Connect with us

Нийгэм

Талийгаач Ч.Чамин-Эрдэнийн ээж Г.Чимгээ: Миний охиныг зохион байгуулалттайгаар алчихлаа

Нийтэлсэн

-

-ӨНДРӨӨС УНАСАН БАЙХЫГ НЬ ЦЭВЭРЛЭГЧ ОЛЖ, ДУУДЛАГА ӨГЧЭЭ-

Өнгөрсөн амралтын өдрүүдээр “Монгол модель” агентлагийн загвар өмсөгч, “Mongolia’s next top model” шоуны оролцогч Ч.Чамин-Эрдэнэ гэх өсөж яваа загвар өмсөгч охин харамсалтайгаар амиа алдсан хэрэг гарч, загварын ертөнцийнхөн болон тус шоуг шимтэн үздэг олон мянган хүний сэтгэлийг сэртхийлгэсэн үйл явдал болов.

Хэргийг тодруулбал, аравдугаар сарын 24-ний өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Кей Эйч апартмент” орон сууцнаас “Эмэгтэй хүн унасан байна” гэх мэдээллийг цагдаагийн байгууллагад тус өдрийн 17:25 цагт ирүүлжээ. Дуудлага мэдээллийн дагуу Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүн, шинжээч эмч оролцуулан хэргийн газрын үзлэг хийж, хэрэгт шаардлагатай нотлох баримтыг баримтжуулан авсан байна.

Хэргийн газарт тус байранд оршин суух хаягтай, 22 настай, эмэгтэй “Ч” өндрөөс унаж нас барсан байсныг тогтоож, цагдаагийн байгууллага мөрдөн шалгах ажиллагаа явуулж эхэлжээ. Талийгаач Ч.Чамин-Эрдэнэ нь өөрийн оршин суудаг байрны хажуугийн орцны 11 давхраас унаж нас барсан аж.

Урьдчилсан дүгнэлтэд “Загвар өмсөгч Ч.Чамин-Эрдэнэ нь өндрөөс унасны улмаас дагзны ар хэсэг бяцарсан, нурууны ар хэсэгт их хэмжээний зулгаралттай, нас барсан” гэжээ. Тэрээр гэрээсээ гэрийн хувцастайгаа, гар утсаа барин гарсан бөгөөд гэрийнхээ түлхүүрийг гартаа атгасан байсан аж.

Хэрэг гарсан даруй хэвлэл мэдээлэл болон олон нийтийн сүлжээгээр түүнийг нэгэн улс төрчийн хүү дуудан гаргаад, түлхэж алсан, атаархсан хүмүүс зохион байгуулалттайгаар алсан, амиа хорлосон, хэргийг хаах гэж байна гэхчилэн олон янзын таамаг хөвөрсөөр буй юм.

Одоогийн байдлаар цагдаагийн бүрэлдэхүүн түүний гар утас болон биедээ авч явсан эд хэрэглэлүүдэд үзлэг шинжилгээ хийж буй бөгөөд түүнийг хамгийн сүүлд хэнтэй ярьсан болох, дуудаж гаргасан эсэхийг шалгаж эхэлсэн талаар албаны эх сурвалж мэдээлэв.

Мөн нарийвчилсан задлан шинжилгээний хариу 14 хоногийн дараа гарах юм байна. Тухайн шинжилгээгээр талийгаачийг гадны нөлөөтэй нас барсан эсэх, хүчинд автсан эсэх, өөр шарх сорви байгаа эсэх нь тодорхой болох аж. Талийгаач охин ами алдсанд эмгэнэл илэрхийлж, өнөөдөр “Боловсрол суваг” телевизээс мэдээлэл хийхээр болжээ.

-МИНИЙ ОХИН ГЭРИЙНХЭЭ ТҮЛХҮҮРИЙГ ГАРТАА АТГААД,
АМ НЬ АНГАЙСАН БАЙСАН-

Бид мэдээллийн тэнцвэрт байдлыг хангах үүднээс талийгаач Ч.Чамин-Эрдэнийн ээж болох Г.Чимгээтэй холбогдож болсон явдлын талаар тодрууллаа.

