Connect with us
https://24barimt.mn/wp-content/uploads/2022/11/mik15.jpg

Дэлхий дахинд

Ээж Цагаанаа хоёр

Нийтэлсэн

-

Хоног өдөр өнгөрөхийн хэрээр холоо явсан ээжийгээ санах юм даа… Сэтгэлд зурсан аялгуу номонд ээжийгээ санагалзан бичсэн олон өгүүллэг, бас эсээ бий. Тэднээс нэгийг нь өнөөдөр та бүхэнтэйгээ хуваалцмаар санагдлаа.

ЭЭЖ ЦАГААНАА ХОЁР
-Эсээ-

Би багынхаа амьдралыг хачин тод санадаг юм. Өвөөгөө өнгөрөхөд би дөнгөж гурван настай байсан. Өндөр буурал өвгөнийг эцсийн замд нь үдэхээр тод улаан материалаар жижигхэн жинтүү оёж, дээр нь өвөөгийн минь одон тэмдгүүдийг хатгаж байсныг, том нүхний дэргэд хүмүүс овоорч, хүргэн ах маань цаасан дээр бичсэн зүйлээ уншихдаа уйлж байсныг тодоос тод санадаг.
Халуун нар төөнөсөн тэр нэг өдөр эмээгээ эмнэлэгт хэвтэхээр явсныг, хажуу айлын эмгэн “Харвалт өгчих шиг л боллоо доо” гэж ярьж байсныг ч бас сайн санадаг. Тэгэхэд би дөнгөж л дөрвөн настай байсан байх. Харин би ээж, Цагаанаа хоёрыг хэзээ анх олж харснаа санадаггүй, тэгсэн хэр нь хэзээ ч мартдаггүй. Намайг мэдээ ороход л ээж, Цагаанаа хоёр хамтдаа байсан. Цагаанаа гэдэг нь энд тэндээ жижигхэн бор толботой цагаан үнээ. Жил бүр тугаллана. Яг л өөртэйгөө адилхан тугал гаргана. Манай бүх үхэр Цагаанаа нэртэй. Том Цагаанаа, жижиг Цагаанаа, нялх Цагаанаа гээд л… Тэгсэн ч бүх Цагаанаа өөр өөрийнхөө нэрийг мэднэ. Ядуу хүний хүүхэд эрх, баян хүний мал эрх гэж үг байдаг юм гэнэлээ. Манайх бол хүүхэд нь ч эрх, мал нь ч эрх, тэгэхдээ олон хүүхэдтэй, цөөхөн малтай. Тав хүрэхгүй цагаан үхэртэй ч тавин үхэртэй айлаас илүү сүү сааль дэлгэрсэн айл байлаа.
Би ээжийгээ үнээгээ саахыг харах хачин их дуртай байж билээ. Үнээний хөхнөөс сүү биш цаь цагаан утас хөвөрч, ээж минь тэр шидэт мөнгөн утсыг гартаа хөвж, хэний ч бүтээж үл чадах цав цагаахан шидэт нөмрөгийг урлаж байх шиг харагдана. Сар сар хийн тасралтгүй дуугарах чимээ, ээжийн эцэж цуцдаггүй хурдан гар, Цагаанаагийн ягаахан хөх, хувингийн амсар даган хөөсрөх халуун сүү… Ээж минь Цагаанаагаа сааж, инээмсэглэн, дуу аялна…

-Та яагаад үхэр саахаараа дуулдаг юм гэхэд:

-Буянтай малынхаа буяныг хүртэж байж муухай аашилж болохгүй шүү дээ гээд л инээмсэглэнэ. Алсын уулын орой ширтэн дуу аялах ээжийн дуунд уярах мэт Цагаанаа тайван амгалан, сүүлээ зөөлхөн ширвэж, ялаа үргээнэ. Өглөөдөө арав гаруй, оройдоо найман литр сүү саана. Цагаанаагийн сүү хүртээмжтэй ч гэж жигтэйхэн. Хэчнээн ч айл Цагаанаагийн сүүгээр хүүхдээ угжиж, хэчнээн хүн цай сүлж уусныг тоолж баршгүй. Аймгийн даргын ганган хар машинаас эхлээд унадаг дугуйтай хүүхдүүд, гоё ганган шил савнаас эхлээд тагтай аяга хүртэл манай гэрийн тавиур дээр өрөөстэй. Ээж үнээгээ саагаад сүүгээ заавал хөргөнө. Хөргөсөн сүүгээ бүх саванд хувааж хийнэ. Хүүхэд угжих айлд арай ахиуг хийж өгнө. “Цай сүлнэ”, “Эмнэлэгт хүн эргэнэ”, “Зочин ирнэ” гэсэн шалтгаан тоочсон олон сав бүгд л сүүтэй үлдэнэ. Ийм л буянтай мал. Гэхдээ ээж минь хэзээ ч сүүгээ зарж мөнгө авч байсангүй. Мөнгө өгөх гэхэд:

