Connect with us

Эдийн засаг

“Хөгжлийн банк алт үйлдвэрлэгчдэд энэ жил 19 тэрбум төгрөгийн зээл олгоно”

Нийтэлсэн

-

“Mongolia Gold 2019” олон улсын чуулган энэ жил “Нөхөн сэргээлтийг хөгжлийн шинэ шатанд гаргая, алтны нөөцийг нэмэгдүүлье” уриаг дэвшүүлжээ.

Гурав дахь жилдээ болж буй тус чуулган Баасан гарагт “Корпорейт Конвейшн” төвд эхэлсэн бөгөөд гадаад, дотоодын 400 гаруй зочид төлөөлөгчид оролцож, 31 байгууллага үзэсгэлэнгээ гаргаад буй юм.

“Монголын алтны салбарт дэвшилтэт техник, технологи, дэлхийн туршлагыг нэвтрүүлэх, алтны шороон ордын төслүүдэд хөрөнгө оруулалт татаж, эдийн засгийн эргэлтэд оруулах, алтны нөөц, алт тушаалтыг нэмэгдүүлэх, нөхөн сэргээлтийг хөгжлийн шинэ шатанд гаргахад энэ удаагийн чуулган чиглэж байгаа” хэмээн Монголын Алт үйлдвэрлэгчдийн холбооныхон танилцууллаа.

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн анхны хэлэлцүүлгийг хийсэн юм. Чуулганд оролцогчид уг хуулийн хэлэлцүүлэгт анхаарал тавьж буйгаа илэрхийлэн “Алтны роялти 2.5-5%-ийн хооронд батлагдах болов уу” гэсэн хүлээлттэй байна гэж байлаа.

Хаягдал болон алтны захын агуулгыг аль болох бууруулах ёстой
Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат “Монголбанкин дахь алт тушаалтыг 22 тонноос доошгүй байлгах нь чухал. Гэхдээ аж ахуйн нэгжүүд алтны нөөцийг өсгөх ажлыг өөрсдөө зохион байгуулж, орлогынхоо тодорхой хэсгийг үүнд зарцуулах шаардлагатай байна” хэмээн байр сууриа илэрхийлж байв. Тэрээр мөн “Алт олборлолтын явцад хаягдал их гардаг. Иймд хаягдал болон алтны захын агуулгыг аль болох бууруулах ёстой” гээд “Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг Сангийн яам орон нутагт хуулийн дагуу олгохгүй байгаа нь алт олборлогчдын талаар буруу ойлголт төрүүлэхэд хүргэдэг” хэмээсэн юм.

Монголын Алт үйлдвэрлэгчдийн холбооны Гүйцэтгэх захирал С.Бадарч “Алтны салбарын өнөөгийн байдал, тулгарч буй саад бэрхшээл” сэдэвт илтгэлдээ “Уул уурхайн үйлдвэрлэл явуулахын тулд аж ахуйн нэгжүүд 31 төрлийн бичиг баримт бүрдүүлж байгаа нь маш их хүндрэл үүсгэдэг. Иймд алтны салбарын хууль эрх зүйн орчныг сайжруулах тал дээр анхаарч ажиллах шаардлага бий” гэлээ. Алтны салбарынхны хамгийн их сонирхсон мэдээлэл нь Хөгжлийн банкны зүгээс алт олборлогчдод үзүүлж буй зээл, түүнтэй холбоотой тулгамдсан асуудлууд байв.