-Танд эмгэнэл илэрхийлье. Яг юу болсон талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Миний охин амиа хорлох хүн огтоосоо биш. Би болон эмээ нь үүнийг сайн мэднэ. Тэр өдөр Хан-Уул дүүргийн цагдаагаас над руу залгаад “Та манай хэлтэс дээр хүрээд ирэхгүй юу” гэсэн. Би “Юу болсон бэ” гэсэн. “Ирэхээр тань хэлье” гээд салгасан. Тэгээд очтол “Таны охин өндрөөс унаж нас барсан байна. Амиа хорлосон байх гэж урьдчилан дүгнэсэн. Задлан шинжилгээгээр илүү нарийн мэдэх болно. Хариу нь 14 хоногийн дараа гарна” гэсэн. Тэгээд надад хэргийн газраас авсан зургуудыг нь үзүүлсэн. Цогцсыг нь харуулаагүй. Зургаас харахад нүүр нь цэвэрхэн, ам нь эцсээ хүртэл том ангайсан, царай нь цонхийсон байсан. Хүн харахад их айж сандарсан гэмээр харагдаж байсан. Мөн хоёр өгзөгнийх нь арьс хуураад зулгарсан, гэрийнх нь цагаан футболкны баруун мөрөн дээр цус юм шиг толбо болсон, цамцных нь зүүн тохойн хэсэг иртэй зүйлээр зүссэн мэт урагдсан, цамцан дотуур нь өвс болсон байсан гэж би харсан. Түүнчлэн миний охины бүх биеийн яс хугарсан юм шиг байна лээ. Их л амь тэмцэж, тарчилж амиа алдсан юм шиг байна лээ. Охиныг маань чирсэн гэж бодож байна. Мөн гэрийнхээ түрхүүрийг гартаа чанга атгасан байсан. Амиа хорлох хүн гэрийн түлхүүрээ атгах уу. Өндрөөс унасан байхыг нь тус байрны цэвэрлэгч хог шүүрдэж байгаад олсон гэсэн. Тэгээд цагдаад дуудлага өгсөн юм билээ. Хүн дуудаж гаргасан эсэхийг би сайн мэдэхгүй байна.

-Цагдаагийн байгууллагаас амиа хорлосон гэж урьдчилсан байдлаар дүгнэсэн байсан?

-Тэгсэн. Гэхдээ би бодохдоо амиа хорлосон гээд хэргийг хаах гэж байна гэж ойлгож байна. Миний охиныг зохион байгуулалттайгаар алчихлаа. Миний охин эмээтэйгээ хамт амьдардаг байсан. Өдөр бүр утсаар яриад “Ээж ээ, охин нь заавал түрүүлнэ. Зорилгодоо заавал хүрнэ” гэдэг байсан. Охин минь гуравхан настай байхаасаа эхлээд би алдартай модель болно гэдэг байсан. Сайхан охин минь шоуныхаа шилдэг гуравт орсон байсан шүү дээ.

-Та охины хүний гарт амиа алдсан гэлээ. Охины тань аминд хүрсэн бйаж болзошгүй гэж хардах хүн бий юү?

-Амиа алдахаас нь хэдхэн хоногийн өмнө Нүхтийн нэг рестранд шоунд оролцож байхад эмээ нь эргэж очсон юм. Тэр үед хамт шоуд оролцож байсан нэг охины ээж манай охины өмнө маанийн ерөөл тавиад байсан гэсэн. Тэгсэн эмээ нь дургүйцэж, нас бараагүй байгаа хүний өмнө яагаад маани тавиад байгаа юм бэ, ав гэхэд нь үргэлжлүүлэн тоглуулаад байсан гэсэн. Тэр хүнийг ч шалгуулна гэж бодож байна. Над руу маш их хүн залгасан, би ухаан санаа тиймхэн байна. Ямар ч байсан охиныхоо энэ амиа алдсан хэргийн араас эцсээ хүртэл явна. Уг нь бид маргааш гаргах ёстой байсан. Гэр бүлээрээ ярилцаад, задлангийн хариу гарсны дараа гаргахаар болсон. Хариуг нь өөрчилж магадгүй шүү дээ. Тэр шоунаас л болж миний охин нас барчихлаа. Эгч нь их гомдолтой байна.

