Дэлхий дахинд
Зэвсэг экспортлогч топ 5 улс
Шведийн Стокгольм хотод төвтэй Энх тайвны асуудлыг судлах олон улсын хүрээлэнгийн шинжээчид дэлхийн зэвсэг худалдаалагч томоохон улс, орнуудын чансааг гаргажээ. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд ердийн зэвсэглэлийн үндсэн төрлүүдийн нийлүүлэлт дэлхийн хэмжээнд 7,8 хувиар нэмэгджээ
Сүүлийн дөрвөн жилийн хугацаанд АНУ-ын зэвсгийн экспорт өмнөх дөрвөн жилээс 29 хувиар нэмэгджээ. Тус улсын зэвсгийн худалдааны эзлэх хувь хэмжээ 30-36 хувь болтлоо нэмэгдсэн гэнэ. Ингэхдээ зэвсгийн экспортын талаас илүү хувь нь Ойрхи Дорнодын бүсэд ногдов. Сүүлийн таван жилийн хугацаанд АНУ дэлхийн 98 улсад зэвсэг нийлүүлсэн мэдээтэй байна.
2009-2013 онуудыг бодвол ОХУ-ын зэвсгийн экспорт сүүлийн дөрвөн жилд 17 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Гол худалдан авагчид болох Энэтхэг, Венесуэл импортоо багасгасантай энэ нь холбоотой. Ялангуяа Энэтхэг Улс Оросоос их хэмжээний зэвсэг худалдаж авдаг. Энэтхэг нийт зэвсгийнхээ 58 хувийг ОХУ-аас авдаг мэдээтэй байна.
Франц Улс сүүлийн дөрвөн жилд зэвсгийн экспортоо 43 хувиар нэмэгдүүлжээ. Ялангуяа Европын холбооны гишүүн улс, орнуудад зэвсгийг ихээр нийлүүлдэг юм.
Сүүлийн дөрвөн жилд Герман зэвсгийн экспортоо 13 хувиар нэмэгдүүлжээ. Германы зэвсгийг Египт улс ихээр худалдан авчээ. Персийн булангийн орнууд дайн дажин, зэвсэгт мөргөлдөөнтэй байгаа учраас зэвсэглэлээр хөөцөлдөх нь их байгаа аж.
5. БНХАУ
Хятад сүүлийн дөрвөн жилийн хугацаанд зэвсгийн экспортоороо тавд жагссан аж. Хятад улс дэлхийн 53 оронд зэвсэг нийлүүлсэн аж. Ялангуяа Лалын Бүгд Найрамдах Пакистан Улс Хятадын зэвсгийг ихээр худалдан авчээ. Нийт зэвсгийн экспортынх нь 37 хувийг “хүртсэн” байна.
Дэлхий дахинд
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ
АНУ-ын Калифорни, Сьерра невада мужид өнгөрсөн бямба гарагт 1.2 м-ийн зузаан цас, 32 см-ийн бороо орж, салхины хурд 24.4 м/секунд хүрч шуурчээ.
Баруун Виржиниа мужид 61 см-ийн зузаан цас орсон байна.
Үүний улмаас хоёр хүн амь насаа алдаж, олон мянган айл өрх тог цахилгаангүй болж, хот хоорондын авто замуудад тээврийн хэрэгслүүд мөргөлдөж, замын хөдөлгөөнд саад учруулжээ.
Калифорни мужийн цаг уурын газраас мягмар гараг хүртэл дунд зэргийн онц байдал зарлаж, оршин суугчдад сэрэмжлүүлэг хүргээд байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.