Дэлхий дахинд
Хоёр тэрбум хүн ундны усны дутагдалд оржээ
Хоёр тэрбум гаруй хүн ундны усаар гачигдахын зэрэгцээ ариун цэврийн ердийн шаардлага хангагдаагүй нөхцөлд аж төрж байна.Энэ тухай Женев хотноо ЮНЕСКО болон НҮБ-ын Ус, ариун цэврийн зохицуулах байгууллагын илтгэлд танилцуулсан байна.Баримтад дурдсанаар, арван хүний гурав нь аюулгүй ундны усгүй, зургаа нь ариун цэврийн ердийн нөхцөлөөр хангагдаагүй байна.Мөн есөн хүний нэг нь ил задгай бие засдаг ажээ.
Тэдгээр иргэд Африк тивд, Сахарын цөлөөс өмнөх нутаг оронд амьдардаг бөгөөд бүс нутгийн хүн амын дөнгөж 24 хувь нь л уух устай, 28 хувь нь ариун цэврийн үндсэн хангамжтай гэнэ. Энэ хүртээмж нийгмийн янз бүрийн давхаргад эрс ялгаатай ноогдож байгааг онцолсон байна.Ундны аюулгүй ус, ариун цэврээр хангагдах нь хүний үндсэн эрхийн нэг учраас эрүүл амьдралын нөхцөлийг хангаж өгөх нь чухал гэж баримтад өгүүлсэн байна.
Усны нөөцтэй холбоотой сөргөлдөөн дэлхийд нэмэгдсэнийг шинжээчид бас онцолжээ. 2000 – 2009 онуудад ийм тохиолдол 94 байсан бол 2018 он хүртэлх хугацаанд тоо нь 263 болон нэмэгджээ.UN Water байгууллагын дарга Жильбер Унгбогийн ярьснаар хэрэг явдал ингэж өрнөвөл 2050 он гэхэд дэлхийн дотоодын нийт хүнсний бүтээгдэхүүний 45 хувь, үр тарианы 40 хувь нь аюулд учрах аж.