Энтертайнмент
“Miss Universe Mongolia- 2019” тэмцээний бүртгэл эхэллээ

АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трампын албан ёсоор лицензийг нь эзэмшдэг, дэлхийд чансаагаараа тэргүүлдэг, 67 жилийн түүхтэй “Miss Universe” тэмцээн жил бүр зохион байгуулагддаг. Өнгөрсөн жил “Miss Universe Mongolia 2018” тэмцээн зохиогдож загвар өмсөгч Д.Долгион ялагч болсноор анх удаа эх орноо төлөөлөн “Miss Universe” оролцсон билээ.
Энэ жилийн “Miss Universe Mongolia 2019” тэмцээний бүртгэл эхлэжээ. Дэлхийн 1.5 тэрбум үзэгчдийн өмнө, 90 гаруй улсын миссүүдтэй мөр зэрэгцэн алхах дараагийн Монгол гоо бүсгүйг тус тэмцээнээр тодруулах юм. Бүртгэл гуравдугаар сарын 20-ныг дуустал үргэлжилнэ. Бүртгэлийн анкетийг “Miss Universe Mongolia” пэйж рүү хүсэлт илгээн татаж авна уу!

Энтертайнмент
Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлж байна

Завхан аймгийн Идэр сумын харьяат, Улсын арслан Маамын Лхагвын нэрэмжит барилдааны дараа бөхчүүдийн чансаа шинэчлэгджээ.
Улсын аварга Оргихын Хангай 8500 оноогоор чансааг тэргүүлж эхэлсэн байна.
Бөхчүүдийн чансаа болон дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД -ээс харна уу.
Энтертайнмент
Жүдо бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээн Бангкокт энэ сарын 25-д эхэлнэ

Азийн жүдо бөхийн холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Жүдо бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээн Тайландын нийслэл Бангкок хотод энэ сарын 25-д эхэлнэ.
Тус тэмцээнд энэ жил 30 орны 295 тамирчин оролцохоор бүртгүүлсэн бөгөөд Монголын шигшээ багийн 18 жүдоч оролцоно.
Эрэгтэй жүдоч:
- -60 кг Бямбасүрэнгийн Сүхбат
- -66 кг Баттогтохын Эрхэмбаяр
- -73 кг Лавжаргалын Анхзяа
- -73 кг Одгэрэлийн Уранбаяр
- -81 кг Оюунчимэгийн Шинэбаяр
- -90 кг Баттогтохын Мөнхбаяр
- -100 кг Баярцэнгэлийн Хүдэрчулуун
- +100 кг Батхуягийн Гончигсүрэн
Эмэгтэй жүдоч:
- -48 кг Ганбаатарын Наранцэцэг
- -52 кг Мягмарсүрэнгийн Нандин-Эрдэнэ
- -52 кг Баянмөнхийн Уранзаяа
- -57 кг Тэрбишийн Ариунзаяа
- -63 кг Лхагватогоогийн Энхрийлэн
- -70 кг Батсуурийн Ням-Эрдэнэ
- -70 кг Дарханбатбаярын Есүй
- -78 кг Айлтгүйбаатарын Дуламсүрэн
- +78 кг Амарсайханы Адъяасүрэн
Энтертайнмент
“Нүүдэл-999” шатрын анхдугаар тэмцээний бүртгэл үргэлжилж байна

Шатрын спортыг хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэх, шатарчдын ур чадварыг дээшлүүлж, хүүхэд залууст спортын ач холбогдлыг таниулах зорилгоор “Нүүдэл-999” шатрын анхдугаар тэмцээнийг дөрөвдүгээр сарын 24-ний өдөр 09:00-18:00 цагийн хооронд Сүхбаатарын талбайн асарт зохион байгуулна.
Тэмцээний бүртгэл дөрөвдүгээр сарын 18-21-ний өдрийн 15:00 цаг хүртэл Баянгол дүүргийн спорт хорооны байранд болно.
“Нүүдэл-999” тэмцээний зохион байгуулагчаар НЗДТГ, “Түшээ Бэрс” төрийн бус байгууллага ажиллаж байна.
“Нүүдэл-999” нээлттэй тэмцээний ангилал:
Өсвөрийн шатарчид:
- 7-8 нас
- 9-10 нас
- 11-12 нас
- 13-14 нас
- 15-16 нас
Насанд хүрэгчид:
- А зэрэглэл – 2100-аас дээш рейтингтэй
- В зэрэглэл – 1700-2099 хүртэлх рейтингтэй
- С зэрэглэл – 0-1699 хүртэлх рейтингтэй
-
Нийгэм5 цаг өмнө
АТГ: Хэрэг бүртгэлтийн 1 хэрэгт 5 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулав
-
Улс төр7 цаг өмнө
Өнөөдөр хуралдах УИХ-ын намын бүлэг, ажлын хэсгүүд
-
Нийгэм7 цаг өмнө
Нийт дуудлагын 14 нь ой, хээрийн түймрийн тохиолдол байна
-
Нийгэм7 цаг өмнө
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 659 тохиолдол бүртгэгдлээ
-
Энтертайнмент7 цаг өмнө
“Нүүдэл-999” шатрын анхдугаар тэмцээний бүртгэл үргэлжилж байна
-
Нийгэм8 цаг өмнө
Өнөөдөр цахилгаан шугам сүлжээнд хийх засварын хуваарь
-
Нийгэм6 цаг өмнө
Өөрийгөө нас барсан гэж хуурамч бичиг баримт бүрдүүлж, хариуцлагаас зайлсхийжээ
-
Нийгэм3 цаг өмнө
Улсын нөөцөөс 50 тн тэжээлийн дэмжлэг үзүүллээ