-За хэрэггүй дээ, малын буяныг хувааж хүртье гээд нэг сайхан инээмсэглэдэг сэн. Тийм болохоор сүү авахаар ирсэн хүн бүр савандаа заавал нэг юм хийж ирнэ. Талх, чихэр жимс, барааны саван, бүр оймс бандааш хүртэл хийж, хүн бүр л өөрт байгаагаа хуваалцана.
Ээжийн минь бахархал, басхүү тайтгарал, ээж аавыгаа санан дурсах нэгэн том дурсамжийн утас Цагаанаатай салшгүй холбоотойг би зүрхээрээ мэдэрдэг байсан юм.

-Гачилын цагаан үнээний сүү л хүүхдэд ээлтэй, шимтэй гэсэн яриа Мөрөнгийн төвөөр нэг тарж, өдрөө хүлээж байгаа хүнд өвчтэй хүнд Цагаанаагийн сүүнээс амсуулах гэж манайхыг зорьж ирдэг хүмүүс ч цөөнгүй байж билээ. Тэр үед аймгийн төв дээр малтай айл цөөхөн байсан болохоор сүү ховор байсан байх. Гэхдээ л Цагаанаагийн сүү ид шидтэй гэж олон хүн итгэдэг байсныг би мэднэ. Магадгүй ээжийн минь их хайр, Цагаанаагийн уярам зөөлөн эрх ааш сүүг ид шидтэй болгодог байсан ч байж болох юм. Ээж минь Цагаанаатай яг л хүн шиг ярина.

-Өнөөдөр чи яасан их оройтов доо. Намрын навч хөөж явсаар байтал чинь нялх тугалын чинь цээж эгшлээ шүү дээ гэж ээжийг хэлэхэд Цагаанаагийн том хар нүднээс гэмшил, гирэвшил харагдах шиг санагдаж “Ээж, Цагаанаа хоёр бие биеэ ойлгодог юм байна, Цагаанаа хүний хэл мэддэг юм байна” гэсэн бодол анх удаа төрж билээ.
Цагаанаа гэж эрх нь дэндсэн амьтан намар болохоор алга болж өгнө. Модны навч хөөж, сургуулийн хашаанаас гарахгүй хоргодно. Улиасны шар навчинд яг л чихэрт донтсон хүүхэд шиг дурлана. Нэг өдөр хичээл тараад харьж явтал сургуулийн хашаанд бөөн хүүхдүүд хашхиралдахыг сонсоод сониуч зангаар дөхвөл баахан сахилгагүй хүүхдүүд Цагаанаагийн хөлийг төмөр утсаар хүлээд тал талаас нь ноолж, зарим нь мордож үзэх гэж оролдон, номхон зөөлхөн ааштай Цагаанааг минь тойрон шуугилдаж байхыг хараад зүрх зогсох мэт болов.

-Та нар болиоч хэмээн хэчнээн хашхирсан ч сонсох хүн байдаггүй. Тоглоом, шоглоомдоо улайрсан баахан дэггүй хөвгүүдийн шуугианыг миний гомдож, айсан дуу давж чадахгүйг мэдэрч, эргэн тойрноо харвал урт том бургасны мөчир хамгийн түрүүнд нүдэнд харагдахад шүүрч аваад тэдэн рүү ухаан мэдрэлгүй юм шиг дайрч, аль таарсныг нь шавхуурдан:

-Больцгоо гэж хашхирахад л тэд Цагаанаагаас холдож, намайг гайхан хачирхан харцгаав.