Өнгөрсөн хугацаанд 10 гаруй аж ахуйн нэгжээс ердөө нэг нь л хугацаандаа зээлээ төлсөн
Хөгжлийн банкны Төслийн санхүүжилт, Зээлийн газрын захирал Ч.Мөнхбаяр “Алт-2 үндэсний хөтөлбөрт Хөгжлийн банкны оролцоо” илтгэл тавьж, оролцогчдын зарим асуултад хариулсан юм. Тэрээр, алт олборлогчид дан ганц банкны зээл биш, аль болох санхүүгийн олон эх үүсвэрээр хөрөнгө оруулалтаа шийдэж байх нь зүйтэй. Хөгжлийн банкнаас зээл олгохдоо аж ахуйн нэгжүүдээс Техник эдийн засгийн үндэслэл (ТЭЗҮ) болон Байгаль орчны нарийвчилсан үнэлгээ (БОНҮ) гэсэн хоёр бичиг баримтыг шаарддаг. Гэвч зээл олгох явцад хэд хэдэн хүндрэл үүсч байна. Ихэнх нь уулын ажлын төлөвлөгөө, БОНҮ-гээ ирүүлдэггүй. Зээлээ юунд зарцуулах гэж байгаа нь тодорхойгүй, голдуу өмнөх авсан зээлээ шинээр авсан зээлээрээ төлөх сонирхолтой байдаг. Өнгөрсөн хугацаанд 10 гаруй аж ахуйн нэгжээс ердөө нэг нь л хугацаандаа зээлээ төлсөн” хэмээн учирлаж байв. Хөгжлийн банкны зүгээс ч зээл олголтдоо алдаа гаргаж байснаа тэрээр хүлээн зөвшөөрч, ялангуяа алт олборлогчдын бизнесийн мөчлөгтэй уялдуулан ажиллах чадаагүй гэсэн хариултыг өгч байлаа.

Хөгжлийн банкны хувьд алтны аж ахуйн нэгжүүдэд тоног төхөөрөмжийн лизингийн хэлбэрээр хамтран ажиллах сонирхолтой байгаа аж. Тиймээс дэргэдээ “Хөрөнгө оруулалтын менементийн компани” байгуулж, Ногоон хөгжлийн, Дэд бүтцийн, Уул уурхайн сангуудыг байгуулсан гэдгээ дуулгалаа. “Алт олборлолтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүд санхүүгийн зах зээлд оролцох боломж хэр байгаа вэ” гэсэн оролцогчийн асуултад Монголын Алт үйлдвэрлэгчдийн холбооны Удирдах зөвлөлийн дарга Т.Ганболд “Алтны компаниуд өндөр үнэтэй техникүүд ажиллуулдаг. Үйл ажиллагаа явуулахдаа голдуу банк, санхүүгийн байгууллагуудаас зээл авдаг гээд олон шалтгаан байдаг учраас санхүүгийн зах зээлд ороход хүндрэлтэй” хэмээн байр сууриа илэрхийлэв.

“Алт-2” хөтөлбөрийн хүрээнд Хөгжлийн банкнаас алтны компаниудад 2017 онд 31.9 тэрбум, 2018 онд 21.8 тэрбум төгрөгийн санхүүжилт олгосон бол 2019 онд 19.16 тэрбум төгрөгийн зээлийг олгох аж. Зээлийн жилийн хүү 12%-тай гэдгийг холбогдох албаны хүмүүс хэлж байлаа.
“Алтны салбарын зах зээл дээр өрсөлдөж буй аж ахуйн нэгжүүдийн гарал үүсэл, чадамж өөр байгаа нь социализмын үед хайгуул хийгдсэн, баталгаат нөөц нь тогтоогдсон ордууд дээр зарим компани ажиллаж байдагтай холбоотой.Ийм учраас шударгаар өрсөлдөх боломж тааруу байна. Тиймээс УИХ алтны татварыг ядаж 2.5-5%-ын хооронд батлана гэдэгт итгэлтэй байгаа. Улстөрд танил талтай цөөн хэдэн компани л Хөгжлийн банкнаас зээл авдаг жишиг Монгол Улсад үйлчилдэг” гэсэн үгийг Алт үйлдвэрлэгчдийн холбооны Удирдах зөвлөлийн дарга Т.Ганболд унагав.

2018 оны судалгаагаар Хятад улс нийтдээ 14 мянган тонн алтны нөөцтэй гэсэн тооцоо гарчээ
“Mongolia Gold 2019” олон улсын чуулганд Хятадын төлөөлөгчид олноор хүрэлцэн иржээ. Хятадын Алтны холбооны дэд Ерөнхийлөгч Ванг Шенгбин “Хятадын алтны аж үйлдвэрлэлийн талаарх шинэ санаа” сэдвээр сонирхолтой илтгэл тавилаа.

