Улс төр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Польш Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Польш Улсын Ерөнхийлөгч Анджей Дудагийн урилгаар 2025 оны 03 дугаар сарын 13-14-ний өдрүүдэд тус улсад төрийн айлчлал хийхээр Варшав хотноо хүрэлцэн ирлээ.
Ерөнхийлөгчийг Варшав хотын “Фредерик Шопен” олон улсын нисэх онгоцны буудалд Монгол Улсаас Бүгд Найрамдах Польш Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Н.Оюундарь, Бүгд Найрамдах Польш Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын Олон улсын бодлогын товчооны дарга Войцех Коларски нар угтаж авлаа.
Энэ удаагийн айлчлал Монгол Улсын төрийн тэргүүний түвшинд тус улсад 12 жилийн дараа хийж буй айлчлал юм.
Хоёр улсын төрийн тэргүүн ганцаарчилсан уулзалт, албан ёсны хэлэлцээ хийж, хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөлд мэдээлэл өгнө. Ерөнхийлөгч мөн Польшийн Парламент, Засгийн тэргүүн нартай уулзана.
Айлчлалаар уламжлалт, найрсаг харилцааны түвшнийг ахиулахын зэрэгцээ эрүүл мэнд, хөдөө аж ахуй, боловсрол, шинжлэх ухаан, палеонтологи, археологи, хэвлэл мэдээлэл, соёл, кино урлаг зэрэг салбарт хамтран ажиллах тухай 10 гаруй баримт бичигт гарын үсэг зурахаар төлөвлөж байна.
Түүнчлэн Варшав хотноо Морин хуур найрал хөгжим тоглолтоо сонирхуулж, хоёр улсын Худалдааны танхим хамтран бизнес форум зохион байгуулна.
Манай улсаас 1999 онд Ерөнхийлөгч Н.Багабанди, 2013 онд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, польшийн талаас 2008 онд Ерөнхийлөгч Л.Качиньски, 2013 онд Ерөнхийлөгч Б.Коморовски, 2023 онд Ерөнхийлөгч А.Дуда айлчилсан юм.

Улс төр
Эмийн зохицуулалтын чиглэлээр Польш улстай хамтран ажиллана

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Польш Улсад хийж байгаа төрийн айлчлалын хүрээнд Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг – Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрыг төлөөлж тус агентлаг болон Бүгд Найрамдах Польш Улсын Эм, эмнэлгийн хэрэгсэл, биоцидын бүтээгдэхүүний бүртгэлийн газар хооронд хамтран ажиллах тухай Санамж бичигт гарын үсэг зурав.
Санамж бичгийн хүрээнд Монгол Улсын Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар Польш Улсын эмийн бүртгэл, хяналт, зохицуулалтын сайн туршлагаас судлах, нэвтрүүлэх, мэдээллийг харилцан солилцох зэргээр хоёр талын хамтын ажиллагааг хөгжүүлэх нөхцөлийг бүрдүүлж байгаа юм.
Улс төр
Улсын Их Хурлын 2025 оны хаврын ээлжит чуулган гуравдугаар сарын 17-нд нээнэ

Монгол Улсын Их Хурлын тухай хуульд хаврын ээлжит чуулганыг гуравдугаар сарын 15-ны өдөр нээх, чуулганы нээлтийн өдөр амралт, баяр ёслолын өдөртэй давхацвал дараагийн ажлын өдөр нээхээр заасан. Энэ оны гуравдугаар сарын 15 бямба гарагт таарч байгаа тул Улсын Их Хурлын 2025 оны хаврын ээлжит чуулганы нээлт гуравдугаар сарын 17-ны даваа гарагт болно.
Хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтыг хуульд заасны дагуу өмнөх ээлжит чуулганаар баталсан бөгөөд уг жагсаалтад батлах хугацааг нь хуульд тусгайлан заасан Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн болон “Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөө батлах тухай”, “Монгол Улсын 2024 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай”, “Засгийн газрын өрийн удирдлагын 2026-2028 оны стратегийн баримт бичиг батлах тухай”, “Монгол Улсын Их Хурлын 2025 оны намрын ээлжит чуулганы хугацаанд хийх төлөвлөгөөт хяналт шалгалтын цаглавар батлах тухай”, “Монгол Улсын Их Хурлын 2025 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг тусгаад байгаа юм. Харин Улсын Их Хуралд хууль санаачлагчдаас өргөн мэдүүлсэн хуулийн болон Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслийг хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх, эсэхийг тухай бүр шийдвэрлэж ажиллана.
Улсын Их Хурлын 2025 оны хаврын ээлжит чуулганы нээлтийн үйл ажиллагаанд Монгол Улсын Ерөнхийлөгч тааллаараа, Ерөнхий сайд болон Үндсэн хуулийн цэц, Улсын дээд шүүх, Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүд, Улсын Их Хурлаас удирдлага нь томилогддог байгууллагуудын дарга нар, Монгол Улсад суугаа гадаад улс орны Элчин сайдууд, Дипломат төлөөлөгчийн газар, олон улсын байгууллагын тэргүүнүүд урилгаар оролцоно гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
Улс төр
СЕХ: 67 мандатад нөхөн сонгууль зохион байгуулна

-
Нийгэм2 цаг өмнө
“Цагаан алт” хөтөлбөрийг хэрэгжүүлэх үзэсгэлэн зохион байгууллаа
-
Улс төр5 цаг өмнө
Улсын Их Хурлын 2025 оны хаврын ээлжит чуулган гуравдугаар сарын 17-нд нээнэ
-
Нийгэм4 цаг өмнө
Хашааны шар өвс, хог хаягдлыг ил задгай шатаахгүй байхыг анхаарууллаа
-
Нийгэм4 цаг өмнө
Суррон, скүүтер, мопедоос унах буюу онхолдож гэмтэх тохиолдол өндөр хувьтай байна..
-
Энтертайнмент4 цаг өмнө
Чингис хаан Үндэсний музейгээр долоо хоногт 10175 үзэгч үйлчлүүлжээ
-
Нийгэм2 цаг өмнө
Хүнсний ногооны урамшуулалд 8.2 тэрбум төгрөг олголоо
-
Улс төр2 цаг өмнө
Эмийн зохицуулалтын чиглэлээр Польш улстай хамтран ажиллана
-
Энтертайнмент4 цаг өмнө
“Турин-2025”: Б.Мөнх-Эрдэнэ, Б.Бямба-Эрдэнэ Мөнгө, Ө.Елмирза, Э.Анхзул нар хүрэл медаль хүртлээ