Connect with us
https://24barimt.mn/wp-content/uploads/2022/11/mik15.jpg

Энтертайнмент

Б.Одгэрэл: Шантармаар үе байсан ч хичээл зүтгэл байхад бүгд болдгийг ойлгосон

Нийтэлсэн

-

Найман наснаасаа эхлэн уран нугаралтаар хичээллэж, 14 наснаасаа мэргэжлээрээ ажиллаж эхэлсэн хүсэл мөрөөдлийнхөө төлөө шаргуу хөдөлмөрлөгч нэгэн болох уран нугараач, дасгалжуулагч Б.Одгэрэлийг “Залуу дуу хоолой” ярилцлагын булангийнхаа ээлжит зочноороо урьж ярилцлаа.

 

– Сайн уу. Юуны өмнө манай уншигчдад өөрийгөө танилцуулаач?

– Сайн байна уу. Намайг Одгэрэл гэдэг 22 настай. Би 14 наснаасаа Нарны Цирк буюу Cirque Du Soleil-д ажиллаж байна. Ажиллахынхаа хажуугаар Канадын Монтреал хотын “L’école Nationale de Cirque” сургуулийг төгссөн. Харин одоо бол жүжигчин, дасгалжуулагч мэргэжлээр ажиллаж байгаа. Нарны циркийн тухайд гэвэл  34 жилийн түүхтэй Канадын компани бөгөөд одоогийн байдлаар дэлхий дээр 20 шоу аялан болон суурин тоглолтын хэлбэрээр үзүүлдэг. Мөн 50 гаруй улсын 5000 гаруй ажилчидтай ба эдгээрээс 1300 орчим нь жүжигчид ажилладаг юм.

 

– Мэргэжлээсээ шалтгаалаад олон газруудаар аялдаг байх тийм үү?

– Тийм ээ. Анх энэ компанид ажиллаж эхэлснээсээ хойш хорь гаруй улсын дөчөөд хотоор аялаад байна.

 

– Уран нугаралтаар хичээллээд хэдэн жил болж байна вэ. Яагаад энэ урлагаар хичээллэх болсон бэ?

– Анх найман настай байхад өвөө, эмээ маань намайг дагуулж яваад уран нугаралтаар хичээллүүлж эхэлж байсан юм. Тухайн үедээ багшдаа шалгуулахад би ердөө ч уян хатан байгаагүй л дээ.  Харин бэлтгэл хийгээд явах тусам хурдан уян болчихдог юм байна лээ.

 

Заавал байгалиасаа буюу төрөлхийн  уян хүүхдүүд л нугараач болдог гэсэн ойлголт нь худал зүйл

Би нугарч эхэлснээсээ хойш хоёр жилийн дараа олон улсын уралдаан тэмцээнүүдэд орж амжилт үзүүлж эхэлсэн бөгөөд тухайлбал, Хятадын ВуХан хотод зохиогдсон олон улсын циркчдын тэмцээн, Маноко улсын Монте Карло хотод зохиогддог олон улсын циркийн фестиваль болох дэлхийн хоёр том тэмцээнд мөнгө, хүрэл медаль авсан.   Дээрээс нь би Оросын төв циркд нь зуны амралтаараа ажилладаг байсан.

 

– Тэгэхээр энэ урлагийн юу нь өөрийг чинь тэгж их  татсан бол?

– Багадаа зурагтаар уран нугараачдыг хараад их сонирхож, дагаж дуурайдаг байсан. Харин  яг өөрөө хичээллэж эхлээд явах тусам илүү их дуртай болсон.  Миний хувьд спорт, урлаг хоёрыг хослуулсан болохоор их таалагддаг юм. Дээрээс нь адилхан сонирхолтой, дотно найзуудтай болсон нь гоё санагдсан.

 

– Уран нугаралтаар хичээллэх нь ямар ач холбогдолтой вэ? 

– Бага наснаасаа эхлээд уран нугаралтаар  хичээллэж эхэлснээр яснууд нь хатуужихаас өмнө нурууны уян байдлыг олж авдаг юм.  Тэгээд байнгын бэлтгэлээр тэрийгээ хадгалж үлддэг. Түүнээс биш янз бүрийн онцгой ясны бүтэц гэх ч юм уу тийм зүйл байдаггүй. Уян болохын хажуугаар хүч чадал ихтэй болдог болохоор биеийн хөгжилд сайнаар нөлөөлдөг. Мөн тухайн хүүхэд өөрөө асар их тэвчээрийг сурдаг гэж хэлмээр байна.

