэж байв. Мөн  багийн эмч нарын цалин бага, яаралтай тусламж үйлчилгээ үзүүлэхэд эм тарианы хүртээмж хомс байдаг тул эмийн сангаас зээлээр авч дараа нь цалингаасаа төлдөг тохиолдол ч сумдад гардаг байна. Тиймээс сумын Эрүүл мэндийн төвөөс сар бүр багийн эмч нарыг тодорхой тооны эм тариагаар хангах талаар арга хэмжээ авахыг хүслээ. Цаашлаад сумын төвөөс алслагдсан малчид, тариаланчдад анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлэхэд автомашины хүрэлцээгүй, голдуу өөрийн унаагаар явдаг ч сард өгдөг 10-30 литр шатахуун хаанаа ч хүрдэггүй. Түүнээс гадна эмч нарын эрүүл мэнд, нийгмийн баталгааг хангаж өгөх шаардлага байгааг тэд ЭМЯ-ны удирдлагуудад уламжиллаа. Багийн эмч нарын хэлж ярьсан зүйлс, тулгамдсан асуудал нэг бүрт анхааралтай хандаж  хамгийн боломжтой байдлаар зохицуулалт хийнэ гэдгийг С.Чинзориг сайд уулзалтын төгсгөлд хэллээ.

Дэлгэрэнгүй ...

Нийгэм

АТГ: Нийтийн албанд томилогдох 761 иргэний урьдчилсан мэдүүлгийг шалгав

Нийтэлсэн

-

Нийтэлч

Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2024 оны 11 дүгээр сарын 18-22-ны өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 761 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шалган, 406 мэдүүлгийг хянан шийдвэрлэлээ. Одоогоор ажиллагаанд 355 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлэг хянагдаж байна.

Өнгөрсөн долоо хоногт иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 94 гомдол, мэдээллийг хүлээн авч шалгаснаас 33 гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэлээ. Хяналт шалгалтаар илэрсэн нөхцөл байдлын хүрээнд Санхүүгийн зохицуулах хороо, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Сэлэнгэ аймгийн ИТХ зэрэг байгууллагад хуулийн хэрэгжилтийг хангуулах талаар албан бичиг хүргүүлэв.

Төлөвлөгөөт хяналт шалгалтын хүрээнд 7 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлэг хянан шалгалаа. Өргөдөл, гомдлын мөрөөр хянан шалгаж илрүүлсэн 1 албан тушаалтны зөрчилд Авлигын эсрэг хуулийн 13 дугаар зүйлийн 13.8.2-т заасан хариуцлага тооцуулахаар эрх бүхий байгууллага, албан тушаалтанд албан бичиг хүргүүлэв.

Дэлгэрэнгүй ...

Нийгэм

Шивээхүрэн-Сэхээ, Цагаандэл Уул-Өлзий боомтод хийж буй бүтээн байгуулалтын талаар мэдээлэл солилцов

Нийтэлсэн

-

Нийтэлч

Боомтын сэргэлтийн Үндэсний хороо, Хилийн боомтын захиргааны удирдлагууд Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Өвөр Монголын Өөртөө Засах Орны Альшаа аймгийн Захиргааны дэд дарга Бао Е тэргүүтэй холбогдох албаны удирдлагуудтай албан уулзалт хийж, хилийн Шивээхүрэн-Сэхээ, Цагаандэл Уул-Өлзий боомтод хийгдэж буй бүтээн байгуулалтын талаар харилцан мэдээлэл солилцож, цаашид хийхээр төлөвлөж буй ажлуудын талаар хэлэлцлээ.

Тухайлбал, Шивээхүрэн-Сэхээ боомтын автомат удирдлагатай тээвэр /AGV/-ийн гарцын ажиллах цагийн хуваарийг 24 цаг болгох чиглэлээр хамтран ажиллах, Шивээхүрэн-Сэхээ боомт чиглэлийн 110 кв-ын цахилгаан дамжуулах агаарын шугамаар эрчим хүч нийлүүлэх, Шивээхүрэн-Сэхээ боомт чиглэлийн төмөр замын Сэхээ боомтын талд хийгдэх бүтээн байгуулалтыг эхлүүлэх, хил дамнасан аялал жуулчлалыг харилцан дэмжих, Цагаандэл Уул боомтоос Баруун наран хүртэлх 270 км хүнд даацын хурдны замын төслийн ажлыг эрчимжүүлэх зэрэг асуудлыг хэлэлцэж, дээрх ажлуудыг харилцан урагшлуулахаар тогтлоо гэж Боомтын сэргэлтийн үндэсний хорооноос мэдээллээ.  