-Цагаанаа чи тэнэг юм уу? Энд яах гэж ирсэн юм. Гэртээ хариач хэмээн хашхиран, хөлийг нь тушсан төмөр утсыг салгах гэж оролдож байх зуур өнөөх банди нар:

-Эзэн нь юм байх даа…

-Үхэртэй яриад галзуу юм байна…хэмээн хоорондоо ярилцах нь сонсогдоно. Цагаанаа гомдсон, аль эсвэл баярласан нь үл мэдэгдэх хачин харцаар намайг харж, араас дагасаар гэртээ харьсан.

-Ээжээ, энэ Цагаанаа чинь дэмий тэнээд, сахилгагүй хүүхдүүдэд зодуулаад байна гээд болсон явдлыг ярихад ээж минь нулимсаа арчиж:

-Ховдог золиг яана даа хэмээн өрөвдсөн, айсан дуугаар өгүүлж билээ.
Тэр үдэш ээж минь үхрээ саахдаа Цагаанаатай яриад л байсан. Харин өглөө нь ээж цэнхэр хадаг сүлжиж үнээнийхээ хүзүүнд зүүж, сэтэрлэсэн байж билээ. Одоог бодоход хадаг ховор, үнэтэй, хүмүүсийн итгэл бишрэл ч их байсан юм байлгүй дээ, ээжийн уясан тэр хадаг Цагаанааг олон хүнээс хамгаалсан гэж бодогддог юм. Цагаанаа намар болохоор Гурилын үйлдвэрийн буудай руу орж хэрэг мандуулан “шоронд хоригдоно”. Гурилын үйлдвэрийн харуулууд малд ширүүн гэж жигтэйхэн. Арга ч үгүй биз дээ. Гурил хийх буудайг нь үхэр идээд байхаар хэн ч дуртай байх вэ. Гэхдээ л буудайны хашаа руу орсон үхэр малыг хайр найргүй зодож, үүдэндээ байх төмөр хашаа руу хийгээд том цоожоор цоожилж орхино. Зарим мулгуу харуулууд үхэрт баахан түүхий буудай идүүлж байгаад шууд хашна. Түүхий буудай идсэн малын гэдэс дүүрч, тээрч үхэх нь энүүхэнд. Олон ч айлын үхэр улаан буудайнаас болж үхсэнийг мэдэх болохоор манайхан Цагаанааг буудайны “шорон”-д орохоос үхтлээ айцгаана. Цагаанааг тосож авах, “буудайны шорон”-оос хулгайлах том ажил болдог байж билээ.
Намайг зургаан нас хүрдэг жил ээж маань ажилд орж, би дүү нараа асрах, үхрээ саах ажилд томилогдов. Ээж надад зориулан яг л Цагаанаа шиг өнгөтэй жижигхэн хуванцар хувин, өндөрдүү сандал бэлдэж, үхэр саахыг зааж өглөө. Би үхрийнхээ буруу зөвийг мэддэггүй жаахан амьтан аль тааралдсан талд нь очоод сууна. Угийн номхон, зөөлхөн ааштай Цагаанаа буруу талд нь суусан бол уурлаж цовхчоод байхгүй, зүгээр л яваад өгнө. Би сандал дээрээ хувингаа бариад үлдэнэ. Цагаанаа дургүй байна, нөгөө талд нь сууж саах ёстой юм байна гэдгийг тэгж л мэднэ. Нэг өдөр Цагаанааг уурлуулахгүйн тулд баруун бөөрөнд нь хар хөө түрхээд явууллаа. Амьхандаа л зөв талыг нь амархан таньж үхрээ саах арга сийлж байгаа ухаантай. Орой нь үхрээ саах гэтэл ямар ч тэмдэглэгээ байсангүй. Дэлгэр мөрний ус юу ч үгүй угааж орхисон хэрэг. Буруу зөвгүй номхон Цагаанаатай бид дөрөв уйдахгүй тоглоно. Сүүлнээс нь чирэгдэн мөсөн дээр гулгаж, сэрүүн үдэш бөөрөнд нь наалдаж суугаад үлгэр ярьцгаана. Өдөржин бэлчээрт явж ирсэн Цагаанаа бөөрөнд нь наалдан суух дөрвөн охиныг хажиглана гэж үгүй. Харин ч бидний яриаг сонсох мэт таатайхан хивж хэвтдэг сэн. Нэг хавар Дэлгэр мөрөн гэнэт савнаасаа халин үерлэж, айлуудын үхэр голын цаана их усанд боогдов. Айлууд тугалаа голын эрэг дээр авчирч, эхийнхээ дууг сонссон тугалууд учир зүггүй мөөрч, их мөрний усанд боогдсон эх үрсийн мөөрөлдөх дуу сэтгэл зүсэн эмзэглүүлэв. Нялх тугалуудын цээж хатаж, тугаллаад удаагүй үнээнүүдийн дэлэн хагарах шахаж байсан байх. Тэр олон үхэр тугалын мөөрөх чимээ, эргээ халин урсах их усны чимээг хага зүсэн ээж минь гэнэтхэн