Талийгаач Ч.Чамин-Эрдэнийн найз залуу н.Нэмэхбаяр хэлэхдээ “Талийгаач ойрд их сэтгэл санааны хямралтай байсан. Сэтгэл зүйч дээр хүртэл очиж эм бичүүлж авсан. Учир нь их даруу дуугай, гэрээсээ олон хоногоор гарч байгаагүй юм. Харин тэр шоу болохоор гэрээс нь өөр газар 30 хоног байлгадаг. Бас их өндөр шалгууртай шүү дээ. Амиа хорлосон эсэхийг нь цагдаа нар шалгаж тогтоох байх. Гадуур худал мэдээлэл зөндөө гарч байна. Би түүнд их харамсаж байна” гэв.

У.УРАНЦЭЦЭГ

Дэлгэрэнгүй ...
Сэтгэгдэл үлдээх

Хариулах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Нийгэм

ЭХЭМҮТ-д нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ

Нийтэлсэн

-

Нийтэлч

ЭХЭМҮТ-ийн Хүүхдэд элэг шилжүүлэн суулгах баг, УНТЭ-ийн элэг шилжүүлэн суулгах хамтарсан багийнхан Монгол Улсад хамгийн бага буюу нэг настай хүүхдэд амьд донороос элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ.

Энэ удаагийн хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний онцлог нь Монгол Улсад хамгийн бага настай буюу 1 настай хүүхдэд Амьд донороос элэг шилжүүлэн суулгасан аж.

Цаашид ЭХЭМҮТ нь 1 наснаас дотогш, бага сартай, бага жинтэй хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний шинэ технологийг нэвтрүүлж, төвлөрөлийг сааруулах, гадаад эмчилгээний урсгалыг багасгахаар ажиллаж байна.

Дэлгэрэнгүй ...

Нийгэм

25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замыг шинэчилж байна

Нийтэлсэн

-

Нийтэлч

Энхтайваны өргөн чөлөө буюу 25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замын 1, 2 дугаар эгнээг шинэчлэн засварлаж байна. Тодруулбал, тус замыг 4.8 метрийн өргөнтэй зорж, рейсаклерын техник хэрэгсэл ашиглан 0.25 метрийн зузаантайгаар 6 хувийн цементээр бэхжүүлэн суурь хучилт хийж байна.

 

Дэлгэрэнгүй ...

Нийгэм

Өнөөдөр монгол хэл, бичгийн шалгалт эхэллээ

Нийтэлсэн

-

Нийтэлч

​Монгол хэл бичгийн шалгалтад 84969 шалгуулагч шалгалт өгөхөөр бүртгүүлжээ. Тодруулбал, шалгалтад 12 дугаар ангийн 39164, 11 дүгээр  ангийн 30824, 10 дугаар  ангийн 12909 сурагч мөн өмнөх оны төгсөгч 2108 гаруй шалгуулагч бүртгүүлсэн байна. Шалгалтыг улсын хэмжээнд 52 шалгалтын төвд зохион байгуулахаар бэлтгэл ханган ажиллаж байгаа аж. Шалгалтын комисс болон зохион байгуулах багт нийт 3301 багш ажилчид ажиллана.

Шалгуулагч нь бүртгэлээ баталгаажуулсны дараа БҮТ-өөс зарласан хугацаанд өөрийн бүртгэлийн дугаар болон нууц үгийг ашиглан ”суудлын хуваарь”-аа, www.eyesh.eec.mn  цахим хуудасны “шалгуулагчийн булан”-аас хэвлэн авна.

  • 2025.04.18-ны 10:00-11:40 цагт 12-р анги,
  • 2025.04.19-ний 10:00- 11:40 цагт 11-р анги, 14:00-15:40 цагт 10-р ангийн сурагчид хамрагдана.

Дэлгэрэнгүй ...
Сутралчилгаа
Нийгэм17 цаг өмнө

ЭХЭМҮТ-д нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ

Улс төр18 цаг өмнө

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам байгуулагдсаны 100 жилийн ойг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль гардууллаа

Нийгэм19 цаг өмнө

25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замыг шинэчилж байна

Нийгэм19 цаг өмнө

Өнөөдөр монгол хэл, бичгийн шалгалт эхэллээ

Нийгэм19 цаг өмнө

Хууль зүй, дотоод хэргийн яамны дэргэдэх шинжлэх ухаан, технологи, инновацын салбар зөвлөл хуралдлаа

Нийгэм20 цаг өмнө

АТГ: “Үндэсний энгийн гадаад паспорт олгох, эзэмших, хадгалах журам”-ыг хянав

Улс төр20 цаг өмнө

Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээн авсантай холбогдуулан боловсруулсан хуулийн төслүүдийг хэлэлцэв

Нийгэм20 цаг өмнө

ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 590 тохиолдол бүртгэгдлээ

Улс төр2 өдөр өмнө

Засгийн газрын дотоод үнэт цаас амжилттай арилжаалагдлаа

Улс төр2 өдөр өмнө

“Бонд форум-2025” өндөрлөлөө

Улс төр2 өдөр өмнө

“Цагаан алт” үндэсний хөтөлбөрийн дүнд жилд хоёр сая гаруй хос гутал үйлдвэрлэдэг болно

Нийгэм2 өдөр өмнө

Үүлэнд зориудаар нөлөөлж хур тунадас нэмэгдүүллээ

Нийгэм2 өдөр өмнө

Ebarimt системийг хэвийн ажиллагаанд оруулахаар ажиллаж байна

Нийгэм2 өдөр өмнө

Дөрвөн сум болон хилийн боомтууд шилэн кабельд холбогдоогүй байна

Улс төр2 өдөр өмнө

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны хурал болж байна

Нийгэм2 өдөр өмнө

Зөвшөөрөлгүй гүүрийг буулгаж 180 метр үерийн хамгаалалтын даланг шинээр барьж байна

Эдийн засаг2 өдөр өмнө

Үхрийн цул махны үнэ өсөж 22947 төгрөг болжээ

Нийгэм2 өдөр өмнө

Гэр бүлийг дэмжих бодлогодоо хүн ам зүйн асуудлыг голлон анхаарна

Улс төр2 өдөр өмнө

“Бонд Форум-2025” ёслол боллоо

Нийгэм2 өдөр өмнө

АТГ: Иргэн, хуулийн этгээдээс 80 өргөдөл, гомдлыг хүлээн авав

Нийгэм2 өдөр өмнө

Ховд аймагт 3.5 магнитуд хүчтэй газар хөдөлжээ

Нийгэм2 өдөр өмнө

ХӨСҮТ: Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 564 болжээ

Нийгэм2 өдөр өмнө

Баянзүрх дүүрэгт шар өвс шатсаны улмаас 12 га талбай өртөж шатжээ

Нийгэм2 өдөр өмнө

“Сэлбэ” нэгдсэн эмнэлэгт хүчилтөрөгч нийлүүлэх агуулахын барилгыг ашиглалтад орууллаа

Нийгэм3 өдөр өмнө

Ховд голд живж байсан хүүгийн амийг аварсан О.Сүлдийг “Шударга журам” медалиар шагнажээ

Улс төр3 өдөр өмнө

Б.Жавхлан: Гадаад валютын албан нөөц 5.2 тэрбум ам.долларт хүрч, өмнөх долоо хоногоос 230 гаруй сая ам.доллароор нэмэгдлээ

