Улс төр
“Орано Майнинг” компанитай байгуулах Хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурна
Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны нэгдүгээр сарын 14-нд болж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Монгол Улсын Засгийн газраас Монгол, Францын хамтарсан “Бадрах Энержи” ХХК-ийн хөрөнгө оруулагч, Бүгд Найрамдах Франц улсад бүртгэлтэй “Орано Майнинг” компанитай байгуулах Хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурах эрхийг Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Н.Учрал, Сангийн сайд Б.Жавхлан, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа болон Цөмийн энергийн комиссын нарийн бичгийн дарга Г.Манлайжав, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Наранцогт нарт олголоо.
Хөрөнгө оруулалтын гэрээнд 2025 оны нэгдүгээр сарын 17-нд гарын үсэг зурна.
Энэхүү гэрээ нь Монгол Улсын Засгийн газраас гуравдагч оронтой байгуулах хоёр дахь томоохон хөрөнгө оруулалтын гэрээ юм. Гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, улс, орон нутгийн төсөвт хөрөнгө төвлөрүүлэх, ажлын байр бий болгох, шинэ технологи нутагшуулах, олон улсын хамтын ажиллагаа зэрэг нийгэм, эдийн засагт үзүүлэх шууд нөлөөллөөс гадна цаашид уул уурхай, ашигт малтмалын салбарт хийгдэх хөрөнгө оруулалтын гэрээнд жишиг тогтооно гэж үзэж байна.
Улс төр
Монгол Улс Франц Улстай ураны төсөлд хамтран ажиллах хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурлаа
Монгол Улсын Засгийн газар Бүгд Найрамдах Франц Улсын “Орано Майнинг” энгийн хувьцаат компанитай хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурах ёслолын ажиллагаа өнөөдөр боллоо. Гэрээнд Монголын талаас Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал, Сангийн сайд Б.Жавхлан, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Наранцогт нар, Францын талаас Бүгд Найрамдах Франц Улсын Европ, гадаад хэргийн сайдын дэргэдэх Гадаад худалдаа, хилийн чанад дахь иргэдийн асуудал эрхэлсэн сайд Лурон Сэн-Мартан,“Орано” группийн гүйцэтгэх захирал Никола Маас, “Орано майнинг” компанийн гүйцэтгэх захирал Завье Сэн Мартайн Тийе, “Бадрах Энержи” компанийн ерөнхий менежер Марк Мелеард нар тус тус гарын үсэг зурж гэрээг баталгаажууллаа.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ард иргэд, хөрөнгө оруулагчдад хандаж үг хэлэхдээ “Энэ гэрээ Монгол Улс гурав дахь хөрш оронтойгоо хийж буй хоёр дахь хөрөнгө оруулалтын гэрээ, түүхэн ач холбогдолтой” гэдгийг тэмдэглэв.
Хамтарсан Засгийн газар 14 мега төсөл хэрэгжүүлэхээр зарласан, өнөөдөр гурав дахь мега төслөө хөдөлгөж байна. Энэ төсөл нийгэм, эдийн засгийн ач холбогдлын хувьд олон улсад Монголын хөрөнгө оруулалтын орчны талаар цоо шинэ итгэлийг өгч, гадаадын шууд хөрөнгө оруулалт, тэр дундаа цэвэр эрчим хүчний хөрөнгө оруулалтын их сэргэлт авчрах эхлэл цэг болно гэдэгт итгэлтэй байна гэв.
Төслийн хүрээнд ногоон эрчим хүч болох цөмийн эрчим хүчний үндсэн түүхий эд 68.9 мянган тонн уран үйлдвэрлэж, уламжлалт нүүрсэнд суурилсан цахилгаан станцуудтай харьцуулахад улс орнуудын хүлэмжийн хийн ялгарлыг 3.9 тэрбум тонноор бууруулж, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх 2015 оны Парисын хэлэлцээрээр Нэгдсэн Үндэстний байгууллага, олон улсын хамтын нийгэмлэгийн өмнө хүлээсэн үүрэг, амлалтаа биелүүлэх чухал алхмыг хийж чадлаа. Монгол Улс байгалийн баялгаа цэвэр эрчим хүч үйлдвэрлэхэд зориулан эдийн засгийн эргэлтэд оруулж байгааг Ерөнхий сайд дурдав.