2018 оны судалгаагаар Хятад улс нийтдээ 14 мянган тонн алтны нөөцтэй гэсэн тооцоо гарсан ба тус улсын зүүн, баруун бүс нутгуудад алтны томоохон ордууд илэрсэн байна. Эдгээр бүсэд гэхэд 300-400 тонн нөөц бүртгэгдээд буй аж. БНХАУ нь “Алт суурилсан болон Олон метал” хөгжлийн стратеги бодлогыг хэрэгжүүлж буй төдийгүй 2011 оноос гадаадын орнуудад чиглэсэн хөрөнгө оруулалтад 40 орчим ам.долларыг зарцуулсан байна.

Ялангуяа алт үйлдвэрлэлийн судалгааны чиглэлээр ОХУ, Казахстан улстай амжилттай ажиллаж байгааг Ванг Шенгбин онцлон тэмдэглэсэн. Тус улсад алт олборлогч маш олон жижиг компани үйл ажиллагаа явуулж байсныг сүүлийн жилүүдэд нэгтгэх бодлогод түлхүү анхаарч байгаа аж. Одоогоор 361 шороон ордод олборлолтын үйл ажиллагаа явагдаж буй бөгөөд үүнээс 100 гаруй нь ил аргаар олборлож байна гэсэн мэдээллийг тэрээр өгсөн юм.

“Хятадын Алтны групп”-ын (Jinyu gold materials corporation) төлөөллүүд тус чуулганд илтгэл тавьж, бизнесийн үйл ажиллагаагаа танилцуулсан. Тус групп нь уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг арав гаруй компанитай бөгөөд Европын улсуудаар дамжуулан уул уурхайн тоног төхөөрөмжүүдийг экспортлодог байна. “Манай групп хилийн чинад дахь ашигт малтмалын нөөцийн хөгжилд маш их туршлага хуримтлуулсан. Тиймээс бид Монголын алтны салбарын аж ахуйн нэгжүүдтэй хамтран ажиллах сонирхолтой байна” хэмээн “Jinyu gold materials corporation”-ын Худалдааны хэлтсийн менежер Лу Шузонг онцолсон юм.

Дэлгэрэнгүй ...
Сэтгэгдэл үлдээх

Хариулах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Эдийн засаг

Нийт 16.9 тэрбум төгрөгийн үнэ бүхий хөдөө, аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийг биржээр арилжлаа

Нийтэлсэн

-

Нийтэлч

2025 оны 06 дугаар сарын 06-с 06 дугаар сарын 13-ны хооронд 3 удаагийн цахим арилжаа зохион байгуулан 30 хэлцлээр 41.4 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий бараа, түүхий эд арилжсан байна.

Үүнд:

• Ноолуур 139.6 тонн – 41.3 тэрбум ₮

• Ямааны завод ноос 8.8 тонн – 35.9 сая ₮

Дэлгэрэнгүй ...

Эдийн засаг

Үхрийн цул махны үнэ өсөж 23325 төгрөг болжээ

Нийтэлсэн

-

Нийтэлч

Нийслэлийн статистикийн газраас махны үнийн мэдээллийг танилцууллаа. Тодруулбал, 2025 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн байдлаар хонины ястай мах нэг килограмм нь дунджаар 17477 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 20203 төгрөгийн үнэтэй тус тус худалдаалагдаж байна.

Өмнөх долоо хоногтой харьцуулахад үхрийн ястай махны үнэ өсөж 20203 төгрөг, үхрийн цул махны үнэ 23325 төгрөгийн дундаж үнэтэй байна.

Дэлгэрэнгүй ...

Эдийн засаг

Монгол Улсын Хөгжлийн банкны дүрмийн санг 1.5 их наяд төгрөгөөр нэмэгдүүлэхээр боллоо

Нийтэлсэн

-

Нийтэлч

Монгол Улсын Хөгжлийн банкны талаар авах зарим арга хэмжээний тухай Монгол Улсын Засгийн газрын 195 дугаар тогтоолыг баталлаа. Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийн 23.1.1, 23.1.5-д заасныг үндэслэн Хөгжлийн банкны хувь нийлүүлсэн хөрөнгийг нэмэгдүүлэх талаар дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр болов.

Тодруулбал, Монгол Улсын Хөгжлийн банкны хувь нийлүүлсэн хөрөнгийг нэг бүр нь 100.000 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 6.000.000 ширхэг энгийн, нэг бүр нь 100.000 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 9.000.000 ширхэг давуу эрхийн хувьцааг нэмж гарган, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн харьяа хуулийн этгээдэд эзэмшүүлэх замаар 1.5 их наяд төгрөгөөр нэмэгдүүлэхээр шийдвэрлэлээ.

