Энтертайнмент
Усан сэлэлтийн тамирчид хувийн амжилтаа ахиуллаа

АНЭУ-ын Дубай хотын “Хандам” спорт цогцолборт Тусгай олимпын зуны 15 дугаар наадмын усан сэлэлтийн тэмцээнүүд болж байна. Манай улсаас эрэгтэйчүүдийн усан сэлэлтийн 25, 50, 100 метрийн ганцаарчилсан төрөлд Б.Элбэрэлт оролцож байна. Харин эмэгтэйчүүдийн усан сэлэлтийн 25, 50 метрийн усан сэлэлтийн төрөлд Э.Гүнжсүрэн нар оролцож байна.
Өнөөдөр эрэгтэй, эмэгтэй 50 метрийн мэлхий сэлэлтийн төрлийн уралдаан боллоо. Энэхүү төрөлд эрэгтэй, эмэгтэй нийт 96 тамирчин, ур чадвараараа хуваагдан өрсөлдлөө. Манай хоёр тамирчны хувьд медальт байранд шалгарч чадаагүй ч хувийн дээд амжилтаа ахиулж, хүндэтгэлийн медаль хүртлээ.
Э.Гүнжсүрэн ангилалдаа наймуулаа байсан бөгөөд, сорилго тэмцээний үеэр наймдугаарт жагсаж байсан ч олимпын тоглолтын үеэр амжилтаа ахиулж, хувийн амжилтаа эвдэж шагналт тавдугаар байрт шалгарлаа.
Харин Б.Элбэрэлт сорилго тэмцээний үеэр хувийн дээд амжилтаа эвдэж, тэргүүлж байсан бол олимпын тоглолтын үеэр дөрөвдүгээр байрт жагслаа. Гэвч манай хоёр тамирчныг маргааш гол найдлага тавьж буй төрөх болох 25 метрийн тэмцээн хүлээж байна. Нөгөөдөр Б.Элбэрэлт 100 метрт уралдана. Тиймээс амжилтаа ахиулж, Тусгай олимпын медаль авах ойрхон байна.Манай багийн хамгийн сониуч, юм бүхний учрыг олох гэж хичээдэг охин бол Э.Гүнжсүрэн. Тэрээр 25 дугаар тусгай сургуульд сурдаг бөгөөд усан сэлэлтээр хичээллээд удаагүй. Тусгай олимпын наадам бол түүний анхны олон улсын хэмжээний наадам юм. “Усан сэлэлтээрээ маш сайн хичээллэж, амжилтад хүрнэ. Бас мисс болно” хэмээн ярих тэрбээр гэр бүлийнхэн болон усан сэлэлтийн багш нар нь маш их дэмждэгт баярлаж буйгаа хэлэв.
Тусгай олимпын наадам бол медалийн төлөөх өрсөлдөөн төдий бус юм. Энд хайр, хүлцэл, нэгнээ хүлээн зөвшөөрөх, хүндлэх, итгэл бэлэглэх хөдөлгөөн өрнөж байна. Тусгай олимпын Зуны 15 дугаар наадамд оролцож буй тамирчдын дунд дауны хам шинжтэй гурван тамирчин байгаагийн нэг нь Б.Элбэрэлт. Тэрбээр усан сэлэлтээр зургаан жилийн хугацаанд хичээллэж байгаа туршлагатай тамирчин. Хонг Конгт болсон Зүүн Азийн бүсийн тэмцээнээс 25, 50 метрийн өврөөр даллах сэлэлтийн төрлөөс хүрэл медаль хүртэж байжээ.

Энтертайнмент
Х.Тэргэл дартсын дэлхийн чансааг тэргүүлсэн анхны Ази тивийн тоглогч болов