Төслийг хэрэгжүүлснээр Монголын ард түмэнд тав орчим тэрбум ам.долларын ашиг орлого авчрах бөгөөд орон нутгийн хөгжлийн санд 44 сая ам.долларыг шууд шилжүүлж, орон нутгийн иргэдэд дэмжлэг үзүүлэх, боловсрол, эрүүл мэнд, нийгмийн хөгжилд зориулагдах боломж бүрдэнэ.
Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн дагуу уг төсөл, ногдол ашиг хүлээхгүйгээр төсөл хэрэгжиж эхэлсэн цагаас “Үндэсний баялгийн сан”-гийн Хуримтлалын сангийн иргэдийн хадгаламжийн дансанд шууд төвлөрнө гэдгийг Ерөнхий сайд онцлов.
Төсөл хэрэгжих олон улсын стандартыг Казахстан улсын сайн туршлагад үндэслэн хэрэгжүүлэхээр талууд тохиролцсон бөгөөд гэрээний үүргээ биелүүлж, байгаль орчин, нөхөн сэргээлт, чанарын стандартыг нарийвчлан хангаж ажиллахыг Монголын ард түмэн, иргэний нийгмийн байгууллагууд шаардаж байгааг хөрөнгө оруулагч талд Ерөнхий сайд санууллаа.
Мөн Франц, Европын Холбооны стандартад нийцсэн уран олборлох шинэ техник технологи, нөү хау-г Монгол Улсад нутагшуулж, шинэ төрлийн үйлдвэр баригдах, нарийн мэргэжлийн, өндөр үнэлэмжтэй 1600 мэргэжилтэн бэлтгэж, монгол иргэдээс чадварлаг хүний нөөц бүрдүүлэх гэрээний үүргээ биелүүлж ажиллахыг хүслээ.
Монгол Улс ковидоос хойш хамгийн хурдтай өсөж буй эдийн засагтай улсын хувьд дэлхийн бүхий л улс орны Засгийн газар, хөрөнгө оруулагчид, баялгийн сангуудтай эрдэс баялаг, цэвэр эрчим хүчний үйлдвэрлэл, хөдөө аж ахуй, аялал жуулчлал, тээвэр логистик, дэд бүтцийн хөрөнгө оруулалтад харилцан ашигтай хамтран ажиллахад бэлэн байгаагаа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ илэрхийллээ.
Ёслолын ажиллагааны үеэр Бүгд Найрамдах Франц Улсын Европ, гадаад хэргийн сайдын дэргэдэх Гадаад худалдаа, хилийн чанад дахь иргэдийн асуудал эрхэлсэн сайд Лурон Сэн Мартан энэхүү төсөл Франц, Монгол Улсын хувьд стратегийн томоохон ач холбогдолтой гэдгийг онцлов.
Мөн Зөөвч-Овоо нь дэлхийн 10 томоохон ордын нэг бөгөөд энэхүү гэрээг хэрэгжүүлснээр Монгол Улсдэлхийн ураны зах зээлд томоохон тоглогч болно. Бид цаашид харилцаагаа бүх түвшинд гүнзгийрүүлж, худалдаа, хөрөнгө оруулалтаа бэхжүүлж, хоёр улсын ард түмний сайн сайхны төлөө, тус тусын тусгаар тогтнолын төлөө хамтран ажиллана гэлээ. Франц Улсад хүчтэй түншүүд хэрэгтэй. Франц Улс Монгол Улсын “гуравдагч хөрш” гэдгээрээ бахархдаг. Бид энэ төслийн бүх үе шатанд та бүхэнтэй хамт байж, хамгийн сайн мэддэг, чаддаг зүйлсээ санал болгох болно. Францын туршлага, ноу-хау нь эрчим хүчний шилжилт, нүүрстөрөгчийг бууруулах, биологийн олон янз байдлыг хамгаалах чиглэлээр байх бөгөөд энэ бүхнийг хэрэгжүүлэхэд Монголын талтай нягт хамтран ажиллана гэж ноён Лурон Сэн Мартан хэллээ.
Улс төр
Л.Оюун-Эрдэнэ: Монгол, Францын харилцаанд түүхэн өдөр тохиож байна
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах Франц Улсын Гадаад худалдаа, хилийн чанад дахь иргэдийн асуудал эрхэлсэн сайд Лурон Сан Мартан, “Орано” группийн гүйцэтгэх захирал Никола Маас нартай өнөөдөр уулзлаа.