-Цагаанаа, Цагаанаа өөв, өөв, өөв хэмээн үхрээ дуудаж эхэллээ. Голын усанд боогдсон Цагаанаа тэгэхэд ээжийн дууг сонсоод шууд л ус зүсэн гол руу орсон. Голын дунд очоод Цагаанаа хөл алдав бололтой урсгал даган хөвж, толгой нь нэг далд орон, нэг ил гарч эхлэхэд би айсандаа ээжийнхээ хормойноос шүүрч авав. Цагаанаа зогсолгүй урагшилж, түүний хойноос манай хэдэн үхэр, мөн бусад айлуудын үхэр нэг нэгээрээ ус руу орцгоов. Ямартай ч бүх үхэр гол гатлан гарч ирж, эзэд нь үхэр тугалаа нийлүүлэн бөөн баяр хөөр болсон юм даг. Ер нь Цагаанаа ээжийн дууг хаанаас ч таньдаг байж билээ.
Нэг намар аав, ээж хоёрын хооронд учир битүүлэг нууцхан яриа өрнөлөө.

-Хөөрхийг өрөвдөөд байх юм. Ингээд л байж байг дээ гэж ээжийг хэлэхэд аав:

-Одоо ч ясгүй болж байгаа даа хө. Мөсөн дээр халтирч унахад л босохгүй шүү дээ. Буянт малаа Мөрөнгийн мөсөн дээр орхилтой нь биш дээ гэхэд эжий минь:

-Тийм дээ гэхдээ тун ч их гунигтай байхыг би сэм сонслоо. Тэр намрын хачин тунгалаг нэгэн өдөр манайхан идшээ хийхээр болж билээ. Хэзээ ч гэрийн ажлаас хойш сууж байгаагүй ээж минь тэр өглөө том цөгцөнд зул барьж өгөөд:

-Миний охин мал гаргах үеэр гэрээсээ битгий гараарай. Дүү нараа ч битгий гаргаарай гэж аминчлан захиад хаашаа ч юм бэ яваад өгсөн. Хажуу айлын залуучууд, урд айлын эгч нар идэш хийх ажилтай манай хашаанд өдөржин бужигнасан. Тэр орой хөөрхий муу Цагаанаагийн минь толгой пинд хэвтэхийг хараад хэрдхийн цочиж билээ. Өнөөх л зөөлхөн тунгалаг, хачин хар нүд нь цаанаа л нэг гомдолтой санагдан, нүдийг нь аниулах гэж зүрхлэн оролдсон ч чадаагүй. Эжий минь тэр орой тогоо дүүрэн мах чанаж, айл бүрд хувааж өгч, ойр хавийнхаа хүн бүрийг дуудаж дайлсан. Өөрөө бол амсаа ч үгүй бөгөөд “Улаан, цагаантай нь хольж идэж чадахгүй” гэж хэлээд үлдсэн бүх махыг нь дүүдээ өгч явуулсныг тодоос тод санадаг юм.
Хөөрхий муу хөгшин Цагаанаагийн минь хувь тавилан ингэж дууссан. Түүний тугалууд Том Цагаанаа, дунд Цагаанаа, жижиг Цагаанаа ч бүгд л яг ийм хувь тавиланг туулсан.
Сүүг нь ууж цадсан, сүүлнээс нь зүүгдэж эрхэлсэн жаахан хүүхдүүд үүрнээсээ нисэн одсон ч ээж Цагаанаа хоёр хамтдаа л байсан. Намайг том охиноо төрүүлдэг жил эжий минь цөөн хэдэн төгрөгтэй хамт шанага хөлдөөсөн сүү явуулахдаа “Миний охин яг төрөх гээд өвдөх үед Цагаанаагийнхаа сүүгээр цай сүлж уугаарай” гэж бичсэн захидал дагуулсан байсан сан. Нэг л зөөлхөн сүлэг амт, цаанаа л нэг шимтэй аагтай цай, хорвоод шинээр мэндлэх хүнийг тосох гэж айсан сандарсан надад рашаан мэт санагдаж байсныг тодхон санаж байна. Цагаанаагийн сүүг эмээ, ээж, би, миний том охид бүгд хүртсэн гээд бодохоор нэг буянтай мал хүнийг хэчнээн ч үеэр нь тэжээж чаддаг юм байна гэсэн бодол өөрийн эрхгүй төрж билээ. Өвлийн цан хүүрэг нэвчсэн арванхоёрдугаар сарын 23-ны орог саарал өдөр эжий минь тэнгэрийн орныг зорив. Уй гашууд автсан би Цагаанаагаа тэр өдөр огтхон ч үгүйлээгүйдээ өнөөдөр ч харамсдаг. Хөөрхий дөө, эжий минь хайранд өлгийдүүлж, аавын минь халамжид бөөцийлүүлдэг байсан хэдэн цагаан үхэр минь нэг нэгээрээ цөөрсөөр, ганцхан жилийн дотор юу ч үлдээгүй. Гэхдээ л ээж, Цагаанаа хоёрын тухай сайхан бодол сэтгэлээс минь хэзээ ч салж өгдөггүй юм. Энд тэнд явахдаа цагаан үхэр харахаар л сэтгэлд нэг л сонин гуниг үерлэж “Ээж, Цагаанаа хоёр эргэж хаана ч юм бэ уулзсан болов уу” гэж бодогдон, өөрийн эрхгүй зангирах, нулимсаа би чимээгүйхэн дотогш нь залгидаг юм.

Б.Цоожчулуунцэцэ

Дэлгэрэнгүй ...
Сэтгэгдэл үлдээх

Хариулах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Дэлхий дахинд

АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ

Нийтэлсэн

-

Нийтэлч

АНУ-ын Калифорни, Сьерра невада мужид өнгөрсөн бямба гарагт 1.2 м-ийн зузаан цас, 32 см-ийн бороо орж, салхины хурд 24.4 м/секунд хүрч шуурчээ.

Баруун Виржиниа мужид 61 см-ийн зузаан цас орсон байна.

Үүний улмаас хоёр хүн амь насаа алдаж, олон мянган айл өрх тог цахилгаангүй болж, хот хоорондын авто замуудад тээврийн хэрэгслүүд мөргөлдөж, замын хөдөлгөөнд саад учруулжээ.

Калифорни мужийн цаг уурын газраас мягмар гараг хүртэл дунд зэргийн онц байдал зарлаж, оршин суугчдад сэрэмжлүүлэг хүргээд байна гэж ОБЕГ-аас мэдээллээ. 

Дэлгэрэнгүй ...

Дэлхий дахинд

Канад улсын баруун бүс нутгийн Саскачеван, Манитоба мужид 30 см зузаан цас оржээ

Нийтэлсэн

-

Нийтэлч

Канад улсын баруун бүс нутгийн Саскачеван, Манитоба мужид 15-30 см-ийн зузаан цас орж, 80км/цагийн хурдтай цасан шуурга шуурч, үзэгдэх орчин хязгаарлагдсан байна.
Тус бүсийн удирдлагаас оршин суугчдыг шаардлагагүй үед холын замд гарахгүй байхыг уриалж, урьдчилан сэргийлэхийг анхааруулжээ.
Нутгийн зарим хэсгээр -10 хэмд хүрч хүйтрэх, цас, бороо холилдон орж, авто тээврийн хэрэгсэл зорчих хэсэгт халтиргаа гулгаа үүсэж болзошгүй байгаа аж. Энэ нөхцөл байдал ирэх бямба гараг хүртэл үргэлжилнэ гэж мэдээллээ.
Тус бүс нутгийн өвлийн улирлын дундаж хэм нэгдүгээр сараас хоёрдугаар сарын хооронд -15 хэмд хүрч хүйтэрдэг байна.
Дэлгэрэнгүй ...