 

– Чиний хувьд өөрийгөө хэр зэрэг тэсвэр, хатуужилтай гэж боддог вэ?

– Хатуужилтай өссөн гэж боддог. Тодорхой хэмжээний хатуужилтай байж нугаралтаар амжилт гаргана.  Дундаас нь шантраад болимоор үе гардаг байсан ч, хичээгээд байвал чаддагийг ойлгосон.

 

– Монгол нугараачдын чадварын хувьд олон улсад хэрхэн үнэлэгдэж байна вэ?

– Монгол улсад уран нугаралт нь дөчөөд оны үеэс дэлгэрч, 60-90 оны үед Монголын жүжигчид дэлхийд танигдаж, том тоглолт тэмцээнүүдэд орж эхэлсэн байдаг. Монгол нугараачид дэлхийн өнцөг булан бүрд л ажиллаж, өндрөөр үнэлэгддэг нь Монголд байдаг мундаг багш нар, тэдний заах арга зүй, дээрээс нь Монгол хүний биеийн онцлогоос шалтгаалдаг гэж боддог. Сүүлийн үед бас гадаадаас уран нугаралтыг сонирхдог хүмүүс Монголыг зорин ирж нугаралт заалгадаг болсон. Энэ нь өөрөө Монгол нугараачдын чадвар ямар байдгийг харуулж буй хэрэг.

 

– Уран нугаралтын хувьд ямар асуудал дээр анхаарвал зохино гэж боддог вэ?

– Хангалттай мэдлэггүй, мэргэжлийн бус багш нар нугаралт заах нь аюултай санагддаг. Анхнаас нь зөв техниктэй зааж, зөв сунгалт хийлгэх нь хамгийн чухал болохоор, хүүхдээ нугаралтаар хичээллүүлэхдээ багшийг нь зөв сонгоосой гэж зөвлөмөөр байна.

 

– Нугаралтаас өөр хичээллэдэг сонирхдог зүйл бий юу?

– Багадаа нугаралтынхаа хичээлийг дуусчихаад гэрээрээ хөгжмийн хичээл заалгадаг байсан. Мөн балетаар бага зэрэг хичээллэдэг байлаа. Яг одоо бол нугараачаас гадна, дасгалжуулагчаар ажиллаж эхэлсэн. Мөн боломж олдвол чөлөөт цагаараа сонирхсон хүмүүст нь уян хатан нэмэгдүүлэх хичээл, дасгал зааж өгдөг.

 

–  Харин одоо хувь хүний хөгжилдөө хэрхэн анхаардаг вэ?

– Төрөл бүрийн номнууд их уншихыг хичээдэг. Тэр дундаа хүний сэтгэл зүй, сэтгэл хөдлөл зэргийг судалсан номуудад их дуртай. Мөн янз бүрийн мэдээлэлтэй подкастууд их сонсдог бөгөөд очсон газруудынхаа музейд нь байнга зорьж очдог юм.

 

– Өөрийн чинь хувьд өнөөдрийг хүртэл өөртөө хийсэн хамгийн том хөрөнгө оруулалт чинь юу байсан гэж бодож байна?

– Юм сурсан байхад хүн чамаас булаагаад авч чадахгүй тийм болохоор сайн сур гэж манай өвөө, эмээ их хэлдэг байсан. Миний хувьд нугаралтаар хичээллэж, хичээлдээ шамдаж, янз бүрийн тэмцээн уралдаануудад их орж явдаг байсан. Энэ нь тухайн үедээ  үнэхээр ядармаар хэцүү санагддаг байсан ч одоо эргээд бодоход хамгийн том хөрөнгө оруулалт байсан юм байна гэж бодогддог шүү.

 

– Англи хэлэндээ их сайн юм билээ.  Анх хэрхэн сурч байсан бэ. Туршлага, зөвлөгөөнөөсөө хуваалцахгүй юу?