Монгол Улсын Хөгжлийн банкны санхүүгийн ашигт ажиллагаатай уялдуулан энэхүү тогтоолын дагуу гаргасан хувьцааг буцаан худалдан авах ажиллагааг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн үе шаттайгаар зохион байгуулахыг Хөгжлийн банкны ТУЗ-д зөвшөөрөв.

Хөгжлийн банкны өөрийн хөрөнгийн хүрэлцээ 2024 онд 9.46 хувь байсан бол дүрмийн санг 1.5 их наяд төгрөгөөр нэмэгдүүлснээр дээрх хувь 45.49 болж өсөх юм. Мөн чанаргүй зээл өнгөрсөн онд 57.38 хувь байсан бол 27.4 болж буурах тооцоо бий.

Дэлгэрэнгүй ...
Сутралчилгаа
Нийгэм10 цаг өмнө

Тээврийн хэрэгсэл бүлэглэн хулгайлсан хэргийг илрүүллээ

Нийгэм10 цаг өмнө

СХД-ийн спорт цогцолборын барилгын ажил 90 хувьтай үргэлжилж байна

Энтертайнмент11 цаг өмнө

Үндэсний шигшээ багийн тамирчид 2025 оны эхний зургаан сарын байдлаар 90 медаль хүртээд байна

Улс төр11 цаг өмнө

Д.Амарбаясгалан: Төрийн бизнес данхайдаг биш, харин иргэдийн бизнес нь цэцэглэдэг эрх зүйн шинэтгэлийн бодлого боловсруулж, шуурхай оруулж ирэх хэрэгтэй

Улс төр11 цаг өмнө

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Засгийн газрын гишүүдээ томиллоо

Нийгэм11 цаг өмнө

Зам тээврийн ослын улмаас нэг хүний амь нас хохирчээ

Нийгэм11 цаг өмнө

Элсэлтийн шалгалт өнөөдөр эхэлнэ

Нийгэм1 өдөр өмнө

“Алтан хайч-2025” хонь ноослогчдын улсын анхдугаар тэмцээн болно

Нийгэм1 өдөр өмнө

Согтуугаар мотоцикл жолоодож, осол гаргажээ

Улс төр1 өдөр өмнө

Мэргэжлээ чөлөөтэй сонгох эрхийг хангасан парламентын шийдвэр

Нийгэм1 өдөр өмнө

Гадаадын иргэний виз олголт 2.8 дахин өсжээ

Нийгэм1 өдөр өмнө

Ази, Номхон далайн бүсийн “ASPAC” чуулган боллоо

Нийгэм1 өдөр өмнө

Энэ оноос эхлэн 105,627 өрхийг шатдаг хийн түлшинд үе шаттайгаар холбохоор төлөвлөж байна

Нийгэм1 өдөр өмнө

Зуны саруудын цаг агаарын ерөнхий төлөв

Нийгэм1 өдөр өмнө

АТГ: Нийтийн албанд томилогдох 505 иргэний урьдчилсан мэдүүлгийг хянан шалгав

Нийгэм1 өдөр өмнө

Б.Ганхайч ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ

Энтертайнмент1 өдөр өмнө

Х.Тэргэл дартсын дэлхийн чансааг тэргүүлсэн анхны Ази тивийн тоглогч болов

Бусад1 өдөр өмнө

Энэ жилээс нийслэлийн өдөр, даншиг наадмыг хамт зохион байгуулна

Улс төр1 өдөр өмнө

Ерөнхий сайд Г.Занданшатарт Азийн Шатрын холбооны ерөнхийлөгч баяр хүргэж, захидал илгээжээ

Энтертайнмент2 өдөр өмнө

Монголын шатарчид багийн дэлхийн аварга боллоо

Нийгэм2 өдөр өмнө

АТГ: Эрүүгийн 894 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулав

Нийгэм2 өдөр өмнө

Яндангаа буулгаж, нарны эрчим хүч рүү шилжсэн айл өрхүүдийн нөхцөл байдалтай танилцлаа