Бүгд Найрамдах Франц Улс манай улсын “гуравдагч хөрш”, Европ дахь итгэлт түнш. НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн Байнгын гишүүн, Европын Холбоог үндэслэгчдийн нэг учир харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх нь манай улсын гадаад бодлогын чухал зорилтуудын нэг. Хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ой энэ онд тохиож байгаа төдийгүй олон жил гацсан ураны төслийн гэрээнд өнөөдөр талууд гарын үсэг зурж, Монгол, Францын харилцаанд түүхэн өдөр тохиож байгааг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тэмдэглэв.
Монгол-Францын хамтарсан ураны төсөл, Хөрөнгө оруулалтын гэрээ нь хоёр оронд харилцан ашигтай байгаад зогсохгүй Монгол-Европын Холбооны төсөл юм. Хоёр орны цаашдын найрсаг харилцаа, хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалтыг гүнзгийрүүлэх чухал ач холбогдолтой төсөл учраас баяртай байгаагаа ноён Лурон Сан Март онцлов. Франц Улсын уран олборлох шинэ техник технологи, ноу хау-г Монголд нутагшуулах Монгол Улсын уул уурхайн салбарт түүхэн үйл явдал тохиож, шинэ хуудас нээгдэж байгаа учир Монгол Улсын Засгийн газарт талархаж буйгаа тэрбээр илэрхийллээ.
Мөн Монгол Улсын Засгийн газраас дэд бүтэц, аж үйлдвэр, эрчим хүч, тээвэр логистик, хөдөө аж ахуй, банк санхүү зэрэг тэргүүлэх салбарт 14 реформыг хийж, хөгжлийн 14 мега төсөл хэрэгжүүлэхээр үйл ажиллагааны хөтөлбөртөө тусган ажиллаж байна. Хөгжлийн 14 мега төсөлд Монгол, Францын хамтарсан ураны төсөл болон Үндэсний хиймэл дагуулын сүлжээ байгуулах төслүүд багтсан.
Монгол Улсын Засгийн газар, “Эрдэнэс Монгол” ХХК, “Орано майнинг САС” компани хоорондын Хөрөнгө оруулалтын гэрээг Давосын Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтаас өмнө байгуулж байна. Гэрээг эцэслэн тохироход хоёр тал хүчин чармайлт гаргаж, эрдэмтэн судлаачид, хөндлөнгийн төлөөллийг оролцуулж олон жил амжилттай ажилласан. Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг ашигласнаар дийлэнх үр өгөөж ард түмэнд ногдож, талуудын хүртэх ашгийг тэнцвэртэй байлгана. Хөрөнгө оруулалтын гэрээнд туссаны дагуу “Үндэсний баялгийн сан”-д хуримтлал үүсэж, байгалийн баялгийн үр өгөөжийг Монголын ард түмэн хүртэнэ гэдэгт итгэлтэй байна гэлээ.
“Орано майнинг САС”-тай байгуулж буй хөрөнгө оруулалтын гэрээ нь Монгол Улсын Засгийн газраас гуравдагч хөрш оронтой хийж байгаа хоёр дахь томоохон хөрөнгө оруулалтын гэрээ бөгөөд цаашид уул уурхай, ашигт малтмалын салбарт жишиг болохуйц гэрээ болсон. 2023 онд Франц Улсын Ерөнхийлөгч Эммануэл Макроны Монгол Улсад хийсэн төрийн айлчлал, мөн онд хийсэн Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн хариу айлчлал нь манай хоёр орны хамтарсан төслүүдийг урагшлуулж, бодит үр дүнд хүргэж байгаад талууд харилцан санал нэгдлээ.
Хоёр орны хамтарсан дараагийн төсөл болох Үндэсний хиймэл дагуулын сүлжээ байгуулах төслийг Франц Улстай хамтран хэрэгжүүлэх Монгол Улсын байр суурь хэвээрээ. Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах зорилгоор Францын Засгийн газартай тээвэр, хот байгуулалтын чиглэлээр хамтарч ажиллах, хөрөнгө оруулах бүрэн боломжтойг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэллээ.
Улс төр
Өнөөдрийн УИХ-ын чуулганыг 10 гишүүн тасалжээ
Монгол Улсын Их Хурлын 2024 оны намрын ээлжит чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр 10.00 цагт эхэллээ.
Өнөөдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд эмнэлгийн чөлөөтэй 6, томилолттой 16 гишүүн байгаа бол 9 гишүүн чөлөө авчээ. Харин Ч.Анар, Х.Баттулга, Ж.Баярмаа, Т.Доржханд, Н.Учрал, А.Ундраа, Ц.Туваан, Н.Наранбаатар нарын гишүүд УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаа тасалсан байна.