– Монголд арван жилд байхдаа сурдаг байсан ч, анх Канад яваад хэлний бэлтгэл хийх хугацаандаа л сайн сурч чадсан. Багштайгаа болон бусад жүжигчидтэй харьцъя гэвэл англиар ярих шаардлага гарч болохоор илүү сайн сурсан байх л даа. Зөвлөгөөний хувьд гэвэл англи дуу сонсож, үгийг нь цээжилж, хадмал орчуулгатай кино үзэж, хэцүү биш хөнгөн сонирхсон номоо англи дээр уншиж, мэдэхгүй үгээ тэмдэглэж толиноос орчуулаад явах нь сайн байх. Тэгээд гадаадад очсон бол  ичихгүйгээр англиар яриад байх хэрэгтэй, зөв буруу ярьж байна гэж гаднынхан бол нэг их тоодоггүй юм гэж хэлэх байна.

 

– Боломжтой бол ойрын болон хэтийн зорилгынхоо талаар хуваалцаач?

– Тэгэлгүй яахав. Яг одоогоор зорьж ажиллаж буй зүйл бол хийж байгаа үзүүлбэрээ өшөө сайжруулахаар илүү бэлтгэлүүд төлөвлөж байна. Мөн цаашдаа өөртөө  тавьсан жижиг, том зорилгууд ч  байна.  Хамгийн том зорилгын хувьд Монголын урлагийн салбарт чадахаараа хувь нэмрээ оруулдаг хүн болохын төлөө хичээнэ.

 

– Манай Монголын залуу үеийнхэн ямар байгаасай гэж боддог вэ?

– Бие биенийгээ дэмждэг, шинийг хийх эрмэлзэлтэй залуус зөндөө болж байгаад их баяртай байгаа. Хийдэг зүйлдээ хамгийн сайн нь байхыг хичээж, сэтгэлээсээ, эерэг хандлагатайгаар үргэлж хийж байгаасай. Ажилдаа дуртай байвал илүү их амжилт гаргах болохоор, дургүй зүйлээ хүчээр битгий сонгож хийгээрэй гэж хэлмээр байна.

 

– Төгсгөлд нь өөрт чинь хамгийн их ямар асуултууд ирдэг вэ?

– Дэглэм барьдаг уу? Яаж жингээ барьдаг вэ? гэж их асуудаг. Би дэглэм барих гэж үзэж байсан. Гэхдээ хэд хоног дэглэм барьж, янз бүрийн юмыг идэхийг хориглосноороо хүн эрүүлээр жин хасаж,  тэгээд тэр жингээ хадгалж чадахгүй юм байна гэдгийг ойлгосон. Гол нь  өөрийнхөө биеийг сайн ойлгож, өөртөө тохируулж хооллох ёстой гэж боддог. Нэг хүнд тохирсон хоол хүнс, өөр хүнд тохирохгүй байж болно. Би бол өөртөө янз бүрийн хоол хүнсний төрлийг хориглодоггүй, харин хэтэрхий их идээд хөдөлж, чадахгүй болтлоо цадахаас татгалздаг. Их хэмжээний хоол идэж, их цадахгүйгээр, бага хэмжээний амттай сэтгэлд хүрсэн хоол идэж байх хэрэгтэй гэж боддог болсон. Тэгээд дээрээс нь дуртай дасгал хөдөлгөөнөө хийгээд байхад жингээ хадгалах амархан болно гэж хэлэх байна.

 

– Ярилцсанд баярлалаа. Амжилт хүсье.

 Баярлалаа.

Дэлгэрэнгүй ...
Сэтгэгдэл үлдээх

Хариулах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Энтертайнмент

С.Мөнхзул Дэлхийн аварга боллоо

Нийтэлсэн

-

Нийтэлч

Бүгд Найрамдах Исланд Улсад хэрэглэлтэй пауэрлифтингийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн долоо хоногт болсон бөгөөд манай улсаас МПНХ-ны Ерөнхийлөгч, гавьяат дасгалжуулагч Д.Баттулгын удирдлага дор эрэгтэй гурав, эмэгтэй гурван тамирчин өрсөлдөхөд Монголын баг нэг алт, нэг мөнгө, гурван хүрэл медаль хүртсэн байна.