Нийгэм2 өдөр өмнө

Цэрэгт татагдсан залуус жолооны сургалтад хамрагдаж, үнэмлэхээ гардлаа

Нийгэм2 өдөр өмнө

Элсэлтийн шалгалт зургаадугаар сарын 18-нд эхэлнэ

Нийгэм2 өдөр өмнө

Ж.Хунан: Хууль хоорондын зөрчилдөөнд хүүхэд хохирох ёсгүй

Эдийн засаг2 өдөр өмнө

Нийт 16.9 тэрбум төгрөгийн үнэ бүхий хөдөө, аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийг биржээр арилжлаа

Нийгэм2 өдөр өмнө

ХӨСҮТ: Улаанбурханы батлагдсан тохиолдол 7717 бүртгэгдэж, нас баралт 6 болжээ

Нийгэм2 өдөр өмнө

Саналын хуудас, санал тоолох төхөөрөмж хүлээлгэж өглөө

Нийгэм2 өдөр өмнө

“Хүрээ цам-Даншиг наадам 2025″ энэ сарын 28, 29-нд болно

Улс төр2 өдөр өмнө

Шинэ Хархорум хотын бүтээн байгуулалт албан ёсоор эхэллээ

24 баримт6 жил өмнө

“MCS” хэмээх эзэнт гүрний эцэг болсон Ж.Оджаргалын 24 баримт

Эдийн засаг4 жил өмнө

“Гоо брэнд”-ийн онцлох 24

Бусад4 жил өмнө

ХӨГШРӨЛТИЙН ЭСРЭГ ХАМГИЙН ҮР ДҮНТЭЙ ТАРИЛГА ЭМЧИЛГЭЭ БОЛ SMART PRP

24 баримт7 жил өмнө

М.Энхболдын улс төрд сойсон тод од

Бусад6 жил өмнө

Хагасайн өдөр буюу бямба гаригт Улаанбаатарт бороо орно

Улс төр5 жил өмнө

Р.Батжаргал: Анхны жил 23-хан сая төгрөг өгч, нүүр улайлгаж байлаа. Одоо гуйхаа ч больсон

Эдийн засаг5 жил өмнө

ЭТТ ХК: Нэг сая орчим иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг шилжүүлээд байна

Энтертайнмент5 жил өмнө

Д.Пүрэвдорж:  Чингис шүлэг

Улс төр6 жил өмнө

М.Энхболд албан тушаалаасаа огцрохоор болжээ

Энтертайнмент6 жил өмнө

Нүцгэн төрхөө дэлгэцнээ мөнхөлсөн Б.Батмаагийн гэрэл зургаас

Энтертайнмент6 жил өмнө

Харбины мөсөн баримлын тэмцээнд Монголын баг түрүүлжээ

24 баримт3 жил өмнө

Тэргүүн хатагтай Баттулга асан Анжелика

Улс төр7 жил өмнө

Гэрлийн хурдаар хөрөнгөжсөн Ж.Мөнхбатын дараагийн нууц байшин

Энтертайнмент6 жил өмнө

Дуучин А.Түмэн-Өлзий нөхрөөсөө салж, ганц бие болсноо зарлалаа

24 баримт7 жил өмнө

Дуучин А.Хишигдалай /24 Фото/

Улс төр6 жил өмнө

С.Эрдэнэ ерөнхий сайд болно…

Дэлхий дахинд5 жил өмнө

Хятад муур, нохой, сарьсан багваахай зардаг захуудаа нээж эхэллээ

Нийгэм6 жил өмнө

Бодь группийн Л.Болдхуяг, Богд банкны гүйцэтгэх захирал Г.Саруул нарын офшор данс ил боллоо

Улс төр6 жил өмнө

Ж.Батзандан амаа барив

24 баримт7 жил өмнө

Жүжигчин Цэрэнболд: “Нэр алдарт хүрлээ гээд эхнэрээ солидог, голдог эр хүн би биш

