Энтертайнмент
ДАШТ-ий хүрэл медальт М.Нандинцэцэг, М.Намуун нар өрсөлдөгчөө яллаа
Казахстан улсын нийслэл Астана хотод өчигдөр Олимпийн хүрэл, ДАШТ-ий мөнгөн медальт Марина Волновагийн нэрэмжит олон улсын нээлттэй тэмцээн эхэллээ. Тус олон улсын тэмцээнд эмэгтэйчүүдийн Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч тамирчид оролцож байна.
Багийн бүрэлдэхүүнд:
Эмэгтэй шигшээ багийн ахлах дасгалжуулагч Б.Пүрэв-Очир, дасгалжуулагч Н.Галтбаатар нарын удирдлага дор
54-кг-д М.Нандинцэцэг ОУХМ
57-кг-д Т.Болортуул ОУХМ
48 кг-д О.Жаргалан СМ
48-кг-д Л.Алтанцэцэг СМ
51 кг-д М.Энхжаргал СМ
64 кг-д У.Шинэцэцэг СМ
60 кг-д М.Намуун ОУХМ
69 кг-д Э.Эрдэнэтуяа СМ
75 кг-д М.Мягмаржаргал СМ нар оролцож байна.
Өчигдөр манай тамирчдаас ДАШТ-ий хүрэл медальт М.Нандинцэцэг, ОУХМ М.Намуун нар Узбeкстаны боксчдыг ялж дараагийн шатанд шалгарлаа. Өнөөдөр Л.Алтанцэцэг Украйнтай, М.Энхжаргал Узбeкстан, Т.Болортуул Казахстан, У.Шинэцэцэг Казах, М.Мягмаржаргал Казахтай тус тус тоглоно.
Энтертайнмент
С.Мөнхзул Дэлхийн аварга боллоо
Бүгд Найрамдах Исланд Улсад хэрэглэлтэй пауэрлифтингийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн долоо хоногт болсон бөгөөд манай улсаас МПНХ-ны Ерөнхийлөгч, гавьяат дасгалжуулагч Д.Баттулгын удирдлага дор эрэгтэй гурав, эмэгтэй гурван тамирчин өрсөлдөхөд Монголын баг нэг алт, нэг мөнгө, гурван хүрэл медаль хүртсэн байна.
Тэмцээний сүүлийн өдөр эмэгтэйчүүдийн 84 кг-ын жинд С.Мөнхзул газраас таталтын төрөлд 227.5 кг-ыг өргөснөөр алтан медаль хүртэж, ДАШТ-ий насанд хүрэгчдийн эмэгтэйчүүдийн ангилалд алтан медаль хүртсэн анхны Монгол тамирчин болов.
Мөн энэ жингийн хүрэл медалийг Монгол Улсын тамирчин Б.Марал хүртжээ.
С.Мөнхзул нь өнгөрсөн онд Мастеруудын дэлхийн аварга болж, Ази, Номхон далай, Африк тивийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртэж, шилдэг тамирчин өргөмжлөл хүртсэн билээ гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ.