Энтертайнмент
Донж төгөлдөр” тоглолт боллоо

Ардын дууны уянгат аялгуу нь хэн бүхний сэтгэлд хүрч, хүний дотоод амар амгаланг нээх увидастай байдаг. Тэр ч утгаараа Монгол ардын дуу гайхамшигт нэгдлийн урлал гэлтэй.
Саяхан “Донж төгөлдөр” хэмээн тоглолтоо нэрийдэж, төгс төгөлдөр аялгууг ард түмэндээ хүргэсэн МУСТА С.Нэргүй яахын аргагүй ардын дууг урладаг дуучин аж.
Цоглог хоолойн өнгө, нарийн мэдрэмжтэй нугалаа гээд уран бүтээлч хүний төгс чадваруудыг бүрдүүлсэн дуучин маань ийнхүү найм дахь удаагын тоглолтоо түмэндээ хүргэсэн юм.
Танхим дүүрэн үзэгчдийн халуун алга ташилт, дуулсан дуу бүрийг нь даган дуулах тэдгээр дуунд дуртай үзэгч түмний халуун сэтгэлээс эрхэм дуучны ямар чансаатай уран бүтээлч болох нь харагдаж байсан юм.
Донж төгөлдөр” тоглолт олон гэнтийн бэлгээр дүүрэн байсны нэг нь Богд хаант МУ-ын Төрийн дуулал хэмээн өргөмжлөгдөж байсан хүндтэй уран бүтээл болох “Зуун лангийн жороо луус” хэмээх уран бүтээлийг 21 дарь эхийн хамт тайзнаа амилуулсан явдал байлаа.Тоглолтын хойморт МУГЖ Ц.Үенч, МУГЖ С.Ганзориг, МУСТА А.Түмэн-Өлзий нар хүрэлцэн ирж ая дууны цэнхэр хадгаа өргөн барисан бол МУУГЗ Б.Ганбаатар, Болор цомын хошой эзэн яруу найрагч Б.Ичинхорлоо нар хамтран хөтөлж тоглолыг улам төгс төгөлдөр болгосон юм.
Түүний тоглолтыг үзсэн үзэгчид “Сүүлийн үед амьд хөгжимтэй ардын дууны чанартай тоглолт үзсэнгүй” хэмээн сэтгэл хангалуун байсан юм.
Харин эрхэм дуучин маань “ДОНЖ ТӨГӨЛДӨР”-уран бүтээлийн тоглолтоо хөдөө орон нутагт тоглохоор бэлтгэл ажилаа хэдийнээ базаагаад эхэлжээ.

Энтертайнмент
Улсын заан М.Лхагвагэрэл бөхчүүдийн чансааг тэргүүлж байна

Монголын үндэсний бөхийн холбоо шинэчлэлийн хөтөлбөрийн хүрээнд томоохон барилдаануудад чансааны оноо олгох журмыг хэрэгжүүлж байгаа.
Маршал Х.Чойбалсангийн мэндэлсний 130 жилийн ойд зориулсан барилдааны дараа бөхчүүдийн чансаа шинэчлэгдэж, Улсын заан М. Лхагвагэрэл 7450 оноогоор тэргүүлж эхэллээ. Харин чансааны хоёрт Улсын аварга О.Хангай бичигдэж байна.
Энтертайнмент
“Милано Кортина 2026” Олимпын бамбарыг танилцуулав

“Милано Кортина 2026” өвлийн Олимп, Паралимпын наадмын зохион байгуулагчид энэ даваа гарагт тогтвортой байдал, технологийн дэвшил болон Италийн үндэсний загварыг шингээсэн албан ёсны бамбараа танилцууллаа.
“Essential” буюу “Мөн чанар”-ыг илэрхийлэх нэртэй энэхүү бамбар нь Миланы Триеннале урлагийн төв болон Японы Осака хотод зохион байгуулагдаж буй “ЭКСПО 2025” үзэсгэлэнгийн үеэр нэгэн зэрэг танилцуулагдсан бөгөөд Олимпын хөдөлгөөний олон улсын шинж чанар болон зохион байгуулагч орны соёлын гүн гүнзгий үндсийг харуулсан арга хэмжээ боллоо.
Бамбарыг Италийн эрчим хүчний “Eni” компани Versalis-тэй хамтран бүтээж, Studio Carlo Ratti Associati дизайн боловсруулсан бөгөөд бамбарын загвар нь энгийн байдал, хүч чадлыг бэлгэдсэн. Гялалзсан өнгөлгөөтэй, гоёмсог минимал хэлбэртэй энэхүү бамбараас олимпын наадамд зориулсан цэнхэр-ногоон өнгийн, паралимпын наадамд зориулсан хүрэл өнгийн хоёр хувилбарыг танилцуулжээ.
Нэг килограмм жинтэй, Италид үйлдвэрлэгдсэн бамбар нь дахин боловсруулсан хөнгөн цагаан ба гуулин хайлшаар хийгдсэн. Байгаль орчинд ээлтэй, дахин ашиглагдах боломжтойгоороо онцлог бөгөөд нэг бамбарыг 10 хүртэл удаа дахин дүүргэж ашиглах боломжтой юм. Энэ нь бамбарыг их хэмжээгээр үйлдвэрлэх хэрэгцээг эрс бууруулах ач холбогдолтой.
Бамбарыг хөдөлгөгч түлш нь био-LPG, буюу хэрэглэсэн тос болон амьтны гаралтай өөх зэрэг хаягдал материалаас гаргаж авсан сэргээгдэх түлш бөгөөд Сицилийн Гела дахь Eni-ийн био-үйлдвэрт үйлдвэрлэгддэг.
Энэхүү бамбарт ашиглагдаж буй шатаагч төхөөрөмж нь анх удаа ил харагдахаар бүтээгдсэнээрээ онцлог бөгөөд олон нийт олимпын дөл хэрхэн асч байдгийг нүдээр харж болохоор болжээ.
Өнгөний сонголт нь утга төгөлдөр бөгөөд олимпын бамбарын “Тэнгэрийн өнгөнүүд” нь Италийн байгалийн гайхамшигт төрхийг илэрхийлж, хөдөлгөөн, найдвар, өөрчлөлтийг бэлгэднэ. Харин паралимпын бамбарын “Гэрлийн уулс” нь тэсвэр хатуужил, хүч чадал, спортоор дамжих өөрчлөлтийг илэрхийлж байна.
Зохион байгуулагчдын хэлснээр энэхүү бамбар нь зөвхөн үйл ажиллагааны хэрэгсэл төдийгүй соёлын бэлгэ тэмдэг бөгөөд Олимп ба Паралимпын наадмын эв санааны нэгдлийг илтгэнэ.
Бамбарыг олон нийтэд 2025 оны турш Осакагийн ЭКСПО дахь Италийн павильонд, мөн Миланы Триеннале төвд 2025 оны 5-р сараас эхлэн наадам дуустал үзэсгэлэнд дэлгэхээр болжээ.
Энтертайнмент
Жүдо бөхийн Азийн АШТ-нд гавьяат тамирчин Л.Энхрийлэн тэргүүтэй Монголын 19 бөх барилдана