Дэлхий дахинд

Валенциа хотыг сэргээн босгоход 3.76 тэрбум еврогийн мөнгөн тусламж үзүүлэхээ мэдэгдлээ.

Нийтэлсэн

-

Нийтэлч

Испани улсын Ерөнхий сайд Педро Санчис үерийн гамшигт үзэгдэлд өртөөд байгаа Валенциа хотыг сэргээн босгох үйл ажиллагаанд 3.76 тэрбум еврогийн мөнгөн тусламж үзүүлэхээ мэдэгдлээ.
Тус хот нь өнгөрсөн аравдугаар сарын 30-нд их хэмжээний аадар бороо орж, түүхэнд бүртгэгдэж байгаагүй үерийн гамшигт үзэгдэлд өртөж, 200 гаруй иргэн амь насаа алдсан. Үүний зэрэгцээ олон мянган иргэний болон аж ахуйн нэгжийн барилга байгууламж үерийн усанд автаж их хэмжээний хохирол учруулсан юм.
Өнгөрсөн долоо хоногт тус улсын хор уршгийг арилгах арга хэмжээнд 10.6 тэрбум еврогийн мөнгөн тусламж шаардлагатай байгаа талаар мэдээлсэн байна.
Өнөөдрийн байдлаар гудамж талбайд овоорсон лаг шавар, хог хаягдлыг цэвэрлэхэд 500 сая еврогийн үнэ бүхий тусламжийн багц, 200 сая өврогийн мөнгөн тусламжийг хөдөө аж ахуй эрхлэгчдэд үзүүлээд байгаа аж.
Дэлгэрэнгүй ...
Сутралчилгаа
Энтертайнмент17 цаг өмнө

Улс тунхагласны түүхт ойн барилдаанд залуу заан С.Сүхбат түрүүллээ

Нийгэм1 өдөр өмнө

Нийслэлийн иргэдийн спортын XII наадмын шигшээ тоглолтууд эхэллээ

Улс төр1 өдөр өмнө

Монгол Улсын төрийн далбааг мандуулж, жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөлөө

Улс төр1 өдөр өмнө

Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо

Улс төр1 өдөр өмнө

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ

Улс төр1 өдөр өмнө

Өнөөдөр Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр

Улс төр2 өдөр өмнө

“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна

Улс төр2 өдөр өмнө

Боомтын сайд “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцав

Дэлхий дахинд2 өдөр өмнө

АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ

Энтертайнмент2 өдөр өмнө

“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо

Энтертайнмент2 өдөр өмнө

Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо

Нийгэм2 өдөр өмнө

Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна

Нийгэм2 өдөр өмнө

Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ

Нийгэм2 өдөр өмнө

Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ

Нийгэм2 өдөр өмнө

Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй, улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой

Нийгэм5 өдөр өмнө

О.Алтангэрэл: Шаардлага хангасан дээд боловсролтой залуус хоёр жилийн хөтөлбөрт хамрагдаж офицер болох боломжтой

Нийгэм5 өдөр өмнө

“Мэргэжлийн ангийн дүрэм”-ийг баталж, захиргааны хэм хэмжээний актад бүртгүүллээ

Улс төр5 өдөр өмнө

Дата, өгөгдлийн бие даасан байдлыг бүрдүүлнэ

Бусад6 өдөр өмнө

Их, дээд сургуулиудын академик эрх чөлөөг хангаж, өмчийн хэлбэр харгалзалгүйгээр дэмжин ажиллана

Нийгэм6 өдөр өмнө

Хөвсгөл аймгийн Ханх суманд газар хөдөллөө

Дэлхий дахинд6 өдөр өмнө

Канад улсын баруун бүс нутгийн Саскачеван, Манитоба мужид 30 см зузаан цас оржээ

Нийгэм6 өдөр өмнө

Сумын цолтон залуу бөхчүүдийн барилдааны цахим бүртгэл эхэллээ

Нийгэм6 өдөр өмнө

Хог шатсан дуудлага нэмэгдэх хандлагатай байна

Нийгэм6 өдөр өмнө

Сонгинохайрхан дүүргийн 75 өрхийн цахилгааны монтажийг шинэчиллээ

Нийгэм6 өдөр өмнө

Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсжээ

Улс төр6 өдөр өмнө

Мал аж ахуйн салбарын нэмүү өртөг, хүртээмжтэй хөгжлийг дэмжих санамж бичиг байгууллаа

