Нийгэм
Хүүхэд харах үйлчилгээний төсвийг танаснаар 3,000 гаруй хүүхэд гэртээ цоожлогдоно

Жил бүр төрөөс олгодог 5.8 тэрбум төгрөгийн төсөв бүхий хүүхэд харах үйлчилгээнд 6,000 гаруй хүүхэд хамрагддаг.
Гэтэл ирэх 2019 оны нэгдсэн төсөвт хүүхэд харах үйлчилгээний санхүүжилтийг 2.6 тэрбум төгрөг болгон бууруулжээ. Үүнийг хүүхэд харах үйлчилгээ эрхлэгчид Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийг цаашид хаах болон хүүхэд хамгааллын эсрэг төрөөс явуулж буй бодлогын нэг хэлбэр хэмээн үзэж байгаагаа илэрхийлэн мэдээлэл хийлээ.
Монгол Улсын Тогтвортой хөгжлийн үзэл баримтал-2030 болон Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 3.2.2-р хэсэгт, “Хүүхэд бүр цэцэрлэгт” хөтөлбөрийг хэрэгжүүлж, хот суурин газарт хүүхэд бүр цэцэрлэгт хамрагдах боломжийг бий болгоно гэж тусгасан байдаг.
Гэвч улсын хэмжээнд жил бүр цэцэрлэгт хамрагдах насны 250-300 мянган хүүхэд байдаг ч тэдний 70-80 мянган нь цэцэрлэгт хамрагдаж чадалгүй, гэртээ харгалзах хүнгүй цоожлогдон, эрсдэлтэй нөхцөлд үлддэг гэсэн тоо баримт байдаг талаар бид мэдээлж байсан билээ.
Эдгээр цэцэрлэгт хамрагдаж чадалгүй хоцордог 70-80 мянган багачуудад зориулан 2012 онд УИХ-ын зарим гишүүд нэгдэн Хүүхэд харах үйлчилгээний тухай хууль санаачилж, УИХ-д өргөн барьж, 2016 оноос одоог хүртэл хэрэгжиж байна.
Тус хууль хэрэгжиж эхэлснээс хойш жил бүр 5.8 тэрбум төгрөгийн санхүүжилтийг төрөөс олгож, стандарт, журмын дагуу жил бүр 400 гаруй Хүүхэд харах төв байгуулагдаж, гурван жилийн хугацаанд 17,000 гаруй хүүхэд амь нас, эрүүл аюулгүй орчинд хүүхэд харах үйлчилгээнд хамрагдсан талаар хүүхэд харах үйлчилгээ эрхлэгчид дурдаж байлаа.
Хүүхэд харах үйлчилгээ эрхлэгчид “Бид улсаас цалин урамшуулал, эд материал, үйл ажиллагаа явуулах орон байр, засвар үйлчилгээний төлбөр огт нэхээгүй. Бид өөрсдийн хувийн зардлаасаа энэ бүхнийг ханган үйл ажиллагаагаа эрхэлж, төрд дарамт учруулалгүй явж байна. Гэтэл бидний үйл ажиллагааг дэмжих биш, төсвөө улам хасаад байгааг мэдэхээр төрийн гурван өндөрлөг болон УИХ-ын 76 гишүүнд шаардлага хүргүүлэхээр бэлдээд байна” гэлээ.
Хүүхэд харах үйлчилгээний төсвийг 2.6 тэрбум төгрөг болгож танаснаар жил бүр хамрагдаж буй нийт хүүхдийн тал нь гэртээ үлдэхээс аргагүй болох ба энэ нь ойролцоогоор 3,000 гаруй хүүхэд гэсэн үг юм.
Энэ талаар УИХ-ын зарим гишүүн, бодлого төлөвлөгч нар “Цалинтай ээж” болон “Хүүхэд бүрт цэцэрлэг” хөтөлбөр хэрэгжүүлж байгаатай холбогдуулан төсвийг буруулсан гэх тайлбарыг өгсөн талаар мэдээлэв.
Хүүхдээ гэртээ харж буй эхчүүдэд сар бүр 50 мянган төгрөг өгөх зохицуулалттай “Цалинтай ээж” хөтөлбөрт ирэх онд 96 тэрбум төгрөгийг зарцуулахаар төсөвлөжээ.
Налайх дүүргийн хүүхэд харах үйлчилгээ эрхлэгч н.Болормаа ” Бид аль ч хөтөлбөр, төслийн эсрэг зогсоогүй, “Цалинтай ээж” болон хүүхэд харах үйлчилгээ хоёр хамтраад явах боломж байна.
“Цалинтай ээж” хөтөлбөрт хамрагдаж буй эхчүүд ажил эрхлэлгүй, гэртээ зөвхөн хүүхдээ харж суудаг гэж хэлж болно. Харин хүүхэд харах үйлчилгээ нь сард 60 мянган төгрөг төлөөд л хүүхдээ хүүхэд харах үйлчилгээнд хамруулаад, өөрөө бүтэн цалинтай ажил эрхлэх боломжийг олгож, амьжиргааны түвшинг дээшлүүлэх нөхцөлийг бүрдүүлж байгаагаараа ялгаатай юм. Төсөв батлагчид энэ мөнгө зөвхөн хүүхдийг аюулгүй орчинд хамгаалах л зорилготой мөнгө гэдгийг ойлгох хэрэгтэй байтал үүнийг яагаад танаад байгааг бид мэдмээр байна” гэлээ.
Эх сурвалж: IKON.mn