Тэмцээний сүүлийн өдөр эмэгтэйчүүдийн 84 кг-ын жинд С.Мөнхзул газраас таталтын төрөлд 227.5 кг-ыг өргөснөөр алтан медаль хүртэж, ДАШТ-ий насанд хүрэгчдийн эмэгтэйчүүдийн ангилалд алтан медаль хүртсэн анхны Монгол тамирчин болов.

Мөн энэ жингийн хүрэл медалийг Монгол Улсын тамирчин Б.Марал хүртжээ.

С.Мөнхзул нь өнгөрсөн онд Мастеруудын дэлхийн аварга болж, Ази, Номхон далай, Африк тивийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртэж, шилдэг тамирчин өргөмжлөл хүртсэн билээ гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ. 

Дэлгэрэнгүй ...

Энтертайнмент

“Ar Gallery-үнэт бүтээлүүд” тусгай үзэсгэлэн дэлгэнэ

Нийтэлсэн

-

Нийтэлч

“Соёлын бүтээлч сар” аяны хүрээнд “Монголын Уран зургийн Галерей”-аас зохион байгуулж буй “AR Gallery-үнэт бүтээлүүд” төслийн тусгай үзэсгэлэн 2024 оны 11 дүгээр сарын 18-наас 12 дугаар сарын 5-ны өдрүүдэд зохион байгуулагдана.
Үзэсгэлэнгийн нээлтийн ёслол 11 дүгээр сарын 18-ны өдрийн 16:00 цагт тус галерейн үзэсгэлэнгийн их танхимд болно.
Монголын Уран зургийн Галерейн уран зургийн сан хөмрөг 2009 оны тавдугаар сарын 19-ний өдөр гал түймрийн аюул тулгарч Монголын дүрслэх урлагийн сор болсон Монголын түүх, нийгмийн байдал, ахуйн болон байгалийн сэдэвт, хөрөг зургууд, орчин үеийн чиглэлийн бүтээл 1000 орчим бүтээлүүд өртсөн юм.
Тухайн цаг үеэс хойш Монгол Улсын орчин цагийн дүрслэх урлагийн сор болсон галд өртсөн үнэт бүтээлийг авран хамгаалах чиглэлээр Монголын Уран зургийн Галерей нь сэргээн засварлах, сэргээн бүтээлгэх олон талт ажлыг санаачлан хэрэгжүүлсээр ирсэн бөгөөд 2024 онд “AR Gallery-үнэт бүтээлүүд” төслийг санаачлан хэрэгжүүлж олон нийтэд танилцуулахад бэлэн боллоо.
Тус төслийн зорилго нь галын гэмтэлтэй уран зургийг AR технологийн тусламжтайгаар анхны эх бүтээлээр нь сэргээн үзэх, хосгүй үнэт бүтээлийн дүрүүдтэй бодитоор танилцах боломжийг үзэгчдэд олгох юм.
Хосгүй үнэт бүтээлүүд нь AR технологид суурилсан сонирхолтой дэглэлттэй байхаас гадна монгол, англи дохионы хэлээр тайлбарладаг “Виртуал тайлбарлагч”-тай байна гэж Соёл урлагийн газраас мэдээллээ. 
Дэлгэрэнгүй ...

Энтертайнмент

“FIBA Asia Cup 2025 Qualifiers”-т өрсөлдөх шигшээ багийн бүрэлдэхүүн тодорлоо

Нийтэлсэн

-

Нийтэлч

“FIBA Asia Cup 2025 Qualifiers” тэмцээний урьдчилсан шатны хэсгийн тоглолтод Япон болон БНХАУ-ын шигшээ багийн эсрэг тоглох Монгол Улсын шигшээ багийн 12 тоглогч тодорлоо.
Өргөтгөсөн бүрэлдэхүүнд дуудагдсан 18 тоглогчоос дасгалжуулагчдын баг дараах 12 тоглогчийг сонголоо.
А. Азбаяр
Б. Билгүүн
А. Энхбаясгалан
О. Эрдэнэцогт
Ч. Маргад
Г. Одбаяр
Ч. Ихбаяр
Г. Болор-Эрдэнэ
М. Өлзий-Орших
Т. Ууганбаяр
Б. Тулуй
Э. Саруул-Эрдэнэ
Ахлах дасгалжуулагчаар Василис Фрагкиас, туслах дасгалжуулагчаар Велибор Негованович, Б.Тамжид, А.Азбаяр нар ажиллаж байна.
Манай шигшээ баг 2024 оны арваннэгдүгээр сарын 21-нд Япон улсын Үцүномияа хотод Япон улсын шигшээ багтай, арваннэгдүгээр сарын 24-нд БНХАУ-ын шигшээ багтай Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо “UG Arena”-д тоглоно гэж Монголын сагсан бөмбөгийн холбооноос мэдээллээ. 
Дэлгэрэнгүй ...
Сутралчилгаа
Нийгэм3 өдөр өмнө

