Эдийн засаг
Хөрөнгө оруулагчдыг эрсдэлээс сэргийлсэн төрийн зохицуулалт хэрэгтэй гэв

Жил бүр болдог “Эдийн засгийн өнөөгийн байдал, цаашдын чиг хандлага -2019” ээлжит хуралд Монголбанкнаас илтгэл тавьж оролцлоо. Тус хурлыг Эдийн засгийн судалгаа, эрдэм шинжилгээний хүрээлэн, Монголбанкны Судалгаа, статистикийн газар, Эдийн засгийн судалгаа, сургалтын хүрээлэн хамтран Жайка байгууллагын дэмжлэгтэйгээр зохион байгуулсан юм. Хоёр салбар хуралдааны хүрээнд нийт арван хоёр илтгэлийг хэлэлцүүлсэн хурлын үндсэн хэсэгт Монголбанкны Ерөнхий эдийн засагч Д.Ган-Очир “Эдийн засгийн эмзэг байдлын шинжилгээ: Балансын аргачлал”, Дэлхийн банкны группийн Олон улсын санхүүгийн корпорацын хувийн секторын ахлах мэргэжилтэн Хавиер Форнерс “Монгол Улсын хөрөнгө оруулалтын орчны шинэчлэлтийн зураг” илтгэлийг тус тус танилцууллаа.
Хуралд эдийн засаг, санхүүгийн салбарын бодлого боловсруулагчид, судлаачид, хэвлэл мэдээллийн ажилтнууд, оюутнууд болон хувийн хэвшлийн төлөөлөл оролцож, эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангахын тулд тулгамдаж буй асуудлууд тэдгээрийг шийдвэрлэх арга замуудын талаар байр сууриа илэрхийллээ. Энэ үеэр судлаачид эдийн засгийн төлөв байдлыг дүгнэхдээ эмзэг хэвээр байхыг онцлоод, урт хугацаанд гадны хөрөнгө оруулалтын дэмжлэгтэйгээр нөхцөл байдлыг сайжруулахаас өөр аргагүй байгааг хэлсэн юм. Манай улсын хувьд уул уурхайд түшиглэсэн эдийн засгийн бүтэц нь удаан оршин тогтнох боломжгүй тул хөдөө, аж ахуй, аялал жуулчлал гэсэн бусад салбаруудаа хөгжүүлэх, үүнд хэрхэн яаж гадны хөрөнгө оруулалтыг татах вэ? гэдэг бодлого чухал байгааг Дэлхийн банкнаас илтгэл тавигч сануулж байлаа. Одоогийн нөхцөл байдлаас харахад Монгол Улсад гадны хөрөнгө оруулалт хангалтгүй байгаа нь эрсдэлтэй улс оронд тооцогдох болсонтой холбоотой болохыг судлаачид анхааруулж байна.
Иймд гадаадын хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээхийн тулд эрсдэлээс хамгаалсан төрийн зохицуулалтыг бүрдүүлэх шаардлага бий гэж байв. Ийнхүү тогтвортой орчныг бүрдүүлж чадсан цагт манай улс уул уурхайгаас хараат бус экспортын орлогын нэр төрлөө нэмэгдүүлэх бүрэн боломж байгааг санал нэгтэй дүгнэж байлаа.
Эх сурвалж: МОНГОЛБАНК

Эдийн засаг
Нийт 16.9 тэрбум төгрөгийн үнэ бүхий хөдөө, аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийг биржээр арилжлаа

2025 оны 06 дугаар сарын 06-с 06 дугаар сарын 13-ны хооронд 3 удаагийн цахим арилжаа зохион байгуулан 30 хэлцлээр 41.4 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий бараа, түүхий эд арилжсан байна.
Үүнд:
• Ноолуур 139.6 тонн – 41.3 тэрбум ₮
• Ямааны завод ноос 8.8 тонн – 35.9 сая ₮
Эдийн засаг
Үхрийн цул махны үнэ өсөж 23325 төгрөг болжээ

Нийслэлийн статистикийн газраас махны үнийн мэдээллийг танилцууллаа. Тодруулбал, 2025 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн байдлаар хонины ястай мах нэг килограмм нь дунджаар 17477 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 20203 төгрөгийн үнэтэй тус тус худалдаалагдаж байна.
Өмнөх долоо хоногтой харьцуулахад үхрийн ястай махны үнэ өсөж 20203 төгрөг, үхрийн цул махны үнэ 23325 төгрөгийн дундаж үнэтэй байна.
Эдийн засаг
Монгол Улсын Хөгжлийн банкны дүрмийн санг 1.5 их наяд төгрөгөөр нэмэгдүүлэхээр боллоо

Монгол Улсын Хөгжлийн банкны талаар авах зарим арга хэмжээний тухай Монгол Улсын Засгийн газрын 195 дугаар тогтоолыг баталлаа. Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийн 23.1.1, 23.1.5-д заасныг үндэслэн Хөгжлийн банкны хувь нийлүүлсэн хөрөнгийг нэмэгдүүлэх талаар дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр болов.
Тодруулбал, Монгол Улсын Хөгжлийн банкны хувь нийлүүлсэн хөрөнгийг нэг бүр нь 100.000 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 6.000.000 ширхэг энгийн, нэг бүр нь 100.000 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 9.000.000 ширхэг давуу эрхийн хувьцааг нэмж гарган, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн харьяа хуулийн этгээдэд эзэмшүүлэх замаар 1.5 их наяд төгрөгөөр нэмэгдүүлэхээр шийдвэрлэлээ.
Монгол Улсын Хөгжлийн банкны санхүүгийн ашигт ажиллагаатай уялдуулан энэхүү тогтоолын дагуу гаргасан хувьцааг буцаан худалдан авах ажиллагааг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн үе шаттайгаар зохион байгуулахыг Хөгжлийн банкны ТУЗ-д зөвшөөрөв.
Хөгжлийн банкны өөрийн хөрөнгийн хүрэлцээ 2024 онд 9.46 хувь байсан бол дүрмийн санг 1.5 их наяд төгрөгөөр нэмэгдүүлснээр дээрх хувь 45.49 болж өсөх юм. Мөн чанаргүй зээл өнгөрсөн онд 57.38 хувь байсан бол 27.4 болж буурах тооцоо бий.
-
Нийгэм5 цаг өмнө
Зуны саруудын цаг агаарын ерөнхий төлөв
-
Нийгэм4 цаг өмнө
Гадаадын иргэний виз олголт 2.8 дахин өсжээ
-
Нийгэм3 цаг өмнө
“Алтан хайч-2025” хонь ноослогчдын улсын анхдугаар тэмцээн болно
-
Нийгэм5 цаг өмнө
Энэ оноос эхлэн 105,627 өрхийг шатдаг хийн түлшинд үе шаттайгаар холбохоор төлөвлөж байна
-
Нийгэм5 цаг өмнө
Б.Ганхайч ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ
-
Нийгэм5 цаг өмнө
АТГ: Нийтийн албанд томилогдох 505 иргэний урьдчилсан мэдүүлгийг хянан шалгав
-
Нийгэм5 цаг өмнө
Ази, Номхон далайн бүсийн “ASPAC” чуулган боллоо
-
Улс төр5 цаг өмнө
Ерөнхий сайд Г.Занданшатарт Азийн Шатрын холбооны ерөнхийлөгч баяр хүргэж, захидал илгээжээ