Эдийн засаг
П.Очирбат: Компаниуд нийгмийн хариуцлага гээд бөх, морь, найр наадамд жаахан дэм болж, нүд хуурдгаа боль

“Монгол алт 2019” хурал өнөөдөр боллоо. Хурлыг Монголын алт үйлдвэрлэгчдийн холбоо, Монголбанк хамтран зохион байгуулсан юм.
40000 хүн энэ салбарт ажилладаг. Алт олборлогчид зургаан төрлийн татвар, долоон төрлийн төлбөр төлдөг юм. Алт нь манай улсын эдийн засагт томоохон үүрэг гүйцэтгэдэг, экспортын голлох бүтээгдэхүүний нэг. Өнгөрсөн онд Монголбанк нийт 22 тонн алт худалдан авч, өмнөх жилүүдийн хэмжээг давуулсан юм.
Ингэснээр 700 сая америк доллараар эрдэнэсийн санг арвижуулжээ. Харин энэ оны эхний хоёр сард ердөө 336 кг алт худалдан авсан нь алт олборлогчдын төлж буй АМНАТ өссөнтэй холбоотой. Энэ оны эхнээс 2.5 хувь байсан АМНАТ 5 хувь болж өссөн юм. Уг нь татварын хөнгөлөлт олгон, АМНАТ-ыг 2.5 хувь болгон бууруулснаар бизнесийн орчин сайжирч, далд бизнес ил болсон зэрэг давуу талтайг Алт үйлдвэрлэгчдийн холбооны Ерөнхийлөгч Т.Ганболд ярив.
АМНАТ-ыг 2.5 хувь болгон бууруулснаар бизнесийн орчин сайжирч, далд бизнес ил болсон зэрэг давуу талтай.
Хуралд Хөгжлийн банкны Төслийн санхүүжилт, зээлийн газрын захирал Б.Мөнхбаяр товч илтгэл тавьж, тус банк “Алт 2” хөтөлбөрийг хэрхэн санхүүжүүлсэн талаар танилцуулав. Алт олборлогчид зээл авах хүсэлтээ их ирүүлдэг ч бүх төслийг санхүүжүүлэх боломжгүй юм байна.
2017 онд 158 кг алтыг тус банкнаас санхүүжилт авсан аж ахуйн нэгжүүд Төв банканд тушаажээ. Цаашид Хөгжлийн банк өөрийн эх үүсвэрээр “Алт 2” хөтөлбөрийг санхүүжүүлэх бодлого баримтлах юм байна.
Дараа нь Монголбанкны Нөөцийн удирдлага, санхүүгийн зах зээлийн газрын захирал А.Энхжин үг хэлэхдээ алт цэвэршүүлэх үйлдвэрийн судалгааг хийх ажлын хэсгийг томилсон талаар мэдээлэв. Монгол Улсын Уул уурхайн анхны сайд асан Ч.Хурц“Алт бол үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнолын баталгаа юм. Олборлогч компаниуд нөхөн сэргээлтээ сайн хийвэл олон нийт та бүхнийг дэмжинэ. Монполимет групп нөхөн сэргээлтийг маш сайн хийдэг гэсэн юм.
Ерөнхийлөгч асан П.Очирбат “Нөөцийн нөхөн үүйлдвэрлэл гэж их чухал ажил бий. Алт олборлогчид ашиглалтын геологио сайжруулан, орлогынхоо тодорхой хувийг энэ ажилд зарцуулдаг байх ёстой. Ингэснээр нөөц өснө. Алт олборлох явцад хаягдал их гардаг. Бид хаягдлаа их бага хэмжээгээр тайланд тусгадаг. Гэтэл дамжлага бүрд хаягдал байсаар байна. Тоосонцор алтыг ашиглах технологийг нэвтрүүлсэн нь их чухал. Байгаль хамгаалал зөвхөн алтных биш ерөөс газартай харьцаж буй бүх үүйлдвэрлэгчийн хамгийн чухал зорилт байх ёстой.
Хүмүүс яагаад биднийг шүүмжлэн, голж, эсэргүүцэж байна вэ гэвэл байгаль орчинд зардал гаргалгүй, ашиг бодож, хэмнэлт хийх гээд байгаагийнх юм. Үүний улмаас хөдөөгийн иргэд ус, бэлчээр сүйтгэж байна хэмээн алт олборлогчдод дургүй байна. Мөн орон нутгийн хөгжилд хувь нэмэр оруулахгүй байна. Нийгмийн хариуцлага гэхээр бөх, морь, найр наадамд жаахан дэм болчихоод нүд хуурдгаа боль. Бодитой туслалцаа үзүүлээч гэж олон нийт шаардаж байна. Тухайн суманд юу хэрэгтэй байна, яаж тусалбал хаа хаанаа үлдэцтэй байхыг харилцан ярилцаад ажиллавал үр дүнд хүрнэ.
Иймд алт олборлогчид таны төлсөн татвар таны үйл ажиллагаа явуулж буй орон нутагт ногдож байгаа эсэхэд анхаарал хандуулах хэрэгтэй гэсэн юм.
Учир нь ААН-үүдийн төлсөн татвар Сангийн яаманд төвлөрдөг ч тус яам орон нутагт ногдох татварын орлогыг тухай бүрт нь шилжүүлэхгүй байх тохиолдол байдаг аж.