Улс төр3 өдөр өмнө

Хангайн бүсийн талаар Засгийн газрын хуралдаанаас дараах шийдвэрүүдийг гаргалаа

Нийгэм3 өдөр өмнө

АТГ: Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 68 гомдол, мэдээллийг хянан шалгав

Нийгэм3 өдөр өмнө

Дэлхийн хотуудын хамтын ажиллагааны олон улсын хурал эхэллээ

Улс төр3 өдөр өмнө

Б.Жавхлан: Нүүрсний экспорт 1.9 сая тонноор нэмэгдэж валютын нөөц 5.2 сая ам.доллар боллоо

24 баримт6 жил өмнө

“MCS” хэмээх эзэнт гүрний эцэг болсон Ж.Оджаргалын 24 баримт

Эдийн засаг4 жил өмнө

“Гоо брэнд”-ийн онцлох 24

Бусад4 жил өмнө

ХӨГШРӨЛТИЙН ЭСРЭГ ХАМГИЙН ҮР ДҮНТЭЙ ТАРИЛГА ЭМЧИЛГЭЭ БОЛ SMART PRP

24 баримт6 жил өмнө

М.Энхболдын улс төрд сойсон тод од

Бусад6 жил өмнө

Хагасайн өдөр буюу бямба гаригт Улаанбаатарт бороо орно

Улс төр5 жил өмнө

Р.Батжаргал: Анхны жил 23-хан сая төгрөг өгч, нүүр улайлгаж байлаа. Одоо гуйхаа ч больсон

Эдийн засаг5 жил өмнө

ЭТТ ХК: Нэг сая орчим иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг шилжүүлээд байна

Энтертайнмент4 жил өмнө

Д.Пүрэвдорж:  Чингис шүлэг

Улс төр6 жил өмнө

М.Энхболд албан тушаалаасаа огцрохоор болжээ

Энтертайнмент6 жил өмнө

Нүцгэн төрхөө дэлгэцнээ мөнхөлсөн Б.Батмаагийн гэрэл зургаас

Энтертайнмент6 жил өмнө

Харбины мөсөн баримлын тэмцээнд Монголын баг түрүүлжээ

24 баримт3 жил өмнө

Тэргүүн хатагтай Баттулга асан Анжелика

Улс төр6 жил өмнө

Гэрлийн хурдаар хөрөнгөжсөн Ж.Мөнхбатын дараагийн нууц байшин

Энтертайнмент6 жил өмнө

Дуучин А.Түмэн-Өлзий нөхрөөсөө салж, ганц бие болсноо зарлалаа

24 баримт6 жил өмнө

Дуучин А.Хишигдалай /24 Фото/

Улс төр6 жил өмнө

С.Эрдэнэ ерөнхий сайд болно…

Дэлхий дахинд5 жил өмнө

Хятад муур, нохой, сарьсан багваахай зардаг захуудаа нээж эхэллээ

Нийгэм6 жил өмнө

Бодь группийн Л.Болдхуяг, Богд банкны гүйцэтгэх захирал Г.Саруул нарын офшор данс ил боллоо

Улс төр6 жил өмнө

Ж.Батзандан амаа барив

24 баримт6 жил өмнө

Жүжигчин Цэрэнболд: “Нэр алдарт хүрлээ гээд эхнэрээ солидог, голдог эр хүн би биш

Улс төр6 жил өмнө

Сахал Бат-Эрдэнэ Дамбын Хишгээд базуулжээ

Бусад6 жил өмнө

Э. Бат-Үүл, М.Сономпил нарын хэрэг шүүхэд шилжжээ

Улс төр6 жил өмнө

У.Хүрэлсүх дөрвөн гишүүнд УИХ-ын дарга болох санал тавьжээ

Бусад6 жил өмнө

Өнөөдрийн халуухан зургууд… 18+

Улс төр6 жил өмнө

Говь-Алтай аймгийн ИТХ-ын даргын суудлыг булаасан Л.Батжаргал ял сонсох бололтой

Нийгэм6 жил өмнө

Ус, дулааны төлбөр дээр хууль бус төлбөр нэмдэг байсныг илрүүлжээ

Нийгэм6 жил өмнө

Засгийн газрын 182 дугаар тогтоолтой холбогдуулан Нийслэлд мөрдөгдөх Хан-Уул дүүргийн Газрын үнэлгээний бүсийн хил хязгаарын санал авч байна

