Бусад
Чөтгөрийн хийлч Паганини

Яагаад ингэж нэрэлсийн бол гэж үү? тиймээ түүнтэй чөтгөр шулам л эн зэрэгцэн тоглохоор тийм хосгүй суут хийлч байв. Түүний гадаад үзэмж гайхмаар өндөр нуруу ,эв хав муутай бие ,цонхигор цагаан лаваар хийсэн мэт царай ,аалзний хөл мэт урт хуруу түүний энэ хурууг тухайн үед түүнийг хийл хөгжим тоголход зориулан хүнд мэс засал хийлгэсэн гэж яриа гарах шалтаг нь болжээ. Зарим нь түүний гайхалтай авъяасыг , чөтгөрт сүнсээ худалдан олж авсан гэдэг байв. Харин агуу хөгжимчний авьяас чадварын нууц бол түүний шургуу хөдөлмөрч зан, хөгжмөө бүрэн эзэмшсэнд байсан билээ.Николо Паганини Италийн хөгжимийн түүхэнд романтизмыг үндэслэгч гэдэг билээ Тэр хийл болон гитар хөгжим зориулан гайхалтай бүтээлүүдийг хийсэн байдаг. Хийлчийн төрх байдал түргэн уур зэргээс олон хүн цэрэвдэг ч олон хүүхнүүд түүнд дуралдаг байв. Харин Паганинийг ямар хайр ингэж хөглөж гайхалтай зохиолуудыг бичхэд хүргээ вэ? Түүний амаргуудийн дунд Элиза Бачокки, сүүлд түүнтэй гэрэлсэн дуучин Антония Бьянки, бароны хатагтай Елена Добеник ,англи Карлота Уотсон нар байсан ч Полина Боргезе, түүний хайр нь байсан. Түүнд нилээд олон бүтээлээ зориулсан байдаг. Полина Боргезе бол Наполеон Бонапартын дүү охин бөгөөд Европын хамгийн нэр алдартай эрчүүдийн сэтгэлийг эзэмдсэн бүсгүй байв мөн итали хийлчийн зүрх сэтгэлийг булаан тэр харж ханахгүй байсан гэдэг. Вангийн хадагтайн үл ялих урт хамар шөмбөгөр эрүү төгс гальбарт нь дарагдан зохьцдог байлаа. Тэр төгс гоо үзэсгэлэн , задгайрлын төгс хослол байв. Санаа нь зовсон Бонапарт өөрийг нь бишрэн шүтэгч залуухан генерал Виктор Эммануль Леклерктэй дүү охиноо гэрлүүлэв.Хосын амьдрал сайхан эхэлсэн авч генерал хэдэн жилийн дараа өвчнөөр өөд болов. Хэсэг хугацаанд гашуудан удалгүй зугаа цэнгэлрүүгээ дахин оров ах Бонапарт дахин чинээлэг зулуу ван Камиллог санал болгосонч удаан амьдарсангүй хэл амтайгаар гэрлэлт өндөрлөв. Яг энэ агшинд гайхалтай нууцлаг хөгжимчин Николо Паганинтай таарав. Тэд Туринд уулзацгааж нилээд хэдэн өдөрийн дараа маэстро вангийн хатагтайн амраг болов. Авьяаслаг сэрэглэн болгоомжтой хийлчийг,хөнгөмсөг, ёс суртхуунаас ангид эмэгтэйн юу нь татваа? Дурлалт хосын янаг амрагийн явдал даанч удсангүй. Вангийн ахайтан хийлчийг түүний найз яруу найрагчаар сольж орхив. Нэрсийн жагсаалт үргэлжлэв. Цагийн эрхээр нас нь бас явж байв. Одоо тэр үнэт эрднээр даруулан гоёх болов. Зугаа цэнгэлийн хатан хаан 1825 онд 45 насандаа өөд болов. Түүнийг гартаа толь барьсаар өөд болсон гэдэг. Хайрт бүсгүйгээ өөд болсныг хэд хоногийн дараа сонссон Паганини ихээр гунигласан гэдэг. Түүнийг энэ гунигт дарагдсан өдөрүүдээс хүү нь амьдралд эргүүлэн авчирсан байдаг. Алдар цуут Итали эр барон болж гүнгийн эзэмшил газартай болж асар их хөрөнгөний эзэн хамгийн баян хөгжимчин болсон юм.