Дэлгэрэнгүй ...

Нийгэм

ЦЕГ: Алба хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх чиглэлээр ажиллаж байна

Нийтэлсэн

-

Нийтэлч

Цагдаагийн байгууллагаас “Цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдыг орон сууцжуулах хөтөлбөр”-ийг боловсруулж, батлуулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан.

Энэ ажлын хүрээнд “Буянт шарга констракшн” ХХК-ний барьж буй 320 айлын орон сууцанд цагдаа, дотоодын цэргийн 179 алба хаагч хамрагдан, 30 хувийн урьдчилгаа төлбөр төлж, гэрээ байгуулсан байна.

Нийслэлийн цагдаагийн удирдах газраас “Нийслэл Улаанбаатар хот дахь төрийн болон нийслэлийн харьяа байгууллагын ажилтан, алба хаагчдыг түрээслээд өмчлүүлэх орон сууцанд хамруулах журам”-ын шаардлага хангасан 100 алба хаагчийн мэдээллийг Нийслэлийн орон сууцны корпорацад уламжлан шийдвэрлүүлэхээр хүргүүлжээ.

“Орон сууцны төслүүд танилцуулах” өдөрлөгийн арга хэмжээг “Хаан банк”-тай хамтран зохион байгуулж, өдөрлөгт 451 алба хаагч оролцож, 23 алба хаагч төсөлд хамрагдахаар захиалга өгч, зээл судлуулж байна.

Мөн Баянзүрх дүүргийн цагдаагийн газраас “Энхбагана констракшн” ХХК-тай хамтран ажиллаж, тус дүүргийн 41 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 2023 оны 05 дугаар сараас эхлэн баригдаж буй 16 давхар 90 айлын орон сууцанд тус цагдаагийн газраас 32, бусад цагдаагийн анги, байгууллагаас 27 алба хаагчийг хөнгөлөлттэй үнээр;

Дорноговь аймгийн цагдаагийн газраас аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга, Засаг дарга нартай энэ оны 10 дугаар сарын 11-ний өдөр уулзаж, хүсэлт хүргүүлснээр Дорноговь аймагт хэрэгжиж буй “Түрээсийн орон сууц хөтөлбөр”-т 3 алба хаагчийг нэмж хамруулах;

Өмнөговь аймгийн цагдаагийн газраас аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга, Засаг дарга нарт алба хаагчдад зориулсан 120 айлын орон сууц бариулах талаар хүсэлт хүргүүлж, орон сууцны барилгын зураг, төсөл боловсруулж, орон нутгийн төсвөөс шийдвэрлүүлж, тендерийн шалгаруулалт тус тус явагдаж байна.

Дэлгэрэнгүй ...
Сутралчилгаа
Улс төр4 цаг өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Ногоон хөгжлийг эрчимжүүлэхэд үндэсний зөвшилцөл нэн чухал

Энтертайнмент6 цаг өмнө

“Токио-2024”-гийн их дуулгад Монголын 20 жүдоч өрсөлдөнө

Улс төр6 цаг өмнө

Европын сэргээн босголт, хөгжлийн банкны Евразийн дэд бүтэц хариуцсан захирлыг хүлээн авч уулзав

Нийгэм7 цаг өмнө

АТГ: Нийтийн албанд томилогдох 761 иргэний урьдчилсан мэдүүлгийг шалгав

Нийгэм7 цаг өмнө

Шивээхүрэн-Сэхээ, Цагаандэл Уул-Өлзий боомтод хийж буй бүтээн байгуулалтын талаар мэдээлэл солилцов

Нийгэм7 цаг өмнө

ЦЕГ: Алба хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх чиглэлээр ажиллаж байна

Дэлхий дахинд8 цаг өмнө

БНСУ-д 117 жилийн дараа 16.5 см зузаан цас оржээ

Нийгэм9 цаг өмнө

Монгол Улсаас юникорн “төрүүлэх” суурийг тавилцах үндэсний зөвлөлийн анхдугаар хурал боллоо

Нийгэм9 цаг өмнө

Б.Одбаяр: Ирэх оноос хотын гол гудамж, замуудын явган замыг стандартын дагуу өргөтгөн шинэчилнэ

Нийгэм9 цаг өмнө

Хөвсгөл аймгийн Галт суманд газар хөдөлжээ

Нийгэм1 өдөр өмнө

Ажил олгогч, ажилтны хоорондын хөдөлмөр эрхлэлтийн харилцааны зөв соёлыг төлөвшүүлэх 35 мэргэшсэн зөвлөх бэлтгэж байна

Улс төр1 өдөр өмнө

ЗГ: Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах боломжийг бүрдүүлнэ

Улс төр1 өдөр өмнө

Болзошгүй хүндрэлийг тооцоолон өвөлжилтийн бэлтгэлийг тасралтгүй хангах шаардлагатайг анхаарууллаа

Энтертайнмент2 өдөр өмнө

Улс тунхагласны түүхт ойн барилдаанд залуу заан С.Сүхбат түрүүллээ

Нийгэм2 өдөр өмнө

Нийслэлийн иргэдийн спортын XII наадмын шигшээ тоглолтууд эхэллээ

Улс төр2 өдөр өмнө

Монгол Улсын төрийн далбааг мандуулж, жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөлөө

Улс төр2 өдөр өмнө

Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо

Улс төр2 өдөр өмнө

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ

Улс төр2 өдөр өмнө

Өнөөдөр Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр

Улс төр3 өдөр өмнө

“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна

Улс төр3 өдөр өмнө

Боомтын сайд “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцав

Дэлхий дахинд3 өдөр өмнө

АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ

Энтертайнмент3 өдөр өмнө

“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо

Энтертайнмент3 өдөр өмнө

Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо

Нийгэм3 өдөр өмнө

Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна

Нийгэм3 өдөр өмнө

Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ

Нийгэм3 өдөр өмнө

Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ

Нийгэм3 өдөр өмнө

Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй, улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой

Нийгэм6 өдөр өмнө

О.Алтангэрэл: Шаардлага хангасан дээд боловсролтой залуус хоёр жилийн хөтөлбөрт хамрагдаж офицер болох боломжтой

Нийгэм6 өдөр өмнө

“Мэргэжлийн ангийн дүрэм”-ийг баталж, захиргааны хэм хэмжээний актад бүртгүүллээ

24 баримт6 жил өмнө

“MCS” хэмээх эзэнт гүрний эцэг болсон Ж.Оджаргалын 24 баримт

Эдийн засаг4 жил өмнө

“Гоо брэнд”-ийн онцлох 24

Бусад4 жил өмнө

ХӨГШРӨЛТИЙН ЭСРЭГ ХАМГИЙН ҮР ДҮНТЭЙ ТАРИЛГА ЭМЧИЛГЭЭ БОЛ SMART PRP

24 баримт6 жил өмнө

М.Энхболдын улс төрд сойсон тод од

Бусад6 жил өмнө

Хагасайн өдөр буюу бямба гаригт Улаанбаатарт бороо орно

Улс төр4 жил өмнө

Р.Батжаргал: Анхны жил 23-хан сая төгрөг өгч, нүүр улайлгаж байлаа. Одоо гуйхаа ч больсон

Эдийн засаг5 жил өмнө

ЭТТ ХК: Нэг сая орчим иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг шилжүүлээд байна

Энтертайнмент4 жил өмнө

Д.Пүрэвдорж:  Чингис шүлэг

Улс төр6 жил өмнө

М.Энхболд албан тушаалаасаа огцрохоор болжээ

Энтертайнмент6 жил өмнө

Харбины мөсөн баримлын тэмцээнд Монголын баг түрүүлжээ

Энтертайнмент6 жил өмнө

Нүцгэн төрхөө дэлгэцнээ мөнхөлсөн Б.Батмаагийн гэрэл зургаас

24 баримт3 жил өмнө

Тэргүүн хатагтай Баттулга асан Анжелика

Улс төр6 жил өмнө

Гэрлийн хурдаар хөрөнгөжсөн Ж.Мөнхбатын дараагийн нууц байшин

Энтертайнмент6 жил өмнө

Дуучин А.Түмэн-Өлзий нөхрөөсөө салж, ганц бие болсноо зарлалаа

24 баримт6 жил өмнө

Дуучин А.Хишигдалай /24 Фото/

Улс төр6 жил өмнө

С.Эрдэнэ ерөнхий сайд болно…

Дэлхий дахинд5 жил өмнө

Хятад муур, нохой, сарьсан багваахай зардаг захуудаа нээж эхэллээ

Нийгэм6 жил өмнө

Бодь группийн Л.Болдхуяг, Богд банкны гүйцэтгэх захирал Г.Саруул нарын офшор данс ил боллоо

Улс төр6 жил өмнө

Ж.Батзандан амаа барив

24 баримт6 жил өмнө

Жүжигчин Цэрэнболд: “Нэр алдарт хүрлээ гээд эхнэрээ солидог, голдог эр хүн би биш