Их Британийн нийслэл Лондон хотод дартсын өсвөр үеийнхний “ADVANCED TOUR-2025” дэлхийн лигийн тэмцээн энэ оны нэгдүгээр сараас эхэлж, өчигдөр дүнгээ гаргалаа. Зөвхөн 16 хүртэлх насныхан оролцдог 20 цуврал тэмцээний нийлбэр дүнгээр Монгол Улсын тамирчин, 14 настай Х.Тэргэл тэргүүн байр эзэлж, дэлхийн чансааг мөн тэргүүлэв.
Дэлхийн чансааг Ази тивээс тэргүүлсэн анхны тоглогч Х.Тэргэл болж байна. Энэ лигийн тэмцээнд есөн орны дэлхийн шигшмэл 32 тамирчин оролцсон бөгөөд анхдагч амжилтын эзэн Х.Тэргэл нь 2022, 2023 оны өсвөрийн багийн ДАШТ-ий хүрэл медаль, 2024 оны ДАШТ-ий ганцаарчилсан төрөлд хүрэл медаль эзэлсэн ба Монгол Улсын дөрвөн удаагийн аварга тамирчин юм.
Удамт тоглогчийн ээж Ш.Эрдэнэтуяа нь дартсын спортын ОУХМ, Монгол Улсын аварга бол нагац ах Ш.Ганзориг, Ш.Ган-Эрдэнэ нар нь ОУХМ, Монгол Улсын аварга цолонд хүрсэн тамирчид байна.
Энтертайнмент
Монголын шатарчид багийн дэлхийн аварга боллоо

Энтертайнмент
“Ромео, Жульетта” эмгэнэлт драмын жүжгийг маргааш нээнэ

Улсын Хүүхэд залуучуудын театр Уильям Шекспирийн зохиол “Ромео, Жульетта хоёр” эмгэнэлт драмын жүжгийг 59 жилийн дараа төрөлх театрынхаа тайзнаа дахин тоглоно.
Анх 1966 онд Ардын жүжигчин С.Гэндэнгийн найруулгаар Хүүхэд залуучуудын театрын тайзнаа тоглогдож байсан “Ромео, Жульетта хоёр” жүжгийг ирэх 5 дугаар сарын 9-ний өдөр нээх бөгөөд уг бүтээлд 100 гаруй уран бүтээлч, ажилтан оролцож байна.
Гол дүр болох Ромеогийн дүрд жүжигчин Б.Түвшинбаяр, Жульеттагийн дүрд жүжигчин М.Батгэрэл нар тоглох бөгөөд урилгаар Төрийн соёрхолт, УГЖ Ц.Төмөрбаатар, УГЖ Н.Нармандах, СТА Ж.Даваасамбуу нар оролцоно. Жүжгийн Ерөнхий найруулагчаар тус театрын найруулагч СТА Б.Энхээ ажиллаж байгаа бөгөөд Ерөнхий продюсероор УГЖ Н.Ариунболд, Ерөнхий зураачаар УГЗ Г.Ганбаатар нар ажиллаж байна.
74 жилийн түүхт Улсын Хүүхэд залуучуудын театр 27 жилийн дараа дахин хөшгөө нээгээд удаагүй ч “Арслан хүлэгт баатар” хүүхдийн жүжиг, “Хайрыг хайрла”, “18 дахь хаврын хайр” драмын жүжиг болон “Хүүхнүүдийн хаанчлал” инээдмийн водевиль жүжгүүдийг үзэгчдэдээ толилуулаад байсан бол энэ удаа сонгодог бүтээлийг ийнхүү тайзнаа амилуулахад бэлэн болжээ.
Улсын Хүүхэд залуучуудын театр дэлхийн болоод үндэсний хэмжээний бүх насныханд зориулсан тайзны урлагийн бүтээлээр дамжуулан урлаг гоо зүй, соёлын боловсролыг түгээсээр байна.
-
Нийгэм9 цаг өмнө
“Алтан хайч-2025” хонь ноослогчдын улсын анхдугаар тэмцээн болно
-
Нийгэм11 цаг өмнө
Б.Ганхайч ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ
-
Нийгэм11 цаг өмнө
Зуны саруудын цаг агаарын ерөнхий төлөв
-
Нийгэм10 цаг өмнө
Гадаадын иргэний виз олголт 2.8 дахин өсжээ
-
Нийгэм10 цаг өмнө
Энэ оноос эхлэн 105,627 өрхийг шатдаг хийн түлшинд үе шаттайгаар холбохоор төлөвлөж байна
-
Нийгэм10 цаг өмнө
Ази, Номхон далайн бүсийн “ASPAC” чуулган боллоо
-
Нийгэм10 цаг өмнө
Согтуугаар мотоцикл жолоодож, осол гаргажээ
-
Улс төр11 цаг өмнө
Ерөнхий сайд Г.Занданшатарт Азийн Шатрын холбооны ерөнхийлөгч баяр хүргэж, захидал илгээжээ