Бусад
Энэ жилээс нийслэлийн өдөр, даншиг наадмыг хамт зохион байгуулна

Монголчууд жилд албан ёсны болон өргөн дэлгэр 15-20 баяр тэмдэглэдэг. Тухайлбал, жил бүр аравдугаар сарын 29-нд нийслэлийн өдрийг тэмдэглэж ирсэн.
Мөн жил бүрийн наймдугаар сарын эхний долоо хоногийн амралтын өдрүүдэд Даншиг наадам зохион байгуулдаг байсан. Тэгвэл энэ жилээс нийслэлийн өдөр, даншиг наадмыг хамтад нь зургаадугаар сарын 28-29-ний өдрүүдэд Хүй долоон худагт зохион байгуулна.
Цаашид наймдугаар сард даншиг наадам, аравдугаар сард нийслэлийн өдрийг тэмдэглэхгүй. Нийслэлийн өдөр буюу нийслэлийн иргэдийн баярыг жил бүрийн зургаадугаар сарын сүүлийн долоо хоногийн амралтын өдөр тэмдэглэх Засгийн газрын тогтоол ч гарсан. Нийслэлийн иргэдийн баяр, даншиг наадмыг нэгтгэснээр цар хүрээ нь өргөжин тэлж, жуулчдыг татахад чухал ач холбогдолтой.
Энэ үеэр жуулчид болон иргэдэд зориулсан олон арга хэмжээг зохион байгуулна. Хүчит бөхийн барилдаан, хурдан морь болон жороо морины уралдаан, шагай, сур харвааны наадам, сээр цохих тэмцээн, жижиг, дунд бизнес эрхлэгчдийн үзэсгэлэн, Улаанбаатар хотын түүхэн гэрэл зургийн үзэсгэлэн, монгол хувцасны үзүүлбэр, есөн дүүргийн Ардын авьяастнуудын тоглолт, Улаанбаатар театрын “Монгол туургатан” уран бүтээлээ толилуулна.
Түүнчлэн цам харайх, лам нарын дунд ном хаялцах, мэтгэлцэх, балин тосон урлалын тэмцээн, сор залах, соёмбот туг залах, шашны сүлд дуулал эгшиглүүлэх зэрэг шашин, соёлын арга хэмжээг үзэж сонирхох боломжтой. Тухайлбал, энэ жил цам харайх үзүүлбэрт 120 гаруй цамчин оролцож өргөн хүрээг хамарч байна.
Зургаадугаар сарын 27-ны өдөр Улаанбаатар хотын тахилга шүтлэгт дөрвөн уул болох Богдхан, Сонгинохайрхан, Чингэлтэй хайрхан, Баянзүрх хайрханыг тахих ёслолоор нийслэлийн иргэдийн баяр “Хүрээ цам-Даншиг наадам 2025”-ын үйл ажиллагаа эхэлнэ. Энэ үеэр нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг сүм хийдүүд цан хэнгэргээ дуугарган, ард иргэдийн сайн сайхны төлөөх хурал ном хурж, буян үйлдэн, сайн үйлсийн ажил зохион байгуулна.
Бусад
Ерөнхийлөгчийн ивээл дор Нөмрөгийн дархан цаазат газарт тахь нутагшуулах төсөл хэрэгжүүлнэ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Чех Улсын Прага хотын амьтны хүрээлэнгийн захирал Мирослав Бобек болон Карлын их сургуулийн Монгол судлалын төвийн багш, монголч эрдэмтэн Вероника Каписовска нарыг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Прага хотын амьтны хүрээлэн Монгол Улсад 30 гаруй жилийн турш зэрлэг амьтдыг хамгаалах, тэр дундаа тахийг сэргээн нутагшуулах, Говийн их дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны материаллаг баазыг бэхжүүлэх, боловсон хүчнийг чадавхжуулах, судалгаа шинжилгээний ажлыг эрчимжүүлэх чиглэлээр үнэтэй хувь нэмэр оруулж ирснийг онцлон тэмдэглэлээ.
