Энтертайнмент
Big Bang хамтлагийн Сеунгри биеэ үнэлдэг байжээ
Өмнөд Солонгосын хамгийн алдартай хамтлаг болох Big Bang-ийн гишүүн Сеунгри биеэ үнэлсэн хэрэг илчлэгдлээ.
Энэ жил 28 нас хүрсэн Сеунгри өөрийн харьяалагддаг Yuri Holdings энтертайнмент компанидаа гадаадын хөрөнгө оруулагчдыг татах зорилгоор секс үйлчилгээ үзүүлдэг байжээ. Тэрээр Сөүлийн томоохон шөнийн клубуудийн VIP өрөөнүүдэд хөрөнгө оруулагчидтай уулзаж зугаацуулдаг байсан аж. Өмнөд Солонгосын хуулиар биеэ үнэлэхийг гэмт хэрэгт тооцдог. Уг хэргийн нотлох баримт болоод буй Сеунгригийн үүсгэсэн групп чатууд дэлгэгдэж эхэлжээ. KakaoTalk сүлжээний мессежүүдээс нь харахад Сеунгри групп чатаар дамжуулан биеэ үнэлэхийг оролдсон, үүнийгээ зохицуулах үүднээс ажилчдыг уриалсан, биеэ үнэлэлтэнд уруу татсан утга агуулагдсан чатууд байгаа гэнэ.
Сеунгри өөрийн Инстаграм хуудсандаа “Ийм явдал болоогүй. Дуулиан шуугиант мэдээллүүдийн өмнөөс фенүүдээсээ хүлцэл өчиж байна. Цагдаагийн байгууллагад цаг тухайд нь очиж мэдүүлэг өгч хариуцлагатай хандаж байгаа” хэмээн бичжээ.
Энтертайнмент
Улс тунхагласны түүхт ойн барилдаанд залуу заан С.Сүхбат түрүүллээ
Энтертайнмент
“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо
Энтертайнмент
Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо
Монгол хүн дэлхийн аль ч улс оронд эх орныхоо нэрийг өндөрт өргөн ирдэг билээ. Үүний тод жишээ болж Монголын үндэсний циркийн жүжигчин СТА Э.Лхагва-Очир Франц улсын Гринобле хотод зохиогдсон Олон улсын циркчдийн 22 дахь удаагийн наадамд амжилттай оролцож Алтан цомын эзэн боллоо.
Тус тэмцээнд дэлхийд анх удаа “Давхар сандлын тэнцвэр” төрлөөр 11 метрийн өндөрт тэнцвэрийн гайхамшгийг үзүүлсэн юм. Энэхүү үзүүлбэр нь сандалын тэнцвэрийн төрөлд шинэчлэл хийсэн юм гэж Соёл урлагийн газраас мэдээллээ.
-
Нийгэм12 цаг өмнө
Ажил олгогч, ажилтны хоорондын хөдөлмөр эрхлэлтийн харилцааны зөв соёлыг төлөвшүүлэх 35 мэргэшсэн зөвлөх бэлтгэж байна
-
Улс төр12 цаг өмнө
ЗГ: Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах боломжийг бүрдүүлнэ
-
Улс төр12 цаг өмнө
Болзошгүй хүндрэлийг тооцоолон өвөлжилтийн бэлтгэлийг тасралтгүй хангах шаардлагатайг анхаарууллаа