Энтертайнмент
“Зуун жилийн ганцаардал” ном дэлгэцийн цуврал бүтээл болно
Америкийн төлбөртэй дүрс бичлэгийн үйлчилгээ үзүүлдэг “Netflix” компани Колумбын зохиолч Габриель Гарсиа Маркесын дэлхийн сонгодог бүтээл болох “Зуун жилийн ганцаардал” номоор цуврал кино хийхээр ажиллаж байна.
“Зохиолчийн гэр бүлийнхэн түүний романыг дэлгэцийн бүтээл болгохыг зөвшөөрсөн нь анхны тохиолдол болж байна” хэмээн “Netflix” компани мэдэгдсэн байна.
Анх 1967 онд Испани хэлээр хэвлэгдэн гарсан “Зуун жилийн ганцаардал” бүтээл нь Нобелийн шагналт зохиолч Габриель Гарсиа Маркесын хамгийн алдартай бүтээл юм.
“Зуун жилийн ганцаардал” нь зохиолч М.Сервантесийн “Дон Кихот” роман бий болсноос хойшхи Испани хэлээр гарсан хамгийн агуу нээлт юм” хэмээн Нобелийн шагналт, Чилийн яруу найрагч Пабло Неруда нэгэнтээ хэлж байжээ.
Колумбын ард түмний хайртай зохиолч Габриель Гарсиа Маркес 2014 онд 87 насандаа өөд болсон юм. Түүнийг таалал төгсөх үед Колумбын Ерөнхийлөгч Хуан Мануэль Сантос улс орон даяар 3 хоногийн гашуудал зарлаж, төрийн далбааг бөхийлгөж байсан аж.
Энтертайнмент
С.Мөнхзул Дэлхийн аварга боллоо
Бүгд Найрамдах Исланд Улсад хэрэглэлтэй пауэрлифтингийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн долоо хоногт болсон бөгөөд манай улсаас МПНХ-ны Ерөнхийлөгч, гавьяат дасгалжуулагч Д.Баттулгын удирдлага дор эрэгтэй гурав, эмэгтэй гурван тамирчин өрсөлдөхөд Монголын баг нэг алт, нэг мөнгө, гурван хүрэл медаль хүртсэн байна.
Тэмцээний сүүлийн өдөр эмэгтэйчүүдийн 84 кг-ын жинд С.Мөнхзул газраас таталтын төрөлд 227.5 кг-ыг өргөснөөр алтан медаль хүртэж, ДАШТ-ий насанд хүрэгчдийн эмэгтэйчүүдийн ангилалд алтан медаль хүртсэн анхны Монгол тамирчин болов.
Мөн энэ жингийн хүрэл медалийг Монгол Улсын тамирчин Б.Марал хүртжээ.
С.Мөнхзул нь өнгөрсөн онд Мастеруудын дэлхийн аварга болж, Ази, Номхон далай, Африк тивийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртэж, шилдэг тамирчин өргөмжлөл хүртсэн билээ гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ.