Дэлхий дахинд
“Google”-ийн ажилчид жагсаал хийж байна
“Гүүгл” компанийн ажилчид ажлын байран дахь ялгаварлан гадуурхалт, бэлгийн дарамтын эсрэг өчигдөр /2018.11.01/ “Гүүглийн ажил хаялт” нэр дор жагсаал хийлээ. Жагсаалд тус компанийн Калифорни дахь төв байрны ажилчдаас гадна Америк, Ази, Европ тив дэх салбар компанийн ажилчид өргөнөөр оролцсон байна.
Ажилчид тус бүр орон нутгийн цагаараа бага үдийн 11.00 цагт ажлын байраа орхин гарч, жагсаалыг эхлүүлсэн байна. Калифорни муж дахь төв байрнаас гэхэд л 1000 гаруй ажилчид жагсаалд оролцсон аж. Жагсаал Энэтхэг, Сингапур, Япон тэргүүтэй Азийн орнуудаар эхэлж, Европоор өрнөн, АНУ хүртэл өргөн хүрээтэйгээр үргэлжилсэн байна. Жагсаалын зохион байгуулагчид Гүүгл компанийн ажилчид ажил дээрээ хэрхэн бэлгийн дарамтад өртөж буй, мөн өөрсдийн тавьж буй шаардлагыг чанга яригчаар хэлж байв.
Сүүлийн арван жилд тус компанийн гурван удирдах албан тушаалтан ажилтандаа бэлгийн дарамт үзүүлсэн хэргийг Гүүгл компани нүдээ аниад өнгөрүүлсэн байна. Тэдний нэг нь “Андройд” үйлдлийн системийг зохион бүтээгч Энди Рубин байсан юм. Тэрбээр 2013 онд нэгэн эмэгтэй ажилтнаа хүчирхийлсэн, зочид буудал руу хүчээр дагуулж орсон хэрэг нь илрэхэд удирдлагын зүгээс олны хэл амыг намжаахын тулд түүнд 90 сая ам.долларыг өгч, компаниасаа явуулсан байдаг.
Түүнчлэн энэ долоо хоногийн эхээр “Google X”-ийн захирал Ричард ДеВаул ажилд орохыг хүссэн нэгэн эмэгтэйд бэлгийн дарамт үзүүлсэн хэрэг нь илэрсний дараа компанийг орхисон байна.
“Гүүгл”-ийн гүйцэтгэх захирал Сундар Пичай ажилчдынхаа дуу хоолойг чих тавин сонсож, шаардлагыг нь хүлээж авахад бэлэн байгаагаа илэрхийлжээ. Түүний хэлснээр өнгөрсөн хугацаанд 48 хүнийг ажлын байранд бэлгийн дарамт үзүүлсэн хэргээр халсан байна.
Гүүгл болон цахиурын хөндийн бусад технологийн компаниудтай холбоотой ажлын байран дахь бэлгийн дарамт, хүйс, арьс өнгөөр ялгаварлан гадуурхсан хэргүүд сүүлийн жилүүдэд ихээр гарах болсон билээ. Тухайлбал, тэдгээр компаниуд хүмүүсийг ажилд авах, цалин тооцож олгох, тушаал дэвшүүлэхдээ арьс, өнгө хүйсээр ялгаварладаг нь олон нийтэд хэдийнээ ил болоод байгаа юм.
Дашрамд дурдахад, цахиурын хөндийн ихэнх технологийн компаниуд ажлын байранд гарсан аливаа хэргийг шүүх зэрэг хөндлөнгийн оролцоогүйгээр шийдэх тухай заалт бүхий хөдөлмөрийн гэрээ байгуулдаг аж. Энэ тохиролцоо нь бэлгийн дарамт, хүчирхийлэлд өртөж буй хүмүүсийг дуу хоолойгоо хүргэж чадахгүй байх шалтгаан болдог ажээ.
“Ажлын байрандаа бэлгийн дарамтын хохирогч болсон эмэгтэйчүүд юуны өмнө удирдлагадаа энэ тухай хэлэх хэрэгтэй байдаг. Гэхдээ дарамт үзүүлж байгаа хүмүүс нь ихэвчлэн тэдний дээд албан тушаалын хүмүүс байдаг болохоор хэн хэндээ хохиролтой үр дагавар гардаг” хэмээн Гүүглийн редактор Тэйлор Рэйфурт хэлжээ.
Эх сурвалж: CNN
Дэлхий дахинд
Канад улсын баруун бүс нутгийн Саскачеван, Манитоба мужид 30 см зузаан цас оржээ
Дэлхий дахинд
Валенциа хотыг сэргээн босгоход 3.76 тэрбум еврогийн мөнгөн тусламж үзүүлэхээ мэдэгдлээ.
Дэлхий дахинд
Испани улсын Валенсиа мужид үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан сайн дурынхан дэмжлэг үзүүлж байна
-
Бусад13 цаг өмнө
Их, дээд сургуулиудын академик эрх чөлөөг хангаж, өмчийн хэлбэр харгалзалгүйгээр дэмжин ажиллана
-
Нийгэм18 цаг өмнө
Хөвсгөл аймгийн Ханх суманд газар хөдөллөө
-
Улс төр21 цаг өмнө
“Эрүүдэн шүүлт тулгах, хүнлэг бус, хэрцгий хандахаас ангид байх хүний эрхийн хэрэгжилт”-ийн талаарх хяналтын сонсгол боллоо
-
Улс төр20 цаг өмнө
Мал аж ахуйн салбарын нэмүү өртөг, хүртээмжтэй хөгжлийг дэмжих санамж бичиг байгууллаа
-
Нийгэм19 цаг өмнө
Сумын цолтон залуу бөхчүүдийн барилдааны цахим бүртгэл эхэллээ
-
Дэлхий дахинд19 цаг өмнө
Канад улсын баруун бүс нутгийн Саскачеван, Манитоба мужид 30 см зузаан цас оржээ
-
Нийгэм19 цаг өмнө
Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсжээ
-
Нийгэм20 цаг өмнө
Нийслэлийн хэмжээнд хүүхдийн амбулаториуд уртасгасан цагаар ажиллаж байна