Энтертайнмент
Агуу Роналду Аваргуудын лигийн “Бурхан”

Криштиану Роналду эгэл хүн биш гэдгээ Италид ч батласаар байна. Роналдугаа “Ювентус”-т алдсан “Реал” Мадрид дампууралд орж, Аваргуудын лигээс хасагдсан бол харин Роналду шинэ багаа ялалтад хөтөлсөөр явна.
Энэ сард “Юве” хоёр чухал тоглолт хийсэн. Эхлээд Италийн Сери А-д гол өрсөлдөгч “Наполи”-той үзэлцэж, ялсан. Хоёрдугаар байрны багаас 19 оноогоор тасарсан тул Роналду Италид ирсэн эхний жилдээ л Сери А-гийн аварга болох нь шийдэгдсэн асуудал. Харин өчигдөр илүү хүнд, хэцүү даалгавар тэднийг хүлээж байлаа. Мадридад 0:2 ялагдсан “Ювентус” талбай дээрээ 3 гоолын зөрүүтэй ялах ёстой. Аваргуудын лигийн дэвжээнд бол бараг боломжгүй зүйл мэт. Гэвч өнгөрсөн 7 хоногт “Аякс”, “МЮ” багууд гайхамшгийг бүтээж, хөлбөмбөг эцсийн мөч хүртэл явагддаг гэдгийг харуулсан билээ. “Атлетико” Туринд өөртөө тун итгэлтэй ирсэн. Нягт хамгаалаад, сөрөг довтолгоо, булан, хаалттай цохилтоос гоол хийх. Энэ бол “Атлетико”-гийн тактик.
“Ювентус” ч ийм тоглолтод бэлэн байсан бөгөөд эхний минутаас л прессинг хийсээр эхний бөмбөгийг Роналду мөргөж орууллаа. “Атлетико” довтлохгүй хэвээр л. Үүнийх нь төлөө тэднийг Роналду дахиад нэг шийтгэлээ. Агуу Роналду жил ирэх тусам залуужиж байгаа мэт гялалзсаар тоглолт дуусахаас 5 минутын өмнө пенальтигаар гоолдож, энэ үдэш хет-трик хийлээ. Италид бусдаасаа тасархай “Ювентус” Аваргуудын лигийн төлөө л түүнийг урьсан, Роналду ч үүргээ гайхамшигтай биелүүлсэн. Харин Диего Симеоне алдаан дээрээ ажиллах үлдлээ.“Ювентус” Итали – “Атлетико” Испани 3:0 (1:0, 2:0)
“Альянц Стэдиум”
Гоол: 1:0 – 27 Роналду, 2:0 – 49 Роналду, 3:0 – 86, пенальти Роналду.
“Ювентус” – Шченсны, Жоау Канселу, Бонуччи, Кьеллини, Спинаццола (Дибала, 67), Жан, Пьянич, Матюиди, Бернардески, Манжукич (Кин, 80), Роналду.
“Атлетико” – Облак, Арьяс (Витоло, 77), Хименес, Годин, Хуанфран, Коке, Родри Эрнандес, Сауль, Лемар (Корреа, 57), Гризманн, Мората.
Шар хуудас: Бернардески (64), Хуанфран (73), Хименес (86), Витоло (90).
Эхний тоглолт – 0:2Манчестер Сити” Англи – “Шальке” Герман 7:0 (3:0, 4:0)
“Этихад Стэдиум”
Гоол: 1:0 – 35, пенальти Агуэро, 2:0 – 38 Агуэро, 3:0 – 42 Сане, 4:0 – 56 Стерлинг, 5:0 – 71 Бернарду Силва, 6:0 – 78 Фоден, 7:0 – 84 Габриэл Жезус.
“Манчестер Сити” – Эдерсон, Уокер, Данило, Лапорт (Делф, 72), Зинченко, Бернарду Силва, Гюндоган, Сильва (Фоден, 64), Стерлинг, Агуэро (Габриэл Жезус, 64), Сане.
“Шальке” – Фэрманн, Маккенни (Мендиль, 74), Стамбули, Сане, Брума, Очипка, Эмболо (Скрибски, 69), Сердар, Бенталеб, Коноплянка, Бургшталлер (Тойхерт, 79).
Шар хуудас: Брума (33), Данило (48), Зинченко (69).
Эхний тоглолт – 3:2

Энтертайнмент
Х.Тэргэл дартсын дэлхийн чансааг тэргүүлсэн анхны Ази тивийн тоглогч болов