№ | Зураг | Гишүүний нэр | Ирсэн цаг | Тайлбар | № | Зураг | Гишүүний нэр | Ирсэн цаг | Тайлбар |
1 | Ж.Алдаржавхлан | 09:56 | 64 | Г.Лувсанжамц | 10:00 | ||||
2 | О.Алтангэрэл | 09:59 | 65 | С.Лүндэг | Эмнэлгийн чөлөөтэй | ||||
3 | Н.Алтанхуяг | Эмнэлгийн чөлөөтэй | 66 | М.Мандхай | 09:55 | ||||
4 | Н.Алтаншагай | 10:04 | 67 | Л.Мөнхбаатар | 09:59 | ||||
5 | Д.Амарбаясгалан | 09:57 | 68 | Ц.Мөнхбат | Чөлөөтэй | ||||
6 | С.Амарсайхан | 10:02 | 69 | Л.Мөнхбаясгалан | 10:00 | ||||
7 | О.Амгаланбаатар | 09:35 | 70 | Т.Мөнхсайхан | Томилолт /гадаад/ | ||||
8 | Ч.Анар | 71 | Б.Мөнхсоёл | 09:06 | |||||
9 | А.Ариунзаяа | 09:49 | 72 | П.Мөнхтулга | Чөлөөтэй | ||||
10 | Т.Аубакир | 10:07 | 73 | Ц.Мөнхтуяа | Эмнэлгийн чөлөөтэй | ||||
11 | Х.Баасанжаргал | 09:04 | 74 | З.Мэндсайхан | 10:06 | ||||
12 | Ц.Баатархүү | 10:18 | 75 | Б.Найдалаа | Чөлөөтэй | ||||
13 | М.Бадамсүрэн | 09:55 | 76 | Н.Наранбаатар | |||||
14 | Э.Бат-Амгалан | 09:55 | 77 | П.Наранбаяр | Томилолт /гадаад/ | ||||
15 | Б.Батбаатар | 10:04 | 78 | М.Нарантуяа-Нара | Чөлөөтэй | ||||
16 | Д.Батбаяр | 09:54 | 79 | Ч.Номин | Томилолт /гадаад/ | ||||
17 | Р.Батболд | 09:30 | 80 | О.Номинчимэг | 09:56 | ||||
18 | Ж.Батжаргал | 09:47 | 81 | Н.Номтойбаяр | 09:56 | ||||
19 | Д.Батлут | Эмнэлгийн чөлөөтэй | 82 | Э.Одбаяр | 10:01 | ||||
20 | О.Батнайрамдал | 09:54 | 83 | С.Одонтуяа | Томилолт /гадаад/ | ||||
21 | Ж.Батсуурь | 09:46 | 84 | У.Отгонбаяр | 09:00 | ||||
22 | Н.Батсүмбэрэл | 10:03 | 85 | Г.Очирбат | 09:59 | ||||
23 | Х.Баттулга | 86 | Л.Оюун-Эрдэнэ | Чөлөөтэй | |||||
24 | Б.Батцэцэг | Томилолт /гадаад/ | 87 | Б.Пунсалмаа | |||||
25 | П.Батчимэг | Чөлөөтэй | 88 | Д.Пүрэвдаваа | 10:18 | ||||
26 | Э.Батшугар | 10:20 | 89 | Б.Пүрэвдорж | Томилолт /гадаад/ | ||||
27 | Ж.Бат-Эрдэнэ | 10:07 | 90 | Д.Рэгдэл | 09:58 | ||||
28 | Б.Бат-Эрдэнэ | 09:07 |
91 | П.Сайнзориг | 09:48 |
||||
29 | Б.Баярбаатар | 09:21 | 92 | Ц.Сандаг-Очир | 09:59 | ||||
30 | Ж.Баярмаа | 93 | О.Саранчулуун | 10:06 | |||||
31 | Ж.Баясгалан | 09:43 | 94 | М.Сарнай | 09:01 | ||||
32 | Б.Бейсен | Томилолт /гадаад/ | 95 | Л.Соронзонболд | 10:01 | ||||
33 | Э.Болормаа | 09:17 | 96 | Р.Сэддорж | 09:40 | ||||
34 | Х.Болормаа | 10:02 | 97 | Ц.Туваан | |||||
35 | Х.Булгантуяа | 10:10 | 98 | Б.Түвшин | Эмнэлгийн чөлөөтэй | ||||
36 | Д.Бум-Очир | Томилолт /гадаад/ | 99 | Б.Тулга | Чөлөөтэй | ||||
37 | Ш.Бямбасүрэн | Томилолт /орон нутаг/ | 100 | Х.Тэмүүжин | Чөлөөтэй | ||||
38 | С.Бямбацогт | Томилолт /гадаад/ | 101 | Г.Тэмүүлэн | 10:17 | ||||
39 | Ж.Галбадрах | 10:01 | 102 | А.Ундраа | |||||
40 | А.Ганбаатар | 09:59 | 103 | Ч.Ундрам | 10:05 | ||||
41 | Г.Ганбаатар | 09:53 | 104 | Н.Учрал | |||||
42 | Ж.Ганбаатар | Чөлөөтэй | 105 | Б.Уянга | 09:57 | ||||
43 | С.Ганбаатар | 09:56 | 106 | Г.Уянгахишиг | 10:11 | ||||
44 | Д.Ганбат | 107 | Д.Үүрийнтуяа | 09:59 | |||||
45 | П.Ганзориг | 09:34 | 108 | Г.Хосбаяр | 09:56 | ||||
46 | Д.Ганмаа | 10:03 | 109 | Б.Хэрлэн | 09:55 | ||||
47 | Л.Гантөмөр | Томилолт /гадаад/ | 110 | Дав.Цогтбаатар | 09:50 | ||||
48 | М.Ганхүлэг | 10:16 | 111 | Д.Цогтбаатар | 10:08 | ||||
49 | Х.Ганхуяг | 10:01 | 112 | О.Цогтгэрэл | 09:25 | ||||
50 | Ц.Даваасүрэн | 10:14 | 113 | С.Цэнгүүн | 09:00 |
||||
51 | Г.Дамдинням | 09:57 | 114 | Ж.Чинбүрэн | 09:44 | ||||
52 | Т.Доржханд | 115 | Б.Чойжилсүрэн | ||||||
53 | Б.Дэлгэрсайхан | Томилолт /гадаад/ | 116 | Ө.Шижир | 09:52 | ||||
54 | Б.Жавхлан | 10:07 | 117 | Л.Энх-Амгалан | 09:49 | ||||
55 | Х.Жангабыл | 10:17 | 118 | Б.Энхбаяр | Эмнэлгийн чөлөөтэй | ||||
56 | Б.Жаргалан | 10:26 | 119 | Ж.Энхбаяр | Томилолт /орон нутаг/ | ||||
57 | Д.Жаргалсайхан | Чөлөөтэй | 120 | Л.Энхнасан | Томилолт /орон нутаг/ | ||||
58 | С.Замира | 09:56 | 121 | Д.Энхтүвшин | 09:59 | ||||
59 | Б.Заяабал | 09:56 | 122 | Д.Энхтуяа | 10:08 | ||||
60 | Ж.Золжаргал | 10:01 | 123 | М.Энхцэцэг | 10:02 | ||||
61 | С.Зулпхар | Томилолт /гадаад/ | 124 | С.Эрдэнэбат | 09:57 | ||||
62 | Ц.Идэрбат | 09:59 | 125 | С.Эрдэнэболд | 10:00 | ||||
63 | Ч.Лодойсамбуу | 09:55 | 126 | Р.Эрдэнэбүрэн | Томилолт /гадаад/ |
-
Нийгэм14 цаг өмнө
Виз, визийн зөвшөөрөл олголт 98.4 хувьтай байна
-
Нийгэм19 цаг өмнө
Сэлэнгийн Бугантад 17 см цасан бүрхүүл тогтжээ
-
Улс төр16 цаг өмнө
Л.Оюун-Эрдэнэ: Монгол, Францын харилцаанд түүхэн өдөр тохиож байна
-
Улс төр20 цаг өмнө
“Орано Майнинг”-тай хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурна
-
Улс төр20 цаг өмнө
Монгол, Туркийн харилцааны түвшнийг шат ахиулж, Стратегийн түншлэлд хүргэлээ
-
Нийгэм18 цаг өмнө
Хөвсгөл аймгийн Ханх суманд газар хөдөлжээ
-
Улс төр15 цаг өмнө
Монгол Улс Франц Улстай ураны төсөлд хамтран ажиллах хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурлаа
-
Нийгэм19 цаг өмнө
Хилийн зарим боомт энэ сарын 29, 30, 31-нд түр хаана