Энтертайнмент6 жил өмнө

Маргааш “АЛУНГОО-2018” цомын эздийг өргөмжилнө

24 баримт5 жил өмнө

Өвгөн партизаны ач хүүд  цулбуураа атгуулсан алтайчууд

Улс төр6 жил өмнө

Б.Чойжилсүрэн гишүүн хувийн бизнестээ 19 тэрбум төгрөг завшсан уу?

Бусад2 сар өмнө

Тээврийн хэрэгслийн улсын дугаарыг тэгш, сондгойгоор ангилан замын хөдөлгөөнд оролцуулах талаар мэдээлэл өгч байна

Улс төр2 сар өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна /шууд/

Нийгэм2 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм7 сар өмнө

“Улаанбаатар хот-Духуа инженеринг дэд бүтцийн хөгжлийн форум” эхэллээ

Нийгэм7 сар өмнө

Багануур дүүрэгт 50 мВт хүчин чадалтай Батарей хураагуурын станц барих ажлыг эхлүүллээ

Нийгэм10 сар өмнө

Уяанаасаа алдуурсан нохой 7-8 насны 2 хүүхдийг хазаж гэмтээсэн байна

Нийгэм10 сар өмнө

74 ширхэг түүх соёлын болон бурхан шашны эд өлгийн зүйл хулгайлсныг илрүүллээ

Бусад11 сар өмнө

Нэр дэвшигчдийн бүртгэл, сонгууль зохион байгуулалтын талаар Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэл хийлээ

Эдийн засаг11 сар өмнө

Монголбанкнаас Мөнгөний бодлогын шийдвэрийг танилцуулж байна

Нийгэм1 жил өмнө

Гал түймрийн аюулаас сэрэмжлэхийг онцгойлон анхаарууллаа

Эдийн засаг1 жил өмнө

Даатгалын тухай хуулийн төслийг шинэчилж, осол гамшгийн үед төсвийн мөнгөөр хохирол барагдуулдаг байдлыг багасгана

Бусад1 жил өмнө

Хөгжлийн банкны “Самурай” бондын өрийг хугацаанд нь төлж барагдуулахтай холбоотой өрийн дэвтэрт гарын үсэг зурж байна

Бусад1 жил өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, эмнэлгийн тусламж үйлчилгээнд тулгарч буй асуудлын талаар

Нийгэм1 жил өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлыг танилцуулж байна

Бусад1 жил өмнө

Нийслэлийн нийтийн тээвэрт хийсэн парк шинэчлэл, худалдан авалтуудын материалыг АТГ-т шалгуулна

Нийгэм2 жил өмнө

Нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж байна

Бусад2 жил өмнө

Олон тооны мал хулгайлах гэх хэргийн шүүх хуралдаан болж байна

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх гэм буруугийн шүүх хурал 45 дахь өдрөө үргэлжилж байна

Нийгэм2 жил өмнө

Хөгжлийн банкны шүүх хурал 40 дэх өдрөө үргэлжилж байна

Улс төр2 жил өмнө

Гэрэгэ бондын төлбөрийг бүрэн төлж барагдууллаа

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /ШУУД/

Улс төр2 жил өмнө

Ж.Ганбат: Онцгой дэглэм тогтоосноос хойш нүүрс экспорт 2 дахин борлуулалтын орлого 3,9 дахин өссөн

Бусад2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Эдийн засаг2 жил өмнө

МОНГОЛБАНК: Бодлогын хүүг хэвээр хадгалах шийдвэр гаргалаа

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Сав шим