Нийгэм6 өдөр өмнө

Нийслэлийн хэмжээнд хүүхдийн амбулаториуд уртасгасан цагаар ажиллаж байна

Улс төр6 өдөр өмнө

“Эрүүдэн шүүлт тулгах, хүнлэг бус, хэрцгий хандахаас ангид байх хүний эрхийн хэрэгжилт”-ийн талаарх хяналтын сонсгол боллоо

Улс төр7 өдөр өмнө

Ж.Баясгалан: Өндөр настнууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд халамж авахаасаа илүү боломж олдвол хөдөлмөрлөхийг хүсдэг

Улс төр7 өдөр өмнө

“Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ

24 баримт6 жил өмнө

“MCS” хэмээх эзэнт гүрний эцэг болсон Ж.Оджаргалын 24 баримт

Эдийн засаг4 жил өмнө

“Гоо брэнд”-ийн онцлох 24

Бусад4 жил өмнө

ХӨГШРӨЛТИЙН ЭСРЭГ ХАМГИЙН ҮР ДҮНТЭЙ ТАРИЛГА ЭМЧИЛГЭЭ БОЛ SMART PRP

24 баримт6 жил өмнө

М.Энхболдын улс төрд сойсон тод од

Бусад6 жил өмнө

Хагасайн өдөр буюу бямба гаригт Улаанбаатарт бороо орно

Улс төр4 жил өмнө

Р.Батжаргал: Анхны жил 23-хан сая төгрөг өгч, нүүр улайлгаж байлаа. Одоо гуйхаа ч больсон

Эдийн засаг5 жил өмнө

ЭТТ ХК: Нэг сая орчим иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг шилжүүлээд байна

Энтертайнмент4 жил өмнө

Д.Пүрэвдорж:  Чингис шүлэг

Улс төр6 жил өмнө

М.Энхболд албан тушаалаасаа огцрохоор болжээ

Энтертайнмент6 жил өмнө

Харбины мөсөн баримлын тэмцээнд Монголын баг түрүүлжээ

Энтертайнмент6 жил өмнө

Нүцгэн төрхөө дэлгэцнээ мөнхөлсөн Б.Батмаагийн гэрэл зургаас

24 баримт3 жил өмнө

Тэргүүн хатагтай Баттулга асан Анжелика

Улс төр6 жил өмнө

Гэрлийн хурдаар хөрөнгөжсөн Ж.Мөнхбатын дараагийн нууц байшин

Энтертайнмент6 жил өмнө

Дуучин А.Түмэн-Өлзий нөхрөөсөө салж, ганц бие болсноо зарлалаа

24 баримт6 жил өмнө

Дуучин А.Хишигдалай /24 Фото/

Улс төр6 жил өмнө

С.Эрдэнэ ерөнхий сайд болно…

Дэлхий дахинд5 жил өмнө

Хятад муур, нохой, сарьсан багваахай зардаг захуудаа нээж эхэллээ

Нийгэм6 жил өмнө

Бодь группийн Л.Болдхуяг, Богд банкны гүйцэтгэх захирал Г.Саруул нарын офшор данс ил боллоо

Улс төр6 жил өмнө

Ж.Батзандан амаа барив

24 баримт6 жил өмнө

Жүжигчин Цэрэнболд: “Нэр алдарт хүрлээ гээд эхнэрээ солидог, голдог эр хүн би биш