Цаашид Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Дорнод аймгийн Халх гол сумын нутагт орших Нөмрөгийн дархан цаазат газарт тахийг шинээр нутагшуулах төсөл хэрэгжүүлэхээр ярилцаж, говь, хуурай хээрийн бүсийн экосистемийн үнэлгээ хийх, экологийн хувьд онцгой ач холбогдолтой газар нутгийг тогтоож, тусгай хамгаалалтад авах, үүнд шаардлагатай мэргэжлийн зөвлөгөө, туслалцаа үзүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар болсонд Ерөнхийлөгч талархал илэрхийллээ.
Энэхүү уулзалт нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2025 оны гуравдугаар сард Бүгд Найрамдах Чех Улсад хийсэн төрийн айлчлалын мөрөөр хэрэгжүүлж буй ажлын нэг бөгөөд айлчлалын үеэр ярилцсан санал, санаачилгууд ийнхүү бодит ажил хэрэг болон хэрэгжиж байгаагийн илрэл юм.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн айлчлалынхаа үеэр Прага хотын амьтны хүрээлэнд зочилж, шинээр төрсөн тахийн унаганд “Дагина” хэмээх нэр хайрлаж байсан юм.
Прага хотын амьтны хүрээлэн 2024 оны гуравдугаар сард “Монголын говь”-ийн байнгын үзмэр байгуулж, монгол гэр барин, тахь нутагшуулах төслийн үйл явц, үр дүнг харуулсан гэрэл зургийн үзэсгэлэнг олон нийтэд тогтмол толилуулж байна.
Мөн Бүгд Найрамдах Чех Улсын Ерөнхийлөгч Петр Павел Зэвсэгт хүчний Жанжин штабын даргаар ажиллаж байх хугацаандаа тахь нутагшуулах ажлын хүрээнд тахийг цэргийн онгоцоор тээвэрлэн Монгол Улсад авчрах шийдвэр гаргасан нь уг төслийн амжилтад чухал хувь нэмэр оруулсан юм. Үүний үр дүнд Хустайн нуруу, Хомын тал зэрэг бүс нутагт тахийн тоо толгой 1,000 гаруйд хүрээд байна.
Бусад
Баталгаатай гүүр, гарам гарцаар автомашинтай зорчихыг зөвлөж байна

Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид дуудлагын дагуу аврах ажиллагааг зохион байгуулжээ.
Усанд автомашинтайгаа боогдсон байсан 4 иргэнийг уснаас гаргаж, аюулгүй байдлыг хангасан байна.
Баталгаатай гүүр, гарам гарцаар автомашинтай зорчиж, гол гатлахгүй байхыг анхааруулж байна.
-
Нийгэм15 цаг өмнө
Тээврийн хэрэгсэл бүлэглэн хулгайлсан хэргийг илрүүллээ
-
Нийгэм17 цаг өмнө
Зам тээврийн ослын улмаас нэг хүний амь нас хохирчээ
-
Энтертайнмент16 цаг өмнө
Үндэсний шигшээ багийн тамирчид 2025 оны эхний зургаан сарын байдлаар 90 медаль хүртээд байна
-
Нийгэм17 цаг өмнө
Элсэлтийн шалгалт өнөөдөр эхэлнэ
-
Нийгэм15 цаг өмнө
СХД-ийн спорт цогцолборын барилгын ажил 90 хувьтай үргэлжилж байна
-
Улс төр17 цаг өмнө
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Засгийн газрын гишүүдээ томиллоо
-
Улс төр16 цаг өмнө
Д.Амарбаясгалан: Төрийн бизнес данхайдаг биш, харин иргэдийн бизнес нь цэцэглэдэг эрх зүйн шинэтгэлийн бодлого боловсруулж, шуурхай оруулж ирэх хэрэгтэй