Дэлхий дахинд
“Idai” хар салхины улмаас амиа алдсан хүний тоо 150 хүрчээ
НАЙРОБИ. /Anadolu/. Өмнөд Африкийн Мозамбик, Зимбабве болон Малави улсын нутгаар дайран өнгөрсөн “Idai” хар салхины улмаас 150 гаруй хүн амиа алдсан тухай олон улсын тусламжийн байгууллага даваа гарагт мэдэгджээ.
Мозамбик улсын Бейра хотын 90 гаруй хувь нь хар салхинд өртөж, сүйдсэн тухай Кени улс дахь Олон улсын Улаан загалмай, Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбооны /ОУУЗУХСНХ/ тайланд дурджээ.
Зимбабве улсын нутгаар дайран өнгөрсөн хар салхи пүрэв гарагийн орой Мозамбикийн эргийг чиглэн урагшилсан бөгөөд хар салхины үеэр 100 гаруй хүн сураггүй алга болжээ.
ОУУЗУХСНХ-ны мэдээлснээр, гамшигт өртөөд байгаа 7500 гаруй иргэнд анхан шатны тусламж үзүүлэх зорилгоор Гамшгийн үед тусламж үзүүлэх онцгой байдлын сангаас 340 мянган орчим ам.доллар гаргасан байна.