Дэлхий дахинд
Орост талхны үнэ өснө
Хэдийгээр өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад улаан буудайн 1 болон 2-р зэргийн гурилаар хийсэн талхны үнэ 2019 эхээр бага зэрэг буурсан ч оны эцэс рүүгээ 5-6 хувь нэмэгдэж магадгүй хэмээн ОХУ-ын Нарийн боов, талхны холбоо РИА Новости-д мэдээллээ.
2018 оны мөн үетэй харьцуулахад энэ оны нэгдүгээр сард улаан буудайн 1 болон 2-р зэргийн гурилаар хийсэн талхны үнэ 1,1 хувиар буурчээ. Харин дээд зэргийн гурилын талхны үнэд өөрчлөлт ороогүй ч хар талхны үнэ 0,9 хувиар нэмэгдсэн байна.
Ерөнхийдөө жилийн дунджаар 3-4 хувиар талхны үнэ нэмэгддэг ч энэ жил 5-6 хувиар нэмэгдэх тооцоог Нарийн боов, талхны холбоо хийжээ. Учир нь, энэ 2019 онд Орост НӨАТ-ын хувь хэмжээ нэмэгдсэнээс хамааран түрээс, үл хөдлөхийн үнэ нэмэгдсэн нь нөлөөлнө гэж үзэж байна.
Эх сурвалж: РИА НОВОСТИ