Эдийн засаг
Нийт 16.9 тэрбум төгрөгийн үнэ бүхий хөдөө, аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийг биржээр арилжлаа

2025 оны 06 дугаар сарын 06-с 06 дугаар сарын 13-ны хооронд 3 удаагийн цахим арилжаа зохион байгуулан 30 хэлцлээр 41.4 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий бараа, түүхий эд арилжсан байна.
Үүнд:
• Ноолуур 139.6 тонн – 41.3 тэрбум ₮
• Ямааны завод ноос 8.8 тонн – 35.9 сая ₮
Эдийн засаг
Үхрийн цул махны үнэ өсөж 23325 төгрөг болжээ

Нийслэлийн статистикийн газраас махны үнийн мэдээллийг танилцууллаа. Тодруулбал, 2025 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн байдлаар хонины ястай мах нэг килограмм нь дунджаар 17477 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 20203 төгрөгийн үнэтэй тус тус худалдаалагдаж байна.
Өмнөх долоо хоногтой харьцуулахад үхрийн ястай махны үнэ өсөж 20203 төгрөг, үхрийн цул махны үнэ 23325 төгрөгийн дундаж үнэтэй байна.
Эдийн засаг
Монгол Улсын Хөгжлийн банкны дүрмийн санг 1.5 их наяд төгрөгөөр нэмэгдүүлэхээр боллоо

Монгол Улсын Хөгжлийн банкны талаар авах зарим арга хэмжээний тухай Монгол Улсын Засгийн газрын 195 дугаар тогтоолыг баталлаа. Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийн 23.1.1, 23.1.5-д заасныг үндэслэн Хөгжлийн банкны хувь нийлүүлсэн хөрөнгийг нэмэгдүүлэх талаар дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр болов.
Тодруулбал, Монгол Улсын Хөгжлийн банкны хувь нийлүүлсэн хөрөнгийг нэг бүр нь 100.000 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 6.000.000 ширхэг энгийн, нэг бүр нь 100.000 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 9.000.000 ширхэг давуу эрхийн хувьцааг нэмж гарган, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн харьяа хуулийн этгээдэд эзэмшүүлэх замаар 1.5 их наяд төгрөгөөр нэмэгдүүлэхээр шийдвэрлэлээ.
Монгол Улсын Хөгжлийн банкны санхүүгийн ашигт ажиллагаатай уялдуулан энэхүү тогтоолын дагуу гаргасан хувьцааг буцаан худалдан авах ажиллагааг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн үе шаттайгаар зохион байгуулахыг Хөгжлийн банкны ТУЗ-д зөвшөөрөв.
Хөгжлийн банкны өөрийн хөрөнгийн хүрэлцээ 2024 онд 9.46 хувь байсан бол дүрмийн санг 1.5 их наяд төгрөгөөр нэмэгдүүлснээр дээрх хувь 45.49 болж өсөх юм. Мөн чанаргүй зээл өнгөрсөн онд 57.38 хувь байсан бол 27.4 болж буурах тооцоо бий.
-
Нийгэм14 цаг өмнө
Тээврийн хэрэгсэл бүлэглэн хулгайлсан хэргийг илрүүллээ
-
Энтертайнмент15 цаг өмнө
Үндэсний шигшээ багийн тамирчид 2025 оны эхний зургаан сарын байдлаар 90 медаль хүртээд байна
-
Нийгэм15 цаг өмнө
Элсэлтийн шалгалт өнөөдөр эхэлнэ
-
Нийгэм15 цаг өмнө
Зам тээврийн ослын улмаас нэг хүний амь нас хохирчээ
-
Нийгэм14 цаг өмнө
СХД-ийн спорт цогцолборын барилгын ажил 90 хувьтай үргэлжилж байна
-
Улс төр15 цаг өмнө
Д.Амарбаясгалан: Төрийн бизнес данхайдаг биш, харин иргэдийн бизнес нь цэцэглэдэг эрх зүйн шинэтгэлийн бодлого боловсруулж, шуурхай оруулж ирэх хэрэгтэй
-
Улс төр15 цаг өмнө
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Засгийн газрын гишүүдээ томиллоо