Их Британийн нийслэл Лондон хотод дартсын өсвөр үеийнхний “ADVANCED TOUR-2025” дэлхийн лигийн тэмцээн энэ оны нэгдүгээр сараас эхэлж, өчигдөр дүнгээ гаргалаа. Зөвхөн 16 хүртэлх насныхан оролцдог 20 цуврал тэмцээний нийлбэр дүнгээр Монгол Улсын тамирчин, 14 настай Х.Тэргэл тэргүүн байр эзэлж, дэлхийн чансааг мөн тэргүүлэв.
Дэлхийн чансааг Ази тивээс тэргүүлсэн анхны тоглогч Х.Тэргэл болж байна. Энэ лигийн тэмцээнд есөн орны дэлхийн шигшмэл 32 тамирчин оролцсон бөгөөд анхдагч амжилтын эзэн Х.Тэргэл нь 2022, 2023 оны өсвөрийн багийн ДАШТ-ий хүрэл медаль, 2024 оны ДАШТ-ий ганцаарчилсан төрөлд хүрэл медаль эзэлсэн ба Монгол Улсын дөрвөн удаагийн аварга тамирчин юм.
Удамт тоглогчийн ээж Ш.Эрдэнэтуяа нь дартсын спортын ОУХМ, Монгол Улсын аварга бол нагац ах Ш.Ганзориг, Ш.Ган-Эрдэнэ нар нь ОУХМ, Монгол Улсын аварга цолонд хүрсэн тамирчид байна.
Энтертайнмент
Монголын шатарчид багийн дэлхийн аварга боллоо

Энтертайнмент
“Ромео, Жульетта” эмгэнэлт драмын жүжгийг маргааш нээнэ

Улсын Хүүхэд залуучуудын театр Уильям Шекспирийн зохиол “Ромео, Жульетта хоёр” эмгэнэлт драмын жүжгийг 59 жилийн дараа төрөлх театрынхаа тайзнаа дахин тоглоно.
Анх 1966 онд Ардын жүжигчин С.Гэндэнгийн найруулгаар Хүүхэд залуучуудын театрын тайзнаа тоглогдож байсан “Ромео, Жульетта хоёр” жүжгийг ирэх 5 дугаар сарын 9-ний өдөр нээх бөгөөд уг бүтээлд 100 гаруй уран бүтээлч, ажилтан оролцож байна.
Гол дүр болох Ромеогийн дүрд жүжигчин Б.Түвшинбаяр, Жульеттагийн дүрд жүжигчин М.Батгэрэл нар тоглох бөгөөд урилгаар Төрийн соёрхолт, УГЖ Ц.Төмөрбаатар, УГЖ Н.Нармандах, СТА Ж.Даваасамбуу нар оролцоно. Жүжгийн Ерөнхий найруулагчаар тус театрын найруулагч СТА Б.Энхээ ажиллаж байгаа бөгөөд Ерөнхий продюсероор УГЖ Н.Ариунболд, Ерөнхий зураачаар УГЗ Г.Ганбаатар нар ажиллаж байна.
74 жилийн түүхт Улсын Хүүхэд залуучуудын театр 27 жилийн дараа дахин хөшгөө нээгээд удаагүй ч “Арслан хүлэгт баатар” хүүхдийн жүжиг, “Хайрыг хайрла”, “18 дахь хаврын хайр” драмын жүжиг болон “Хүүхнүүдийн хаанчлал” инээдмийн водевиль жүжгүүдийг үзэгчдэдээ толилуулаад байсан бол энэ удаа сонгодог бүтээлийг ийнхүү тайзнаа амилуулахад бэлэн болжээ.
Улсын Хүүхэд залуучуудын театр дэлхийн болоод үндэсний хэмжээний бүх насныханд зориулсан тайзны урлагийн бүтээлээр дамжуулан урлаг гоо зүй, соёлын боловсролыг түгээсээр байна.
-
Нийгэм9 цаг өмнө
“Алтан хайч-2025” хонь ноослогчдын улсын анхдугаар тэмцээн болно
-
Нийгэм10 цаг өмнө
Б.Ганхайч ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ
-
Нийгэм10 цаг өмнө
Зуны саруудын цаг агаарын ерөнхий төлөв
-
Нийгэм10 цаг өмнө
Гадаадын иргэний виз олголт 2.8 дахин өсжээ
-
Нийгэм9 цаг өмнө
Согтуугаар мотоцикл жолоодож, осол гаргажээ
-
Улс төр10 цаг өмнө
Ерөнхий сайд Г.Занданшатарт Азийн Шатрын холбооны ерөнхийлөгч баяр хүргэж, захидал илгээжээ
-
Нийгэм10 цаг өмнө
Энэ оноос эхлэн 105,627 өрхийг шатдаг хийн түлшинд үе шаттайгаар холбохоор төлөвлөж байна
-
Нийгэм10 цаг өмнө
Ази, Номхон далайн бүсийн “ASPAC” чуулган боллоо