О.Алтангэрэл: Шаардлага хангасан дээд боловсролтой залуус хоёр жилийн хөтөлбөрт хамрагдаж офицер болох боломжтой

Нийгэм3 өдөр өмнө

“Мэргэжлийн ангийн дүрэм”-ийг баталж, захиргааны хэм хэмжээний актад бүртгүүллээ

Улс төр3 өдөр өмнө

Дата, өгөгдлийн бие даасан байдлыг бүрдүүлнэ

Бусад3 өдөр өмнө

Их, дээд сургуулиудын академик эрх чөлөөг хангаж, өмчийн хэлбэр харгалзалгүйгээр дэмжин ажиллана

Нийгэм3 өдөр өмнө

Хөвсгөл аймгийн Ханх суманд газар хөдөллөө

Дэлхий дахинд3 өдөр өмнө

Канад улсын баруун бүс нутгийн Саскачеван, Манитоба мужид 30 см зузаан цас оржээ

Нийгэм4 өдөр өмнө

Сумын цолтон залуу бөхчүүдийн барилдааны цахим бүртгэл эхэллээ

Нийгэм4 өдөр өмнө

Хог шатсан дуудлага нэмэгдэх хандлагатай байна

Нийгэм4 өдөр өмнө

Сонгинохайрхан дүүргийн 75 өрхийн цахилгааны монтажийг шинэчиллээ

Нийгэм4 өдөр өмнө

Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсжээ

Улс төр4 өдөр өмнө

Мал аж ахуйн салбарын нэмүү өртөг, хүртээмжтэй хөгжлийг дэмжих санамж бичиг байгууллаа

Нийгэм4 өдөр өмнө

Нийслэлийн хэмжээнд хүүхдийн амбулаториуд уртасгасан цагаар ажиллаж байна

Улс төр4 өдөр өмнө

“Эрүүдэн шүүлт тулгах, хүнлэг бус, хэрцгий хандахаас ангид байх хүний эрхийн хэрэгжилт”-ийн талаарх хяналтын сонсгол боллоо

Улс төр4 өдөр өмнө

Ж.Баясгалан: Өндөр настнууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд халамж авахаасаа илүү боломж олдвол хөдөлмөрлөхийг хүсдэг

Улс төр4 өдөр өмнө

“Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ

Улс төр4 өдөр өмнө

Монгол Улсын Ерөнхийлөгч 2025 оны Төсвийн тухай хуульд бүхэлд нь хориг тавилаа

Улс төр4 өдөр өмнө

Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн дүрмийг шинэчлэн баталлаа

Нийгэм4 өдөр өмнө

Төрийн албаны ерөнхий шалгалт эхэллээ

Улс төр4 өдөр өмнө

Аялал жуулчлалыг хөгжүүлэх үндэсний хорооны ээлжит хуралдаан болов

Нийгэм5 өдөр өмнө

Орц, гарц хааж, дулааны шугамыг эвдсэн барилгын компанийн үйл ажиллагааг түр зогсоолоо

Нийгэм5 өдөр өмнө

“Эрүүдэн шүүхийн эсрэг конвенц”-ыг хэрэгжүүлэхэд чиглэсэн ажлуудыг үнэлэх хэлэлцүүлэг боллоо

Нийгэм5 өдөр өмнө

Иргэдийн гомдлыг хиймэл оюунд суурилсан технологиор шийдвэрлэнэ

Улс төр5 өдөр өмнө

Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахтай холбоотой хяналтын сонсгол өнөөдөр болно

Улс төр5 өдөр өмнө

ТББХ: “Үндсэн хуулиа дээдлэн залах тухай” УИХ-ын тогтоолын төслийг батлахыг дэмжлээ

Нийгэм5 өдөр өмнө

Улаанбаатарын анхны дагуул хот Шинэ Зуунмодыг бүтээн байгуулна

Нийгэм5 өдөр өмнө

Автомашины гаалийн мэдүүлгийг хүлээн авагчид зориулж цаасаар хэвлэх ажлыг зогсоож, цахимд шилжүүлнэ

Нийгэм5 өдөр өмнө

“Монгол өв уламжлал, ёс заншлын өргөө” 100 ортой гэр цэцэрлэг ашиглалтад ороход бэлэн боллоо

Нийгэм6 өдөр өмнө

Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх

Энтертайнмент6 өдөр өмнө

С.Мөнхзул Дэлхийн аварга боллоо

Нийгэм6 өдөр өмнө

АТГ: Гэмт хэргийн шинжтэй 43 өргөдөл, гомдлыг хүлээн авав

24 баримт6 жил өмнө

“MCS” хэмээх эзэнт гүрний эцэг болсон Ж.Оджаргалын 24 баримт

Эдийн засаг4 жил өмнө

“Гоо брэнд”-ийн онцлох 24

Бусад4 жил өмнө

ХӨГШРӨЛТИЙН ЭСРЭГ ХАМГИЙН ҮР ДҮНТЭЙ ТАРИЛГА ЭМЧИЛГЭЭ БОЛ SMART PRP

24 баримт6 жил өмнө

М.Энхболдын улс төрд сойсон тод од

Бусад6 жил өмнө

Хагасайн өдөр буюу бямба гаригт Улаанбаатарт бороо орно

Улс төр4 жил өмнө

Р.Батжаргал: Анхны жил 23-хан сая төгрөг өгч, нүүр улайлгаж байлаа. Одоо гуйхаа ч больсон

Эдийн засаг5 жил өмнө

ЭТТ ХК: Нэг сая орчим иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг шилжүүлээд байна

Энтертайнмент4 жил өмнө

Д.Пүрэвдорж:  Чингис шүлэг

Улс төр6 жил өмнө

М.Энхболд албан тушаалаасаа огцрохоор болжээ

Энтертайнмент6 жил өмнө

Харбины мөсөн баримлын тэмцээнд Монголын баг түрүүлжээ

Энтертайнмент6 жил өмнө

Нүцгэн төрхөө дэлгэцнээ мөнхөлсөн Б.Батмаагийн гэрэл зургаас

24 баримт3 жил өмнө

Тэргүүн хатагтай Баттулга асан Анжелика

Улс төр6 жил өмнө

Гэрлийн хурдаар хөрөнгөжсөн Ж.Мөнхбатын дараагийн нууц байшин

Энтертайнмент6 жил өмнө

Дуучин А.Түмэн-Өлзий нөхрөөсөө салж, ганц бие болсноо зарлалаа

24 баримт6 жил өмнө

Дуучин А.Хишигдалай /24 Фото/

Улс төр6 жил өмнө

С.Эрдэнэ ерөнхий сайд болно…

Дэлхий дахинд5 жил өмнө

Хятад муур, нохой, сарьсан багваахай зардаг захуудаа нээж эхэллээ

Нийгэм6 жил өмнө

Бодь группийн Л.Болдхуяг, Богд банкны гүйцэтгэх захирал Г.Саруул нарын офшор данс ил боллоо

Улс төр6 жил өмнө

Ж.Батзандан амаа барив

24 баримт6 жил өмнө

Жүжигчин Цэрэнболд: “Нэр алдарт хүрлээ гээд эхнэрээ солидог, голдог эр хүн би биш

