Дэлхий дахинд
12 настай Энэтхэг хүү нэг сая долларын эзэн боллоо
Дэлхийн шилдгийн шилдэг авьяастнуудын өрсөлдөөн “The World’s Best” шоу өндөрлөж, төрөл бүрийн авьяастай шилдэг оролцогчдоос төгөлдөр хуур хөгжим тоглодог 12 настай Энэтхэг хүү Лидиан Надхасварам онцгойрч нэг сая ам.долларын эзэн боллоо. Авьяаслаг төгөлдөр хуурч хүү “Flight of the Bumblebee” аяыг маш хурднаар тоглож үзэгчид болон шүүгчдийг алмайруулсан юм.
Уг шоуны хамгийн хүчтэй оролцогчдын нэг Казакстаны залуу дуучин Димаш Кудайберген финалын шатны үзүүлбэрээ үзүүлснийхээ дараа өөрийн хүсэлтээр тэмцээнээс гарсан билээ.
Өдгөө 25 настай чадварлаг дуучин Димаш “Үнэхээр гайхалтай байлаа. Шүүгчдэдээ баярлалаа. Та бүхний өмнө өөрийн үзүүлбэрээ үзүүлнэ гэдэг бол миний хувьд нэр төрийн хэрэг. Өнөөдөр би маш гайхалтай авьяастай хоёр хүүтэй өрсөлдөж байна. Тиймээс намайг энэхүү тэмцээнээс албан ёсоор, өөрийн хүсэлтээр гарахыг минь зөвшөөрөхийг хүндэт шүүгчдээсээ хүсч байна” хэмээн хэлжээ.