Улс төр7 жил өмнө

Сахал Бат-Эрдэнэ Дамбын Хишгээд базуулжээ

Бусад6 жил өмнө

Э. Бат-Үүл, М.Сономпил нарын хэрэг шүүхэд шилжжээ

Улс төр6 жил өмнө

У.Хүрэлсүх дөрвөн гишүүнд УИХ-ын дарга болох санал тавьжээ

Бусад6 жил өмнө

Өнөөдрийн халуухан зургууд… 18+

Улс төр7 жил өмнө

Говь-Алтай аймгийн ИТХ-ын даргын суудлыг булаасан Л.Батжаргал ял сонсох бололтой

Нийгэм6 жил өмнө

Ус, дулааны төлбөр дээр хууль бус төлбөр нэмдэг байсныг илрүүлжээ

Нийгэм7 жил өмнө

Засгийн газрын 182 дугаар тогтоолтой холбогдуулан Нийслэлд мөрдөгдөх Хан-Уул дүүргийн Газрын үнэлгээний бүсийн хил хязгаарын санал авч байна

Энтертайнмент7 жил өмнө

Маргааш “АЛУНГОО-2018” цомын эздийг өргөмжилнө

24 баримт5 жил өмнө

Өвгөн партизаны ач хүүд  цулбуураа атгуулсан алтайчууд

Улс төр7 жил өмнө

Б.Чойжилсүрэн гишүүн хувийн бизнестээ 19 тэрбум төгрөг завшсан уу?

Бусад4 сар өмнө

Тээврийн хэрэгслийн улсын дугаарыг тэгш, сондгойгоор ангилан замын хөдөлгөөнд оролцуулах талаар мэдээлэл өгч байна

Улс төр4 сар өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна /шууд/

Нийгэм4 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм9 сар өмнө

“Улаанбаатар хот-Духуа инженеринг дэд бүтцийн хөгжлийн форум” эхэллээ

Нийгэм10 сар өмнө

Багануур дүүрэгт 50 мВт хүчин чадалтай Батарей хураагуурын станц барих ажлыг эхлүүллээ

Нийгэм12 сар өмнө

Уяанаасаа алдуурсан нохой 7-8 насны 2 хүүхдийг хазаж гэмтээсэн байна

Нийгэм12 сар өмнө

74 ширхэг түүх соёлын болон бурхан шашны эд өлгийн зүйл хулгайлсныг илрүүллээ

Бусад1 жил өмнө

Нэр дэвшигчдийн бүртгэл, сонгууль зохион байгуулалтын талаар Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэл хийлээ

Эдийн засаг1 жил өмнө

Монголбанкнаас Мөнгөний бодлогын шийдвэрийг танилцуулж байна

Нийгэм1 жил өмнө

Гал түймрийн аюулаас сэрэмжлэхийг онцгойлон анхаарууллаа

Эдийн засаг1 жил өмнө

Даатгалын тухай хуулийн төслийг шинэчилж, осол гамшгийн үед төсвийн мөнгөөр хохирол барагдуулдаг байдлыг багасгана

Бусад1 жил өмнө

Хөгжлийн банкны “Самурай” бондын өрийг хугацаанд нь төлж барагдуулахтай холбоотой өрийн дэвтэрт гарын үсэг зурж байна

Бусад1 жил өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, эмнэлгийн тусламж үйлчилгээнд тулгарч буй асуудлын талаар

Нийгэм2 жил өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлыг танилцуулж байна

Бусад2 жил өмнө

Нийслэлийн нийтийн тээвэрт хийсэн парк шинэчлэл, худалдан авалтуудын материалыг АТГ-т шалгуулна

Нийгэм2 жил өмнө

Нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж байна

Бусад2 жил өмнө

Олон тооны мал хулгайлах гэх хэргийн шүүх хуралдаан болж байна

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх гэм буруугийн шүүх хурал 45 дахь өдрөө үргэлжилж байна

Нийгэм2 жил өмнө

Хөгжлийн банкны шүүх хурал 40 дэх өдрөө үргэлжилж байна

Улс төр2 жил өмнө

Гэрэгэ бондын төлбөрийг бүрэн төлж барагдууллаа

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /ШУУД/

Улс төр2 жил өмнө

Ж.Ганбат: Онцгой дэглэм тогтоосноос хойш нүүрс экспорт 2 дахин борлуулалтын орлого 3,9 дахин өссөн

Бусад2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Эдийн засаг2 жил өмнө

МОНГОЛБАНК: Бодлогын хүүг хэвээр хадгалах шийдвэр гаргалаа

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Сав шим