Улс төр6 жил өмнө

Сахал Бат-Эрдэнэ Дамбын Хишгээд базуулжээ

Бусад6 жил өмнө

Э. Бат-Үүл, М.Сономпил нарын хэрэг шүүхэд шилжжээ

Улс төр6 жил өмнө

У.Хүрэлсүх дөрвөн гишүүнд УИХ-ын дарга болох санал тавьжээ

Улс төр6 жил өмнө

Говь-Алтай аймгийн ИТХ-ын даргын суудлыг булаасан Л.Батжаргал ял сонсох бололтой

Бусад6 жил өмнө

Өнөөдрийн халуухан зургууд… 18+

Нийгэм6 жил өмнө

Ус, дулааны төлбөр дээр хууль бус төлбөр нэмдэг байсныг илрүүлжээ

Нийгэм6 жил өмнө

Засгийн газрын 182 дугаар тогтоолтой холбогдуулан Нийслэлд мөрдөгдөх Хан-Уул дүүргийн Газрын үнэлгээний бүсийн хил хязгаарын санал авч байна

24 баримт5 жил өмнө

Өвгөн партизаны ач хүүд  цулбуураа атгуулсан алтайчууд

Улс төр6 жил өмнө

Б.Чойжилсүрэн гишүүн хувийн бизнестээ 19 тэрбум төгрөг завшсан уу?

Энтертайнмент6 жил өмнө

Маргааш “АЛУНГОО-2018” цомын эздийг өргөмжилнө

Нийгэм2 сар өмнө

“Улаанбаатар хот-Духуа инженеринг дэд бүтцийн хөгжлийн форум” эхэллээ

Нийгэм3 сар өмнө

Багануур дүүрэгт 50 мВт хүчин чадалтай Батарей хураагуурын станц барих ажлыг эхлүүллээ

Нийгэм5 сар өмнө

Уяанаасаа алдуурсан нохой 7-8 насны 2 хүүхдийг хазаж гэмтээсэн байна

Нийгэм5 сар өмнө

74 ширхэг түүх соёлын болон бурхан шашны эд өлгийн зүйл хулгайлсныг илрүүллээ

Бусад6 сар өмнө

Нэр дэвшигчдийн бүртгэл, сонгууль зохион байгуулалтын талаар Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэл хийлээ

Эдийн засаг7 сар өмнө

Монголбанкнаас Мөнгөний бодлогын шийдвэрийг танилцуулж байна

Нийгэм8 сар өмнө

Гал түймрийн аюулаас сэрэмжлэхийг онцгойлон анхаарууллаа

Эдийн засаг10 сар өмнө

Даатгалын тухай хуулийн төслийг шинэчилж, осол гамшгийн үед төсвийн мөнгөөр хохирол барагдуулдаг байдлыг багасгана

Бусад11 сар өмнө

Хөгжлийн банкны “Самурай” бондын өрийг хугацаанд нь төлж барагдуулахтай холбоотой өрийн дэвтэрт гарын үсэг зурж байна

Бусад11 сар өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, эмнэлгийн тусламж үйлчилгээнд тулгарч буй асуудлын талаар

Нийгэм12 сар өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлыг танилцуулж байна

Бусад1 жил өмнө

Нийслэлийн нийтийн тээвэрт хийсэн парк шинэчлэл, худалдан авалтуудын материалыг АТГ-т шалгуулна

Нийгэм1 жил өмнө

Нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж байна

Бусад1 жил өмнө

Олон тооны мал хулгайлах гэх хэргийн шүүх хуралдаан болж байна

Нийгэм1 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх гэм буруугийн шүүх хурал 45 дахь өдрөө үргэлжилж байна

Нийгэм1 жил өмнө

Хөгжлийн банкны шүүх хурал 40 дэх өдрөө үргэлжилж байна

Улс төр2 жил өмнө

Гэрэгэ бондын төлбөрийг бүрэн төлж барагдууллаа

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /ШУУД/

Улс төр2 жил өмнө

Ж.Ганбат: Онцгой дэглэм тогтоосноос хойш нүүрс экспорт 2 дахин борлуулалтын орлого 3,9 дахин өссөн

Бусад2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Эдийн засаг2 жил өмнө

МОНГОЛБАНК: Бодлогын хүүг хэвээр хадгалах шийдвэр гаргалаа

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

УИХ-ын 2023 оны Хаврын ээлжит чуулганы нээлт

Нийгэм2 жил өмнө

ШӨХТГ-аас “Олон улсын хэрэглэгчийн өдөр”-т холбогдуулан мэдээдэл хийж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын зүгээс байгуулагдсан “Шүгэл” ажиллагааны ажлын хэсгээс мэдээлэл өгч байна

Сав шим