Нийгэм
Тээврийн хэрэгсэл бүлэглэн хулгайлсан хэргийг илрүүллээ

Энэ сарын 16-ны өдрийн 08:36 минутад “Хашаанаасаа машинаа алдчихлаа” гэх дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн.
Бүртгэгдсэн дуудлага, мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт оршин суух иргэн “С”-ийн Toyota Crown-210 маркийн авто машиныг 9-14 насны хүүхдүүд бүлэглэн хулгайлсан хэргийг Хан-Уул дүүргийн цагдаагийн газрын Хоёрдугаар хэлтсийн алба хаагчид эрэн сурвалжилж, шуурхай илрүүллээ.
Иймд иргэн та өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгслээ харуул хамгаалалт, хяналтын камертай газарт байршуулах, дохиолол хамгаалалтын системийг автомашиндаа байршуулах, мөн сурагчдын зуны амралт эхэлсэнтэй холбогдуулан эцэг эх, асран хамгаалагч та бүхэн хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулахыг зөвлөж байна.
Нийгэм
СХД-ийн спорт цогцолборын барилгын ажил 90 хувьтай үргэлжилж байна

СХД-ийн 3 дугаар хороонд улсын төсвийн хөрөнгө 21.000 мкв талбайд задгай спорт цогцолбор барих ажил 2022 онд эхэлсэн.
Тодруулбал, 2021 онд зураг төсөв боловсруулж, 2022 онд газар чөлөөлөлтийн ажил эхэлсэн байдаг. Нийт 24 айлын газрыг чөлөөлсөн юм.
Өнөөдрийн байдлаар тус цогцолборын барилгын ажил 90 хувьтай үргэлжилж байна.
Тус спорт цогцолбор нь
- 95х45 хэмжээтэй хөл бөмбөгийн талбай
- 3х3 сагсан бөмбөгийн талбай
- 5х5 сагсан бөмбөгийн талбай 2 ширхэг
- Газрын теннисний талбай 2 ширхэг
- 6 эгнээ гүйлтийн замтай
Мөн хүүхдийн тоглоомын талбай, бялдаржуулах талбай, гэрэлтүүлэг, ногоон байгууламжийн ажил үргэлжилж байна.
Гүйцэтгэгч байгууллагаар “Аглуут” ХХК ажиллаж байна.
Нийгэм
Зам тээврийн ослын улмаас нэг хүний амь нас хохирчээ

Цагдаагийн байгууллагад өнгөрсөн амралтын өдрүүдэд буюу 06 дугаар сарын 14-16-ны өдрүүдэд зам тээврийн ослын шинжтэй 527 дуудлага мэдээлэл бүртгэгдсэнээс 1 хүний амь нас хохирч, 17 хүн гэмтсэн байна.
Тухайлбал, Төв аймгийн Баянчандмань сумын нутаг дэвсгэрт Toyota Prius маркийн авто машины жолооч нь замын зорчих хэсэг дээр зогсож байсан Kia-5 маркийн автомашин болон тус тээврийн хэрэгслийн хажууд зогсож байсан зорчигчийг мөргөсний улмаас 1 хүний амь нас хохирсон хэргийг Төв аймгийн цагдаагийн газар шалгаж байна.
Тухайн ослыг шалтгаан нөхцөлийг тогтооход Kia-5 маркийн тээврийн хэрэгслийн жолооч нь адуу дайрч тухайн ослын улмаас замын зорчих хэсэг дээр зогсох үед машинд зорчиж явсан зорчигч машинаас бууж зорчих хэсэгт зогсож байх үед өөр тээврийн хэрэгсэлд мөргүүлж амь хохирсон харамсалтай тохиолдол бүртгэгдсэн.
Иймд иргэд, жолооч та бүхэн орон нутгийн замд зорчихдоо тээврийн хэрэгслийн хурдаа тохируулж, үзэгдэх орчин хязгаарлагдсан үед гүйцэж түрүүлэх үйлдэл хийхгүй байх, эрсдэлтэй нөхцөл байдал үүссэн үед зогсоох арга хэмжээ авах боломжтой хурдыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.
-
Нийгэм2 цаг өмнө
Тээврийн хэрэгсэл бүлэглэн хулгайлсан хэргийг илрүүллээ
-
Нийгэм4 цаг өмнө
Элсэлтийн шалгалт өнөөдөр эхэлнэ
-
Нийгэм4 цаг өмнө
Зам тээврийн ослын улмаас нэг хүний амь нас хохирчээ
-
Улс төр4 цаг өмнө
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Засгийн газрын гишүүдээ томиллоо
-
Улс төр3 цаг өмнө
Д.Амарбаясгалан: Төрийн бизнес данхайдаг биш, харин иргэдийн бизнес нь цэцэглэдэг эрх зүйн шинэтгэлийн бодлого боловсруулж, шуурхай оруулж ирэх хэрэгтэй
-
Энтертайнмент3 цаг өмнө
Үндэсний шигшээ багийн тамирчид 2025 оны эхний зургаан сарын байдлаар 90 медаль хүртээд байна
-
Нийгэм2 цаг өмнө
СХД-ийн спорт цогцолборын барилгын ажил 90 хувьтай үргэлжилж байна