Улс төр6 жил өмнө

Сахал Бат-Эрдэнэ Дамбын Хишгээд базуулжээ

Бусад6 жил өмнө

Э. Бат-Үүл, М.Сономпил нарын хэрэг шүүхэд шилжжээ

Улс төр6 жил өмнө

У.Хүрэлсүх дөрвөн гишүүнд УИХ-ын дарга болох санал тавьжээ

Улс төр6 жил өмнө

Говь-Алтай аймгийн ИТХ-ын даргын суудлыг булаасан Л.Батжаргал ял сонсох бололтой

Бусад6 жил өмнө

Өнөөдрийн халуухан зургууд… 18+

Нийгэм6 жил өмнө

Ус, дулааны төлбөр дээр хууль бус төлбөр нэмдэг байсныг илрүүлжээ

Нийгэм6 жил өмнө

Засгийн газрын 182 дугаар тогтоолтой холбогдуулан Нийслэлд мөрдөгдөх Хан-Уул дүүргийн Газрын үнэлгээний бүсийн хил хязгаарын санал авч байна

24 баримт5 жил өмнө

Өвгөн партизаны ач хүүд  цулбуураа атгуулсан алтайчууд

Улс төр6 жил өмнө

Б.Чойжилсүрэн гишүүн хувийн бизнестээ 19 тэрбум төгрөг завшсан уу?

Энтертайнмент6 жил өмнө

Маргааш “АЛУНГОО-2018” цомын эздийг өргөмжилнө

Нийгэм3 сар өмнө

“Улаанбаатар хот-Духуа инженеринг дэд бүтцийн хөгжлийн форум” эхэллээ

Нийгэм3 сар өмнө

Багануур дүүрэгт 50 мВт хүчин чадалтай Батарей хураагуурын станц барих ажлыг эхлүүллээ

Нийгэм5 сар өмнө

Уяанаасаа алдуурсан нохой 7-8 насны 2 хүүхдийг хазаж гэмтээсэн байна

Нийгэм5 сар өмнө

74 ширхэг түүх соёлын болон бурхан шашны эд өлгийн зүйл хулгайлсныг илрүүллээ

Бусад6 сар өмнө

Нэр дэвшигчдийн бүртгэл, сонгууль зохион байгуулалтын талаар Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэл хийлээ

Эдийн засаг7 сар өмнө

Монголбанкнаас Мөнгөний бодлогын шийдвэрийг танилцуулж байна

Нийгэм8 сар өмнө

Гал түймрийн аюулаас сэрэмжлэхийг онцгойлон анхаарууллаа

Эдийн засаг10 сар өмнө

Даатгалын тухай хуулийн төслийг шинэчилж, осол гамшгийн үед төсвийн мөнгөөр хохирол барагдуулдаг байдлыг багасгана

Бусад11 сар өмнө

Хөгжлийн банкны “Самурай” бондын өрийг хугацаанд нь төлж барагдуулахтай холбоотой өрийн дэвтэрт гарын үсэг зурж байна

Бусад11 сар өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, эмнэлгийн тусламж үйлчилгээнд тулгарч буй асуудлын талаар

Нийгэм12 сар өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлыг танилцуулж байна

Бусад1 жил өмнө

Нийслэлийн нийтийн тээвэрт хийсэн парк шинэчлэл, худалдан авалтуудын материалыг АТГ-т шалгуулна

Нийгэм1 жил өмнө

Нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж байна

Бусад1 жил өмнө

Олон тооны мал хулгайлах гэх хэргийн шүүх хуралдаан болж байна

Нийгэм1 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх гэм буруугийн шүүх хурал 45 дахь өдрөө үргэлжилж байна

Нийгэм1 жил өмнө

Хөгжлийн банкны шүүх хурал 40 дэх өдрөө үргэлжилж байна

Улс төр2 жил өмнө

Гэрэгэ бондын төлбөрийг бүрэн төлж барагдууллаа

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /ШУУД/

Улс төр2 жил өмнө

Ж.Ганбат: Онцгой дэглэм тогтоосноос хойш нүүрс экспорт 2 дахин борлуулалтын орлого 3,9 дахин өссөн

Бусад2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Эдийн засаг2 жил өмнө

МОНГОЛБАНК: Бодлогын хүүг хэвээр хадгалах шийдвэр гаргалаа

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

УИХ-ын 2023 оны Хаврын ээлжит чуулганы нээлт

Нийгэм2 жил өмнө

ШӨХТГ-аас “Олон улсын хэрэглэгчийн өдөр”-т холбогдуулан мэдээдэл хийж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын зүгээс байгуулагдсан “Шүгэл” ажиллагааны ажлын хэсгээс мэдээлэл өгч байна

Сав шим