Улс төр6 жил өмнө

Сахал Бат-Эрдэнэ Дамбын Хишгээд базуулжээ

Бусад6 жил өмнө

Э. Бат-Үүл, М.Сономпил нарын хэрэг шүүхэд шилжжээ

Улс төр6 жил өмнө

У.Хүрэлсүх дөрвөн гишүүнд УИХ-ын дарга болох санал тавьжээ

Улс төр6 жил өмнө

Говь-Алтай аймгийн ИТХ-ын даргын суудлыг булаасан Л.Батжаргал ял сонсох бололтой

Бусад6 жил өмнө

Өнөөдрийн халуухан зургууд… 18+

Нийгэм6 жил өмнө

Ус, дулааны төлбөр дээр хууль бус төлбөр нэмдэг байсныг илрүүлжээ

Нийгэм6 жил өмнө

Засгийн газрын 182 дугаар тогтоолтой холбогдуулан Нийслэлд мөрдөгдөх Хан-Уул дүүргийн Газрын үнэлгээний бүсийн хил хязгаарын санал авч байна

24 баримт5 жил өмнө

Өвгөн партизаны ач хүүд  цулбуураа атгуулсан алтайчууд

Улс төр6 жил өмнө

Б.Чойжилсүрэн гишүүн хувийн бизнестээ 19 тэрбум төгрөг завшсан уу?

Энтертайнмент6 жил өмнө

Маргааш “АЛУНГОО-2018” цомын эздийг өргөмжилнө

Нийгэм3 сар өмнө

“Улаанбаатар хот-Духуа инженеринг дэд бүтцийн хөгжлийн форум” эхэллээ

Нийгэм3 сар өмнө

Багануур дүүрэгт 50 мВт хүчин чадалтай Батарей хураагуурын станц барих ажлыг эхлүүллээ

Нийгэм5 сар өмнө

Уяанаасаа алдуурсан нохой 7-8 насны 2 хүүхдийг хазаж гэмтээсэн байна

Нийгэм5 сар өмнө

74 ширхэг түүх соёлын болон бурхан шашны эд өлгийн зүйл хулгайлсныг илрүүллээ

Бусад6 сар өмнө

Нэр дэвшигчдийн бүртгэл, сонгууль зохион байгуулалтын талаар Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэл хийлээ

Эдийн засаг7 сар өмнө

Монголбанкнаас Мөнгөний бодлогын шийдвэрийг танилцуулж байна

Нийгэм8 сар өмнө

Гал түймрийн аюулаас сэрэмжлэхийг онцгойлон анхаарууллаа

Эдийн засаг10 сар өмнө

Даатгалын тухай хуулийн төслийг шинэчилж, осол гамшгийн үед төсвийн мөнгөөр хохирол барагдуулдаг байдлыг багасгана

Бусад11 сар өмнө

Хөгжлийн банкны “Самурай” бондын өрийг хугацаанд нь төлж барагдуулахтай холбоотой өрийн дэвтэрт гарын үсэг зурж байна

Бусад12 сар өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, эмнэлгийн тусламж үйлчилгээнд тулгарч буй асуудлын талаар

Нийгэм12 сар өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлыг танилцуулж байна

Бусад1 жил өмнө

Нийслэлийн нийтийн тээвэрт хийсэн парк шинэчлэл, худалдан авалтуудын материалыг АТГ-т шалгуулна

Нийгэм1 жил өмнө

Нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж байна

Бусад1 жил өмнө

Олон тооны мал хулгайлах гэх хэргийн шүүх хуралдаан болж байна

Нийгэм1 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх гэм буруугийн шүүх хурал 45 дахь өдрөө үргэлжилж байна

Нийгэм1 жил өмнө

Хөгжлийн банкны шүүх хурал 40 дэх өдрөө үргэлжилж байна

Улс төр2 жил өмнө

Гэрэгэ бондын төлбөрийг бүрэн төлж барагдууллаа

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /ШУУД/

Улс төр2 жил өмнө

Ж.Ганбат: Онцгой дэглэм тогтоосноос хойш нүүрс экспорт 2 дахин борлуулалтын орлого 3,9 дахин өссөн

Бусад2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Эдийн засаг2 жил өмнө

МОНГОЛБАНК: Бодлогын хүүг хэвээр хадгалах шийдвэр гаргалаа

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

УИХ-ын 2023 оны Хаврын ээлжит чуулганы нээлт

Нийгэм2 жил өмнө

ШӨХТГ-аас “Олон улсын хэрэглэгчийн өдөр”-т холбогдуулан мэдээдэл хийж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын зүгээс байгуулагдсан “Шүгэл” ажиллагааны ажлын хэсгээс мэдээлэл өгч байна

Сав шим